Тэтгэлэг горилогсдод тусламж

Нүүрномны Үйл ажиллагаа хариуцсан дарга Шэрил Сандбэргийн Lean-In: Women, Work, and the Will to Lead номыг Оргил өөд гэж Д.Ганзориг орчуулсан байна лээ. Уг нь оргил өөд ч биш л дээ. Утга нь эвтэйхэн шиг нийлүүлэх гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл амьдралд хүлээсэн олон үүргээ яаж аятайхан шиг зохицуулаад эвтэйхэн шиг альфа эрэгчингүүдтэй нийлэх вэ гэсэн санаа. Намайг орчуулгандаа реценз бичиж өгөхийг хүссэн боловч би татгалзсан юм. Учир нь энэ бол маш их зүтгэл, хөдөлмөр, тэвчээрээс гадна Шэрил Сандбэргийн жүүд үндэстэн, цагаан арьстан гэдэг нь маш их нөлөөлсөн. Феминизм, эмэгтэйчүүдийн тэгш байдлын талаар цогтойгоор тэмцдэг ямар ч эмэгтэй энэ номыг “амьдралыг хэт гоёчилсон” гэж үздэг. Учир нь Сандбэргийн үзэж байгаагаар эмэгтэйчүүд өөрсдөө илүү идэвхтэй, гүргэр байвал хүйсийн тэгш бус байдлыг арилгаж чадна гэнэ. Амбицтай байж, эрчүүдтэй ач тач алалцаж байж амжилтад хүрнэ гэж үзэх нь өөрөө учир дутагдалтай. Маш их амжилтад хүрсэн бүх эмэгтэйчүүдийг харахад тэд өөрсдөө зүтгэлтэй байснаас гадна гэр бүлийн маш том дэмжлэгтэй байгааг харах болно. Эсхүл гэр бүлээ зольж байж энэ амжилтад хүрнэ. Хөгжиж буй буурай оронд амжилтад хүрсэн эмэгтэйчүүдийг харахад ихэнх нь гадаад нөхөртэй байдаг. Ан Сан Су Чи-с эхлээд манай САЖСайд Ц.Оюунгэрэл гм. Эсхүл ганц бие ээж. Даяаршлын нөлөөгөөр гэр бүл нь нийгмийн анхан шатны инстүүц нэгж байхаа больж байна. Манайд ч энэ нөлөө маш хүчтэй. Гэрлэлтээ батлуулахгүйгээр хамтран амьдрах, эцэггүй хүүхэд төрүүлэх гм зүйлсийг хориодхон жилийн өмнө ах дүү, ураг төрлөөрөө хүлээн зөвшөөрдөггүй байсан бол энэ явдал одоо нийгмийн стандарт болтлоо хүлээн зөвшөөрөгджээ. Монголчууд эртнээсээ гэртээ хүүхэд гаргасан охиноо ад үзэлгүй, гал дээр гарсан зээ гэж хүүхдийг нь хайрлан өсгөдөг, нэгэнт гэрлэлтийн баталгаа гэдэг зүйл байхгүй учраас нэг гэрт орсон бол эхнэр, нөхөр гэж үздэг байж. Уламжлалаа дагаад хүний охиныг ёсолж авах нь аль аль талдаа үнэ хүндтэй байсан тул чинээлэг хүмүүс нь өргөн дэлгэр хурим найр хийдэг байж. Түүнээс борчууд хадаг тавьж хүүхнийг нь гуйгаад, охиноо хадмын газар мордуулдаг байсан биз. Нэг гэрт орох өдрөө эрх биш ламаас асуудаг байсан болов уу. 1940-50д оны үе хүртэл ил, далд амраг гэж хэлж болохоор их, бага хатантай байх асуудал чинээлэг давхаргын дунд байсаар ирсэн юм. Дарга мяндагтангууд, сэхээтнүүдийн дунд энэ үзэгдэл газар авсан тул намын хурлаар яригдаж байсан түүх бий. Үүнээс хойш сайд дарга нарын эхнэрүүдийн “Намын төв хороо байхад чи муу хайшаа зайлах вэ” гэдэг үг гарсан. Мөн 30-40д оны сэхээтнүүд орос эхнэр, хүрээний данжаадын үр садтай суух нь