Тэтгэлэг горилогсдод тусламж

Archive for 7 сар, 2009

Shine tetgeleg

Bond Ix surguul’ iim tetgeleg zarlasan baina shoo arduudaa

http://www.jason.edu.au/scholarship/4374/

Umshaad umshaad boglood boglood yavchaarai

Хэл няд, $ no, Элч тарвага

http://gegeen.wordpress.com/2009/07/17/hel-nyad-neznaikanuudad/ – Click here

Одоо нээрээ яанам билээ? Ямар ч кэцүү юм бэ дээ?

Би ойлгож байнаа. Та нар ямар ч үнээр хамаагүй гадаадад гарч, сурч, ажиллаж, мөнгө олж, баяжиж, ах дүүгээ өөд нь татаж, амьдралын ухаанд суралцаж… гээд олон зорилготой гадагш чиглэсэн их нүүдэлд нэгдэж байгаа.

Хайртай бүхний чинь итгэл, сэтгэл шингэсэн таван зуун ногоон мөнгө энд зүгээр л нэг долоо хоног ядруухан шиг амьдрах мөнгө.Гадаадад гарчихвал мөнгийг хүрздээд хүрздээд, шуудайгаар нь олоод шархаа дор нь нөхнө гэж бодож буй бол уншигч та өөрөө, эсхүл найзаа, дүүгээ, эгчээ, ахаа, хүүгээ гадагш явуулахаа азнаарай.  Соц нийгмийн үед ярьдаг байсан улстөржсөн агуулгатай боловч зах зээл, капитализмийн хамгийн гашуун, харгис үнэн бол ХӨДӨЛБӨЛ ХӨЛС, ЗОГСВОЛ ЗООС.

Энэ улсад тодорхой ажил хөдөлмөр эрхлэн Монгол стандартаар хангалуун сайхан амьдарч буй боловч тас харанхуй, хармаандаа мөнгөгүй, дээр нь хэлгүй даадий царайлан ирж буй залуусыг хараад ЯАНА ДАА гэдэг үг өөрийн эрхгүй амнаас унадаг юм. Олон хүн чи онолдоод суухаар туслаач, дэмжээч, гэртээ авчраад үнэгүй байлгаач, мөнгө төгрөг өгөөд, ажил олж өгөөч гэх байх. Гэвч удаан жил барууны ертөнцөд амьдарсан туршлага, миний ертөнцийг үзэх үзэл нь хувь хүн өөрөө өөртөө эзэн болоогүй цагт алтан тавган дээр хоол хийж өгсөн ч урьдаас нулимдаг болохыг ямагт санадаг юм. Тухайн хүний хариуцлагагүй шийдвэр гаргасных нь төлөө би яагаад хариуцлага хүлээх ёстой вэ гэдэг асуулт зүй ёсоор тавигдана. Тийм болохоор ард түмний хүүхдүүдээ. Та нараас гуйя, бүр омогшин бахархадаг өвөг дээдсийн чинь нэрийг барьж гуйя:

1. Хэлгүй бол гадаад улс руу зүглээд чиг хэрэггүй. Хэлгүй бол хөлгүйн адилаар энд хэлгүй бол амьдралгүй. Өндөр үнээр хэл сурж, өөрийгөө ядуу орны гуйлгачин гэдгээ яс, мах, эд эсэндээ шингэтэл ойлгож авах сэтгэл санааны тэр их дарамыг мэдэрч сурахаад Монголдоо хэлний курсэд яваад өөрийгөө дайчлаад ядаж баабан бээбэн асуултад толгой сэгсрэхгүй, I am sorry, I don’t understand you quite, but I think…  гэж хариулдаг болтлоо хэл сураач. Нэг талаасаа өөрийн дассан орчиндоо зөвхөн нэгхэн хүчин зүйл буюу чамаас өөрөөс хамааралтай орчинд хэл сурна, нөгөө талаасаа улс орныхоо эдийн засагт байгаа хэдийгээ оруулж эх орончоо харуулж байгаа гэсэн үг шүү дээ. Бид чинь бүгд эх орноороо бахархан цээжээ балбах дуртай ш дээ.

2. Өнөөдөр өлсөөд байвал Дуяа ажаагийнд ороод хоол буудчихна, мөнгөгүй болчихвол Галаа ахыг шаналгаж байгаад хэдэн цаас салгачихна гэдэг зарчмаар амьдарч ирсэн бол хүний нутаг, гүний хошуунд тийм юм ОГТ байхгүй. Гэвч энэ орон манай МГЛтэй ижил, нэг дэлхий дээр байдаг учраас л нар нь баруунаасаа биш зүүнээсээ манддаг болохоо ойлготлоо ядаж амьдралаа залгуулах мөнгөтэй ирээч дээ. Яаж чиг ядарч туйлдаж байсан хулгай хийж, хүн дээрэмдэхгүйгээр ядуу тарчиг ч гэсэн хуулийн өмнө цэвэр амьдрахаар нөөцтэй үр хүүхдээ нааш нь явуулаач.

