Тэтгэлэг горилогсдод тусламж

Archive for 3 сар, 2013

Улаанбаатар via Ulaanbaatar

“Улаанбаатар нийслэл мээнь

Улс орны жавхаа юм”.

Оросууд манай нийслэлийг Улан-Батор гэдэг. Бид социалист 70 жил Зөвлөлтөөр дамжиж гадаад ертөнцөд танигдаж байсан тул энэ нэрээр нь гадаадад танигдсан биз. Кирил үсэгт шилжихээс өмнө Улаган багатур гэж бичдэг байсныг нь хэн нэгэн “буряд” орчуулаад Улан-Батор гэдэг нэр томъёо үүссэн биз. Хэл шинжлэлийнхэн судлаад үзвэл сонин л сэдэв болох байх даа.

Энэ бичлэгийг хийх болсон гол шалтгаан нь Мөнхдөл Бадралын санаачилсан энэ пэтишн юм. https://www.change.org/petitions/english-speaking-world-please-spell-mongolia-s-capital-correctly-ulaanbaatar-not-ulan-bator

Өөрчлөлт жижиг зүйлээр эхэлдэг.Тийм болохоор та бүхэн Улан-Баторыг Улаанбаатар гэж бичдэг болгох хөдөлгөөнд нэгдэж дээрхи линкээр ороод саналаа өгнө үү. Бид бусдыг өөрчилж чадахгүй ч юмыг зөвхөн зөв хийгээд зогсохгүй, зөв юмны төлөө өөрөөс хамаарах зүйлсээ хийж байж хүмүүнлэг, АРДЧИЛСАН нийгмийг байгуулах болно.

Баярлалаа

Russians spell our capital city as Ulan-Bator. The city has become known to the world via Russians because Mongolia was a ‘younger bro’ to the Soviets for over 70 years. In traditional scripts Ulaanbaatar is spelt “Ulagan bagatur” from which some scholars with ‘buryat’ origin put it in Cyrillic as Ulan-Bator. That was just my wild guess to give some food for thoughts to linguists for further research.

The reason I am writing about correct spelling is thanks to Munkhdul Badral, who has initiated the petition https://www.change.org/petitions/english-speaking-world-please-spell-mongolia-s-capital-correctly-ulaanbaatar-not-ulan-bator

Change starts with small things. Therefore, I urge you to support the petition for changing spelling of Ulan-Bator into ULAANBAATAR by joining us following the link provided. We can’t change people, however, not only MAKING things RIGHT, but also DOING RIGHT things will help us to live and prosper in humane and democratic society, where everyone’s opinion counts.

Баярлалаа

Coverage in English

Capital spelling by BNE

A guy, who is partly right. PS: The Great Khan’s name is Chingis Khan

Төрсөн ӨДӨР

БЭЛЭГ

БЭЛЭГ

Аниа нь төрсөн өдрөө нижгэр тэмдэглэв. Хэдэн жилийн өмнөөс төрсөн өдрийн бэлгэнд төрөл бүрийн АЛИМ авдаг болсон. Гэр бүл найз нөхөд, ойр дотныхон ч ихэд сэтгэдэг. АЖ Долгор хунгийн цуглуулгатай гэдэг шиг Аниа нь хатсан яавлагнаас авахуулаад АйПад хүртэл бэлгэнд авдаг болохоор овоо хөөрхөн алимны цуглуулгатай.

ЖИЧ: Бэлгэнд Алимтай холбоотой юу ч бэлэглэж болно. 😉 Гол шалгуур нь ГОЁ байх.

Жил жилийн төрсөн өдрөөрөө гэр бүлээ хоолонд оруулдаг уламжлал тогтсон. Энэ жилийнх Модерн Номадсын Славянский Базар орос хоолны ресторан байв.

Өмнөх өдөр нь утасдаж захиалга өглөө. ТВ явах реклам болох амралтын өдрийн гэр бүлийн хөнгөлөлт 20%, төрсөн өдрийн эзэн хоол үнэгүй эсэхийг нягтлан асуугаад менежер нь өглөө над руу залгахаар тохиролцов. Маргааш нь байдаггүй дээ. Нэгэнт цаг, газраа товлосон тул 30 минутын өмнө гүйгээд очлоо. Монгол юм чинь мэдээж. Захиалга ороогүй байлаа. Дор нь “командлаад” ширээ засуулав. Үйлчлэгч хүүгээс “үнэгүй юманд нугасгүй” хүн чинь нарийвчлан тодруулж асуулаа. Тийм л гэж байна. Би ч тэгвэл хамгийн үнэтэй хоолыг нь авъяа гэсэн инээж байна. Нийт төлбөрөө хүмүүсийн тоондоо хуваагаад нэг хүнд ноогдох дүнг хасах дээр “тохиролцов”.

