Тэтгэлэг горилогсдод тусламж

Archive for Арван нэгдүгээр сар, 2010

Wikileaks-ийн эргэн тойронд

Өөр нэгэн Вики анягийн талаар манай хэвлэлээр өнөөдөр хангалттай гарчээ.

www.wikileaks.org сайтын мэдээнүүд дэлхий дахинд шуугиан тарьж буй бөгөөд уг сайтын удирдагч Ассанж улсын нууц задруулсан эсэх талаар хэрэг үүсгэн тус улсын Холбооны цагдаагийн газар шалгаж байгааг Австралийн Ерөнхий прокурор Роберт МакКлиланд мэдэгдлээ (The Advertiser, 2010.11.20. p.5).

Үг сүлжээгээр цацагдсан нууцын зэрэглэлтэй материалд Америкууд бусдыг хэрхэн дүгнэдэг талаар “инээдтэй” тодорхойлолтууд байх юм.

Italian PM Silvio Berlusconi: “Feckless, vain and ineffective as a modern European leader”. He is a ”physically and politically weak leader”.

Libyan leader Muammar Gaddafi: is ‘strange’

French President Nicola Sarcozy: ”Has a thin-skinned and authoritarian personal style and is an emperor with no cloths”

Iranian President Mahmoud Ahmadinejad: ”Like Hitler”.

North Korean dictator Kim Jong-Il:’flabby old chap’ suffering ‘physical and psychological trauma”

Болоо ш дээ vs болъёооо!

З. Боргилмаа “Эдийн засгийн эр чөлөө ба аюулгүй байдал” http://economy.news.mn/content/41734.shtml

Б. Номинчимэд “Монголчууд бидний ядууралд хэн буруутай вэ?”  http://sonin.mn/?p=102427

Г. Ганбат  “Баруун жигүүрээ дэлгэе” http://politics.news.mn/content/41868.shtml

Баабар” Гамин гэж хувьсгалт гэсэн үг”  http://baabar.niitlelch.mn/content/2612.shtml

Сүүлийн үед иймэрхүү сайхан нийтлэлүүд уншаад, “хонгилын үзүүрт гэрэл харагдана” гээд баясаад байгаа ш дээ. Онолын үүднээс дээрхийг тайлбарлахыг би бээр хичээе.

Улс төрийн онолд “Дүүжин цагны онол” гэж нэг лут зүйл бий. Энэ нь иргэд, нийгмийн олонхийн улс төрийн итгэл үнэмшлийн савалгааг тайлбарладаг бөгөөд соц нийгмийн үеийн абсолют зүүний үзлээс (socialism, communism) баруун тийшээ хэт савлан ‘wild wild west’ болсон бидний өнгөрсөн 20 жилийн хөгжлийн эрэмбийг хэлж байгаа юм. Дунд сургуулийн физикийн хичээлээр инерц, фазын онолыг та бүхэн сайн үзсэн. Бид чинь академик мэдлэг сайн мөртлөө прагматик, бүтээлч чадвар султай ард түмэн ш дээ. Дээрхи физикийн хуулиар нөгөө савалгаа чинь буцаад зүүн тийшээ сэвлах бөгөөд энэ удаа өмнө хүрсэн туйлын цэгт хэзээч хүрэхгүй. Та бүхэн анзаарч байгаа бол эрх баригч намууд үзэл баримтлалаа шинээр томъёолох гээд түүнийг нь эсэргүүцэгчид ПиАрдаад бантан, жонхуу зуурч байгаа энэ үед нийгмийг арай өргөн, том утгаар нь харж, болж буй үйл явцыг бодгальч буюу индивидуал бус, хамтын коллектив зүй тогтлоор харах нь мэдэх, мэдэхгүй асуудлаар улс төржиж, дөвчигнөхгүй байх боломжийг олгох юм. Бид капитализмын хамгийн бурангуй, муу хувилбарын туйлд хүрсэн. Одоо буцах горимдоо орлоо. Та бүхэн анзаарч буй бол сонгуулийн амлалт, бэлэн тарааж буй мөнгө, халамжийн бодлого энэ бүхнийг хэлээд байна. Гэхдээ ингэж, урагшаа хойшоо, баруунтан, зүүнтэн болж савласны хохирлыг амсагчид нь улс төрчид бус тэднийг сонгосон иргэд. 

