Тэтгэлэг горилогсдод тусламж

Archive for 12 сар, 2012

2012 in review

The WordPress.com stats helper monkeys prepared a 2012 annual report for this blog.

Here’s an excerpt:

4,329 films were submitted to the 2012 Cannes Film Festival. This blog had 55,000 views in 2012. If each view were a film, this blog would power 13 Film Festivals

Click here to see the complete report.

Зүүд буюу Chinaphobia

Би зүүдэлж байнаа…
Багадаа тоглож өссөн аймгийн төвийн хашаандаа очиж байх юм. Тэгсэн маш өндөр хаалга хийчихсэн орох боломжгүй байна. Аймаар зуудаг нохой давхиад ирэхээр нь хаалган дээр нь авираад гарчихлаа. Тэр хашаа нь их өндөр, хэдийгээр сайн өнгөлөн далдалсан ч гэсэн нэг тийм өндөр дааман, бат бөх, яагаад ч юм хужаа стильтэй харагдаад байгаа юм. Тэгсэн нэг эрэгтэй гарч ирээд мэнд усаа мэдэлцээд ярьж гарав. Тэр эр бид хоёрын дунд ийм яриа болж байна.
-За би наад хашаа байшинг чинь хэр таарсан үнээр худалдаж авъяа.
-Хэдийг өгөх юм?
-Таньд гомдолгүй, надад хохиролгүй
Тэгсэн тэр хүнийг хараад яагаад ч юм хольцтой байх гээд би хужаагаар яриад уналаа. Нөгөө хүн чинь урдаас харж яриа нь хужаа аялга ороод явчихлаа шүү. Би ч шууд уур хүрээд хужаагаар ярьж байх юмаа.
Би: Ni zai yao…Хойноос ирээд хот минийх хотонд ирээд хонь минийх гэсэн утгатай үг хэлэв
Нөгөөх: Ni neng zui xie shenme? Чи тэгээд яахын гэж даапаалж би бүүр шар гозойгоод Ni dou yao qu гэж хэлчихээд бүр мөсөн эндээс яв гэсэн утга оруулах гээд нэг хүчитгэсэн үг байдаг нь бүүр орж ирдэггүй ээ. Тэгээд би тэр үгийг бодож стрээсдэнгүүтээ сэрчихлээ. Тэр JIU гэдэг үг сэрсэн хойно орж ирэв. Би хятад хэл мэдэхгүй. Гэхдээ л зүүдэндээ аймаар хэрэлдээд хаясан. Үнэн эх оронч байна уу? ККК.
Зүүдээ сая бодож байгаад хятадыг нэг нүдээрээ үздэггүй энэхүү үзэл надад хаанаас яаж бий болсныг бодож үзлээ. Надад хятад сайн найз нар бий. Гэхдээ л нийт массаар нь бол би хятадууд, эрлийзүүдэд аллергитэй юм шиг байгаа юм.
Ерөөсөө цөөн тоотой үндэстний далд ухамсарт энэ мэдээлэл байдаг юм байна. Тийм учраас л энэ хятадуудад аллергитэх үзэл бидэнд бүгдэд нь байдаг аж.

Энэ муухай үзэл надад хаанаас бий болсныг бодож үзвэл цөөхөн хүн амтай болохоор үндэсний хэв шинжээ хадгалахын тулд олон тоотой байдаг хүмүүстэй холилдохгүй байх эрмэлзэл маш өндөр байдаг. Ийм ч учраас хадны мангаа гэдэг шиг зүүдэнд хүртэл ингэж ордог байна. Ганц би ч биш, монголчууд, цаашлаад дэлхий даяараа хужаагаас болгоомжилж байна.

Малавигаас ирсэн оюутны яриа: Манай тэнд очиж хөрөнгө оруулаад газар тариалан маш их эрхэлж байгаа. Нутгийн иргэд мундаг сайхан фермэр болох гэхээр мөнгөгүй,зээл авьяа өндөр хүүтэй, нутгийн иргэдийн үйлдвэрлэл дэмжсэн сүлжээ байхгүй болохоор өрхийн аж ахуйгаас илүү гардаггүй. Гайгүй мөнгөтэйнүүд нь гадаад улс руу дүрвэчихсэн, эсхүл уул уурхайн салбарт ажилладаг гэнэ.

Австрали залуугийн яриа: Хятадын компани Куинсланд мужид байдаг хөвөнгийн томоохон аж ахуйг нь байгаль хамгаалагчид нь эсэргүүцээстэй. Хөвөнгийн тариалалт маш их ус хэрэглэдэг, 4 муж дамжиж урсдаг голоос нь татаж услаад бөөн хэрүүл. Үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр хужаанууд хамаг байшинг нь худалдаж аваад гадаадын иргэд Авсралид үл хөдлөх хөрөнгө худалдаж авах зохицуулалтаа 2010 чангалсан.

Зүүн Өмнөд азийнхан дунд тухайн нутагт гайгүй амьдарч байгаанууд нь хэд дэх үеийн ч юм хужаа байдаг гэнэ шүү. Лав вьетнам, индонезиуд их дургүй юмаа. Малайзид малай хүн тендэрт орвол 10 оноо нэмдэг.

Хятад оюутны яриа: Мөнгөтэй гайгүй болохоороо өнөө хужаанууд нь гадагшаа цагаачлаад алга болох явдал сүүлийн хэдэн жил их нэмэгдэж байгаа гэнэ. Тэгээд гадагшаагаа дундаж давхарга нь их гарч эхэлж байгаа учраас хятадууд бас хэнийг гаргах вэ энэ тэр гэдэгтээ бодлоготой байдаг гэнэ. Манайхан шиг сурч байснаа үлдэх нүхээ малтаад унадаггүй гэж байна. Тэгж байгаанууд нь эхнээсээ тийм зорилготой ирсэн эмэгтэй оюутнууд. Түүнээс эрэгтэй, магистр, др-ынхон бол буцдаг гэж байна шүү. Айхтар цуснууд. Гэтэл манайхан яаж байна. Гайгүй болчингуутаа л яаж үлдэх вэ гээл нүхээ малтаал. Эд нар ч гэж таарсан зэвүүн юмнууд. Аль гайгүй толгойтойг нь “наарыш наарыш” гэж авчраад аль болохоор шингээгээд үлдээчих гээд байна.

Та нар бодож байна уу? Энэ Алимаа өөрөө очиж суучаал новширч өгч байна гэж. Санаа зоволтгүй сарын дараа очлоо.

Эрчим хүчээ хэмнэх тоо бодлого

Эрчим хүчний сайд нь аргаа ядаад уриалга гаргажээ.

17-21 цагийн хооронд цахилгааны хэрэглээгээ хязгаарлахгүй бол ид өвлийн хүйтэнд хотоороо харанхуйлах гээд байгаа бололтой. Аргаа ядсан хүний ажил байхаа даа. Яагаад ийм болов гэж шүүмжлэхээс урьтаж, тогоо хэмнэж болох арга хэлье даа.

1. Улайсдаг чийдэнгээ сүүн шилээр солих. Таны хэмнэлт сард 2 кВт. Анх авахад үнэтэй ч нэг удаа хөрөнгө оруулаад авчихвал лав хоёр жилдээ солих шаардлагагүй.

2. Гэрт байгаа цахилгаан барааг хэрэглээгүй үедээ залгуураас нь салгах. Салгаж орхисон гар утасны цэнэглэгч гэхэд жилд 1.5 кВт тог хэмнэнэ. Монголд гар утастай 1 сая хүн гэж үзвэл нийт дүнгээрээ том тоо гарна. Видео, ТВ, ПС, печь, гэх мэт гэр ахуйн барааг розетканаас нь салгаж байвал сарын цахилгааны төлбөрөө 10% багасгаж чадна.

3. Хаалга, цонхоо маш сайн дулаал. Вакум цонхтой ч байсан дулаал. Хамгийн гол нь шөнө оройн цагаар, гадаа салхитай үед гараа, цонх, хаалгын амалгаа дагуу явуулж үзэхэд хаана сийгэж байгаа нь мэдэгдэнэ. Өдрийн цагаар яагаад мэдэгдэхгүй гэхээр цонхон дээр туссан нарны элчинд бүлээссэн байдаг тул таны гар мэдрэхдээ муу. Хаалганы хувьд замаскаар цоож суулгасан хэсэг, хаалганы янзыг битүүлэх. Ер нь бол 2-3 жилд нэг удаа өвлийн бэлтгэл болгож бүх замасгаа авч хаяж цэвэрлээд дахин замаскаддаг бол дулаан алталтыг 8 хувь бууруулдаг гэнэ. Ер нь цонхноос илүү хаалга маш их дулаан алддаг.

4. Өрөөний дулаан нэмэгдүүлэх арга. Хөшгөө дээш нь сөхөж, цонхны тавцан дээр тавьбал радиатор халхлахгүй. Мөн радиаторны өмнө нь эд зүйл тавихгүй байх нь чухал. Тугалган цаас паарны араар нь нилэнхүйд нь хийвэл дулаан ойлгож, гадна хана руу алдагдах дулаан багасна.

5. Хоолны сав суулганы ёроол нь гажаагүй, бохирдоогүй цэвэрхэн, нэгэн жигд талбайтай, мөн плитканы ширэмний радиустай тохирч байвал илүүдэл эрчим хүч зарцуулахгүй. Хоол хийж, цай чанахдаа аль болохоор эхний буцлалтын дараа галыг нь багасгах, хамгийн сүүлчийн технологи ажиллагааны дараа галыг нь бүр мөсөн унтраах. Ус буцалгагч ашиглахдаа савыг нь дүүртэл биш өөрийн уух хэмжээгээр буцалгах г.мв

6. Хөргөгч хөлдөөгч. Хэрэв танайх хөлдөөгчтэй бол хөргөгчнийхөө температурыг -5С орчимд тохируулах. Эсхүл хөлдөөгчөө унтраагаад балконоо ашиглах.Гэхдээ утаатай үед энэ бас их асуудалтай юм. Хөлдөөгч нь тохируулагчтай бол -15С орчимд байхад хангалттай хөлдөөнө.Ер нь хөргөгч, плитка зэрэг цахилгаан барааг тэгш гадаргуу дээр байрлуулбал цахилгаан бага “иднэ”. Хуучин хөргөгч бол ер нь солисон нь дээр. 10 жилийн настай хөргөгч шинэ хөргөгчнөөс 12% хувиар илүү тог зарцуулдаг гэнэ. 10-аа биш гэхэд 15 жил болоод цахилгаан бараагаа солиход гэмгүй л юм байна. Гэхдээ манайд бол ажиллаж л байвал ашиглаал байдаг болохоор хэрэгжих магадлал муу.

Энэ бүх зүйл тухайн хүн дээрээ маш жижиг, өчүүхэн мэт санагдавч нийт хүн амын дунд гэж бодвол маш их хэмнэлт гарах учраас бага гэж гололгүй хийгээд хэвшчихвэл “тог тас” болдог нь багасна.

Dream Team or December 21st

Uigagui sain tailbarlajee.

Чанар-Манай зорилт

Тооноос чанарт шилжиж, “гайгүй” бичлэг хийнэ дээ гээл бодоод байсан ноороглож хаясаар юу ч бичихгүй сууж байтал 12 сар гараад дундаа орчихож. Нооргоо харж байгаад товчлоод хүргэчихье.

