Тэтгэлэг горилогсдод тусламж

Archive for 7 сар, 2010

Happy Bday beloved ancestor

 

Тосонгийн оройгоор тоосроод байна
Тогтож суухыг байлаа даа
Мандалын оройгоор манараад байна
Манай нутаг санагдаад байна
Сэрвэнгийн оройгоор сэвэлзээд байна
Сэтгэл санаа үймрээд байна
Өндрийн өврөөр өрвөлзөөд байна
Өөрийн санаа үймрээд байна.

(MUlsyn gavyat jujigchin Nadmid duulj baina)

PS: Ezend n’ xelj baigaad http://nekee.blog.banjig.net endees chireed irsen shuu.

MASP 2012

MONGOLIA-AUSTRALIAN SCHOLARSHIPS PROGRAM (MASP)

SCHOLARSHIPS FOR MASTERS’ DEGREE STUDY IN AUSTRALIA 2012

The Government of Australia through the Agency for International Development (AusAID), in cooperation with the Cabinet Secretariat of the Government of Mongolia, is pleased to announce that up to 28 scholarships are being awarded to individuals to undertake Master’s degree studies at Australian Universities commencing in either January or July 2012.

The scholarships made available through the Mongolia – Australian Scholarships Program (MASP) are available under two targeted categories. Category 1 is for applicants from target ministries and their associated agencies. Category 2 is open to universities, non-government and private sector applicants, but is restricted to targeted fields of study.

(дэлгэрэнгүй…)

Гадаадад сурах нь СУРГАМЖ

Сүүлийн үеийн интернэтийн хит болж байгаа нэг асуудал нь оюутан солилцоогоор Америкт очсон хүүхдүүд хэрхэн “зовж, зүдэрч” байгааг харуулсан нэвтрүүлэг, нийтлэлүүд байна. Хөтөлбөрийг зохион байгуулсан компаниудыг “шоронд хийж, шонд өлгө” гээд комментээр таашаал хүртэгчид ихэд дайрч давшжээ. Компаниуд ч гар хумхилгүй хэд хэдэн сонинд ярилцлага өгчээ. “Гээндээ ч, гоондоо ч” гэдэг шиг аливаа юм хоёр талтай хойно энэ жишээ гадаадад гарч хэл сураад мөнгө олоод амьдралаа дээшлүүлэх хүсэлтэй хүмүүст сайн сургамж болж байгаа байх гэж найдъя. http://www.orloo.com дээр тавьсан нэвтрүүлэг үзсэний дараа төрсөн миний бодол гэвэл эдгээр хүүхдүүдийн ихэнхи нь:

• Хөтөлбөрийн зорилгоо ойлгоогүй

• Бие даах чадвар сул, хүнтэй харилцах чадвар муу

• Бэлтгэлээ муу базаасан. (дэлгэрэнгүй…)

Mongolian Government Loan

ZG-iin zeeleer ene jil 100 xun gadaadad suraxaar boljee. Doorxi linkeer orj medeellee avna uu?

http://www.mecs.gov.mn/index.php?option=com_content&task=view&id=395&Itemid=105

Татвар төлөх нь яалт ч байхгүй ҮНЭН.

Австрали Улсын санхүүгийн шинэ жил эхэлж, татвараа бодох, манайхны хувьд бол буцааж авах ажил эхэлж байна даа. Юуны төлөө хэд хоног татварын тооцоо бодлоо, өөрийнхийгөө ёстой хэмх хөнгөлөөд дор нь бодоод гаргаад ирнэ гэсэн чинь бас нилээд бичиг цаас, бэлтгэл хэрэгтэй юм байнаа. “Энэ баян улс миний мөнгөөр дутав гэж” гээд үзэж тарсан чинь яалт ч байхгүй төлөх юмнууд байнаа. Гэхдээ хөнгөлөлт эдлэх заалтууд нь учрыг нь ойлгочихвол боломжийн юм гээч хөөе. Монголд хэдэн онд ч билээ орон сууцны бил үү, оюутны төлбөрийн ч билүү хөнгөлөлт эдлэх гэж үнэн их явдал чирэгдэл болж, байсны хажууд ойлгомжтой, хялбар юм.

PAYG буюу pay as you go.
Withholding declaration

За энэ бол 2 долоо хоногт нэг удаа бодогдох цалингаас чинь шууд суутгаад авчихдаг татвар. Жилийн эцэст нийт дүнг бодсон хуудас тухайн санхүүгийн жил ажиллаж байсан (cash ажил хийж буй хүмүүст хамаарахгүй) бүх газраас таны гэрийн хаягаар ирдэг. Хэрэв хаягаа өөрчилсөн бол хуучин ажлын газрынхаа хүний нөөц, эсхүл санхүү рүү утасдахад таньд энэ баримтыг гаргаж өгөх ёстой. (дэлгэрэнгүй…)

Бөмбөг бөөрөнхий.

Хорвоо нээрээ шударга биш, хуваарилалт үнээр шог байнаа. Семестрийн төгсгөл, санхүүгийн жилийн төгсгөл, дэлхийн аварга давхацсан хэд хоног чинь юу боловоо. Сэрүүлгээ 04.30AM-д тааруулж байгаад үзэж, өдөржингөө цалин, татвар, нийгмийн даатгалын тоо бодоод, зав чөлөөнд нь судалгааны төслөө батлуулах гээд хоногийн 24 цагийг сунгаж амьдарч, бүүр хамгийн эхнээс нь дэмжээд байхад даанч яав даа улбар шар, С витаминууд минь. Хөл бөмбөгийн бурхан тэнгэр даанч өршөөсөнгүй дээ. (дэлгэрэнгүй…)

Хүмүүн төрөлхтөний дотроосоо, хөөрхий ихээр дарлагдсан…

Наадмын эргэн тойрны сонин сайхныг унших гэж нэт жоохон ухсан чинь юу вэ, хэн бэ, хэдэн он бэ айн?

Нэг. Бөх

Нөгөө муу хэдэн ээмэгтэйчүүдийг наадмын ногоон дэвжээ рүү оруулахгүй гэжээнэ. Тэрийг нь Наадмын хомис нь авч хэлэлцэжээнэ. Үнэн тасарсан юм ярих юмаа. Тэр бөх нь ч гэсэн дээ, таарсан таар шуудай. 32 градусын халуунд “урин тачаангуй” хувцас өмссөн сурвалжлагчийг барилдаж зогсохдоо нүдний булангаараа хардаг байна ш дээ, (дэлгэрэнгүй…)

Шошгон цуваа