Тэтгэлэг горилогсдод тусламж

Archive for Нэгдүгээр сар, 2013

Брунэй Дарруссаламд суралцах боломж

Алтан жорлонтой улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцах боломжтой Тодорхой мэдээллийг http://www.mofat.gov.bn/index.php/component/k2/item/284-bd-scholarship-2013-2014. Ялангуяа шинжлэх ухааны салбарын мэргэжлээр суралцвал тэтгэлэг авах боломж монголчуудад байгаа.

Энэ улсын тухай өмнө нь Алтан жорлонтой улсаар аялсан тэмдэглэл гээд 2011 оны 10-11 сарын үед бичиж байсан.

Би хэн бэ?

“Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт
Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд
Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд
Хөх манхан тэнгэрийг эзэгнэхэн төрлөө би… “(Б. Явуухулан)

Төрийн дуулал“-ын аянд бүүвэйлэгдэж, “Дэлтэй цэнхэр -ээ дуулж “Миний нутаг” -т өссөн.

Их Нацагдоржийн хэлсэн замаар “Холхи газраас гялалзан харагдах өнгөт од”-ыг танихаар “Хээрийн галуунисэн үл хүрэх газар” одож “хүний хүү эрдэм өвөрлөж ирэв“.

Хүмүүс намайг ХЭН БЭ? гэж гайхдаг.  Миний мөрөөдөл: ийм болохыг хүсдэг байсан боловч, ийм болсон. Найзууд намайг ийм гэж хэлдэг. Харин би өөрийгөө ИЙМ хүн гэж итгэдэг. I LOVE DANCING…

FU

 

PS: Бусад холбогдох бичлэгийг хайж олоод умшчихаарай, “дайсагнагч талын ” гатнуулуудаа!!!

Жиргээчин Алтаналим

Намайг дагавал нарны гэрэл. Чамайг дагавал оддын гялбаа” гээд жиргээчин болсон. йМиний жиргээний НЭР:altanalim

Өнгөрсөн жил НүүрНомддоод ингэж бас ингэж бичдэг шиг юм болж байна.

Соушэл сүлжээний үг хэллэг

Твиттэрийн нэршил (English)

Бас болоогүй ээ, хэнхэглээд жиргэхдээ мөрдөх дүрэм зохиов.
1. Хаанахын хүмүүс дагуулмаар байна. Тэр хэл дээр нь TWT;

2. # сайн хэрэглэх, @ID шууд ашиглах mention хийх;

3. Хүний TWT ишлэхдээ quote; REF; RT; via хэрэглэх;

4. Таалагдсан TWT хийсэн хүний @ID өмнө TQ 2 тавьж, ориг эзэнд хэн RT хийснийг мэдэгдэх;

5. Чиний TWT-г RT хийсэн хүнийг ядаж нэг TWT-г RT, FAV хийх;

6. Оюуны өмчийн эрхийг машид хүндэтгэж өмнө уншсан жиргээг дахин цааш нь RT хийхгүй байх;

7. Сайн TWT ойлгоогүй САЙН лавлаж асуу.
Тайлбар:
TWT-твийт буюу жив жив
@ID-Тухайн хүний жиргээчнийг таних хаяг
RT-Ретвийт буюу дамжуулах, давтан жиргэх
FAV-Фэйворит буюу таалагдсан, гоё санагдсан
#- ард нь тодорхойлолж бичиж трэнд үүсгэнэ.
mention-өөрийн TWT дунд #(сэдэв), @ (ID) дурьдах

Бүгдээрээ сайхан жиргэцгээе. Жив жив.
Жич: Дээрхи дүрмийг зөвхөн өөртөө зориулж зохиосон бөгөөд хэрэв ашиглах бол зохиогчийн эрхийг хүндэтгэн ишлэнэ үү.

Даяаршил vs Дангааршил

Физикийн хичээлээр таталцлын хууль бүгд үзсэн. Хэрэв санаж буй бол шүү дээ. Таталцлын хуулийн хамгийн гол постулат нь эсрэг цэнэг таталцаж, эерэг цэнэг түлхэлцдэг. Энэ хуулийг даяаршилд хөрвүүлбэл өөрсдөдөө байхгүй зүйлээ олж авах боломж. Хамгийн том жишээ мэдээллийн технологи буюу мэдээлэл тарах хурд. Энэ хурд нь өөрөө технологийн шинэчлэлийг асар их хурдасгасав. Хэн технологи эзэмшиж байна тэд эрх мэдлийг атгаж байна. Ийм учраас мэдлэгт суурилсан эдийн засаг гэдэг нь технологи шинэчлэлт инноваци хийх, тухайн бүтээгдэхүүний зах зээл дээр ноёрхлоо тогтоодох явц. Хамгийн гол санаа нь даяаршлын эринд хэн бусдад байхгүй технологи атгаж байна, тэр уусчилгүй өөрийн мөн чанараа авч үлдэнэ.

Жишээ: Гар утасны зах зээлд хэдхэн жилийн өмнө Нокиа давамгайлж байсан бол одоо Айфоны үе иржээ. Солонгосууд алалцаад гарах гэхээр Америк агаа нар оюуны өмч яриад өр төлбөрт оруулчихав. Машины үйлдвэрлэл мөн ялгаагүй. Япончууд жудагтай хүмүүс болохоороо зарсан машинаа татаж байх юм. Яагаад гэвэл тэд чанартай, хямд машины үйлдвэрлэлийн технологийг атгаж байна. Ийм хүмүүстэй бид өрсөлдөөд алалцаж гарч ирнэ гэвэл маш их мөнгө, цаг хугацаа, хүч хэрэгтэй болох нь.

Технологи атгаж буй орнууд өөрсдийн зах зээлээ алдахгүйн тулд хэрэглэгчдийн сэтгэл зүйд нөлөөлөх технологи оруулж ирдгийн хамгийн энгийн хувилбар та бидний ярьдаг маркетинг. Үүнээс илүү өргөн түвшинд явуулдаг соёлын геноцидын талаар манайд одоо л ярьж эхэлж байна. Тухайн бараа бүтээгдэхүүн таньд хэрэгтэй гэдэг дотоод сэдлийг өгтөл нь таньд хүрч ажиллаж байгаа энэхүү суртлын мөн чанарыг ойлговол бид дангааршил буюу өөрийн гэсэн соёл, үнэт зүйлээ хамгаалах инстинкт ажиллаж эхэлнэ.

Жишээ: Айфон хэрэглээнд нэвтрэхийн хэрээр бусад хэрэглээний зах зээлийг хянах хандлага ихэсчээ. Бүртгэл, мэдээлэл олж авах, харилцах гэх мэт нийгмийн харилцааны бүхий л салбарт ухаалаг утас нэвтэрч байна. Би Нокиа барьдаг. Яагаад гэвэл хэрэглэгчид хамгийн найртай ханддаг утас. Гэвч шинэ технологи бидний амьдралд нэвтрэхийн хэрээр би ухаантай утастай болохоос өөр аргагүй болно. Гар утасны технологийн дэвшил холбоо харилцааны хэрэгсэл байснаа нийгмийн харилцаанд зуучлагч болтол дээшлэв. Та бүхэн анзаарсан бол УБ-т хаа сайгүй байсан утасны бүүдкэн цэг Төв шуудангаас өөр газар байхаа больсон. Яг үүнтэй адилхан, бидний мэддэг, хамгийн сайн чаддаг, зуун зуун жилээр шалгарсан технологи алдагдсаар.

Бид энэхүү технологийн өөрчлөлтийн урсгалд өөрсдөө ч мэдэлгүйгээр нэгдээд явж байна. Технологийн энэхүү хувьсал дэлхийн хүмүүсийг улам ижил болгосоор. Үүнийгээ дагаад шинэ соёл үүсэв. Уг соёлыг дэмжих, соёлын структур бүтцийг дэмжихээр үйлдвэрлэгдсэн бүх бараа бүтээгдэхүүн үйлчилгээ нь хамгийн их борлуулалттай байж, хамгийн их ашиг авчирдаг. Энэ чинь л нөгөө даяаршил шүү дээ.

Даяаршил байгаа юм чинь түүний эсрэг бас нэг хүч байж таараа. Тэр нь дангааршил.
Энэ нь биднийг тэднээс ялгадаг, зөвхөн бидний хэн бэ гэдгийг тодорхойлдог тэр зүйлс Монгол гэдэг энэ зургаан үсэгт багтсан утга, агуулга, цөм санааг илэрхийлнэ. Сайнтай, саартай түүх, хэл, зан заншил, сэжиг, сүжиг, бүүр эрхүү хуруугаа дарж тоолдог бидний дадал ч үүнд багтана. Бусад орны соёлын дарангуйлал ихсэх тусам энэхүү дангаарших үзэл мөн ижил хүчтэй үйлчилнэ.

Жишээ: Цагаан сар, наадмаа өргөн дэлгэр тэмдэглэх, энэ баяраараа уламжлалт тоглоом, наадгай тоглох. Дээл өмсөхөөс аваад бөө мөргөл сэргэж буйг ч даяаршил, дангааршилтай холбон тайлбарлаж болно.

Даяаршил, дангааршлын аль нь дээр вэ гэдгээс илүүтэй үндэстний хувьд технологиор халхлагдсан соёлын өөрчлөлтийн ард хэний эрх, ашиг байна вэ гэдгийг харж чадах эсэхт зангилаа байгаа юм. Бид яагаад сүүлийн үед үндэсний үзэл, үндсэрхэг үзэл, Монголын эрх ашгийг ярьж байна вэ гэхээр энэхүү хэт хурдацтай явагдаж буй соёлын довтолгоонд тэсч үлдэх үндэсний ухамсар сэргэж буйг илтгэж байгаа гэж үзэж болно. Нэгэнт “Бид даяаршихгүй ээ, дангааршина” гээд “үзэхгүй, сонсохгүй, ярихгүй” байж чадахгүйгээс хойш үнэт зүйл буюу биднийг тодорхойлдог тэр зүйлс, хамгийн сайн чаддаг технологио устгачилгүй авч үлдэхгүй бол хэдхэн жилийн дараа энэ бүхэн алга болох нь.

Жишээ: Сүүлийн 10 жилийн дотор уламжлалт аргаар эсгий хийхээ больсон. Хүхрийн хүчил ашиглан нягтруулдаг болсон учраас одооны эсгий нимгэрч, эдэлгээний хугацаа нь багассан. Нөгөө талд нь мал сүргийн тоо ихэссэн болохоор бид хурдан хугацаанд муудаж байгааг нь анзаарахгүй байна. Хоол хүнсчдийн судалгаанаас харахад 50-иад онд нэг алим идэхэд авдаг байсан төмөр, эрдсийг авахын тулд өнөөдөр 5 алим идэх хэрэгтэй. Үүнтэй зэрэгцээд анагаах ухааны ололт хүн амын өсөлтийн хурдцыг хангаснаар хүнсний асуудал энэ зууны хамгийн том асуудал болж хувирав.

Тэгвэл бидний хамгийн сайн чаддаг технологи юу вэ? Бид халуун хүйтэн, эсрэг тэсрэгийн туйл болсон Азийн өндөрлөг энэ газарт мянга мянган жил малаа хариулаад өөрөө өөрийгөө хангаад амьдарч байж. Байгаль дэлхийтэйгээ хамгийн найрсаг зохицолтой амьдралын хэв маяг нүүдэлчдэд байгаа учраас л энэ соёл иргэншил мянга мянган жил, байгалийн гамшиг, дайн байлдаанд тэсч үлдэж. Энэхүү амьдралын хэв маяг нь өөрөө өөрийгөө давтан үйлдвэрлэсээр суурин соёл иргэншлээс тэс өөр нүүдлийн соёл иргэншлээ авч үлдэж. Тэгвэл энэ технологийг устгах гол хүч нь даяаршил, технологийн хувьсал.

Бид тэгвэл суурин соёл иргэншилд шилжээд тэдний технологийг гялс сураад өрсөлдвөл амжилтад хүрэх үү? Үгүй л болов уу. Тэд биднээс өмнө суурьшаад, нийгмийн бүтэц нь уг соёлоо дахин үйлдвэрлэх бүтэц, тогтолцоо нь тогтчихсон, биднээс хамаагүй давуу талтай хүмүүс өнөө цагийн технологийн бүх ололтыг атгаж байна. Ядаж л суурин соёл иргэншлийн мөн чанар, үнэт зүйлийг ойлгохын тулд бидэнд боолын нийгмээс авахуулаад нилээд хэдэн -измийг туулах хэрэг гарна. Тэгэхээр өөртөө байгаа соёлоо устгаж хаячаад дахин эхлэх хэрэг байгаа ч юм уу, үгүй ч юм уу гэдэг асуулт гарч ирнэ. Ийм учраас л хийж байгаа зүйлийнхээ мөн чанар, үлдээх ул мөрөө сайн бод гэж бүтэн хэдэн жил үглэлээ.

Миний хувьд олон жилийн туршид бусдын соёлыг судалсны эцэст ойлгосон ҮНЭН бол хөгжил гэдэг бидний монголчуудын хувьд бусдын тулгасан технологи дагаж, өөрсдийн мэдэхгүй зүйл рүүгээ зүтгэх лав биш, байгаа үнэт зүйл, соёлоо хайрлаж, тордож, энэхүү дэлхийн мөнгө санхүү, хөдөлмөрийн хуваарьт хамгийн сайн чаддаг зүйлээрээ оролцвол дахиад хэдэн мянган жилдээ амьдрах гол нөхцөл юм гэдгийг ухаарлаа.

Би гэртээ ирэв.

Бизнес санаа

Би бизнес хийвэл:

1. Эхний бизнес. ТҮЦ-д халуун, кофе цай заруулдаг болгоно. Тэгээд дараа нь хүчилтөрөгчийн коктэйльний машин тэдэнд түрээсээр нийлүүлнэ. Рекламыг нь ТВ, радио, сонингоор сайн хийгээд. Өвөлдөө хүмүүс цай, кофе гэхээсээ илүү коктэйль худалдаж авна. Зүгээр л энэ машиныг нийлүүлээд байхад манайд хангалттай зах зээл байгаа. Хамгийн гол нь сайн чанартай, уг коктэйлийг брэнд болгох хэрэгтэй. Зунд нь бол бас сайхан мөстэй коктэйл болгоод зарчихна.

2. Цонх угаадаг бизнэс хийнэ. Өндрөөс айдаггүй хүмүүсээр дүүжинтэй гаргаал. Тоноглолоо зөөх нэг бонго, дөрвөн ажилчин байхад л хангалттай. Эхлээд оршин суугчдидтай нь тулж ажиллана. Нэг угаагаад, нэг үнэгүй ч юм уу. Тэгээд энэ нь хэвшил дадал болчихоор удаан хугацаандаа маш сайн бизнэс

3. Хүүхэд сургуульд хүргэх, авах үйлчилгээ. Заавал аав ээж нь очиж авахгүйгээр шууд тухайн сургуулиас нь тэр чиглэлийн хэдэн бацкануудыг аваад, гэрт нь тараагаад өгчихнө. Өглөө аваад сургуульд нь хүргээд өгчихнө. Оюутнууд мөнгө байхгүй гэж гоншигонохоор ийм үйлчилгээг эхлээд хамаатан садандаа санал болгож хийж эхлээд тэгээд тэр бизнэс нь цаашаа түгнэ. Тэдний явдаг цаг, бензинийг нь тооцоод гэрийн эзэнтэй ярихад энэ төсөл мааааааааш амархан биелнэ дээ. Нэг удаад гурваас илүү хүүхэд авах, хүргэх нь аюулгүй талаасаа осолтой. Хамгийн гол нь цагаа сайтар зохицуулах. Өглөө эрт босох хэрэгтэй, ажлаа төлөвлөж сурна. Энэ нь чиний СиВинд хийж байсан ажил гэдэг дээр бичихэд чамайг ямар хариуцлагатай оюутан болохыг харуулна.

Нийгэмдээ маш их тустай ийм үйлчилгээний салбар манайд хөгжихгүй байна.

Шошгон цуваа