Утаан дундаа сүүмэлзэх Улаанбаатар минь сайхөөн
. Хичээлийн жил дуусч, оюутны амралт эхэлсэн тул гэртээ харьнаа. Хүн болгон тэр хүйтэн рүү явдаг, утаа аймаар, ханиад их, мөнгө байхгүй, амьдрал баргар гээд хэлээд байна. Тоохгүй ээ. Гэртээ харих болсон шалтгаан:
• Сүүлийн 20-оод жил мутацид орж нүүрсхүчлийн давхар ислийг шүүх өндөр чадвартай болсон уушгаа муу зан сургаж хэт цэвэр агаараар амьсгалуулж болохгүй ээ. 20-оод насны оюутан үе минь тухайн улсынхан хамгийн хүнд агаартай хотод буюу нүүрсний уурхайтай их ойрхон өнгөрсөн байдаг.
• Монголын өнөөгийн амьдралаас хэт тасарвал буцаж очоод соёлын шоконд дээд зэргээр орох учраас үндсэн орчноосоо тасрахгүй байх нь эх орондоо эргэн очиж, нийгмийн амьдралд “идэвхитэй, эрч хүчтэй” орж, замын бөглөрөл, нийтийн үйлчилгээ, орцны үнэр г.м төрөл бүрийн стресс үүсгэгчийн эсрэг дархлаагаа хадгалах арга юм.
• Энэ улсад 3 сар амьдрах мөнгөн зардал нь Монгол руу нисч очоод, нэг их тансаг биш ч тохь тухтайхан амьдраад ирэх зардалтай тэнцэж байна. Иймд уушиг зүрх, мэдрэлийн эсээрээ дэнчин тавьж үнэн эх орончоо харуулахаар утаат нутгийнхаа зүг хөлгийн жолоо заллаа даа.