Хүмүүс цувж ирээл, төрөл бүрийн хоол захиалж, жижиг хүүхдүүдийн араас хөөцөлдсөөр, бүгд сэтгэл хангалуун байлаа. Төлбөрөө төллөө. Гэр бүлийн хөнгөлөлт картгүй тул уншдаг системтэй болохгүй л гэнэ. Системээ саяхнаас сольсон тул хуучин шиг нэр хайгаад хийх боломжгүй л гэнэ. За гэх мэтээр бөөн шалтаг. Би ч юм бодсонгүй. “Анх танайхыг нээгдэхэд танай боссууд уг нь хөнгөлөлтийн карт өгсөн юм, тэр нь олдохгүй байгаа” л гэлээ.

Мангар том алиман бялууг барахгүй хойно ирээгүйчүүдэд хувь хүртээгээд үлдсэнийг нь гэртээ авчрав. Идээд идээд 5 хоног идэв. Та нарт захихад хэт том торт гоо сайханд “сөрөг” нөлөөтэй, дэмий юм байна. Дараа жилээс мини кэйкээр л баярлаж байхаас. Хихихи

Долоо хоногийн төгсгөлд санхүүгээ тооцдог “нарийн тооцоотой” харамчийн туйл болохоороо баримтаа үзтэл нэг л бишээ. Утасдлаа. Эргээд яръяа л гэж байна. Эргэж залгаснаа: Үнэгүй хоолыг нь баримтад оруулдаггүй. Та баримтаа үзээд, хэн ямар хоол авсантай тулга. 6-12 насны 2 хүүхдийн чинь багад нь бэлэг өгсөн” гэнэ дээ. Би ч юу гэж дуугай өнгөрүүлэхэв: Би төрсөн өдрөө тэмдэглэж байж, хэн юу идэх нь   вэ? гээд чкадаад тоолоод сууж байх юм уу? Бас манайх 2 настай 2, 3 настай 1 хүүхэдтэй очсон. Андуураад байна”. 1 дэхь өдөр тань руу “манагэрээ” яриулнаа л гэнэ /Мэнэжэр Нэргүй/.

Нэг дэхь өдрийн үдийн цайны цаг боллоо байдаггүй дээ. Хорхойтой араандаа зуусан хүн чинь ХН рүү нь утасдаад гомдол саналаа хэллээ: Хамгийн хөгийн нь танай компани хөнгөлөлт итар гэж ард иргэдийг төөрөгдүүлэх сурталчилгаа санаатай явуулах ямар хэрэгтэй юм. Сурталчилгаан дээрээ “жижиг үсгээр” ч болов “хөнгөлөлт нь карттай хүмүүст хамааралтай” гэж бичээгүй тул санаатайгаар төөрөгдүүлсэн байна гээд л дүрэмдэв. Би англи, монгол 2 блогтой. Танай нэр хүндэд хандаж блог дээрээ бичнэ. Бас О.Магнайд хэлнэ гэж хүртэл “айлгав”. Хахаха.

Гучин минутын дараа “Славянский Базаар”-ын мэнэжэр Уянга утасдаж байнаа. Манай зөөгч шинэ байсан гэнэ. Манайхан таньд ташаа мэдэгдэл өгсөн байна гэнэ. Уучлаарай. Таньд бид 10, 20%ийн хөнгөлөлтийн кардаа гаргаад байгаа газар чинь хүргээд өгнө л гэнэ.

Би ч хэллээ: Үйлчлэгч хүүгийн буруу биш. Мэнэжэрийн буруу. Яагаад шинэ ажилтнаа сургадаггүй юм?.Ер нь яагаад захиалга өгч байхад бичигдээгүй байдаг юм? Өнгөрсөн жил Модэрн Номадс 1,  “Зинг”-д орсон. Нэгж бүр нь тус тусдаа карттай болсон гээд л өөр өөр юм ярьцгаагаад байсан. Би тэр 20%, 10%-д нь үхэх гээд байгаадаа биш. Та нар хэрэглэгчийн төөрөгдүүлэх мэдээлэл САНААТАЙГААР өгч байна. Дээр нь асуудлаа би дор бүр нь мэдэгдэж, толгой компанид хүрэхгүйгээр шийдвэрлэх боломж гаргаж өгсөөр байтал ямар ч арга хэмжээ авалгүй, бизнес хариуцсан захирлаараа утасдуулж, миний уурыг барах ЯМАР хэрэг байна? гм.

Ер нь бол байнаа? Анх Модэрн Номадс Хүүхдийн төлөө фондод ашгийн 10% өгдөг байсан. Өнгөрсөн жилээс больсон юм шиг байна лээ. Уул уурхайн компаниудын хоол нийлүүлдэг болоод ашиг орлого нь нэмэгдсэн тэгсэн юм болов уу гэж хардаж байгаа.