Хойд хөршид мөн энэ талаар хэдэн жилийн өмнө судалгаа хийхэд нийт иргэдийн бараг 50% нь социализмдээ хайртай хэвээр байсан сонирхолтой баримт уншиж байлаа. Үүнийг мэдэрсэн улс төрчид нь үндэсний бахархалаа сэргээхийн тулд спортын одод, залуучуудыг Төрийн думд олноор нь оруулсан. Путин үүнээсээ болж шүүмжлэлд ч их өртсөн. Гэхдээ ямарч тохиолдолд үндэсний бахархалыг нь бага ч атугай сэргээж чадсан юм. Тод жишээ, өнгөрсөн өвөл, зуны олимпын үеэр ажиллаж байсан Оросын тосгон. Оросын телевизүүд 90-ээд оны Баян хүнийг балаг тойрохгүй, Просто Мария мэтийн киноноосоо залхаад,Америк сериалын орос хувилбарыг өдөр шөнөгүй үзүүлж байна.

Мөн сүүлийн үеийн уралдаан, тэмцээн Оросын сүр хүчийг харуулахыг маш их чармайж байна. Жишээ Орост болсон 2009 оны Евровижны хаалт ТАТУ хамтлаг Нас не догонят- Not gonna get us хит дуугаа Александровын нэрэмжит Улаан армийн ансамбльтай дуулж, тайзан дээр танк буу зэвсэг гээд юу болов. Хятад мөн адил. Хятад улсын парад, Бээжингийн олимп.

Нийгмийн байгуулалтыг томоор нь харах юм бол НИЙГМИЙН ХӨГЖИЛ+УЛС ТӨР+АРД НИЙТИЙН ҮНЭТ ЗҮЙЛ буюу ШАШИН  харилцан хамааралтайгаар, зөв харьцаатай байвал нийгмийн тогтвортой байдал, хөгжил дэвшил хангагддаг байна. Яг одоо бол нийгмийн үнэт зүйл нь мөнгө болж, нийгмийн хөгжлийн өөрийнх нь гольдирлыг популист улс төрчид тодорхойлж байна даа. Түүнээс улс төрийн итгэл үнэмшил нь шашны итгэл үнэмшлийг орлож байсан социализмээр 70 за болъёо, 50 жил пижигнээд, гэнэт нэг өглөө “Хонхны дуу”наар сэрсэн ард түмэн Америк загварын ардчилалтай шууд учрангуутаа хөгшин Европын сүүлийн 100-200 жил туулсан замналыг 20 жилд товчлоно гэж үзсэн нь дээр хэлсэн дүүжингийн савалгаа байсан юм. Энэ хугацаанд бид юу хожив гэдгээсээ илүү бид юу алдав гэдгийг асуух цаг болсон учраас дээрхи нийтлэлүүд бичигдэж байна.

Бид улс төрчдийг тэнэг гэдэг. Хэрэвзээ сайн ажиглах аваас тэд тийм ч тэнэг этгээдүүд биш байнаа. МАХ намын абсолют засаглалын үед уул овоо тахих, аливаа нээлт дээр лам нар ном унших моод дэлгэрсэн бөгөөд Нагаржунайн онолд суурилсан үзэл баримтлал нь уг нь дээр хэлээд байгаа ард нийтийн итгэл үнэмшил буюу Буддын шашныг сэргээх, итгэл үнэмжил болгон төлөвшүүлэх арга байсан боловч зах зээлийн овсгоотой хэдэн лам нь гялс амьдрах арга болгосон доо. (http://www.asunews.mn/main/fact/hotnews/1011300001/Даварсан-лам-ДОХ-оор-далимдуулж-баяжих-нь.html) Хүмүүс яагаад Христийн шашинд орох нь их вэ гэхээр тэд чинь онолдож байгаа итгэл үнэмшлээ бодитойгоор харуулдаг учраас тэр. Гандангийн хэдэн лам нар болохоор үйлийн үрийн онолоо яриад, дараагийн төрөлдөө сайн хүн болохыг номлодог бөгөөд өнөөдрийн өдрөө яая даа гэж буй хүнд бол яг таг байдаг нь эргэлзээтэй дараагийн төрөл байтугай 10 жилийн дараахи аз жаргал ч яршиг л байна даа, харин ч нэг. Оросуудын “лучше синица в руках, чем журавль в небе” манайхдаа “оргүй дорвол охинтой нь дээр”. Хөөрхий муу ээмэгтэйчүүдийг муухай хийж байгаам шүү тэ?

