Нүүрномоор нэг “ДАЙН” болж байнаа. Үсэрч ороод хэдэн үг хэлсэн чинь залуу эдийн засагч нар алах гэжээнэ. Учрыг өгүүлсүү.
Энэ сарын 5-нд МОХ-оос санаачлан архины эсрэг жагсаал цуглаан Сүхийн талбайд зохион байгуулжээ. Архиар барам хийж, сор залаад их л сүртэй, дуулиантай болсон гэнэ. Энэ зөв буруу талаар хүмүүс санал бодлоо МОХ-ны албан тушаалтан, улс төрийн агуу идэвхитэй, Боловсролын яамны мэргэжилтэн залуугийн НН-д тавьсан зурагны доор илэрхийлжээ. Гол санааг дараахи байдлаар ангилж болмоор санагдав.
Эхлэл: МОХ хэлбэрдэж байна.
Өрнөл: Архи залуучуудын асуудал мөн тул үүнтэй тэмцэх нь зөв.
Лоозогнол: Архийг жигшин зэвүүцэж уухаа болий, үйлдвэрүүдийг нь хаая, өөрсдөөсөө эхлэе
Хүний эрхийн тунхаглагчид: Горьд, боловсрол муутай, ухамсаргүйчүүд архи уудаг. Коммунистууд шиг шууд нухчин дарна ч гэж байхгүй шүү харин ч нэг.
Өнөөдрийн өнцгөөс харагсад: Архи гэмт хэргийн гаралтад хамгийн их нөлөөтэй. Би архигүй орчинд амьдармаар байна.
Гадаадад ямар байдгийг жишээлэгчид “кинон дээрээс харахад” гээд явж өгчээ.
Хамгийн олон давтагдсан санаа:
1. Би биш, боловсролгүй, соёлгүй, ажилгүйчүүд архи уудаг.
2. Ерөөсөө хорих хэрэгтэй.
3. Архины үйлдвэрлэлийг хорихоор хэдэн баячууд л үйлдвэрлэж, зарж ашиг олоод ядуучууд улам ядуурах юм уу. Тэгш боломж байхгүй, шударга бус байна.
Энд зохистой хэрэглээ гэдэг санааг цөөн бус тооны хүмүүс гаргаж байна. Хамгийн гол нь зохистой хэрэглээ гэж яг юуг хэлэх вэ гээд тодорхой тоо, хэмжүүртэй хэлсэн чинь архины далд сурталчилгаа явуулсан тул хувьдаа архины үйлдвэртэй гэж хардуулав. Хөөрхөн ч юмаа даа.
Архи, архидалт гээч нийгмийн үзэгдлийг үнэлэх гээд үзье
Эдийн засгийн дэд бүтций хувьд
-Үндэсний манлай татвар төлөгчид хэн бэ?
-Газар тариалангийн бүтээгдэхүүний гол худалдан авагчид хэн бэ?
-Хоршоо дэлгүүрийн ашиг орлогын гол эх сурвалж ямар төрлийн бүтээгдэхүүн байдаг вэ?
-Чанараа алдалгүй хадгалагддаг үйлдвэрлэлийн зардал харьцангуй багатай бүтээгдэхүүн юу вэ?
Нийгмийн дэд бүтцийн хувьд:
-Баяр ёслолоор архи хэрэглэдэггүй өрхийн тоо хэд вэ?
-Нэгж хороололд ногдох архины дэлгүүр, паб, уушийн газрын тоо?
-Архинд хандах хүмүүсийн нийтлэг хандлага юу вэ?
Улс төрийн дэд бүтцийн хувьд.
-Энэ төрлийн бизнест шийдвэр гаргагчдын ашиг сонирхол хувь хэмжээ хэд вэ?
-Намуудын санхүүжилтэд эдгээр бизнсеийн хандивын хувь хэмжээ хэд вэ?
Ийм сүлжээг ганцхан цавчилтаар таслах боломжгүй учраас яавал асуудлыг шийдэхдээИ бодит үр дүнд хэрхэн хүрэх вэ гэдгийг нь бодсон нь илүү дээр байх. Хамгийн ойрын жишээ: ОХУ. 90-ээд оны задралын дараа дэлгүүрт хамгийн олон төрөл байсан бараа архи, согтууруулах ундаа байлаа. ТВ-ээрээ ч ичихгүйгээр сурталчилдаг байв. Хэрэв анзаарвал оросын сувгуудаар пиво маш их сурталчилдаг, үүнийгээ дагаад сүүлийн 10 жилд согтууруулах ундааны хэрэглээгээ өндөр градустайгаас бага градустай руугаа шилжүүлж чадсан гэж мэргэжилтнүүд үздэг юм байна лээ.
Манлай татвар төлөгчдийнхөө бизнесийг шууд хаах боломжгүй юм чинь пиав хэрэглээг багасгах арга хэмжээ авбал илүү үр дүн гарах байх. Хэрэглээг багасгах хоёр арга байна.
1. Худалдан авах бололцоог хязгаарлах. Гадаадад байгаа архины төрөлжсөн дэлгүүрийн лицензийг олгохдоо хүн амд ноогдох дэлгүүрийн тоогоор олгодог. Австралид лав 25 мянгад нэг юм байна. Нийслэлд хэдэн жилийн өмнө үүнийг нэвтрүүлэх гээд чадаагүй. Гол шалтгаан нь сонгуулийн өмнө овоо хэдэн өрхийг амжиргаанаас нь салгах гээд байсан гэнэ лээ.
Татвар өсгөж үнэ нэмэх, савалгааг томруулах бас нэг арга байна. Мөн согтууруулах ундаа зарах насны доод хязгаарыг нэмэгдүүлэх
2. Сонголтод нөлөөлөх арга зүй. Энд зохистой хэрэглээ гээчийг сайтар толгойд нь суулгах юм. Гол санаа нь эрүүл мэнд, эрхтэн системдээ өөрчлөлт оруулж, хяналтаа алдчилгүйгээр согтуурах арга. Энэ нь нэг цагт хүний элэг цэвэршүүлж чадах спиртын хэмжээтэй уялдаж гарсан хэмжигдхүүнийг нэгж болгон авч үзээд тооцоолох арга зүй.
Нэг цагт өөрт хор холбогдолгүйгээр уух согтууруулах ундааны хэмжээ

-34.933000
138.600000