Би үндэсний үйлдвэрлэлээ ходоодоороо дэмждэг. Өнгөрсөн жил энэ тухай энд бичсэн. Гадаад найз нөхдөө ирэхээр тийш нь чирдэг. Аль болохоор хүүхдийн санд нь мөнгө өгүүлэхийг чармайдаг. Нэг австрали найз өөрийн блог дээрээ “Би Монголд мах иднэ гэдгээ мэдэж байсан. Гэхдээ тэр ресторан шиг байж болох бүх эрхтний мах менюнд нь байна гэж төсөөлөөгүй” гэж бичсэн байсан. Учир нь Модэрн Номадс 1-т дотор эрхтэн: уушиг, элэг, бөөр, нүд, толгой гээд тус тусад нь нэрийн хоол хийсэн байдаг юм.Хохохо. Тийм болохоор 20 гаруй жил өөрийн түрийвчээрээ дэмжсэн үйлчлүүлэгчээ хууран мэхэлж байгаад миний ЗЭВҮҮ, ДУРГҮЙ хоёр зэрэг зэрэг хүрэв.

http://www.modernnomads.mn/  Энэ вэб ашиглан захиалгаа өгч, матаасны үйл ажиллагаагаа явуулсан болно.

Чухлын чухал мэргэжлүүд-Дахин нийтлэв

Ойрын 5 жилд үнэд орох мэргэжлийн чиглэл:

Биологи, хими технологи, хүнс:

Хүлэмжийн тариалалт: (hydroponics, aeroponics, ургамал, амьтан судлал, арчилгаа (цэцэрлэгжүүлэлт,  гахай, тахиа, галуу, жимсний аж ахуйн)

Хүнсний бүтээгдэхүүн нөөшлөх технологи,  хоол хүнсний илчлэг судлаач, бактер судлаач,

2.      Хүн судлал, анагаах: Сэтгэл судлал-psychology, сэтгэл зүйч-psychotherapy, хөнгөвчлөх эмчилгээ-palliative care, донтолт судлаач-addiction study, ахмад настны сувилгаа-aged care, хөгжлийн бэрхшээл судлал-disability study, гоц авьяастан судлал-gifted education, бэлгийн цөөнх чиг хандлага судлал- queer study, идэвхижүүлэгчид-life coach, нийгмийн ажилтан-community development, илчлэг судлал-dietology,

3.            Техник, технологи-Усан хангамж, усны хайгуул- hydrology, инженерийн байгууламжийн арчилгаа-infrastructure maintenance, өндөр настай барилга, байгууламжийн ашиглалт, хамгаалалт-heritage site maintenance, refurbishment,

Мэргэшлүүд. Ямархуу хувь хүн байвал тохирох вэ

Нийгмийн эмх замбараагүй байдал, онцгой байдлын үед ажиллах зохицуулагчид, шийдвэр гаргагчид. Маш олон талын мэдлэгтэй, тусгай бэлтгэгдсэн хүмүүс, гэхдээ хүчний байгууллагын ажилтнуудаас өөр. IQ өндөртэй хүмүүс. Латераль сэтгэлгээ сайтай, эмоцио дээд зэргээр хянах чадвартай,  нийгмийн ур чадвар, маргааныг зохицуулах чадвар маш өндөр хүмүүс.

Гэмт хэрэг, форенсик судлал. Задлан шинжилгээ хийх, латераль сэтгэлгээ сайтай, хүний сэтгэл зүйн профайль гаргах ур чадвар маш өндөр. Нийгэм-соёлын антропологиор төгссөн хүмүүс энэ чиглэлээр мэргэших боломжтой. Донж төвийн Төгөлдөр шиг хүмүүс.

Лайф көүч: Эктраверт, тайлбарлан таниулах, итгэл үнэмшил төрүүлэх чадвар маш өндөр, хүний сэтгэл зүйн мэдлэг өндөр, нийгмийн ур чадвар сайтай,  амьдралын эерэг туршлагатай. EQ (Emotional Quotient) өндөртэй хүмүүс. Багш, эмч гэх мэт хүнтэй ажилладаг мэргэжлийнхэн энэ чадварыг эзэмшихэд дөхөм. Лэйди төвийн Энхтулга байна.

Хувийн туслах, Personal Assistant: Нягтлан бодох, бичиг хэрэг хөтлөлтөөс авахуулаад олон нийттэй харьцах, хүүхэд асрах, сайхан хоол хийх хүртэл бүх талын авъяастай, үнэнч, ёс зүй өндөр, нууц сайн хадгалдаг хүмүүс. Чөтгөр Прада өмсдөг киноны охин шиг.

Тэмдэглэлт үйл ажиллагаа зохион байгуулагчид Event organizer: Хурим, гавъяатын угаалгаас аваад хүүхдийн төрсөн өдөр, шинэ байрны найр, номын хурим зэргийг шинэлэг, сонирхолтой зохион байгуулах зорилготой. А төлөвлөгөөнөөс гадна ямагт Б төлөвлөгөөтэй байдаг хүмүүст тохирно. Дизайн мэдрэмж, уран сэтгэмж, хүнтэй хэл амаа ололцох, зохицуулах чадвар өндөртэй, “гүйдэг” хүмүүс. СУИС-ын соёл, урлагийн менежер анги төгссөн хүүхдүүд үүнийг өлхөн хийж чадна даа. Би завтайсан бол энийг ёстой нээрээ гялалзуулна.

