Education Australia
We have now AEI website in Mongolian. Visit it at:
http://www.studyinaustralia.gov.au/Mongolia
It makes life much easier, as many everyday questions are covered.
We have now AEI website in Mongolian. Visit it at:
http://www.studyinaustralia.gov.au/Mongolia
It makes life much easier, as many everyday questions are covered.
Японы Засгийн газрын магистрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ. Мэдээллийн арга хэмжээ нь Монгол-Японы төвд болно.
October 22nd, 2012: AM 10:00~, Mongolia-Japan Center (2F Seminar Room)
2) October 24th, 2012: AM 10:00~, Mongolia-Japan Center (2F Seminar Room)
3) November 2nd, 2012: AM 10:00~, Mongolia-Japan Center (2F Seminar Room)
4) November 6th, 2012: AM 10:00~, Mongolia-Japan Center (2F Seminar Room)
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа 2012.11.30-ны өдөр
Дэлгэрэнгүйг эндээс: http://sv2.jice.org/e/jds/scholarships/mongolia/
Аспайр Майнинг гэж Австралийн уул уурхайн компани бий. Овоотын төсөл нь Хөвсгөл аймаг руу оросуудтай нийлж төмөр зам бариад, коксжих нүүрс Оросоор дамжуулж гаргах гэнэ дээ. http://www.aspiremininglimited.com/?page=53
Энэ компанийн танилцуулыг уншаад гурван зүйлд ихэд эргэлзэхэд хүргэлээ.
1. Төмөр замын төсөл хэрэгжих сумууд буюу Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Цагаан-Уул, Бүрэнтогтох, Мөрөн сумын 4 оюутанд тэтгэлэг олгоно гэнэ. Энэ дөрвөн хүүхэд тухайн бүс нутгийн малчин иргэдийн эрх ашгийн төлбөр болж хамгийн өндөр хариуцлага хүлээх нь байна. Түүнийгээ ойлгож байгаа эсэх нь ч тодорхойгүй ийм зүйл хийж байхаар яг тухайн нутгаас малын эмч, эмч, багш, хуульч, байгаль орчин экологоор сурч буй ядаж 10 хүүхэд сургаж байж, тэдний хийж байгаа уул уурхайн ажлын нөгөө талыг олж харна. Яг тэр тэтгэлгийг хэн авсан бэ гэдэг надад маш сонирхолтой байна. Аягүй бол сумын эрхтэн тушаалтнуудын хүүхдүүд байгаа даа….
2. Цэцэрлэг сумын эмнэлгийн шинэ барилгын ажлыг дуусгахад дэмжлэг үзүүлж, Могойн голын уурхайн эмнэлгийг санхүүжүүлдэг гэнэ. Болиод өгөөрэй зүгээр. Төсөлд ажилладаг нэг хүн нь мухар олгой нь дотроо хагарвал аймгийн эмнэлэгт авчирч хагалгаа хийнэ дээ. Лав л бид нар авахгүй, та нар тэр уурхайдаа л учраа олцгоо гэж хэлэхгүй. Яг үүнтэй ижил тэр хавийн хүмүүст гэнэтийн туслаж хэрэг болбол сумын эмнэлэгтээ оч гэж хэлэх нь л дээ. Хүн ёсны үүднээс ийм юм байдаггүй л байхгүй юу
Могойн голын уурхай аль дээр үеэсээ төсвөөс цалинждаг эмчтэй байсан. Манай хамаатны нэг эгч лав тэнд ажилладаг байсныг би маш сайн санаж байна. Тэгэж ярих юм бол Могойн голын уурхайн лицензийг энэ Аспайр Майнинг авчихсан юм биш үү? Нүүдэлчин иргэд, малчид гэдэг нь гадаадынхнаас өөр, тэр бүсчлэл, харъяалал гэдэг зүйлийн хил хязгаараас гадуур амьдардаг хүмүүс. …
3. Сумын удирдлагатай нийлээд малчдыг нүүлгэн шилжүүлэх стратеги боловсруулж байгаа гэнээ. Уурхайгаас тодорхой радиуст байгаа малчин өрхийг аймгийн хэмжээнд илүү, эсхүл ижил төстэй бэлчээртэй, ус, худагтай, өвөлжөөтэй болгоход гарах зардлыг нь санхүүжүүлж, нөхөн олговор өгнө гэнэ. Хэдэн зуун жил тэр нутагт амьдарсан, өвөлжөө, хаваржаа, зуншлага, намаржаа нь байдаг хэдэн өрхийг өөр тийш нь нүүлгэж, бэлчээрийн төлөөх дайнд иргэдийг оруулах нь л дээ. Цагаан-Уул сум Ү. Аварзад баатрын үед манай улсын хамгийн олон малтай сум болж байсансан. Тэгэхээр тэр олон малтай малчид өөр сумын нутагт очиж суурьшихаар хүлээн авагч сумын иргэд лав дуртай байхгүй дээ. Бэлчээрийн даац нь хэтрээд тэртэй тэрэнгүй яая даа гэж байхад хаанаас ирсэн лай вэ л гэх байлгүй.
Хэдхэн жилийн дараа http://www.mongolnews.mn/w/36209 энэ дүр зураг нийтлэг болно. Улаанбаатар руу нүүх иргэдийн цуваа ч тасрахгүй. Яах юм бэ, бэлчээрийг нь цөлмөөд хаячихаар амьжиргаанаасаа салсан тэд төв суурин бараадахаас өөр яах юм? Эсхүл эдгээр малчдын хэлж буй шиг туслах ажил хийж өнөөдрөө аргацааж байтал уурхай хаагдлаа, ажилгүй, амьдралгүй хүмүүс олширно. Дахиад л хот руу нүүх давалгаа эхэлнэ.
Иймэрхүү барууны том корпорациудын түрэмгийлэл, даяаршлын сөрөг үр дагавраас өөрсдийгөө яаж хамгаалах вэ? Үндэсний дархлаагаа сайжруулж, мэдээллийг олон талаас нь хардаг иргэд олонтой болчихвол ямар ч байсан “алтыг нь аваад авдрыг нь хаяад” явахад нь цаашаа амьдарч чадвартай болж үлдэх л бидний зорилго болж байна.
Монголньюс-ын Төгсжаргал гээд сэтгүүлч залуу соёл иргэншлийн мөргөлдөөнийг “Салхи биднийг хөтөлнө” цуврал нийтлэлээр маш сайн гаргажээ. Үнэхээр хэдхэн жилийн дараа монгол гэдэг ойлголт, бүлэг сэтгэхүй байхгүй болох нь.
Өчигдөрхөн “Шувуу харагч” гээд Бразилийн индиан омгийнхний тухай кино үзлээ. Мэдээж ан хийх газаргүй болсон индиан омгийн отог нэг айлын эзэмшил газар дээр нь суурьшина. Хуучин ан гөрөө хийгээд асуудалгүй амьдраад байтал тэр хавиар хурдны зам тавьснаас болоод ан гөрөөс нь дүрвэчихээр идэх хоолгүй болж байна. Индианчууд өлсөхгүйн тулд түр зуурын ажил хийж, олсон жаахан орлогоороо өрх гэрээ тэжээнэ. Хуучин бол өөрт таарсан ангаа агнаад л омог отгоороо энгийн сайхан амьдраад л байсан байгаа юм.
Тухайн газраас индианчуудыг хөөж явуулахаар сум дундын шүүгч, цагдаа ирээд тэр газар дээр нь шүүх хурал болно.
-Газрын эзэн атга шороо газраас аваад “Миний өвөг аав энэ газарт ирж, бордож, тариа тарьж амьдарсан. Газрын зөвшөөрлөө хуулийн дагуу авсан. Би энд төрсөн. Миний хүүхдүүд энд төрсөн. Ийм болохоор би аж ахуйгаа хуулийн дагуу эрхлэхийн тулд эдгээр индиан хүмүүсийг энэ талбайгаас гаргах хэрэгтэй байна”.
-Индиан омгийн ахлагч өмнөөс нь дуугай ширтэж байснаа мөн атга шороо аваад ам руугаа хийгээд идчихэв. Өөр юу ч хэлсэнгүй.
Жич: Уул уурхай ба хүний эрх сэдэвт хурал болжээ. Илтгэлүүд нь энд байна. http://www.mn-nhrc.org/main3/103/430-iltgeld.html Хуурай үгтэй, яг яах гээд байгаа нь маш тодорхойгүй.
Лав ойрын хэдэн жилдээ “Ухаад бай, зөөгөөд бай. Баяжих нь баараггүй, томрох нь тодорхой. Тэр үед бүгдээрээ яг америк шиг амьдарна” уриатай явах нь дээ…
Энэ оны 11 сарын 2-ны өдрүүдэд АусТрэйд буюу Австралийн Засгийн газраас боловсролын яармаг Блю Скай төв буюу сэлмэн барилгад зохион байгуулагдах гэж байна.
2008 оны статистик дүнгээс харахад Австралид 190 монгол хүн суралцаж байсан бол 2011 онд энэ тоо 283 болж өссөн байна. Эдгээр оюутнуудын 37.1% их сургуульд, 32.9% англи хэлний курсэд, 26.1% мэргэжлийн сургалтад хамрагджээ.
Хэдийгээр аль нэг улсын засгийн газрын тэтгэлгээр гадаадад суралцаж төгссөн 10 мянган монгол хүнээс цөөн хүн (350 орчим) Австралид суралцсан гэж үзэж байгаач Австралийн боловсрол ялангуяа уул уурхайн компаниудад өндөр үнэлэгдэж байгаа тул цаашид энэ чиглэлээр өргөн хүрээтэй ажил явуулахаар энэ улсын засгийн газар бодлогоо тодорхойлж байна.
Манай улсын хувьд Австрали Улстай хамтран ажиллах чиглэл, стартегиэ тодорхойлоогүй байгаа, гэхдээ мэргэжлийн боловсролын чиглэлээр цаашид түлхүү анхаарах чиглэлтэй байгаа. Яагаад гэвэл уул уурхайн компаниудын ихэнхи Австрали. Яг өнөөдрийн байдлаар манайд Австралийн 64 компани үйл ажиллагаа явуулж байна. Энэ тоо цаашид өснө.
Мөн энэ үеэр орчуулга хийх сайн дурын ажилтнууд хайж байгаа тул сонирхсон хүмүүс хүсэлтээ mordogch@yahoo.com хаягаар ирүүлнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.austrade.gov.au/EventViewBookingDetails.aspx?Bck=Y&EventID=3298