Тэтгэлэг горилогсдод тусламж

Cutie

Будь всегда девочкой в душе…

Бодоод байсан чинь найз охиддоо зориулж бичлэг огт хийж байгаагүй юм байна. Алдаагаа гялс заснаа.

Ид дунд насны найз нөхөд маань эхнээсээ өвөө, эмээ болж, уулзахаараа хөгжилддөг зүйл нь хүмүүс хэрхэн хүндэтгэн харьцдаг болсон тухай, өөрсдөө бол болоогүй, хар нялхаараа байгаа тухай л болж дээ.

Хүний нас бүр өөрийн гоо сайхантай. Ялангуяа, эмэгтэй хүний хувьд. Дөчин насанд дөнгөж амьдрал эхлэнэ гэж зүгээр ч нэг хэлээгүй юм шүү.

Дөчин настай бүсгүй. Арван хэдтэй Жульетта шиг романтиклахгүй, 25тай Чоожуу шиг “дэнлүүдэхгүй”, 35тай Кэрри, Миранда, Саманта, Шарлот шиг desperado “хөөцөлдөхгүй”, байгаа зүйлийг байгаагаар нь хүлээн авч, амьдралдаа баяртай, талархалтай бодитоор амьдарч эхэлдэг тул дөнгөж амьдрал эхэлнээ гэж ярьдаг байх.

Мөнгө, карьер, амжилт, нийгэмд эзлэх байр суурь гэх мэт телевиз, хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр бусдын наасан шошгоны үнэн мөн чанарыг ойлгосон тул үүнд ач холбогдол өгдөггүй. Хүний хөгжлийн онолоор 40 насандаа ихэнх хүн карьерийнхаа хамгийн өндөр түвшинд очдог аж. Мөнгө санхүүгийн хувьд хүнээс гуйхгүй, хүнд зээлэхгүйгээр өөрөө өөрийнхөө бодит хэрэгцээг хангахуйц болдог, бусадтай өрсөлдөх, даван дийлэх сэтгэл нь тайвширч, байгаа бүхэндээ талархалтай амьдрах, олонд алдартай од байлаа ч өөрийнхөөрөө аз жаргалгүй байдгийг ойлгохтой болдог аж.

Заримынх нь хувьд том болсон хүүхдүүд нь үүрнээсээ нисэн одож, өөртөө анхаарал тавих, дуртай зүйлээ хийх цаг хугацаа, орон зай ихтэй болсон байдаг бол хэнз хүүхэдтэй хэд маань илүү их тэвчээртэй, “шинжлэх ухаанч”-аар үр хүүхэдтэйгээ “ажилладаг” байна.

40 настай охинд үйл явдлыг өөрийнхөөрөө шийдэхийн тулд хэрэглэдэг 20 настнуудын сул асгарах нулимс, 30 настнуудын чихэр, ташуурын арга заль байхгүй, харин ч жинхэнэ өөрийгөө олж чаддаг юм. Тэрхүү жинхэнэ “би” нь маш сонирхолтой бөгөөд 20 настангуудын эмээ, 30 настангуудын хөгшин авгай гэж дуудахыг үл тоон залуус дэнгийн эрвээхий мэт тэднийг тойрон эргэлддэг. Гагцхүү бидний жинхэнэ мөн чанарыг олж харж чадсан тэр эрд л хамт үлдэх боломжийг олгодог юм.

Нийгмийн тулган хүлээлгэсэн дүрд тоглохоо больчихсон учраас эрчүүдийн элдэв халдлагад тайвнаар хандаж, ухаан дутуу, мулгуу хүмүүсийг зүгээр л өрөвддөг. Хэрэв халдлага нь даамжиран доромжлол болвоос хүмүүст эвгүй сэтгэгдэл төрүүлэхээс үл айн зохих хариуг барьж чадна. Миний хувьд лав, намайг эмэгтэй хүний минь хувьд дорд үзвээс ямар ч эрийг дахиж ган хийхгүй болтол нь “май чи” гэж чадна. Гэхдээ энэ нь зэвүү, дургүй хоёр зэрэг хүрч, соёлтой доромжлолд шүү. Түүнээс нэр үг, үйл үгнүүдтэй бол тоож дуугарахгүй. Бурхан шийтгэчихсэн амьтныг нэмж дарлаад юухэв зүгээр… 😉

Ид насандаа бүх охид нугасны муухай дэгдээхийнээс цасан цагаан хун, за больёо гэхэд хар хун, тогоруу, дэглий болж хувирч чаддаг. Залуу насандаа өөрийгөө хангалттай хайрлаж, гамтай эдэлсэн бол энэ насанд гоо сайхны шагналын алтан цом бидний гарт ирнэ. Мэдээж, амьдралын олон нугачаанд бүдэрсэн, нухлагдсан, зовсон, шаналсан гээд олон олон өөр салаа замаар салсан ч чухам энэ л насанд амьдралаас илүү ихийг хүлээхээ больж бодит байдалтайгаа эвлэрдэг ажээ.