Хувийн стилист, шоппер, имижмэйкэр, ПиАрчин. Улс төрч, одод, завгүй бизнесмэнүүд, тэдний гэр бүлд зөвлөгөө өгдөг хүмүүс. Эдгээр хүмүүсийн хувцаслалт стиль нь нийгэмд маш том сурталчилгаа болдог тул завгүй хүмүүс энэ үйлчилгээг авснаараа хувийн ПиАр хийж, ТВ-д төлбөртэй ярилцлага өгснөөс хамаагүй бага мөнгөөр өөрийгөө таниулах боломжтой юм. Хэрэгтэй газар, хэрэгтэй хүмүүстэй, хэрэгтэй цагт байх ажлыг зохицуулдаг сайн ПиАрчинтай бол айл болгонд авилга өгөлгүйгээр УИХ-д залрахад 2 жил хангалттай. Ялалтын 60 жилээр байхаа, манай улсын Тэргүүн хадагтай шиг тод цэнхэрээр “намирсан” хүн Ялалтын талбайд лав байгаагүй дээ.

Хувийн дасгалжуулагч, идэвхижүүлэгч: Хамтдаа жим-д дасгал хийдэг, дасгал, хөдөлгөөнийг хэрхэн зөв хийхийг зааж, сургаж, үлгэрлэн үзүүлдэг хүмүүс. Хэрэвзээ ийм үйлчилгээ байвал би болон миний найз нөхдөөс байнга биш ч сардаа нэг удаа авах хүмүүс их л байх юм.

Хүндэтгэсэн Алимаа

Ахмадын золбоо

Аниа нь албан ёсоор ахмадын золбоо багт орсоон.

Ажил тарах үед автобус мэдээж их хүнтэй. Канделяри тор дүүрэн идэх юмаа чирээл автобусанд орсон чинь залуу бүсгүй суудал тавьж өглөө. Баярласан гэж юухэв. Албан ёсоор “Ахмадын золбоо” багт орсноо мэдрэв. Хихихи

Автобус, троллейбус сэлүүхэн сайхан явдаг ч ажил, хичээл цуглах, тарах үед мэдээж хүн ихэсдэг. Сандал байвал суучихна. Байхгүй бол зогсоол явчихдаг юм. Хөгшчүүл орж ирээл албатай юм шиг залуучуудыг хөөж босгох юмаа. Дунд эргэм насны хүн хүртэл бүүр нэг ингэх эрхтэй гэсэн мэт оюутнуудыг, ялангуяа эмэгтэй оюутнуудыг хөөчихнө.

Оюутнууд нийтийн тээвэрт үнэгүй зорчдог гэдэг утгаар нь ад үздэг болтой. Хэрэв автобус компаниуд голын хаалганаас урагшаа тусгай суудлууд гаргаад өгчихвөл энэ асуудал хялбар шийдэгдчихнэ дээ. Хэрэв ахмадын суудал дууссан бол Айм сорри. Нийтийн тээврийн хэрэгслээр зорчигч хэн бугай ч ижил тэгш эрхтэй. Залуу хүүхэд ухамсраараа суудал тавьж өгвөл болж байна. Түүнээс хажууд нь очиж зогсоол налж, унаал, тэгснээ хоёулаа хуваачих уу гэх мэтээр сэтгэл зүйн дарамт үзүүлэх нь үнэн зохимжгүй. “Хүн биш, хүүхэд” гэдэг шиг зорчигч биш оюутан гэж хандаад байвал энэ залууст тэгш эрхийн тухай ойлголт хаана сууж, ядуу чадуу хүмүүсийг өрөвдөх сэтгэхүй хэзээ суух вэ?

Олон жилийн өмнө дөө, Голландад автобусанд орж ирсэн таягтай настай эрэгтэйд суудал тавьж өгөөд үхтэлээ “загнуулж” билээ. “Чи намайг зогсож явж чадахгүй арчаагүй хүн гэж бодоо юу?” гэж тэр ноён хэлж билээ.Хүндэтгэн, өрөвдөж суудал тавьж өгсөн явдал тэр хүний хувьд доромжлол байсан юм.

Яг үүнтэй агаар нэг чи залуу, оюутан учраас надад суудал тавьж өгөх ёстой, бүхний сүүлд байх ёстой гэдэг өнцгөөс хандвал энэ залууст хүнийг хүндэтгэх дотоод ухамсар төлөвших нь үгүй. Учир нь ухамсар гэдэг дотоод сэдлээс гардаг болохоос гаднаас хүчээр суулгадаг ЭД бишээ, найз нараа.

Цорын ганц, үнэнч сэтгэл

Эмэгтэйчүүдийн баярт зориулав. Орон бүхний эмэгтэйчүүд нэгдэгтүн!

Мартын найман ч юу юугүй л боллоо доо. Эрчүүдээр хоол хийлгэж, шал угаалгах баяр гэхээсээ илүүтэй эмэгтэйчүүдийг тэднээс дутуугүй эрхтэй ХҮН гэдэг талаас нь бодуулахад энэхүү баярын гол утга учир юм.