их байсан нь гадаадад сурч, галуу шувууны мах идээд иртэл өнөө муу бор хүүхнүүд нь халтар харагдаа байлгүй. Чухам тэр үед театрын жүжигчин бүсгүйчүүд сайхан хүүхэнд тооцогддог байсан нь ариун цэвэртэй холбоотой болохоос монголчуудын ярьдаг сайхан хүүхний хэв шинжийг агуулсан байсан ч юм уу, үгүй ч юм уу. Ихэнхийнх нь түүхийг сонсоход үр хүүхэд, хань нөхрөө хаяад урлагт зүтгэсэн л байдаг юм билээ. Миний өвөг лав хоёр хатантай байсан. Буруутгах аргагүй юм. Эрчүүдийнх нь гуравны нэг нь лам болж сахил хүртчихээр хүүхнүүд нь яаж амьдрах билээ? Хүрээ бараадсан борчуудын хороололд ганц бие хүүхнүүд олон байсан нь зайлуул, лам, хуврагуудын “винайн ёсоо” умартах газар байж. Эсхүл нэг данжаад бараадаж амьдардаг тийм л хүмүүс байж. Тиймдээ ч 60, 70д он хүртэл хамаргүй авгайцуул тааралддаг байсан байх. Их зохиолч Д.Нацагдоржийн Ламбугайн нулимс чухам үүнийг л өгүүлдэг. Яг яс юман дээрээ Богдын хатан Дондогдулам хүртэл аягач хүүхэн л байсан юм билээ. 30д оны хэлмэгдүүлэлтийн үед цэргийн дарга нар ихэд моодонд орж, нөхрийг, аавыг нь барьж авчихаад охинтой нь, авгайтай нь суух нь элбэг байж дээ. Тэдэн дундаас шөрмөстэй нь сургууль, соёлын мөр хөөсөн нь өнөөдрийн алтан үеийнхэн гэж хэлэгдэж байгаа салбар салбарын гавьяат эмэгтэйчүүд юм. Буриад хүүхнүүд эдэн дунд олон байдаг нь яг тэр үеийн сэтгэл санааны шархнаас хамааралтай болов уу гэж би боддог юм. 60-70д онд гэр бүлгүй бол дэвшиж, дээшилнээ гонжийн жоо байсан тул тэр үеийн хүмүүс нутгаасаа эхнэр авах нь элбэг, тэр үеийн сайд, дарга, сэхээтнүүдийн эхнэрүүд ихэнхдээ өөрөөс нь боловсролын түвшин доогуур. Учир нь дарга өөрийгөө боловсруулаад явчихсан, эхнэр хүүхдүүдтэйгээ зууралдсаар яг байрандаа үлдсэн байдаг. Даргын машиныг даргын эхнэр унадаг, дарга, сайдаасаа илүү эрх мэдэлтэй эхнэрүүдийн арми гарч ирсэн нь 70-80д он. Чухам социализмын үеийн номенклатур ангийн эрх мэдлийг атгасан үе энэ байж. Ингээд 90 он гарлаа. Энэ тухай Цэнддоо гуай, Баабар гуай олон удаа бичсэн тул дахин үл нуршин, манай нийгэм дэх эрэгтэйчүүдийн хоцрогдол яг энэ үеэс эхтэй гэдгийг тодотгоё. Ялангуяа, бидний үе буюу завсрынхан дунд мэргэшсэн эрчүүд маш ховор. Эр, эм хүмүүсийн дундаж наслалтын зөрүү хуучин соц орнуудтай харьцуулахад манайд өндөр байгаа нь чухам энэ үеэс эхтэй. Г.Анарын мэтгэж байгаагаар бид УИХ-д сонгогдох эмэгтэйчүүдийн квотоос илүүтэй эрчүүдээ хайрлах үндэсний аян өрнүүлэхгүй бол эмэгтэйчүүд давамгайлсан нийгэм байгуулж байна гэнэ. Үнэний хувьтай, манай төрийн бодлого хүртэл ЭМЭГТЭЙЛЭГ. Бөөн хайр, халамж, өршөөл шүү дээ, хөөрхий. Ингэж их нуршсаны эцэст Марго эмээгийнхээ (Margaret Thatcher) захиасыг орчуулж хүргэе.