1. Нараа дагавал даарахгүй
Намаа дагавал алзахгүй.
Ямар үнэн үг вэ зузузузу. Аль ч намд боловсон хүчин алга болжээ. Томилгоог нь харахад хэн бэ? юу вэ? хэдэн он бэ? гэмээр л юм болж байна дөө. Залуучууд нам дагаж гүйх нь арга ч үгүй юм байна. Үнэхээр амьдралд хөл тавьж буй нийгмийн идэвхитэй залуучууд нам дагаж гүйгээл ямар ч байсан шууд дарга биш гэхэд гоонж шахаж, чухал царайлах ажлын байранд бол шууд. Хэзээ энэхүү хийрхлээс бид салах юм бол доо. Уг нь намчирхаж талцалгүй шиг чаддаг чаддагаа хийгээд явбал хувь хүндээ ч тэр, улс орондоо ч тэр хэрэгтэй байх юм. Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр явагдаж байгаа дарангуйлагч бүлгийн тархи угаалтаас болоод хүмүүс нь талцаастай. Тэдэнд ингэж талцуулж байх нь ашигтай байгаа учраас л үүнийг хийгээд байна гэдгийг масс ойлготол дахиад лав 10 жил болох байх даа хөөрхий.

2. Дэлхий сөнөнө. Лаа чүдэнзээ бэлдээрэй.
Ийм мэдээлэл тарааж байгаа иргэд гэхээсээ илүүтэй энэ мэдээллийг төлбөртэйгээр ТВ дэлгэцээрээ нэвтрүүлж байгаа Хувийн ТВ холбоо, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл өөр юу юу ч билээ зохицуулах байгууллага нь авч хэлэлцээд шүүхэд өгөх хэрэгтэй. ХЗХ дампуурахад уг нь энэ асуудал яригдаад хуулинд өөрчлөлт орж байсан санагдах юм. Хувь хүн бөөгөө шүтнэ үү, Ийсусээ шүтнэ үү хамаа алга. Харин тэр шүтлэгээ бусдад тулгаж байгаа нь өөрөө хүний үндсэн эрх, эрх чөлөө рүү дайрч байгаа хэрэг. Нөгөө олон сайхан хуульчид хаачиваа?. Хууль яагаад байдаг үндсэн постулатаа ойлгосон хүмүүс хуульч болдог гэж найдъяа.

Нөгөө талдаа дунд сургуульдаа бүгд л Түмэн бодис, байгалийн шинжлэх ухааны хичээл үзсэн баймаар. Нар харанхуйлчихвал дэлхий дээр огцом мөстөлт явагдана. Өдөр шөнийн агаарын температур яагаад зөрүүтэй байдгийн гол учир нь энэ. Тэгээд чиг дэлхий сөнөлөө гэхэд хэдхэн лаа шүдэнзтэй хэр удаан тэсэцгээх юм бол доо, зайлуул.

3. Ганц хүний эрх ашиг
“Манай даргыг суллахгүй бол ЗГ-аас чинь гарчихна, мэдэв үү” гэж шантаажилсны “буян”-д манай бондын үнэ бүхэл бүтэн 8 доллараар унав. Ардчилсан намынхан аминдаа л эрсдэлээ тооцоод Улаан сайдаа фортунатай хөтлөлцүүлээд бондоо зараад ир гээд явуулж. Намбар Ваны хэргийг 2.5 жил болгож ялын хугацааг багасгаж. Энэ 8 долларын уналт иргэн бүрт 200 орчим долларын өр болж очиж байгаа гэдгийг ойлгодоггүй шадар сайдтай ЗГ арчаагүй юм. Намбар Ван улс орон удирдаж явсан хүн гэсэндээ ойлгоод мэдэгдэл хийж байна.Яаж зүгээр байх вэ, дэмжигч фэнүүдээсээ коко цуглуулж байна. Аягүй бол эрх баригчид бие төлөөлөгчөө явуулж, тэрнээс гуйсан биз.Эргэлт идэвхижсэн талаар хаана билээ нэг мэдээ гарсан байсан. Ингэж хөгөө тарьж байхаар наад ТБД, өөр хэн хэн байдаг юм популист шантаажчин гаруудыг гадагш, эсхүл сүлжээ барьдаггүй хөдөө явуулахгүй яасан юм бэ? Яа яа яа, тактикийн ямар муухай алдаа гаргаж байнаа, Алтанхуяг даргаа?.
Би үхэж байсан ч ТБД-гийн бизнэсийг хойшид дэмжихгүй. Зөвхөн өөрийнхөө төлөө, эсхүл даргынхаа төлөө юуг ч зольж чадах таг харанхуй хүмүүс улс орон удирдаж байхад бид энд тэндээс эх орон, тусгаар тогтнол гэж мянгантаа хашгираад яах юм бэ?