Амьдралын эхний жилүүдэд эх хүний үүрэг асар их. Эрэгтэй хүүхэд нь ээжтэйгээ харьцах харьцаанаасаа цаашид эмэгтэй хүнтэй харьцааын анхын төлөвшил явагддаг бол аав нь ээжтэй яаж харьцаж байгаа дээр суурилж өөрийнхөө загварыг тодорхойлдог байна. Хэрэв аав хүн том дуугардаг, ээжийг нь сэтгэл зүйн хувьд хүчирхийлдэг бол яг энэ загварыг л дуурайна. Мөн ээж хүн аавыг нь үл хүндэтгэн харьцах гм доголдол гаргавал нэгэнт өөрийнхөө БИ-г эрэгтэй гэж мэдэрсэн тул далд ухамсрын түвшинд сүргийн сэтгэхүй нь ажиллаж биеэ хамгаалах тактик нь боловсорч эхэлдэг байна. Ийм ч учраас хүүхэд гэр бүлийн харьцааны толь гэдэг аж.

Нялх хүүхэд гэр бүл дэх сөрөг уур амьсгалд МАШ ИХ мэдрэмтгий. Манай монголчууд нялх хүүхэд хөсөх гэж ярьж, үүнийг засах дом болох тугалга хайлуулдаг нь ийм учиртай. Хамгийн сонирхолтой нь “Бор халзан туулай” болгодог дом Азийн ихэнхи оронд байдаг юм байна лээ. Анх энэтхэг гаралтай Синга гэр бүл нялх хүүхдээ “туулайдахыг” хараад ихэд гайхаж байсан. Дараа нь Жава арлаас гаралтай Индонези бас тэгж байсныг мэднэ. Дэлхийн хөгжил гэж байхаар уг нь иймэрхүү зүйлээсээ эхлээд судлаад судлаад явчмаар байгаа юм даа…

Гол сэдэв рүүгээ оръёо. Энэ бичлэгийг яагаад цорын ганц үнэнч сэтгэл гэж нэрлэсэн юм бол гэж бодож байна уу? Одоохон хихихи

Бүх эмэгтэйчүүд ГУТЛАНД хайртай. Үнсгэлжингийн үлгэрт хүртэл хэрэв болор шаахай байгаагүйсэн бол Ханхүү түүнтэй гэрлээ ч үү, үгүй ч үү? Филиппины тэргүүн хадагтай асан Имальдо Маркос 12000 хос гуталтай шуухоликуудыг тэргүүлдэг бол, Сэкс энд да Сити-гийн Кэрри байрны мөнгөгүй байж гэрээрээ дүүрэн 40000 долларын үнэ бүхий Манолотой буюу дунджаар 100 гаруй ганган гуталтай байдаг. За минийх ч дутахүй ээ, би чинь дэлгүүрчин, түүний дотор гутланд үнэн хоббитой гар шүү дээ  Бид яагаад ийнхүү гутланд үеийн үед хайр зарладаг вэ? Боломж нь байвал ямар ч эмэгтэй шинэ гутал авахаас гар огт татдаггүй.

Бид бүүр жижигхэн охин байхдаа л ээжийнхээ гутлыг өмсөж, цүнхийг нь сугавчлаад алхдаг. Би лав утасны гол дамрыг оймсондоо хийж “өндөр өсгийт” болгоод хамаг оймсоо цоолж байсан түүхтэй. Ээжийнхээ франц цагаан туфлийг өсгийг нь тачигнуулаад их өмссөн дөө. Ээж минь эмч хүн байсан тул ажил дээрээ гоё цагаан туфль өмсөнө. Хаяа өсгийг нь янзлах гэж гэртээ авчрахаар нь шавайгаа ханатал тоглодогсон. Дашрамд хэлэхэд тэр үед гутлын өсгий хадаж мэдэхгүй, ээж но-шпаны шилэн савны хуванцар бөглөөг өсгийндөө углачихдаг байж билээ. Үнэн ШБОС…

Ээжийнхээ өндөр хар өсгийтэй, улаан гутлыг өмсөх их дуртай. Бараг нумыг нь хугалсан хэрэгт орж байсан байх шүү. Том болоод оломтой ийм улаан гуталтай болно гэдэг миний цэцэрлэгийн насны хамгийн том мөрөөдөл байлаа. Учир нь тэр гутлыг өмсөхөөрөө би өндөр, гуалиг, ээж шигээ хөөрхөн болчихдог байсан юм чинь.

Вроцлавын Их сургуулийн судалгаагаар дундаж өндөртэй эмэгтэй хүний хөл байгаагаасаа 5 орчим хувь урт байхад эрчүүдийн анхаарал татах нь өндөр байгааг олж тогтоожээ. Гэвч хэт урт хөл нь сонирхол татдаггүй,  Да Винчигийн 0,67- АЛТАН ХАРЬЦАА энд мөрдөгддөг. Сэтгэл зүйн ухаанаас тайлбарлавал бид далд ухамсрын түвшинд олон эрчүүдийн анхаарлыг татах сонирхолтой бөгөөд ингэж чадвал сонголт өргөн болж, хамгийн сайн генетик материалтайгаас нь хүүхэдтэй болсноор илүү амьдрах чадвартай үр төлтэй болно гэсэн үг юм.