Нийгмийн харилцаан дахь  шударга бус байдал дарангуйллыг хүсэх сэдлийг төрүүлдэг тул хүмүүс Ерөнхийлөгчийн засаглалыг их ярих болж. Гэхдээ нөгөө ” манай хаан сайн хүн, шадар албатууд нь муу” гэдэг үлгэрийн адилаар мянга өмөөрөвч, тэрхүү эрх мэдлийг ганцаараа эзэмшсэн этгээд бүх зүйлийг зөв хийнэ гэсэн хууль байхгүй. Азийн бар, Чили, Аргентин г.м орнуудыг харахад хэн нэгэн дарангуйлагч, цэргийн дэглэмтэй байх үедээ одоогийн эдийн засгийн хөгжлийн сууриа тавьсан байдаг. Тэдгээр дарангуйлагчид яагаад бий болсон бэ гэхээр яаг манайхтай ижил цөөхөн хүн гэнэт баяжиж, ард иргэд нь ядуурсан учраас төрийн эргэлт, улс төрийн тогтворгүй байдал үүсэн, хүчтэй бие хүнтөрийн эрхэнд гарснаар дарангуйлал тогтсон байдаг. Хэрэв бид энэхүү ядуурал, дээсэн дөрөөн дээр байгаа дундаж гэхэд ахдах, ядуу гэхэд ихдэх иргэдээ үл дэмжвээс удахгүй Пиночет, Ро Дэ Угийн дэглэмийн араас явах биз. Мадоннагийн тоглосон Эвита кинон дээрээс чухам яагаад боловсролгүй, цэргийн хүн болох Перон Аргентиний ерөнхийлөгч болсныг ойлгох болно. Гэхдээ ядууралтай тэмцэж байгаа нь энэ гээд сар бүр бэлэн мөнгөөр ард иргэдээ өлгийтэй хүүхэд мэтээр сэтгэн угжих бус  ажлын байр нэмэгдүүлэлт, урт хугацааны хөрөнгө оруулалт, бүтээмжийн асуудлыг ярих цаг болсныг дээрхи нийтлэлүүд хэлээд байна.

Ядууралтай тэмцэх гэснээс Намбар Ваны санаачилсан Ядууралтай тэмцэх үндэсний хөтөлбөр гэж лут эд байлаа. Гялтайж гялайх гойд юм байгаагүй болохоор хөтөлбөрийн үнэлгээчид “хэрэв хөтөлбөр хэрэгжээгүй бол ядуурлын хувь хэмжээ үүнээс их байх байсан” гэдэг зөнч, уянгын халилттай дүгнэлтийг хийж билээ. (Хөөрхий муу Энхбаярыг надаас авахуулаад хамаг амьтан хараан зүхдэг болж дээ. Уучлаарай. Буддын философид нэвт хүн юм гэнэлээ, үйлийн үрээ эдэлж байгаагаа ойлгож байгаа гэж найдаад дурдчихлаа. Гэхдээ Гомбоо багшаа шиг шууд үхээч гэж хэлж зүрхлэхгүй ээ. http://www.barbagsh.mn/2010/11/blog-post_09.html )

Би ард түмэн гэдэг үгийг хэлэхээс ямагт жийрхдэг. Эзэн биегүй, хий хоосон зүйлийг төлөөлөн ярих эрх надад байхгүй. Гэхдээ тэрхүү ард түмний нэг төлөөлөл мөнөөсөө мөн тул цагаан морин жилийн хувьсгалаар олдсон үзэл санаагаа илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө эдлэн энэхүү эссег бичив.