4. Чингис бонд. Мөнгөтэй болов гэж баярлахаасаа өмнө өртэй болов гэж бодоосой. УИХ гишүүн Р.Амаржаргалынхаар бол санхүүжүүлэх бэлэн төсөл байхгүй, тоолуур гүйгээд эхэлчихсэн юм байна. Өмнөхөөс гарсан дэвшил нь нийгмийн халамжинд энэ мөнгийг зарцуулахгүй гэдэг дээр эрх баригчид тохиролцсон бололтойм. Бондын мөнгө орж ирэхтэй зэрэгцээд шатахууны хөнгөлөлттэй зээл 2 сарын хугацаатай олгосон мэдээ харагдсан. 2 сарын дараа гэхэд төслүүд нь бэлэн болох юм байх даа. Овоо хэдэн яамны мэргэжилтнүүд цаг наргүй сууж байгаа байх. Гэвч намын шугамаар ирсэн залуучууд ФБ, яахууг нь хаасан ч байсан хоёрхон сарын дотор бүхэл бүтэн судалгааны институтын дор хаяж зургаан сар хийх ажлыг хийгээд гаргаад ирнэ гэдэг эргэлзээтэй. Гаргаж ирсэн ч ОТ гэрээний араас орохоор “ТӨГС ГАЙХАМШИГТ” төсөл байх биз. Хэдэн жилийн дараа бас л хэрэлдээстэй.

5. Байгууллага болгон сэтгэл зүйчтэй болно.
Хохохо. Батзандан минь больж үзээрэй. Санхүүжилтийг нь хэн өгөх вэ? Яаж ийгээд мөнгийг нь оллоо гэхэд мэргэжлийн түвшинд зөвлөгөө өгөх сэтгэл зүйч нар Монголд хангалттай тоогоор бэлтгэгдээгүй. Зигмунд Фройдыг шүтсэн, бүх зүйлийг үнэлнэ, ангилна гэсэн хүмүүс дүүрэн байна билээ. Зарим нь бараг өөрсдөө мэргэжлийн туслалцаа авахаар эмгэгтэй хүмүүс ч байна.

Тэгж мээкээдэж байхаар хороо, дүүргийн нийгмийн ажилтнуудыг уулзалтын өрөөтэй болгооч. Монголоос ирсэн найз ярьж байна. Хорооны нийгмийн ажилтнууд үйлчлүүлэгчтэйгээ хашааны буланд уулзаж байна цаана чинь. Тэгчихээд юун сэтгэл зүйч вэ? Тэр сэтгэл зүйч рүү явуулдаг хүн нь уг нь наад нийгмийн ажилтан чинь. Түүнээс засаг даргын зараалын морь биш.

6. Түгжрэл
Төрийн үйлчилгээг нэг цонх болгосон ч гэсэн ачааллаа дийлэхгүй. Хороо бүрийг сүлжээнд холбоод баримт бичгийг нь хороон дээр нь бүрдлийг нь шалгаж аваад нэгтгээд байвал төрийн үйлчилгээ иргэндээ хүртээмжтэй, нээлттэй болох гээд байна. Алийн болгон хөгшин хөвөө, жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ энд тэнд оочерлуулах гэсэн юм бэ? Зардал чирэгдэл ихтэй энэ системээ болъео гэвэл төрийн нэгдсэн үйлчилгээг хороон дээрээс хийж болохоор системийг зохицуулах хэрэгтэй. Ихэнхи төрийн байгууллагууд нь хотын төвдөө шамбааралдсан, ажил хөөцөлдөж байгаа нь ч тэр, хөөцөлдүүлж байгаа ажил нь ч тэр хотынхоо төвд байхаар түгжрэхгүй яахав.

АЛБАН ТАСАЛГААНЫ ЦОНХООР
АМЬДРАЛ САЙХАН ХАРАГДАНАА ЛЯ ЛЯ ЛЯ

Шошгон цуваа