Дэлгүүр хэсэхдээ моодны чиг хандлага гэхээсээ илүүтэй, өөрийн биед эвтэй байх, гял цал биш, нүнжигтэй, сайхан харагдахад илүү их анхаардагтул энэ насныхан сонгодог брэндийн барааны гол худалдан авагчид.. Мэдээж хүн хүний S & I нь өөр боловч, боловсролтой эмэгтэйчүүдийн гол шинж болох ямар ч үед сайхан харагдах тэрхүү донж маягийг бүрэн эзэмшсэн байдаг юм.

Хөөрхөн дэгжин хувцастай 20-ууд, брэнддээ даруулсан 30-нуудын хажууд 40+ эмэгтэйн гол ялгарах шинж нь дотроосоо гэрэлтэх тэрхүү өөрөө өөртөө итгэлтэй байдал нь чимэхээс гадна тухайн моментдоо амьдарч чаддагаараа амьдрал нь илүү амт, шимтэй ажгуу. Тэд хаашаа ч яардаггүй, хаана ч хоцордоггүй.

Амжилтад хүрэхийн тулд “алалцах” хэрэг байхгүй, хэн нэгэнд юуг ч юм “нотлох” шаардлага бүр ч байхгүй, зүгээр л “Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр сайхан амьдарч” чаддаг учраас л дөчин хэдтэй охид хамгийн сайхан, хамгийн гоё нь. 50 настнуудыг бодвол тэтгэврийн санд санаа зовох шаардлагагүй, 60 настнуудыг бодвол өвчин хууч ярихгүй, 70 настнууд шиг буяны үйлдээ шамдаж, Бурхантай уулзах уулзалтдаа бэлдэхгүй, зүгээр л байгаадаа баярлан, өнөөдрөөрөө амьдрах бид өнгөрсөн амьдралдаа харамсан зууралдахгүй, өмнө маань илүү сонирхолтой ирээдүй угтаж буй гэдэгт итгэлтэйгээр үеийн найз охидтойгоо дэлгүүр хэсч, хов базаж, cool залуустай хамт дарс шимж, сайхан хоол идэж чаддаг. Таргалалт уу? ЭР хүн нохой биш, хоосон ясанд дурладаггүй юм!

PS:

FB status for today:

Для моих подружек: В 40 жизнь только и НАЧИНАЕТСЯ. Мы те, кто есть на самом деле

For my BFF: At four zero, the life can’t get better. We are who we are…

Найз охид минь. Дөчин насанд дөнгөж амьдрал эхэлнэ. Байгаагаараа байж, баяр, талархалтай амьдарч эхэлнэ шүү дээ…

Comments on: "Дөчин хэдтэй охид" (10)

  1. ияаяяяая танай үеийн охидууд ч ёстой атаархмаар юмаа, гэхдээ манай үе ч бас цоглог л доо, амьдрал ч тэгээд тэр чигтээ сайхан юм бишийм бишүү дээ

  2. dashka said:

    uunees iluuteigeer yaj ch todorhoilhov! 40uud nasandaa buur durlachihlaa.Bayrlalaa naizdaa! uneheer shan bichver bolj

  3. Би өөрийгөө “тасархай” ухаантай болчлоо гэж бодоод байсан чинь дөчин насны хаялага юм байжээ хө. Баярлалаа, сайхан бичжээ.

  4. хаялга

  5. болчихлоо… хи хи

  6. Хаанаас орчуулсанаа бичээч.

  7. Tsendee said:

    Saihan ESSE bolj minii haiz roman bichih bolson bish yy tsagaahan ataarhal turjihluu naiz daa hairtai shyy

    • Атаархал цагаан, хар гэж байхгүй, сэтгэлийн хир болгоо гэж Бурхан Будда сургажээ

  8. Oyutan tsagiin mini naizaaraa baharhaj baina. Chinii bichlegiig unshdag shuu.

  9. ナラ said:

    Ymar goe bichleg ve ynztai nariin medremjtei unshaad uram orchihloo . Bayrlalaa

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: