Тэтгэлэг горилогсдод тусламж

Archive for 2 сар, 2013

Хөх Монголын УлаГанбаатар

Эх орондоо ирээд гурван долоо хоног өнгөрөв. Тоймлоод явчихъяа,”гэрээ мартсан Гэсэр”үүд уншаад нэгийг бодно гэж найдлаа.

1, “Автобусны цонх шагайвчтай, Монголд үйлдвэрлэсэн троллейбус доороосоо халдаг. Хөөрхөн гэдэг нь. Манай улс хөгжинө, сайхан болноо”.

Нийтийн тээврийн унаа сайжирчээ. Нэгдүгээр эгнээгээр түгжрэхгүй сүнгэнэж байна даа. Талбайн урд талын, Багшийн дээдийн хажуугийн буудлыг байхгүй болгочихож. Мэдээгүй хүн өчигдөр гэхэд буудал хайж баахан алхав. Үнэхээр дотроос нь гадагш харуулах зорилготой жижиг шагайвч цонхон дээр нь давхар хийж өгсөн нь өвлийн хүйтэнд цантсан цонхоо “Өөөф” гэж үлээдэг байсныг болиулжээ. Кондукторуудын харьцаа сайжирч, зарим нь хаалганы дэргэд жижиг хогийн савтай байна.Троллэйбус нь доороосоо халдаг тул нөгөө айхтар мөсөн авдар алга болжээ. Автобус 400төг, троллэйбус 200 төг. Хол гэртэй хүмүүс оройдоо буудал дээрээс такси “гуялах” боломжтой. Харин тэр таксичид нь автобусын буудал дээр зогсох тул хөдөлгөөнд саад учруулах болтой.

Зарим жолооч нар тамхи татаж миний “өвчин” хөдөлгөөд, угийн матаач болохоороо утасдаад матчихсан, зарим компанийн захиралд хэлсэн. Больж муусайн хогнуудыг. 3 сарын 1-с торгоод торгоод явчихаар болино бий вий. Нийтийн тээврийн унааны жолоочид тавих шаардлагаа ТАМХИ ТАТДАГГҮЙ гэчихэд л болчихно ш дээ уг нь. Мөнгөө бодоол байхаар иймэрхүү юм сэтгээсэй, энэ бизнэсийнхэн.

Гарчигт тавьсан өгүүлбэрийг би 2,8 нд жиргэсэн бөгөөд одоогоор хамгийн олон дахин жиргэлт буюу ДЖ аваад байгаа болно. Хүмүүст ийм эерэг мэссэж дутаж байгаа юм байна шүү, сэтгүүлчдээ, ард түмээн!

2. Хотын төвийн хогийн сав

Хогийн сав үнэхээр олширчээ. Хуучин шиг хогоо бариад 2 км алхах хэрэггүй болж. Даанч нөгөө хогийн сав нь явган хүний улаан зам дээр байх тул хүний хувцас, тэргэнцэртэй хүмүүст саад учруулахаар юм. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зам, гарц асуудал. Төв номын сангийн автобусны буудлын дэргэд байх Моннис Тауэр орсон. Яагаав нөгөө алдарт Оюу Толгой Ко-гийн офис байрладаг өндөр шилэн байшин Төв номын сангийн яг урд, баригдсан юм. За энэ барилгын шатны хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан рампны өргөн тэрэг орох боломжгүй, орсон ч шилэн хаалгын ирмэгт тулахаар байв. Уг нь зургийг нь аваад баримтжуулчихмаар байвч, угийн өнгөрсөн зууны хүн болохоороо хэт ухаантай утасныхаа учрыг олохгүй юм дөө. ККК. 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зам шинээр тавьсан явган хүний замд хийж байнаа, яахав. Замын хашлага, эсхүл нөгөө тал руу нь хэт шахсанаас тэрэгтэй хүн явах боломжгүй юм. Манай ХБИргэдийн холбооныхоон. Хавар болохоор тэргээ унаад ийм замаар явах, байшинд орох масс акци хийцгээе. Ядаж шинээр тавих замд нь стандарт бариулах дарамт үзүүлье.Ашиглалтад авч буй нөхдүүд нь ямар нүд нь сохорчихсон амьтад байдаг юм бол Ццццц.Энэ чиглэлийн сайжрал ОГТ алга

3, Хоол хош

Идэмхий хүн чинь хаана шинэ юу нээгдэж вэ гээд гүйгээд очлоо. Ашу Гранвилл гээд үнэ боломжийн хоол сайтай ресторан нээгдэж. Модэрн Номадс СУИСын хажуугийн Чингис байсныг засч тохижуулаад шинэ ресторан нээсэн байна. Граб энд Гоу гээд түргэн хоолны будканууд хотоор дүүүрэн байв. Кофи шоп элбэгшиж. Гоё коктэйль их дэлгэрч. Бармэнууд нь спирт найрлагыг нь багадуулаад амттай ус болгоод байх юм. Калифорния рестораны бармэн залуу гэхэд яг орц нормоор нь хийсэн гэж хэлэх боловч нэмж нэг шот авч байж Санрайз Текила хийж уув. Угийн архичин хүн ууснаа л ярьжээнэ яадын. 

4, Цастай өвөл, мөстэй өвөл

Энд маш хүйтэн байна. Ийм болохоор гадуур ганц хоёр гарахдаа дотроосоо халаалт авахгүй бол гарангуут нус тас хөлдөөд, би шууд бээрэлтэд ороод байна. Цагаан сар гараад, 2,20 болчоод байхад л шөнөдөө -30 хонож байна даа. Халуун орны аяны шувуу би чинь +30 шууд -30д буухаар хөөрхий миний бие үйлээ үзэж байна ш дээ, энэ чэнь одоо.Эх орноо хөгжүүлэх гээд ирсэн хүн даараад гарч чадахгүй байна.

  • Шигтгээ: ТВ хошин шог гарав. Бооёо: “Намайг эх орон дуудаж байна. Очлоо эх ороон” 🙂

Хүйтэн өвлийн сайн тал нь хүмүүс сайхан дулаан хувцасладаг болж. Охид бүсгүйчүүд намхан ултай, хөлд эвтэй дулаан гутал өмсөх нь ихсэж. Залуус хүнд цүнх биш, хөнгөн сайхан үүргэвч үүрдэг болсныг хараад хосгүй баярын нулимс хоёр нүдийг байн байн бүрхэж байв. 

5, Нийгмийн эрүүл мэнд тулгамдсан асуудал болжээ

Хүмүүс эрүүл байхыг эрхэмлэж байна. Гэвч гараад гүйх зам талбай алга даа. Нэг өдөр Зайсан руу гүйдэг баатар болоод гарсан, машинд дайруулаад нөгөө ертөнцөд оччихоосоо өмнө болив. Яршиг, зуурдаар явчихвал эх орон л хохирий ш дээ ер нь вол тиймаа? Фитнэс төвүүдийг судалж үзлээ. Манай нийгмийн энэ дэд бүтэц машинтай иргэдэд зориулагдаж босч байгаа нь ажиглагдаж эхэллээ. Барын бамбарыг бага дээр нь дарахгүй бол Өмнөд Африкийн Претори хот болоход дахиад үсрээл 20 жил хэрэгтэй болох нь байна шүү, Үүл даргаа, хот төлөвлөгчидөө, манай яамныхаан! Блог дээрээ л бичих юм дөө, тэд унших ч юм биш. Уншсан ч ойлгох юм болов уу даа хөөрхий…

Өмнө хот байгуулалтаас аваад Монголд ирээд ажигласан зүйлсээ нилээдгүй бичиж байж. Өөрсдөө олоод уншихыг хичээгээрэй

Хөгжиж байнаа бид 2010,03,01

Утаан дундаа сүүмэлзэх Улаанбаатар минь сайхөөн 2009,11,26

Never judge a resort by its postcard 

Үндсэн зорилго балет гм 2011,7 сар

Чамд амжилт хүсье Намираа 2010,10,27

Хот байгуулалт 2012,04,09 гэх мэт зөндөө бичиж. Залхууралгүй олоод уншчихвал САЙН БАЙНА гэж чамайг магтаю.

 

Advertisements

Бараг дүүрэн vs Бараг хоосон

Энэ сэдвээр бичих гэж нилээн бодлоо, бас овоо их ноороглолоо. Их хүнд сэдэв юм.Сайн болоогүй байх, уншигчдаасаа эхлээд уучлалт хүсье.

9,11-ны террорист халдлагын дараа АНУ Ирак руу уухайлан дайрч, арай гэж тогтож байсан арабын ертөнцийн харьцангуй нам жим байдлыг дуусгасан.Нефтийн төлөөх дайн тэнд үеийн үед байсан бөгөөд С. Хуссэйн, Ирантай, Кувэйттэй гээд байлдаж алдана. Дунд сургуульд байхдаа Иран, Иракийн дайнаар ангийнхандаа мэдээлэл хийх даалгавар авч энэ тухай судалж, ааваасаа асуухад “Саддам Хусэйн их дайнч нөхөр” гээд Иракийн талаар сайтар тайлбарлаж өгч байсан нь санаанд тод үлдэж. Тэр үед “Сонин уншлага” гэж нэг зүйл бүх албан газарт байдаг байсан бөгөөд манай аав чинь улаан коммунист, шилдэг суртал нэвтрүүлэгч байлаа. Би тэр зан чанарыг нь өвлөсөн юм шиг байгаа юм гээд далимд нь өөрийгөө рекламдчий даа, ёодын ККК

Террорист халдлагын дараа Ирак руу дайрахын тулд америкууд өөрсдөө онгоцоо унагасан гээд бөөн сенсааци болсон. Яг үүнтэй ижил сая Челябинскт унасан солир баллистик пуужин байсан эсэх талаар бөөн маргаан дэгдэж байна. Солирын үлдэгдлийг олохоос нааш үүнийг нотлох боломжгүй юм.Гол асуудал нь Путин батлан хамгаалах зардлаа нэмэх талаар саяхан мэдэгдсэн, солир унасан муж нутагт цэргийн үйлдвэрлэл, стратегийн чухал объектууд олноор байдаг. Мөн солир агаарт дэлбэрч гурван хэсэг болсон, Оросын локаторууд яагаад илрүүлээгүй, тав дахь өдөр байсан гэх мэт факторууд уг асуудлыг СОНИРХОЛТОЙ болгож буй юм. Энэхүү эргэлзээг төрүүлж буй өгөгдлүүд нь Conspiracy Theory буюу “хуйвалдааны онол” хөгжүүлэхэд сайхан хөрс суурь болдог.  

Өмнө энэ тухай өвөр монгол хүү Уудмаа дээр жишээлээд цухас дурдаад өнгөрсөн байгаа. Баабар гуайн хэлж буйгаар энэхүү  онолыг хөгжөөх гол суурь нь хүмүүсийн өөрийгөө хамгаалах аюулгүй байдал, үндсэн инстинктэй холбоотой. Сэтгэл судлалын үүднээс тайлбарлавал нэг талын мэдээллээр хэт бөмбөгдөхөд тодорхой түвшинд хүрэхээрээ нөгөө тал руу нь туйлшрах байдал хүн амын дөрөвний нэг хүртэл хувьд ажиглагддаг байна. Яг энэ сэтгэл зүйн шилжилт дээр манай гуравдагч ажиллаж, гялалзсан амжилт гаргаж байгааг бид бэлхнээ харж байна. Манай Намбар Ван мундаг, эхнэр нь бүүр ч мундаг юмаа. Хүний сайн чадварыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй л дээ. Уншсанаа ойлгож уншдаг хүмүүс ийм агуу,хэрэгжүүлдэг нь түүнээс илүү гэдэг энэ дээ.

Баабар гуайн бичсэнийг уншвал Хуйвалдааны онол гэж чухам юуг хэлээд байгааг ойлгох болно.
Манайд хэт ультра туяатай залуус олширч байгаа учраас энэ сэдвийг барьж авахаас өөр аргагүй болов.

Улаан өнгө нь дотроо маш олон янз байдаг. Гэрлийн тусгалаас гадна тухайн хүний тархинд явж буй маш нарийн код тайлах процессийн дүнд надад цусан улаан харагдах өнгө таньд шунхан улаанаас хилэн улаан хүртэл өөр өөр харагдах боломжтой. Чухам яаж тайлах нь таны үзсэн, дуулсан, амьдралын туршлагаас хамаарна гэж өмнө бичсэн. Миний амьдрал аз жаргалтай гэж бодох, би зовж байна гэж бодох нь мөн танаас өөрөөс чинь л хамаарна. Манай ард түмэн дундуур дүүрэн амьдрал гэсэн сайхан философитойсон доо, таминь

Image

 

 

 

Сар шинэдээ сайхан шинэлээрэй. УУХАЙ

Дэлхий чи СОНСООЧ

Хөх тэнгэрийн монголчууд дуугаа дуулж байна.

