Тэтгэлэг горилогсдод тусламж

Archive for 6 сар, 2010

Шалгалтын стресс ҮРГЭЛЖЛЭЛ

Дунд сургууль төгсөж буй дүү нар маань амь амьдралаа шийдэх төгсөлтийн шалгалт өгөх гээд үнэн стресстэй байгаа үед шалгалт өгөхдөө баримтлах стратегийн талаар хэдэн зөвлөгөө өгье. . Зиак, шалгалтандаа бэлдээд чадах чинээгээрээ уншсан, ер нь иймэрхүү асуултад тэгж хариулна гэсэн чиглэлтэй болчихсон байгаа гэж найдаж байна. Түүнээс “харанхуй” ороод азаа үзнэ гэж буй хүмүүс цааш уншсаны хэрэггүй, хичээл номноосоо ганц зүйлс ч болсон цээжлэхийг хичээсэн нь дээр гэж хэлчихье. Шалгалтад ирэх материал яг таг тодорхойгүй тул бид энэ зүйлийг хянах боломжгүй. Аливаа хүн хянаж чадахгүй, тодорхойгүй зүйлийн өмнө ямагт стресст урдаг. Чухам яагаад ингэдэг талаар биологи талаас нь нуршилгүй прагматик талаас нь тайлбарлахыг хичээе. Нэгэнт тодорхойгүй байгаа зүйлийг хянах боломжгүй юм чинь яршиг гээд орхилгүй өөрөө хянаж болох үйл ажиллагаануудыг тодорхойлно. (дэлгэрэнгүй…)

Advertisements

Шошгон цуваа