Нөгөө талдаа эмэгтэй хүний бүх хэмжээс амьдралын туршид өөрчлөгдөж байдаг. Таргалалтаас хамаараад хувцасны размер байнга өөрчлөгддөг. Харин гутлын хэмжээ харьцангуй тогтвортой буюу 10 жилд 0,5см илүү өөрчлөгддөггүй байна. Ийм болохоор л хүүхнүүд ГУТЛАНД агуу хайртай байдаг юм. Яагаад гэвэл тэд амраг залуу, бэлхүүсний тойрог, нүүрний арьснаас илүү бидэннд үнэнч.

Яг энэ сэтгэл зүй дээр гутал үйлдвэрлэгчид маш сайн ажиллана. Гуталны хоншоор, өсгийний чиг хандлага өөрчлөгдөхөд хувцас загварын чиг хандлага тэр чигээрээ дагаж өөрчлөгдөнө. Учир нь намхан ултай гутал гэхэд бөөрөнхий хоншоортой, нарийн урт хоншоортойгоос нь хамаараад дээд талд нь өмсөн өмд тэс өөр харагддаг юм.

Манай үндэсний үйлдвэрлэгчид гутал хийж эхэлсэн байна лээ. Улнаасаа болоод хүнд болоод байх шиг. Гэхдээ хийгээд л байвал сайжирна. Бид ч худалдаж авна. Одоогийн байдлаар манай 25-35 насны эмэгтэйчүүд санхүүгийн хамгийн боломжтой тул энэ зах зээл дээрх бараа бүтээгдэхүүн хамгийн гүйлгээтэй байна. Яагаад Зарагийн эзэн дэлхийн баячуудын жагсаалтад дээгүүрт ордогийн нууц нь ердөө л энэ. Манго, Зара, Форэвэр 21 гм брэндүүд хямд, моодны хувцас цөөн тоогоор үйлдвэрлэж залуу эмэгтэйчүүдийн зах зээл дээр тоглодог. Улаан улт Кристиян Лубутан яагаад 12 см өндөр гутал хийсэн ч 300-800 паундаар худалдаж аваад байдгийн учир нь ердөө энэ. Феррагамогийн уйтгартай хар намхан гутал одоо болтол анх зах зээлд гарснаасаа хойш огт өөрчлөгдөөгүй ч зарагдсаар байдгийн нууц тэр. Миний танил гүнгийн ахайтан зөвхөн энэ гутлыг улирал бүр шинээр худалдан авдаг. Тэр их настай л даа Хихихи

Миний “дэлгүүрддэг” сайт http://www.net-a-porter.com/

Бидний монгол бүсгүйчүүд эв санаагаа нэгтгэн зориглон хөдөлвөөс болохгүй, боломжгүйг таягдан хаяж, аливаа хэвшмэл үзлээс нийгмийг цэвэрлэж чадах эсэхийг дан ганц бидний мяндсан ухаан, мятрашгүй зүтгэл мэднээ. Сүх-Алим.

Гайхмаараа хө…

“Бадамлянхуа усан мандал гандашгүй ээ хө

Бадмаа чи минь ухаан бодлоос гарашгүй ээ хө”

Ирээд 1 сар боллоо. Гайхмаар, бахархмаар, эгдүүцмээр, бүүр өвчин хөдөлж уралцмаар зүйл ч байлаа.

1. Гайхмаар

“Ухаантай” үнэмлэхээ авахаар хороон дээрээ очлоо. Хариуцсан ажилтантай нь 2 удаа очихдоо таарсангүй. Үйлчлэгч эмэгтэй миний үнэмлэхийг хайгаад олсонгүй. Утсаа үлдээгээд холбогдохыг хүлээж 3 хонов. Өөрөө араас нь утасдаж дахин 2 хонов. Өглөөнөөс утасдсаар арай гэж холбогдтол “Эгчээ би ажлаасаа гараад 1,5 жил болж байгаа” гэв. Өрөөний утас нь бол авнаа гонж. Эдгээр утсыг УБЕГазрын вэб хуудаснаас авлаа.

Өрөөнийх нь утас руу өглөө оройгүй залгасаар ярилаа. Бүртгэлийн нэгдсэн лавлах 1890-ээс үнэмлэх хэвлэгдэн гарсан эсэх талаар лавла гэнэ дээ. Тэр утас нь авдаггүй ээ. Өнгөрсөн жил хөлөө эргэтэл явж байж бүртгэлд нь орсонсон. Одоо цахим үнэмлэхгүй гээд банкнаас мөнгө авч чадахгүй, кредит картаа сунгаж чадахгүй гэх мэт маш их хүндрэлтэй байгаа тул миний хөөцөлдөх ажлын жагсаалтын №1 ЦАХИМ ҮНЭМЛЭХ ЮМ.

2, Бахархмаар

УИХурлын гишүүн Ё. Отгонбаяр ахыг би олон жилийн өмнөөс танина. Боловсролын асуудлаар жиргээчдийн дунд цуврал хэлэлцүүлэг зохион байгуулах ажлыг санаачлаж, мань мэтийн хэнхэгүүд “Дээд боловсролын чанар” сэдвээр хийгдсэн эхний хэлэлцүүлэгт нь очлоо. “Оюутнууд залхуу, мэдлэггүй байна” гээд л ээлжит шүүмжлэл өрнөв. МАНамын “залуу халаа” –Отгонбаяр гишүүн сайд байхдаа дээд сургуулийн тоог 170-с 110 руу оруулж бууруулсан- гэж магтаж чиг байх шиг. Отгоо ах боловсролтой хүн болохоороо “Боловсролын байгууллагын тоогоо бууруулсан сайдын ажлыг сайн гэж үнэлэх нь хэр зохимжтой юм” гээд сайхан хариу барилаа. Миний баяссан гэж юу хэлэхэв. Хихихи. МУИС-ын оюутан, Е үеийн оюутан хүү маш сайн үг хэлсэн: “Бидний аав ээж, 90-д оны өлсгөлөнд ид насандаа байж бид нарыг төрүүлсэн. Тэр хэцүү цагт амьд үлдэхийн төлөө тэмцэж байсан. Тэгэхээр өөрсдөө төлөвшөөгүй эцэг эхээс ямар боловсролын дэмжлэг, хүмүүжлийн арга хэмжээ хүсээд байгаа юм бэ?” Сайн байна энэ хүү. Үнэхээр энэ нийгмийн МАШ том асуудал. Энэ тухай өмнө нь Нэг үеийнхэн гэж бичиж байсан.

Бусад нь хүмүүжилд, хүн болгоход анхааръяа. Дээд боловсролын тоог цөөлъе гм. хуурай шүүмжлэл өрнөв. Би ч яаж дутахав “1т.Боловсролын хуулиа уншсан хүн байна уу? Бүх шатны боловсролын философио тодорхойлоогүй байж юу яасан өөрчлөн шинэчлэлт вэ? 2т. Нийгмийн хөгжил гэдэг чинь дандаа хувьсгал хийж явдаггүй юмаа таминь. Дор дороо, чаддаг чаддагаа хийцгээе. Багш нар нь өөрсдөө 1-р курсээс нь эхлээд “унагаад” эхэл. Австралид жишээлбэл нийт их сургуульд элсэгчдийн 35% нь 1-р курсээсээ гардаг” г.м аваад хаялаа. 30-аад насны залуучуудаас илүү 20н насныхны хэлж байгаа үг, өөрсдийгөө илэрхийлж байгаа нь надад маш ИХ таалагдсан. Ийм залуус олширвол хонгилийн үзүүрт гэрэл хараггдаж байна шүү найз нараа. 😉

3.Эгдүүцмээр

ТВ, нэтээр эмчилгээний зардал, хандив гуйсан нэвтрүүлэг, мэдээ АРРРАА их байнаа. Айгаад, танихгүй дугаараас ирэх утас авахгүй байх хэмжээнд очиж.

Үр нь өвдсөн эх эцгийн сэтгэлийг ойлгож байна. Гэхдээ…Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн бүх сувгаар өвчтэй,зовлонтой хүүхдээ “сурталчилж”, гуйлга гуйх нь хэр зохимжтой вэ? Таны хүүхэд бусад өвчин зовлонтой хүний хүүхдээс юугаараа илүү юм бэ? Мөнгөө босгоод яваад эмчлүүллээ гэхэд дараа нь насан туршийн асаргаа, сувилгаа хэрэгтэй. Энэхүү санхүүгийн зардлыг даах боломж чадавхи бий юу? Хагалгаа хийлгээд л сайн сайхан болчих уу? Хамгийн аймшигтай нь Монголд эмчлэгдэх боломжгүй гэсэн оноштой бүлтгэр үрс ямар ИХ юм бэ? Хүн ёсны үүднээс энэхүү золгүй байдалд орсон гэр бүлийг өрөвдөж байна. Гэвч энэ үзэгдэл хэт газар авбал хүмүүс ДӨЖРӨХ сөрөг талтай. Өмнө энэ талаар би бичиж байсан./Миний хайлтын систем нэрийг нь санахгүй л бол олдохгүй юм. Сайжруулах арга чарга мэддэг хүмүүс хэлж өгөөрэй./

Бидний байгуулж буй капиталист зах зээлийн нийгэмд хамгийн үнэтэй баялаг ЭРҮҮЛ МЭНД. Эцэг, эх нь архи уудаг бол үр хүүхэд нь архичин болох магадлал 70-80%д хүрдэг гэж “Ёо-ёог анагаах нь” нэвтрүүлгээр Б. Болдсайхан эмч ярьж байна. Эрүүл сайхан хүүхэдтэй болохын тулд хамгийн эхлээд эцэг, эх ЭРҮҮЛ байх. 2.т төлөвлөгөөтэй, бодлоготой үр хүүхэдтэй болох. Нэгэнт нийгмийн үйлчилгээ муутай орны иргэн болж төрснөөс хойш ядаж өөрсдөөсөө хамаарах зүйлсээ өөрсдөө зохицуулах арга хэмжээ аваачээ…