Дэлхий чи ХАРААЧ

Австралийн ЗГ тэтгэлгүүд зарлагдлаа

Энэ жилийн тэтгэлгийн өргөдөл хүлээн авах хугацаа 2.1-4.1 

Сургалтын хөтөлбөрүүдийн талаар монгол хэлээр 

Бүтэн хэдэн жил биеэ бэлдэж буй хүмүүс үзээд алдаарай. Өнгөрсөн жил маш цөөхөн өргөдөл ирсэн шүү.

Австралийн Их сургуулиудын тэтгэлгийн талаар эндээс

Хоёр туйлт үзэл хийгээд философи

Жиргээчин болсон хүн өглөөнөөс үдэш шөнө хүртэл жив жив. Залуус асуултын хариуг хайж байна. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байна. Их ч уншдаг болж. Сайн сайн хүүхдүүд байнаа байна.Үзэл бодолдоо хэт итгээд ультра националист үзэлтэнгүүд байхад бас хэт их барууны либертари үзэлтэй нь ч байна.

Нийт массдаа ультра туяа ихтэй залуус их болж. Яамаар ч юм бэ дээ. Мэддэг зүйлийг нь учир шалтгааныг нь тайлбарлаж, өөр өнцгөөр харуулах гээд хэлэхээр ардын дайснаар тодруулаад амьдрал мэддэггүй юу юу гэнэв дээ үхтэл загнуулчих юм. Залуу хүн максималист байдаг гээд уучлан бодохоор бас ч гэж гадаад, дотоод явж галуу шувууны мах идсэн хүмүүс байх.

Цорын ганц туйлын үнэн, миний бодол зөв, бусад нь буруу гэж тунхаглаж байгаад л явж өгөх юм. Аргаа бараад Баабар гуайгаас асуулаа. Непко Адмон хоёулаа философийн хялбаршуулсан тайлбар монгол хэл дээр гаргажээ. Өнгөөр зүйрлэвэл улаан өнгө гэхэд гэрлийн хугарлын өнцгөөс хамаараад шунхан улаан, хүрэн улаан гээд дотроо зөндөө олон өнгөний уусалттай гэж мэддэг баймаар.

Би мундаг филосифичдын хажууд өөрийгөө мэддэг гэж хэлэхгүй. Мэдэхгүй зүйлээ мэддэг учраас мэддэг хүнээс нь сонсох нь зүйтэй гэж боддог. Хэт академик зүйл бичилгүй, аль болохоор хялбаршуулан ойлгуулахыг маш их хичээдэг ч тэр бүр амжилттай болдоггүй байх. Зарим бичлэгээ 3-4 түвшинд “тайлагдах”-аар бичдэг учраас тухайн хүн өөрийнхөө сурсан дуулсныхаа хэмжээнд ойлгодог гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ голд нь бусдад хүргэх гэсэн нэг гол санаа дандаа байдаг. Тэр нь ямар нэг ультра үзэлтэй хамаагүй, цэвэр бодит факт, ажиглалт, судалгаанд тулгуурласан байдаг юм.

Цаашид та бүхэн философийн мэдлэгээ сайжруулахгүй бол сэтгэлгээний бичлэг, ялангуяа үгэн дунд чулуу хавчуулсан зүйлс уншиж ойлгоход маш хэцүү. Цаашид чадах ядахын хэрээрээ энэ талаар оруулахыг хичээх болно. Гэхдээ юуны өмнө үүнийг уншаад
эндээс эхлээд үзээрэй. Стэнфордын Их сургуулийн Таннэр 10 цуврал лекцийг ЮТюбээр бүгдийг нь үзээрэй. Хамгийн эхний лекцийн линкийг тавьлаа. Хажуу талд нь бусад лекцний линк нь гарна.

Шошгон цуваа