Муугийн жишээ: Ичиг, ичиг.
Манай гэнэтийн ашгийн 68 хувьтай ижил татварыг Австралийн Засгийн газраас уул, уурхайн салбартаа хэрэгжүүлэхээр тогтож байгаа нь улс төрийн том шийдвэрээс гадна лобби бүлгүүдийг ч мөн сайхан талцуулж байна. Манай 76-аас ялгагдах нь учрыг нь олоогүй байж бэлэн мөнгөний сургаар гараа ярс хийтэл өргөлгүй муу муухайг нь бодит жишээ авч байгаад шүүмжилж алдаж байна. Муугийн жишээнд хөөрхий манай улс орчихсон тууж байна. The Australian гээд сонины өчигдрийн дугаарт Монголын татварын системийн гажуудлаас суралцаач гэсэн гарчигтай нийтлэл гарсан байх юм. Муугийн жишээ болж биш сайны үлгэр болж сонинд гарч үзэх юмсан, тэ?