3. Амьдрал сургахаар явуулах. Таны хүмүүжүүлж чадаагүй, сургаагүй үр хүүхэд чинь энэ харгис ертөнцөд ирээд улам л муу муухай, бузар булайг нь сурахаас засраад, сайжраад амьдралын утга учрыг ойлгох магадлал тун муу. Ялангуяа долоо хоногийн 5 өдөр нь эрүүл мэнд, сэтгэл санаа, хүн байх утга учраараа дэнчин тавьж хөдөлмөрлөчихөөд энэхүү хувь хүний үнэлэмжинд нь нөлөөлснөөс болж үүссэн стрэссээ амралтын өдрүүдээр тас архидан гаргаж, ” За энэ долоо хоногт ажил хийгээгүй гэж бодохоос” гэж өөрийгөө тайтгаруулан өдөр хоногийг өнгөрөөж буй хүүхдээ аваачээ. Мөн хөлс, нулимстайгаа олсон эндхийн стандартаар бол өчүүхэн, манайдаа бол маш их мөнгөөр мөрийтэй тоглоом тоглож буй үр хүүхдээ уучлан хэлтрүүлж, эх нутаг руугаа аваач. Нүднээс далд яавал ч яаг гэж бодон амин хувиа хичээн Монгол Улсад нөхөгдөшгүй баялаг болох хүнээ тоохгүй байгаа эцэг, эх хамаатан садан нь энэ хүүхдээ буцааж аваачаад хөдөө малчин өрхөд туслахаар явуулчих. Амьдралын үнэ цэнэ, монгол хүн болж төрсөн зорилгоо илүү ихээр ухамсарлах вий. Тураг ядрахаараа уулаа, ураг ядрахаараа саднаа гэдэг дээ.

4. Хүний хөгжлийн онол, бодит ертөнцтэй харьцуулсан ажиглалтаас харахад хэрэв хүү, охин тань 25 нас хүрээгүй бол гадаад улс, ялангуяа энэ харгис ертөнц рүү хүүхдээ явуулах гэж хичээх хэрэггүй гэж би хувь хүний хувьд зөвлөх юм байна. Нэгэнт төлөвшөөгүй хүүхдийг дошны элч тарвагаар өмнө нь маш том зорилго тавиад явуулчихаар энд ирээд соёлын шокноос гадна, сэтгэл санааны хэзээ ч засч болохгүй дарамтад орж байна. Миний танилын хүүхэд Сиднэйн Хайд Паркад 3 хоног гадаа хонож, хоолны үлдэгдэл идэж амьдарч байсныг санаж байна. Хамгийн аймаар нь “Миний аав, ээж ийм ертөнц рүү 500хан дойлууртай явуулаад өөрөө учраа ол гэж байсан их харгис хүмүүс” гэж хэлж байсныг би тод санаж байна.

5. Гадаад явж, дэлхийн соёл иргэншилтэй танилцах нь зөвөө. Гэвч сэтгэл санаа, эд материал, хэлний ямар ч бэлтгэлгүй, Холливудын киногоор барууны ертөнцийг төсөөлсөн хүүхдүүд явуулж буй эцэг эхийг би ойлгодоггүй. Хэн ч өөрийн үр хүүхдээ зовж, зүдрээсэй гэж боддоггүй боловч хэрэв та энд ирээд таны хүүхэд юу хийдгийг харах юм бол ил биш ч зүрхэндээ уйлах буй за…

(дэлгэрэнгүй…)

Lavlaa Dashiin omgiinxon

Odoogyn Ix xurlyn gishuunii Oyuny eej Dorjpalam guain togloson serelt geed kinon deer lavlaa Dash gedeg dur gardag daa. Xoorxii xulxiduulsaar baigaad tegj lavlaj asuudag zurshiltai bolson yum  shig baigaan. Za, yag uuntei agaar neg tetgeleg+shalguur+ingene+tegne geed bicheed baixad l lavlaad baidag xumuus baix yum.

Neg utgatai ijil torliin 170 asuultad Gegeen ergelddeg baisan geed ineej baisan. Neeree bas ix zovlontoi yumaa. Bidny xiigeed baigaa ajil n’ UNEN, BODITOI medeelliig ooriin TURSHLAGA deer undeslen ogoxod chiglegdsen. Enexuu bicheed baigaa zuils n’ ta buxnyg zov zamaar tesver tevcheertei yavbal bolomj yamagt baidag gedgiig oilguulax geed baigaa yum.

Tsaashid lavlaa Dashiin omgoos garaxyn tuld exleed unshij bolox yu baina bugdiig n’ unshaad, temdeglej avaad tegeed asuux zuil garval bichij baival ix sain bainaa.

