
Recognition
Бүгдээрээ сайхан шинэлцгээсэн үү. Манай үүгээр сар шинэ өргөн дэлгэр сайхан боллоо. Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайд Ц. Жамбалдорж гуай ирж, Өмнөд Австралийн монголчуудтай сар шинийн баяр тэмдэглэв.http://www.canberra.mfat.gov.mn/
Элчин сайдтай хийсэн уулзалт, ярианаас дараахи мэдээллүүдийг олж авлаа.
Ерөнхий сайд С. Батболд ойрын үед шадар сайд нараа дагуулан Австрали Улсад айлчлал хийх гэж байгаа юм байна. Энэ үеэр Боловсролын сайд ирэх бөгөөд манай талаас тавих гол асуудлууд нь
1. Технологийн нарийн мэргэжлээр Австралид бакалаврт оюутан тэтгэлгээр сургах асуудал
2. Цашид Австралид тэтгэлгээр суралцагчдын тоог нэмэгдүүлэх, ялангуяа мэргэжлийн сургалт, диплом, адвансд дипломын сургалтад олон хүн хамруулах
3. Нарийн мэргэжлийн ажилчдыг дадлагажуулах ажил.
Та бүхэн бүгд мэдэж байгаа. Тэтгэлгээр суралцагчдын ихэнхи нь нийгмийн ухаан, менежментийнхэн болсон. Яагаад гэхээр эдгээр хүүхдүүд шинжлэх ухаан, технологийнхнийгоо бодвол хэл сайтай байдаг тул аливаа тэтгэлгийн гол шалгуур болох АйЭЛТС-ийн 6.5 оноог түрүүлж авдаг.
2009 онд замаасаа “бултдаг” С. Баяр Ерөнхий сайдын айлчлалын үеэр энэ асуудлыг манай Австралид төгсөгчдийн холбооноос тавьж байсан бөгөөд ажил хэрэг болж байгаад нь би хувьдаа их баяртай байна. Тийм болохоор шинээр эхлэх МАСП хөтөлбөрийн хүрээнд хүний нөөцийн чиглэлд нь өөрчлөлт орох байх гэж бодож байна.
Иймд гадаадад сурмаар байгаа хүмүүс, үүний дотор дараахи мэргэжлийнхэн Австралид суралцах боломж өндөрсөх нь байна шүү.
1. Уул уурхайн инженер, техникийн ажилтан. Өнөөдрийн байдлаар Өмнөд Шинэ Вэлс мужийн амбан захирагчийн тэтгэлгээр хоёр хүүхэд Сиднейд бакалаврт сурч байгаа юм байна.
2. Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагаа, технологич
3. Байгаль орчны нөхөн сэргээлт, газар зохион байгуулалт
4. Гагнуурчин, цахилгаанчин, кранчин,
5. Хүнд машин механизм, уул уурхайн тоног төхөөрөмжийн засварчин, техникч
Үүний дараа хүнс, хүнсний аюулгүй байдлын асуудал дэлхий дахинд чухлаар тавигдаж байгаа тул
6. Хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний технологи
7. Хүлэмжийн тариалалт. (Энэ юуг хэлээд байгааг дараа сайн тайлбарланаа)
8. Загас, шувуу, тахиа, гахай, туулай г.м тэжээвэр амьтны аж ахуй
9. Малын эмч, үржил селекц, дархжаалуулалт,
10. Ургамал судлаач, селекц
Үүнийгээ дагаад биологи, химийн технологийн мэргэжилтнүүд (микробиолог,биохими г.м), лаборант, техникчид маш их хэрэгтэй болохнээ.
Хэдийгээр яг дээрхи мэргэжлээр суралцаагүй боловч хөрвөх боломжтой мэргэжлээр төгссөн, суралцаж буй хүмүүст илүү боломж байх бөгөөд хамгийн чухал англи хэлний шалгуурыг хангасан байх явдал юм. Мөн өмнө нь өөр мэргэжлээр дээд сургууль төгссөн, гэхдээ дээрхи мэргэжлээр суралцах сонирхолтой хүүхдүүдэд бас боломж байна. Хамгийн гол нь эссе дээрээ үүнийгээ сайн гаргах хэрэгтэй юм.
Өмнө тавигдсан “Ямар мэргэжлээр суралцах вэ” мөн “Австралид суралцах боломж” презентацуудыг эргүүлээд нэг харчихаарай, хүүхээд. Тэтгэлэх хүртэх магадлалтай мэргэжлийн чиглэлүүд тов тодорхой байгаа.
Энэ постын дор гарах асуултад уйгагүй хариулах болно.
Зургийн тайлбар.
Манай хотын цагаан сарын арга хэмжээн дээр бар жилийн Аделайд хотын онцлох үйл явдлаар энэ блогийг тодруулж “With compliments to Alimaa’s Cyber Space for its positive contribution to future of young people. Adelaide. 2011″ гэсэн цомоор шагнасан шүү. Хурай, хурай, хурай. 🙂
-34.933000
138.600000