МCS шинэ оношлогооны төв барьж байна. Болж байна. Манайхны гадагш нь цутгадаг мөнгө арай саарах байгаа. Солонгост эмнэлэг дотор байгаа АТМ нь монгол менютай байна гэж “Увс хүнс”-ийн Амартүвшин жиргэсэн байсан. Тайланд, Энэтхэг, Сингапурт бол бүүр монгол ажилтантай юм байна лээ. Манай сувилагч нар хэлтэй бол тийшээ ажил хайвал лав олдоно доо…

4, Өвчин хөдөлсөн нь

Тамхины хяналтын тухай хууль. Хууль хүчиндэж гарсантай санал нийлнэ. Үнэхээр тамхинаас гарахад нь туслах ямар ч бүтэц байхгүй байж шууд БОЛОХГҮЙ гэж хориглох нь сайн үр дүнд хүргэдэггүй. Гэхдээ тамхи татдаггүй бидний эрүүл аюулгүй орчинд амьдрах үндсэн ЭРХИЙГ ноцтойгоор зөрчиж буй үед бид өөрсдийгөө яаж хамгаалах вэ? Хамгийн хөгийн нь энэ хуулийг эсэргүүцэгчид тамхи татагсад буюу насанд хүрсэн хүн амын 47% байгаа юм. Үлдсэн 53 нь олуулаа байж дээрэлхүүлээл, дам тамхидалтад өртөөд явж байх юм гэнэ дээ. Тамхичдад АНХААРУУЛГА. Уушигны хавдар тусахаараа өөрийнхөө мөнгөөр эмчлүүлээрэй. Манай улсад тийм төсөв, чадавхи БАЙХГҮЙ шүү.

Би тамхидалтыг ҮЗЭН ЯДДАГ.

Ажил хайсан нь буюу Монгол маягийн анкет

Ажилд орох санаатай ганц хоёр компанид анкет бөглөж үзлээ. Өмнө Төрийн албан хаагчийн маягт 1 гэдгийг бөглөж байснаас хувийн хэвшлийнхэн ийм анкеттай байсныг мэдээгүй явжээ.

1, ТАХ Маягт 1 . Нийгмийн гарал үүсэл гэсэн хэсэг байсныг нь хэдэн онд билээ өөрчилсөн санагдаж байан. Түүнээс яс, үндэс, ургийн нэр, амраг хань, ах дүү хамаатан саднаа хаана ажилладгийг тоочуулдаг асуулга нь бол хэвээрээ. Дээр нь Регистрийн дугаар, НД, ЭМД дэвтрийн дугаар г.м хувийн мэдээлэл шаарддаг хэвээрээ.

2, Хувийн хэвшил бүүр төгөлдөржүүлчихэж. ТАХ Маягт 1 дээр нэмээд ӨНДӨР, ЖИН, регистрийн дугаар асуусан мөртлөө нас, хүйс ч асууж байх шиг.

Хамгийн “хөгжилтэй” нь таны өгсөн мэдээллийн дагуу бид ямар нэг хариуцлага хүлээхгүй гээд цагаан дээр тас хараар биччихсэн байх юм. Хувь хүний мэдээллийг тоочуулж авчихаад хариуцлага хүлээхгүй гэдэг одоо ямар ёс суртахуунтай, үнэт зүйлтэй компани вэ? Монголдоо алдартай гадаадын хөрөнгө оруулалттай компани байсан нь бүүр хөгийн байлаа.

Ажилтанд тавих шаардлага нь ийм. Та манай нөхцлийг зөвшөөрч байвал анкет бөглөнө үү. Бид таны хувийн мэдээллийн нууцыг зөвхөн ХН-ийн мэдээлэлд ашиглана гээд биччихэд л энэ асуудал шийдэгдчихмээр юм.

Би ч угийн хэрүүлч хүн болохоороо тэр анкетыг нь бөглөсөнгүй ээ. Гай л байна. Хувь хүний имэйл авчихаад дараа нь маркетингдээ ашиглахгүй гэсэн баталгаа байхгүй байхад хамаг мэдээллээ өгнө гэж ёстой горьдсоны гарз.

Танилцах ярилцлагын 2 дахь асуулт гэр бүлтэй эсэх гэнээ. Би ч хуулийн хүрээнд таньд ийм асуулт тавих эрх байхгүй гээл аваад хаясан. Тэгсэн гэр бүлтэй хүн амжилт гаргадаг гэнэ дээ. Би ч юу гэж мөчөөгөө өгөхөв: Миний ажлын гүйцэтгэлд миний хүүхдийн нас, нөхөртэй, эхнэртэй эсэх түй ч хамаагүй л гэлээ.

Ер нь бол би архи, тамхи, уул уурхай, авилгаас ангид, дээр нь эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй ажил олж хийнэ гэж мөрөөдөж байгаа. Хүмүүс шоолоол байна. Тийм ажил Монголд байхгүй гэнэ. Болохгүй бол өөртөө ажил бодоод олчих юм чинь…

Шошгон цуваа