Аанхаа “Амбицлах авъяастан..

http://aanxaa.niitlelch.mn/content/2634.shtml

С. Баяр “Би том амбицтай хүн” гэсэн ярилцлагыг бас олоод умшчихаарай хүүхээд.

Өдөр тутмын амьдрал:ДЭЛГҮҮРЧИН

Арваад жилийн өмнө Монголоос Синга руу МИАТ-ын чартер нислэг хийхэд оролцож байлаа. Тэр үед монголоос ирсэн жуулчдад орчуулагч хийх ажилд тохоон томилогдож билээ. Бас зүгээргүй, миний ажилладаг байсан компани нөгөө компанидаа намайгаа “зарсан” ба өөрөө ч мэдэлгүйгээр  “хүний наймааны золиос” болж байсан байгаа юм.

Тэр үед shopping  гэдгийг “дэлгүүрдэх” гэж орчуулж хүмүүст шоолуулж байсан боловч энэ үг одоо орчин цагийн монгол хэлэнд бат хэвшжээ. Тэгвэл Shopaholic гэдэг үгийг “дэлгүүрчин, дэлгүүрдэх донтон” гэж орчуулах байх даа, тиймээ?

Австрали дэлгүүр үнэтэй. (дэлгэрэнгүй…)

Чамд амжилт хүсье.Намираа

http://www.orloo.info/writers/galbadrah/5982-2010-11-26-14-17-04

Миний судалгаа хийж байсан нэг сэдвийг сайн хөнджээ. Үнэхээр үндэсний цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хүүхдийн эрх гэдэг асуудал манайд орхигдсон. Хүүхдийн эрхийн талаар ТББ 300 гаруй байдаг боловч хэсэг бүлэг хүмүүсийн гадны донор байгууллагаас мөнгө саах арга болж хувирсан. Тэр олон байгууллагууд өвчтэй, зовлонтой хандив гуйгаад байгаа хүүхдүүдийн талаар судалгаа хийсэн үү? Хандив тусламжаар тухайн асуудлыг шийдэж гал унтраах бус, системийн хувьд тусламж үзүүлэх талаар хэд нь ажилладаг бол? Миний мэдэхээр Ротари клуб хамгийн өргөн далайцтай ажилладаг. Эвий минь, хөөрхий минь гээд нетээр нэг эвийлээд байгаа хүмүүс Хавдар судлалын төвийн хүүхдийн тасаг ороод олон хоног үрээ сахиж буй эхийн ачааллыг 2 цаг ч болсон хөнгөлөх ажил хийвэл илүү бодитой тусламж болохсон. Эсхүл өөрийн танил тал, найз нөхдийн дунд байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нь дагуулаад, түрээд зүгээр л гадуур яваад үзээрэй.  (дэлгэрэнгүй…)

ТООЛЛОГОНДОО

https://alimaa.wordpress.com/2010/10/12/%d1%82%d0%be%d0%be%d0%bb%d0%bb%d0%be%d0%b3%d0%be%d0%bd%d0%b4%d0%be%d0%be/#comment-655

Bi ene blogt zochlohdoo-Sudalgaa

Өдөр тутмын амьдрал

Хэдэн жилийн өмнө Камерон Диазын гар утсаа хайгаад олохгүй болохоороо найзынхаа зөвлөсний дагуу өөрийн дугаар руугаа залгаад утсаа олсон талаар уншаад үхтэлээ инээж байж билээ. Тэгсэн одоо яаж байна, өглөө утсаа олохгүй болохоороо гар руугаа залгаастай, хаана дуугарч байгааг нь сонсох гэж амьсгаагаа түгжих нь холгүй юм болж байна ш дээ.

Бас яасан, хар өглөө ажилдаа хар эрчээрээ гарснаа машины түлхүүрээ аваагүй болохоо мэдээд буцаад алхаснаа машины түлхүүр байхгүй юм чинь гэрийн түлхүүр ч бас байхгүй гэсэн үг гэдгийг ойлгож пааниктав. Гялс “Би ингэхэд машиндаа яаж орсон байхна вэ? бодол орж ирж, гайхаад харсан түлхүүр хаалгандаа зоолтой байна ш дээ.

Ядаргаа, хямралд гүн гүнзгий орсноо мэдлээ. Хоёр долоо хоног таг чиг, ичээндээ орохоор шийдэв. Тэр болтол янзан бүрийн тэмцээн, уралдаанд орж баяснаа.

Та бүхэн харин намайг дэмжээрэй.

Блог зочдоос хүсэх ину

Монголын шилдэг блогчдыг шалгаруулах уралдаан зарлагдсан юм байн. Би ичихгүйгээр өөрөө өөрийгөө нийгмийн сэдэвт блог хэсэгт нь нэр дэвшүүлчихлээ. Та бүхэн саналаа өгнө үү. Сүүлийн үед хийж байгаа мэдлэг, мэдлэгээ блогоор дамжуулан бусдад түгээх ажилдаа итгэл үнэмшил суларч байгаа учраас энэхүү тэмжээнд түрүүлдэггүй юм аа гэхэд дээгүүр давхих нь миинй хувьд урам зорилго өгнө гэж найдаж нэр дэвшив. Доорхи линкээр ороод саналаа өгөөрэй.

http://mongolbloggersevent.ideascale.com/a/dtd/Тэтгэлэг-горилгсдод-будаа-цагаа/89063-11190

БАЯРЛАЛАА

Хүндэтгэсэн

А. Алимаа

Rotary International scholar 1996-1997

Australian Development Scholarship awardee 2003-2004

Ford Fund Fellow 2007

Open Society Soros Foundation Fellow 2007

Australian Leadership Awardee 2009-2011

Орон нутгийн сонгууль

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдээр манай мужид орон нутгийн засаг захиргааны сонгууль болж, хотын Засаг дарга нар, иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчид сонгогдов. Хотын төв бизнес дүүрэг болох Аделайдын Мэрээр миний найз сонгогдсонд үнэн баяртай байна. Хуучин мэр ноён Харбисон Зүүн Бүсийн нутагшил, суурьшил орон сууцны байгууллагын ерөнхийлөгчөөр 2 долоо хоногийн өмнө сонгогдсон юм. Уг байгууллагын бүсийн хурлыг өнгөрсөн жил УБт зохион байгуулсан ба энэ жил 50 жилийн түүхт ойн хурал манай хотод болж өмнөх сар, болон сарын эхээр завгүй байлаа. (Энэ тухай дараа бичнэ).

Стивэн Ярвуд нь Аделайдын түүхэнд тодорсон хамгийн залуу мэр. Түүний тухай мэдээллийг http://city-north-messenger.whereilive.com.au/news/story/bold-bid-for-little-india/

Өнөөдөр багахаан хэмжээний найранд очиж одоогийн байдлаар сэтгэл өндөр байна. Найзтайгаа авахуулсан зургаа нотлох баримт болгоод хийчихье.

Лорд Мэр

Мэргэжил бүхэн сайхан…

“Мэргэжил бүхэн сайхан, түүний дотроос сонгосон мэргэжил бүр сайхан” Энэ үг намайг сурагч байхад их моодонд байсан, одоо ямрыг бүү мэд. Үнэхээр сонгосон мэргэжил сайхан уу?

Ямар хүн болох вэ гэдэг асуултад би бүр бага, сургуульд ороогүй цэцэрлэгийн бацкан байхдаа цэцэрлэгийн тогооч гэж бодох юмгүй хариулдаг байлаа. Тэр үед өдөрт 3 аяга уух юм нэг хүүхдэд өгдөг байсан бөгөөд багш нар нь олон дахин 00 оруулахаас залхуурдаг байсан юм уу, үнэхээр цаанаасаа төсөв мөнгө нь болдоггүй байв уу уух юм их бага өгдөг, байнга л ам цангаж байдаг байсан юмдаг. Орой орондоо оронгуутаа “ам цангаадээнэ” гэхээр ээж “шөнө унтаж байхад нь хулгана мөнгөн домботой цай авчирч өгнө, тэрнээс уугаарай” гээд хуга панаалдаад унтулчихдаг, нээрээ ч өглөө нь ам цангахаа болиод босоод ирдэг болохоор тэрүүнд нь итгэдэг байж дээ.

Сургуульд орсоны дараа ТВ-ээр гарч байгаа хүмүүс гоё харагдаад ТВ-ийн сурвалжлагч болох хүсэлтэй болов. Өөрөө ТВ- ээр гарснаасаа хойш харин тэр санаагаа орхисон юм.

Хувцас загвар зохион бүтээгч болно гэдэг хүсэл хамгийн бат, удаан тогтсон нь бөгөөд дунд сургуулиа төгсөхдөө хүртэл энэ бодлоо хаяагүй, конкурсдэж байлаа. Гэхдээ тэр жил энэ чиглэлээр элсэлт аваагүй, бас аав маань “Тэр дизайнер гэдэг хүн чинь Итали, Франц гэдэг хөрөнгөтөн оронд байхаас манайд байхгүй. Чи сайндаа л дэлгүүрт барааны мэргэжилтэн болно, тийм болохоор наад бодлоо хаяад хүүхдийн эмч бол” гэж их ятгасан даа. Би эмчийн мэргэжилд их дургүй байсан. Ээж минь эмч, гудамжинд таарсан хүн хүртэл өвчин зовлон ярьдаг, шөнө дөлөөр ч хамаагүй гэрт ирэд дагуулаад явдаг болохоор их л ядаргаатай мэргэжил санагддаг байсан. Харин ээж минь “энэ ааштай, тэвчээргүй хүн эмч болж чадахгүй” гэж хэлдэг байсан нь үнэний ортой. Ямар сайндаа гудамжинд таарсан хүн ээжээс “Миний толгой өвдөөл” гээд зөвлөгөө авах гэсэн чинь “энэ хүйтэнд малгайгүй толгой нүцгэн явж байгаа юм чинь мэдээж өвдийш дээ” гээд загнаад хаясан гэж миний багийн онигоо байдаг юм. Их л тэвчээртэй, зөөлөн хүн эмч болдог байх даа.

За тэгээд уралдаант шалгалтад эм зүйч болох зорилготойгоор 3-р группээр биологи, хими, орос хэлний шалгалт өгч, биотехнологи гэдэг мэргэжил сонгоод авчихлаа. Тухайн үед нам, засгийн Үнэн сонинд энэ мэргэжлийн талаар ихээхэн бичиж байсан ба хаана ч билээ дөв дөрвөлжин мод биотехнологийн аргаар гаргаж авсан, бас цэнхэр өнгөтэй сарнайны талаар бичсэн нь миний сонирхлыг татаж энэ мэргэжлийг сонгоход нөлөөлсөн юм. Түүнээс яг ямар хүн болохыгоо өөрөө ч ойлгоогүй л явсан даа. Надтай хамт их сургуульд сурч байсан хүүхдүүд чиг мөн ижил ойлголттой, анх хичээл эхлэхэд бүгдээрэ цагаан халатгүй очсон гээд лаборатори ажлаасаа хөөгдөж гарч байлаа.

Түүний дараа зах зээл эхлэв. Хөөрхий муу аав минь “зах зээл гээч нь эдийн засаг юм чинь миний охин эдийн засагч бол” гэж хэлж билээ. Тэр үед оюутан хариуцсан Хавх гэж хүн Москвад суудаг байсан бөгөөд “чи нягтлан бодогч бол, нэг газар нябо хийгээд явн”а гэж бас зөвлөж байсан сан. Гэвч нябо гэдэг ажлыг санхүүгийн техникум төгссөн хүн хийдэг байсан тул бас тиймхэн санагдаад эдийн засагч болсон юм. Зарим хүмүүс намайг энэ дипломыг худалдаж авсан гэж хэлдэг ч өдий болтол намайг гадаад оронд сурахад гол үндсэн баримт минь болсоор байгаа учраас би Украйн Улсын 3 шүдтэй сэрээ бүхий гербтэй, украйн, англиш дээр бичигдсэн Украйны Гадаад яам баталгаажуулсан энэ дипломондоо хамгийн их хайртай байдаг. Эдийн засагч мэргэжлийн хамгийн сайхан нь хөрвөх чадвар өндөр бөгөөд нэгэнт бүх зүйл мөнгө, санхүү, эдийн засгийн тооцоолол дээр суурилдаг тул ийш, тийшээ урваж шарвахад хялбар.

Сургуульдөө өмнө Төрийн удирдлагын магистраа хийхдээ эрсдэлийн удирдлагаар тезис бичсэн юм. Өөрийгөө нилээд гайгүй сурчихлаа гээд хөөрсөн амьтан Монголдоо очиж билээ. Гэтэл НҮБ ХХ-ийн Гамшгийн эрсдэлийг бууруулах төсөлд Олон нийттэй харилцах зөвлөхөөр ажилласнаас өөрөөр энэхүү мэргэшлийнхээ ид шидийг гаргах боломж олдоогүй юм даа. Гэтэл манай сургуулийн санхүүгийн газар намайг хоёр төсөл дээр шинжээчээр ажиллуулж, ур чадварыг дор нь ашиглаж байгаа юм.

Одоо сурч байгаа чиглэл маань тэс ондоо, БОЛОВСРОЛ. Үнэлгээ, тэр дундаа мэргэшлийн үнэлгээ. Манайд эрүүл мэнд, барилга, хуулийн салбар энэхүү мэргэшлийн зэргийн үнэлгээг хийдэг бөгөөд энд ирэхээсээ өмнө барилгын салбарын инженерийн мэргэжил дээшлүүлэх сургалт, үнэлгээг хариуцан ажилладаг байлаа. Монгол Улсын Зөвлөх инженер Ганзориг (техникийн ухааны Др) багш маань энэхүү тогтолцоог бий болгох гэж 90-ээд оноос хойш хүчин зүтгэж, суурийг нь тавьж чадсан юм. Онолын хувьд энэхүү үйл ажиллагааг төр бус, ТББ-ууд хэрэгжүүлэх ёстой боловч манайд аливаа зүйлийг төр хүлээн зөвшөөрөөгүй бол ач холбогдол буурдаг учраас төрийн байгууллага мэдэлдээ авч явуулж байгаа. Бусад салбарын хувьд эмч, багш, хуульч нар ч иймэрхүү зарчмаар явдаг. Төрийн албаны шалгалт авч байгаа үндсэн концепц мөн энэхүү ангилалд багтана. Харин Монголын тогооч нарын холбоо, Урлагын зөвлөл г.м ТББ байгууллагууд идэвхитэй сайн ажиллаж, төрд хүлээн зөвшөөрөгдөж чадсан нь дэлхийн жишигт нийцсэн сайн жишээ юм. 

Харин их дээд сургуулийн аккредитаци, боловсролын үнэлгээ зэрэг нь төрийн мэдэлд байх нь зөв. Манайд эдгээрийг Боловсролын яам хариуцдаг. Мэргэжлийн сургалтын хувьд одоогоор төр анхааралдаа авч мэргэжилтэй ажилчны дутагдлыг ойрын хугацаанд нөхөхөөр ажиллаж, Мянганы сорилын сан ба бус олон улсын байгууллагын хандив, зээл тусламжаар өргөн хүрээтэй үлй ажиллагаа явуулж эхлээд байгаа ба үр дүн нь 2015 оноос гарах болов уу даа. Тэр болтол яаж чиг сурталтаад хятад ажилчид ирээстэй хэвээр байх биз. Гэхдээ энд “ажилгүй иргэдийг мэргэжлийн сургалтад хамруулж” гэдэг халамжийн бодлогыг хөдөлмөрийн зах зээлийн бодлоготой холиод бантан болгох нэг давалгаа явж байгааг анхаарах хэрэгтэй юм. Мөн тэр үй олон ажилчин анги бэлтгэснээс мэргэжлийн сургалтаар дипломтой даамал, техникүүд бэлдэх нь хүний нөөц багатай манай орны хувьд илүү оновчтой хувилбар баймаар санагддаг. Маниас мулгуу амьтан гэж юу байхав, бодлого боловсруулагч, тодорхойлогч мундаг мундаг боловсролтой THINK TANK-ууд мэдэж байгаа байлгүй дээ, тэ???

Шошгон цуваа