Австралийн Засгийн газрын тэтгэлгийн танилцуулга
Энэ жилийн өргөдөл авах үйл ажиллагаа: 2 сарын 1-с 4 сарын 30-г дуустал
Монгол дахь Хөтөлбөрийн газраас танилцуулах арга хэмжээний хуваарь
- Улаанбаатар хот :2014.02.22 Бямба гараг 10 цаг. Блю Скай Тауэр
- Ховд аймаг. 2 сарын 25 Мягмар гараг. 10 цаг. Ховд Их сургууль
- Дорнод аймаг. 2 сарын 27 Пүрэв гараг. 10 цаг. Дорнод Их сургууль
- Өмнөговь аймаг. 3 сарын 2. Даваа гараг. 14 цаг. Нутгийн хөгжлийн ордон
- Дархан хот. 3 сарын 18. Мягмар гараг. 10 цаг. Залуучууд театр
Энэ жилээс цаасаар өргөдөл гаргахгүй, бүх зүйлийг онлайн хийнэ. Зөвхөн Магистрын түвшний сургалтын тэтгэлэгт өргөдөл гаргах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг Монгол дахь Австралийн хөтөлбөрийн газрын http://www.australiaawardsmongolia.org хандана уу? Монгол, англи хэлээр маш тодорхой байгаа. Өргөдөл цэсэн доторх Түгээмэл асуултыг сайтар уншаарай.
Гол шалгуур:
- Монгол Улсад байнга оршин суудаг Монгол Улсын иргэн
- Өргөдөл гаргахдаа 2 болон түүнээс дээш тогтвортой ажил хөдөлмөр эрхэлсэн байх (хэрэв ажлаа сольсон бол ядаж тухайн суралцах чиглэлээрээ нэг салбарт 2 жил тогтвортой ажилласан байна)
- Бакалаврын зэрэгтэй. Голч оноо 3.0 болон түүнээс дээш
- Англи хэл академик IELTS шалгалт өгч 5.0 болон түүнээс дээш оноо авсан байх. Албан ёсны академик TOEFL оноог дүйцүүлэн тооцож үзнэ. Онооны хүчинтэй байх хугацаа: 2015.01.01нд дуусахуйц