Өмнөд Австралид суралцахыг хүсэгчид дараах вебээр зочлоод гарахад гэмгүй.
www.studyadelaide.com
Адэлэйд хотын давуу тал:
1. Австралийн бусад мужийн нийслэлтэй харьцуулахад хямд. Байр түрээслэхээс авахуулаад яг адилхан идэж уух юм хүртэл арай хямд байдаг. Жишээ: Woolworth хүнсний сүлжээ дэлгүүрт яг адилхан цөцгий Сиднэйгээс дож хаяж 24 центээр хямд байдаг. Өөрийн биеэр туршиж үзсэн баримт
2. Хөдөө аж ахуйн бүс нутаг тул хүнсний ногоо хямд, Ялангуяа хагас сайнд зах хаахын өмнө нэг хайрцаг алим $1 болдог. Даанч тэрийгээ идэж барна гэдэг нь асуудал болно.
3. Британийн ууган суурьшил тул British English, дээр нь гадны цагаач нар цөөн. Дэлгүүрт орох Сиднэйтэй ижил хятад хүүхэн биш цагаан арьстай хүүхэн чамайг тосч үйлчилнэ шүү дээ.
4. Боловсрол эдийн засгийн гол салбар учраас оюутнуудад үнэн ‘хайртай’. Жишээ: Маргааш 2009.03.27-нд хотын захирагч шинээр ирсэн гадаад оюутнуудад зориулж хүлээн авалт хийнэ. Сэргэлэнтээд бүртгүүлсэн бол гүйгээд очиход идэх, уух юм үнэгүй, дээр нь концерттой.
5. Сурах эрхэм зорилготой хүнд нам гүм, тайван орчин. Яг лагерь дээр байгаа юм шиг шувуу жиргээл ус боргилоол…
6. Оюутанд хайртай му учраас нийтийн унааны билет хөнгөлөлттэй. 10 удаагийн ачаалалтай үед зорчих билет $13.8, ачаалал багатай буюу өглөө 9өөс өдөр 3 хүртэл 7.30. Энэ билетээ идэвхижүүлснээс хойш 2 цагийн дотор уг билетээрээ хаашаа ч үнэгүй зорчино.Melbourne Sydney-д бол нэг явалт нь $5 наашгүй. Үүнээс гадна үзвэр үйлчилгээ, кино гээд хамаг юм нь оюутан гээд үнэмлэхээ үзүүлчихвэл зад хөнгөлөлттэй. Бараг паб-д пияваа хөнгөлөлттэй ууна шүү дээ.
6. Уух идэх гэснээс вино үнэн хямд. Ус, цайны оронд хоолоо даруулж тансагладаг.
7. Цаг агаар нь Монголтой төстэй. Өдөр яаж чиг халж байсан шөнөдөө агаарын хэм сайн буудаг тул сайхан унтдаг. Өдөр шөнийн температурын зөрүү 15С-ээс их. Энэ нь QLD, NSW, NT гээд бусад муж шиг шөнө унтаж чадахгүй, үйлээ үзэхгүй. Өвөл нь хүйтэрлээ гэхэд манай 10 сар шиг болдог. Канберратай харьцуулшгүй. Бүүр их даараад байвал виногоо уучихдаг юм. KKKK
Төлбөрөө ажил хийж олоод төлнө гэж байгаа бол харин хэцүү. Гэхдээ ажил олдоно. Хувь хүний авхаалж самбаа, нүүрний буян, хэлний чадвараас бас хамаарна. Оюутнууд ихэнхидээ орой сургууль, шөнө дэлгүүр цэвэрлэх г.м ажил хийдэг. Үсчин, машин засвар, барилгачин гм мэргэжлийн үнэмлэхтэй бол энд ажил олдох магадлал мөш өндөр. Үнэмлэхнээс гадна үүнийг хийж чаддаг байх хэрэгтэй.
Amjilt xusye
-34.933000
138.600000