Tetgeleg avaxyn tuld ta naryn xiix estoi geriin daalgavar BULEG 1

1. English olon ulsad xuleen zovshoorogdson shalgalt ogson baix. (IELTS, TOEFL) Ene dun n’ 2 jiliin xugatsaand xuchintei baidag. Surguulias tav’j bui shalguuriig xangasan baixad 2 jildee ene talaar sanaa zovoltgui

2. Avstraliin magadlan itgemjlegdsen ix surguul’d tetgelgiin zorilgod niitssen mergejleer elsen orson yamar neg nuxtusl zaagaagui OFFER LETTER buyu urilga avsan baix.

Za ene xoertoi baixad ix uchirtai.

Gertee xariad irlee

Ziak bi gertee xarichixaad neex goe amarchixaad irlee. Tegeed ajiglasan zuilseesee xuvaaltsya.

1. Ix seruun baiv. Ediin zasag xyamraxaar buur baigal’ delxii xurtel xyamardag bololtoi.

2. Xaluun us tas. Exny 2 xonog tsarailag naasan. Uldsen odruuded n’ ontsyn yalgaagui segsiisen, xaltar tsarailsan noxor guigeed baiv.

3. Tsag tovloj xuntei uulzana gedeg ix bolomjgui zuil yum. Myangantaa xelj, tumentee batatgavch, yas yuman deeree nyad.

4. Xumuusiin am’dral orlogo buursan, yum ix unetei bolson baina. Jishee, (дэлгэрэнгүй…)

Тэтгэлэг авдаг уу, хүртдэг үү?

Гадаадад сурахыг хүсч буй залуучуудтай ярилцахад дараахи нийтлэг алдаанууд гаргаж байгаа нь ажиглагдав.

1. Яаж тэтгэлэг авах вэ?

Тэтгэлэг авдаггүй юм. Чиний хичээл зүтгэл, хөдөлмөрийг үнэлж хүртээдэг зүйл. Та нар гэрийн даалгавраа сайн хийж буюу тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргагчдад тавьдаг хамгийн анхны шаардлагуудыг хангах хэрэгтэй. Амжилтад хүрсэн хүмүүсийн хэлээд буй санаа бол боломжгүй зүйл гэж байдаггүй, чи өөрөө зорилго тавиад хичээж зүтгэвэл үр шимийг нь хүртдэг гэдгийг өмнө энэ замаар явсан бид нар та нарт ойлгуулахыг хичээгээд байна. Иймд тэтгэлэг авах биш яаж scholarship worth individual болж хөгжих вэ гэдэг зорилго өөртөө тавьж, сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй.

2. Хүсэх хийхийн хоорондох ялгаа

Хүн бүр гадаадад сурахыг, ялангуяа хүний мөнгөөр сурахыг хүсч байна.Ийм бодолтой 100 мянган хүн дэлхий дээр бий. Амжилтад хүрсэн хүмүүсийн нууц нь хүсээд зогсохгүй хийсэнд байгаа юм.

Хүн бүрээс чи юу хүсч байна гэж асуувал уртын урт жагсаалт гарна. Гагцхүү хүссэн тэр зүйлдээ хүрэхийн тулд чи юу хийж байна вэ гэдэг чинь амжилтын түлхүүр. Энэ хугацаанд мэдээж чамаас шургуу хөдөлмөр, асар их тэвчээр, мятрашгүй зүтгэл гарна. Алсын том зорилгод хүрэх замд амьдралын нугачаанд бууж өгөлгүйгээр зүтгэсэн хүн амжилтад хүрдэг. Тэтгэлэг авсан хүмүүсийг харахад нэг удаагийн оролдлогоор бус нилээд олон удаа оролдож байж, тэр оролдлого бүрээсээ нэг зүйл сурч үлдэж байж амжилтад хүрсэн байдаг юм.

(дэлгэрэнгүй…)

Австралид суралцах боломж


Австрали нь англи хэлтэй цөөхөн баян улсын нэг. Хүн болгонд олдоод байдаггүй, австраличууд өөрсдөө ч хөдөлмөрлөөд олж авч чаддаггүй сургалтын тэтгэлгийг Монголчууд бидэнд Австралийн Засгийн газраас олгож байна. AUSAID хэмээн нэрлэж заншсан байгууллага нь Австралийн Засгийн газрын Олон улсын хөгжлийн агентлаг билээ.

Австралийн Засгийн газар жил бүр бүс нутгийн хөрш орнууддаа AUSAID-ээр дамжуулан оюуны хөрөнгө оруулалт хийдэг. Монгол хүн Та ADS (Australian development scholarship) буюу Австралийн хөгжлийн тэтгэлэг, ALA (Australian Leadership Awards Fellowships) буюу Австралийн манлайлагчийн  тэтгэлэг авах боломжтой.  (дэлгэрэнгүй…)

Шошгон цуваа