Монгол хэл аялгуу, тансаг. Нүүдэлчин соёл иргэншилтэйгээсээ хамаараад харагдах, үзэгдэх талбай ихтэй тул дүрслэн бодох чадвар өндөр хөгжсөнтэй холбоотой байх гэж би боддог. Дүрслэлийн хэл үнэн чка. Жишээлбэл, зохиол, шүлэг найраг, ардын дуу байгалийн дүрслэлээр эхлэх нь их. (“Хулсан ташуур”, “Эрүү цагаан болжмор”, “Өвгөн шувуу” гм дуунууд энд хамаарахгүй)
Морины зүс, явдлыг гурван зуун янзаар хэлэх боломжтой. Гэвч суудлын машины хувьд sedan, hatchback г.м-ийг тайлбарлахын тулд нэлээд тооны үг, өгүүлбэр хэрэгтэй болдог.
Сүүлийн 10 жилийн хугацаанд үйл үг нь Ш**, нэр үг нь П**** болсон хүмүүс хэт олон болж. УБ хотын гудамж, хөдөө тал, бүүр Хөх хотын гудамжинд чиг үүнийг тав алхаад сонсоно. Сэтгэгдлээр таашаал авагчид бол хараал, ерөөлийн магистр байтугай доовторууд. Тухайн нийтлэл, санааны юутай нь санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж чадахгүй байж, бичсэн хүний дэлдэн чих, муруй хамар, хэдэн онд ч юм үйлдсэн “нийгмийн эсрэг гэмт хэргийг” нь дуудаад тавьчихна. Зигмунд Фрөидийн онолоор бол хүн өөрт дутуу зүйлээ ямар нэг байдлаар илэрхийлдэг гэнэм. Нөгөө хулгайч бусдаас хамгийн чангаар “Хулгайчийг бариарай” гэдэгтэй ижил утгатай.
Cyber-bullying буюу нэтээр сэтгэл санааны дарамт үзүүлэх нь интернэтийн сөрөг тал. Нийгмийн сэтгэлзүйн эрүүл мэнд Засгийн газрынх нь шүдний өвчин болчихоод байгаа хөгжингүй орнуудын хувьд энэ үзэгдэлтэй хийх тэмцэл чангаруулж байна.
Дэлгэцний цаанаас хараан зүхэгсэд АНОН-уудыг таних боломжгүй, нүд нүдээ харж байгаад хэлж чадахгүй үгсээ хайрлалгүй урсгадаг тул тэр бүхнийг уншиж байгаа хүнд дэлхий ертөнц чиний эсрэг байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Ийм ч учраас олон хүн нууц нэрээр блог хөтөлдөг байх. Саяхандаа Гилийн хатны дугуй унасан зурагнаас болж, эр эм нь мэдэгдэхгүй гээд бөөн комээнт. ГХ эм гэдгээ батлах гээд бас үзэж байнаа. Тэр хүний далд ухамсарт нь “би эр хүн шиг харагддаг” гэдэг мэссеж “дугуй унахдаа” гэдэг тодотголтойгоо үлдсэн гэж найдъя. Дашрамд хэлчихье. Манай ГХ САЙХАН ХҮҮХЭН. Сайхан гэдэгтээ гадна үзэмжнээс гадна дотоод сэтгэлийг нь, түүний ертөнцийг багтаасан юм шүү.
Нэтээр гутаан доромжлогчдын талаар Баабар гуай, хүний эрхийн хуульч М. Ичинноров хоёр бичиж байсан. Монголд энэ талаар өөр ярьдаг хүн байдаг бол би олж уншаагүй байж болно.
Хуучин өөрийн санаагаа нийтэд илэрхийлэх боломж ТВ, сонины сурвалжлагч нар, албан тушаалтнууд г.м тодорхой бүлэг хүмүүст байсан бол интернэт дэлгэрснээр хэнбугай ч үзэл санаагаа илэрхийлэх боломжтой болсон. Фэйсбүүк, твиттер бол бүүр “морийг нь эмээллээд” өгчихсөн. Дэлхий ертөнц зургаан тэрбум хүнтэй. Дэлхийн банкны судалгаагаар 2009 оны байдлаар интернет хэрэглэгчид нь тэдний 27 хувь. Манайх 13 орчим хувь.
