Танилцуулга
Та нарын СиВи-г уншаад уур хүрэх үе их байсан. Мэдээллийн арга хэмжээнд ирсэн хүмүүсийг СиВигээ дахин сайжруулах даалгавар өгсөн. ГАНЦХАН хүн гэрийн даалгавраа хийж, СиВигээ сайжруулахыг хичээжээ. Хүрэлбат “Хөөцөлдөх хэрэгтэй” гэж, би ч мөн олон удаа ямар нэг юм олж мэдээд, өөрийнхөө материал дээрээ дахин ажиллаж сайжруул гэж үглэсэн дээ хөөрхий. Урамгүй гэж.
Бэлэн хоол нэхээл шувууны ангаахай шиг амаа ангайгаад байвал хэзээ нисч сурцгаах юм болдоо та нар???
СиВи
- 2-4 хуудсанд багтаах
- Бүрдэл хэсэг бүрийн доор холбогдох мэдээлийг цэгэн тэмдэглэгээтэй мөрөөр бичих
- Фонт Ариал 12
- Бүрдэл хэсэг хооронд зай үлдээх
- Урт өгүүлбэрээр, нуршуу бичихгүй байх
- Уншиж буй хүн маш хурдан хугацаанд өөрт хэрэгтэй мэдээллээ олж авахаар байх
Бүрдэл хэсгүүд
- Personal Details:
- Education: Хамгийн сүүлд төгссөн сургуулиа хамгийн түрүүнд бичнэ. Зөвхөн боловсролын зэрэг авсан сургалт Диплом дээр байгаа бакалаврын зэргийн нэршлээ бич Жишээ: Bachelor of Business Administration (International Trade and Commerce); Bachelor of Science. (Information Technology) Bachelor of Art (Economics) г.м
- Employment History: Хамгийн сүүлийнх хамгийн эхэнд дүрэм энд мөн үйлчилнэ.
- Further training: Богино хэмжээний, диплом, сертификатын сургалт,
- Additional skills: Нэмэлт ур чадвар Компьютер, эмнэлгийн анхан шатны тусламж, кино орчуулах, машин онгоц барих, усанд шумбах г.м
- Аchivement: Авсан шагнал, гаргасан амжилт. Он дараалал сүүлээс эхнийх
- Community and Leisure interests: Олон нийтийн ажил, чөлөөт цагаараа хийдэг ажил
- References: Чамайг тодорхойлж чадах хүний нэр, албан тушаал холбоо барих мэйл, утас
ХУВИЙН МЭДЭЛЭЛ
Овог нэр: Овог жижиг үсгээр, өөрийн нэр томоор. Жишээ: Ms. Altangerel ALIMAA
Уншиж буй хүн аль нь нэр, аль нь овог болохыг шууд мэдэх ёстой бөгөөд манайд овог байхгүй учраас энэ нь их төөрөгдүүлдэг. Томоор дуудуулахыг хүсч буй нэрээ тодруулж байна гэсэн үг
Хаяг: Энэ хаяг дээр байх хугацаагаа сайтар бич.
Утас, мэйл хаяг, факс: Ажилладаг утсаа өгөх. Утасдахад тэр утас нь “Уучлаарай, таны залгасан дугаар ашиглалтад байхгүй” гэвэл бас л эвгүй. Мэйл хаяг өгсөн бол ядаж 3 хоногтоо нэг удаа шалгаж бай. Мөн мэйл хаяг чинь baby@yahoo.com gorgeoussexy@hotmail.com гэх “ганган” нэртэй хаяг руу захиа бичих нь юу л бол. Ихэнхи тохиолдолд олон нийтийн иймэрхүү хаяг шууд спам бокс руу ордог.
Таны нас, гэрлэсэн эсэх, хүүхдийн тоо, хүйс ач холбогдолгүй. Хууль зүйн үүднээс харвал энэ мэдээллийг шаардах нь ТЭГШ БОЛОМЖ-ийг хязгаарлах нөхцөл бүрдүүлж байна гэсэн үг. Гэхдээ өөрөө л мэдэх хэрэг.
Эрүүл мэндийн байдал: Хайран зай
Зарим газар нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дугаар шаардах нь бий. Ихэнхидээ хуулбар хавсаргахын хүсдэг.
БОЛОВСРОЛ
Их дээд сургуулийн нэр-суралцсан он-авсан боловсролын зэрэг ТОВЧИЛЖ БОЛОХГҮЙ- мэргэшил-амжилт-сурлагын голч дүн, тэтгэлэг
Дунд сургуульд ангийн дарга, дугуйлан секцэнд хамрагдсан байдал, амжилт,
For example:
National University of Mongolia
2003-2007 School of Foreign Affairs
Bachelor of Art (International Relations) GPA 3.75/4.0
Thesis title: Diplomatic relationship between Mongolia and Korea XVII c. evidence
Award for Academic Achievement-2005 ‘
Secondary School No23, Ulaanbaatar, Mongolia
1993-2003 Graduated with Golden Medal. was elected Class Leader from Grade 3 to Grade 10
Winner of School Essay Competition 2001
Attended Drama Class over three years.
WORK EXPERIENCE
2007-to present
APU Holding, Ulaanbaatar Mongolia
Marketing Manager
Duties: (Cite facts, avoid I did, I have etc)
- Conducted research into market perception of the logo
- Created online newsletters for 320 customers
- Managed 34 promotional events
- Designed 54 brochures promoting new beverages3
- Set up visual merchandise for 12 promo campaigns
- Produced monthly reports to the Board