  1. Юм хэлмээр байвал эр хүнтэй ярь, харин бодитоор хиймээр байвал эмэгтэй хүн дээр оч-Если вы хотите что-то обговорить — идите к мужчине, если хотите реально сделать — идите к женщине.
  2. Эмэгтэй хүн цэгц шулуун байхаар шиманус гэнэ. Эрэгтэй хүн ийм ааш гаргавал “жинхэнэ эр хүн” болчихно. Когда характер проявляет женщина, про нее говорят «стерва». Когда характер проявляет мужчина, про него говорят «отличный парень».
  3. Сандал дээр суусан өчүүхэн, нялцгай биетэн байх ямар ч утга байхгүй. Нет ни малейшего смысла быть жалкой мягкой субстанцией в кресле. Разве не так?
  4. Азарган тахиа сайхан донгоддог байж болно. Гэхдээ зөвхөн эм тахиа л өндгөө дардаг юм. Петух, может быть, хорошо кукарекает, но яйца всё-таки несёт курица.
  5. Намайг Темз мөрний давалгаан дээгүүр хэрхэн алхаж байгааг харах юм бол шүүмжлэгчид сэлж чаддаггүй болохоороо л тэр гэж хэлэх нь гарцаагүй. Если те, кто меня критикует, увидели бы, как я шагаю по волнам Темзы, они сказали бы: это только потому, что она не умеет плавать.
  6. Үнэгүй бяслаг хулганы хавханд л байдаг. Бесплатным сыр бывает только в мышеловке.
  7. Соёлтой, боловсон хүмүүжил өнөөдөр маш үнэтэй бол бүдүүлэг арчаагүй байдал огт үнэ цэнэгүй эд. Вежливость сегодня ценится очень дорого, а вот нахальство вообще не имеет цены.
  8. Гэр ахуйгаа авч явах ажлаа мэддэг эмэгтэй бүр улс эх орноо удирдах асуудлалтай маш ойр байдаг. Каждая женщина, знакомая с проблемами ведения домашнего хозяйства, близка к тому, чтобы понимать проблемы управления страной.
  9. Өнөөдөр эмэгтэйчүүдэд маш өргөн боломж нээлттэй болж, зарим нь улс орныг удирдаж байна. Гэхдээ бидэнд ташуураас илүүтэй гутаан доромжлол зохьдог юм. Сегодня у женщины есть море возможностей проявить себя: некоторые из нас даже управляют странами. Но, говоря по чести, нам больше идет ридикюль, чем штык.
  10. Хоолойгоо хэрчмээр байна уу? Над дээр боолгох гэж ирэх хэрэггүй шүү. Хочешь перерезать себе глотку? Не приходи ко мне на перевязку.
  11. Хэрэв сайн санаат самаритянд ганц сайхан сэтгэл, зөв зорилго байсан бол түүнийг хэн ч санахгүй. Түүнд бас мөнгө байсан гэдгийг сана. Никто бы и не помнил о «добром самаритянине», если бы у него были только благие намерения. У него также были и деньги.
  12. Бид хэзээ нэгэн цагт эмээ болно. Всем нам когда-то приходится становиться бабушками.
  13. Гэр бүл нь тухайн эмэгтэйн хувьд хил хязгаар нь биш, амьдралын төв нь байх ёстой. Дом должен быть центром, но не границей жизни женщин.
  14. Нэгдсэн ойлголтод хүрэхийн тулд ярилцагчтайгаа санал нийлэх албагүй, Вовсе не обязательно соглашаться с собеседником, чтобы найти с ним общий язык.
  15. Бидни зовнилын 90% нь хэзээ ч болохгүй юмны тухай байдаг. 90% наших забот касается того, что никогда не случится.
  16. Хувь хүн рүү минь дайрахад би баярладаг. Тэдэнд өөр улстөрийн үндэслэл үлдээгүй гэсэн үг. Персональным нападкам на меня только радуюсь. Значит, других политических аргументов у противника уже не осталось.
  17. Дайснаа сайн судлах хэрэгтэй, тэгсэн цагт түүнийг өөрийнхөө найз болгож чадна. Нужно хорошо изучить своего врага, тогда однажды можно превратить его в друга.
  18. Улсын баялаг бүтээх нь зөвхөн байгалийн нөөц дээр тулгуурласан байх албагүй. Бүр байгалийн нөөцгүй байсан ч бий болгож болдог эд. Хамгийн гол нөөц бол хүн. Төр хүмүүсийнхээ авьяас, чадварыг хөгжүүлэх боломжийг л олгох хэрэгтэй. Богатство страны не обязательно строится на собственных природных ресурсах, оно достижимо даже при их полном отсутствии. Самым главным ресурсом является человек. Государству лишь нужно создать основу для расцвета таланта людей.
  19. Эдийн засгийн эрх чөлөөгүйгээр өөр ямар ч эрх чөлөө оршин тогтнох боломжгүй. Без экономической свободы никакой другой свободы быть не может.
  20. Хүчирхэг байна гэдэг нь жинхэнэ хатагтай байхтай ижил. Хэрэв хүмүүст өөрийгөө сануулах хэрэгтэй байгаа бол та баталгаатайгаар хатагтай биш. Быть могущественной — это как быть настоящей леди. Если вам приходится напоминать людям, что вы ею являетесь, вы ею не являетесь точно.

Миний адайр зантайг гайхаад байгаа хүмүүст хэлэхэд. Хатуу чанга байдал бол сайхан сэтгэлээр нь хөлөө арчихын цагт зөөлөн сэтгэлтэй хүмүүсийн гаргадаг авир юм. Хохь нь… Д

Comments on: "Төмөр хатагтай" (3)

  1. Tsomo said:

    Interesting…

  2. сайн байна уу?
    өөрөөс чинь вордпрессын талаар асуух гэсэн юм …..бичлэгүүдээ гаднаас копидуулахгүй байх арга болон нийтэд нээлттэй биш тодорхой орон зайд байлгах гэсэн юм …………ямар цэс рүү орж тохируулгаа хийх талаар мэдээлэл өгч тусална уу……………..

    • Мэдэхгүймөө Минийхийг копидоол тавьж л байдаг юм. Нэгэнт л мэдлэгээ түгээх гэж бичиж байгаа тул нэг их ач холбогдол өгдөггүй. Ганцхан тэндээс хууллаа гээд биччихвэл соёлт ертөнцийн жишиг юм даа л гэж хэлдэг.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: