Өчигдөр Гэгээн Ундарга ТББ-ын нээлт Чингис зочид буудалд боллоо. Гадаадад суралцах хүсэлтэй олон залуус ирснийг хараад их баярлалаа. Гэвч…
1. Тэнд байсан 250 хүүхдээс TOEFL IELTS шалгалт өгсөн /оноо харгалзахгүй/ зөвхөн ДОЛООН хүүхэд байв. Зарим нь ичээд гараагүй байж магадгүй, гэхдээ л…
2. Мэдээлэл олж авах ур чадвар их муу байгаа нь ажиглагдав. Бэлэн А-гаас Я хүртэл гэдэг шиг л жор их хайх юм.
3. Өчигдрийн ярилцлагын агуулга ерөнхийдөө нэг иймэрхүү байлаа:
Иргэн X: Би гадаадад сурмаар байна. Яахуу?
Би: English шалгалт өгсөн үү??
X: Үгүй, гэхдээ би англиар мундаг.
Би: Шалгалтаа өгөөд тэтгэлгээ хай.
Иргэн Y: /Иргэн Х-тэй ижил/ English шалгалт өгсөн
Би: Ямар мэргэжилтэй вэ, хэдэн жил ажиллаж байна?
Y: Одоо сурч байгаа, энэ жил төгсөнө. Ажилгүй байгаа
Би: Улс эх орондоо дор хаяж 2 жил ажиллаад тэтгэлэг ярихад найдлага байна.
Иргэн Z: Монголд байгаа хэлний курсуудын аль нь сайн бэ?
Би: Мэдэхгүй ээ. Гэхдээ бүтэн жил өдөр бүр 3 цаг хичээллэхэд TOEFL 550 оноо авна.
Case: Би 21 настай, Хүмүүнэгт сурдаг. Ах Австралид байдаг. Оюутан солилцоогоор сурмаар байна. Англи хэлний шалгалт өгөөгүй. Тэтгэлгээр сурах боломжтой эсэх
Хариулт. Англи хэлний шалгалтаа өгөөд, сургуулиа олоод тэгээд тэр сургуульдаа элсэн орсон байх. Хувь хүний зүгээс зөвлөхөд Монголдоо их сургуульд сураад магистрт гадаадад сурах нь илүү үр дүнтэй, хямд төсөр тусдаг. Тэгээд ч 21-тэй гэдэг чинь залуу байна. Очоод соёлын шоконд орно, ер нь хэцүү. “Үгүй ээ, манай ах туслана”. Ах нь бас тэнд амьдармаар байгаа ш дээ. Яагаад чиний өмнөөс хариуцлага хүлээж, чамд олсон хэдэн төгрөгөө зарцуулах ёстой юм? /Тэр охин уурлав./
Case: IELTS 6.0 онноотой, хэлний сургуульд англи хэлний багш. Магистрт сурах сонирхолтой. Судалгааны ажил огт хийж байгаагүй. Сургуулиас олгох тэтгэлэг судалгааны ажил хийж байсан хүмүүс авах магадлал өндөр.
За тэгэхээр гадаадад сурмаар байвал өөрөөсөө хамаарах зүйлээ хийгээчээ:
1. ENGLISH шалгалтын хангалттай дүн
2. Үүнийг авсанн байхад сургуульд элсэн орох боломж нээгдэнэ.
3. Сургуульдаа элсээд орчихвол тэтгэлэг олдох магадлал нэмэгдэнэ. Түүнээс эхний 2, бүр ядаж 1-ийг ч даваагүй байж яаж тэтгэлэг хүсэх вэ?
Хамгийн сүүлд анхааруулж хэлэхэд тэтгэлэг болгон зорилготой. Тэр зорилгыг хангаж чадах хувь хүнд уг тэтгэлгийг өгдөгөөс ядуу Монгол Улсын иргэн Х-д зүгээр май гээд өгдөг зүйл биш. Чи тэтгэлэг хүртэхийн тулд хөдөлмөрлөх ёстой. Иймд өөрийн авьяас, хүч чадал, нөөц бололцоогоо шавхаж байж хүний мөнгийг авна шүү гэдгийг дандаа санаж байгаарай.
Amjilt xusye.
Alimaa
-34.933000
138.600000