Манайд яадгийг мэдэхгүй. Харин гадаад орнуудад интернэтийн орчин дахь үзэн ядалтыг хязгаарлах үүднээс хэвлэл мэдээллийн байгууллагууд модераторуудыг хөлсөлж авдаг бөгөөд тэдгээр хүмүүсийн үндсэн ажил нь сэтгэгдлээр “таашаал авагч” гаж донтонгуудын коомэнтийг устгадаг. Нийт орж буй мэдээллийн урсгалын 20-30 хувь нь энэхүү шүүлтүүрт тунаж үлддэг байна.
Ихэнхи хүмүүс нэт хэлэлцүүлэгт хэрэглэгдэж буй үг хэллэг, харилцааны соёлын стандартыг хараад гайхшаа бардаг. Бүтээлч, эрүүл ухаантай мэтгэлцээн гэхээсээ илүүтэй хувь хүнийг гутаан доромжлох, гүтгэх нь арррраа дэндүү. Ялангуяа АНОН, эсхүл нууцлаг нэртэй хүмүүсийн дайралт бол бүүр заналтай.
19-р зууны философич Алексис дэ Токвилль гэж хүний хэлснээр “олон нийтийн дарангуйлал” буюу ”tyranny of the massess wields power through the social mechanisms of popular opinion and common belief”. Ийм учраас энэ бол манай нийгмийн интернэт хэрэглэгчдийн үндсэн өнгө төрх.
Олон нийтийн нүдэн дээр ил амьдардаг улс төрчид, урлаг соёлын одууд олон нийтийн гутаах доромжлолыг үүрэх зовлонг хамгийн их эдэлдэг. Тийм болохоор зарим сонин дээр гарсан ярилцлага, нийтлэлийн доор коомент үлдээх боломжгүй байдаг. Блог бичигчид мөн хийсэн бичлэг бүрийг нь шүүмжлэх атаархагчдаас залхаад комэнтээ хаах нь бий. Тэдэнтэй хэрэлдэж суух нь цагийн гарз. Ганзориг кoомэнт авдаггүй нь ийм учиртай байх.
Би энд эрүүл шүүмжлэлийг яриагүй, бүтээлч биш, хорсон тэчъяадсанаасаа болоод “өмдөндөө дусаах” гэж байгаа хүмүүсийн талаар ярьж байгаа юм шүү. Ингэж тодруулахгүй бол шууд тусгаж авангуутаа коомэнт үлдээхээ больчихно.
Бүтээлч коомэнтууд байнаа. Анх энэ блогийг бичиж эхлэхэд монгол фонт байхгүй тул галигладаг байсан. Нэг хүний коомэнтээс санаа аваад юникодоор хөрвүүлдэг болсон. Одоо бол шууд бичдэг болсон. Бичиж буй надад чиг амар, уншиж буй таанууст чиг хялбар. CHXurlee-ийн санал болгосноор австрали өдөр тутмын амьдралаа бас дандаа биш ч хаяадаа бичдэг. Хандалтын тооноос харахад их сонирхолтой байдаг юм шиг байна лээ.
Яахав дээ, эзэн нь юмаа мэддэг, эрэг нь усаа хашдаг юм чинь сайбер буллинг ихдээд байвал блогоо хаачихвал өөрийн дуртай юмаа хийх цаг, зав л их гарах биз.
Анхаарал тавьж уншсан бүх хүмүүст баярлалаа.
Энэхүү бичлэгээрээ нууц нэрээр блог хөтөлж буй хүмүүсийг бүгдээрээ ИЛ гар гэж хэлэх гээгүй болно.
Алимаа
2011.08.14 Ням гараг
Comments on: "Нэр үг нь “П****”, үйл үг нь “Ш**”" (7)
https://alimaa.wordpress.com/2010/12/18/social-network-acronym-language/
ҮЙЛ ҮГ НЬ “Ш**” НЭР ҮГ НЬ “П****” ЮМ БИШ ҮҮ?
Тийм байна. Засчихлаа, баярлалаа
Нэтээр дарамтлах гэмт хэргийг хууль эрх зүйн талаас нь сайхан талбарлажээ.
http://galbaatar.blogspot.com/2010/12/blog-post.html
http://galbaatar.blogspot.com/2010/12/blog-post_23.html
http://criminalman.blogspot.com/2011/08/virtual-crime-cyber-bullying.html
Бас энд Cyber-bullies are shit gobblers.
http://jargalkhand.blogspot.com/2011/08/blog-post_15.html?spref=tw
[…] жил НүүрНомддоод ингэж бас ингэж бичдэг шиг юм болж […]
[…] хоёр зэрэг хүрч, соёлтой доромжлолд шүү. Түүнээс нэр үг, үйл үгнүүдтэй бол тоож дуугарахгүй. Бурхан шийтгэчихсэн амьтныг […]