Тэтгэлэг горилогсдод тусламж

Generation буюу хүн амын бүлгүүд доторхи нийгэм, эдийн засгийн ижил өгөгдөл бүхий үеүүдийг зөв тодорхойлж, тэдэнд чиглэгдсэн хөгжлийн бодлого боловсруулах нь хөгжлийг түргэсгэх нэг алхам юм.

Манай улсын хувьд боловсролын алдаа завхрал, доголдол, илүүдлийг бие дээрээ туршсан 25-35 насныхан ажиллах хүчний дөрөвний нэгийг бүрдүүлж байгаа 2010 оны статистик үзүүлэлт байна. ХуНам хэдэн жилийн өмнө “МОНГОЛ ЗАЛУУ” хүнийг тодорхойлох хампаант ажил хийж тэдний асуудлыг томъёолохыг оролдож байсан. Мөн МУИСургуулийн Хүн ам зүйн тэнхимээс манай орны хүн ам зүйн өсөлтийг 2050 он хүртэл гурван сценариар төсөөлөхийг оролдож, эндээс “хүн амын цонх” нэр томъёо нийтэд дэлгэрч, “цонх хаагдана, нээгдэнэ” гээд нэг их болхи орчуулгатай хэллэг сонин хэвлэлээр гарах болсон юм.

Миний блогийн зорилтот бүлэг болох хүмүүс дээр дурдсан насны ангилалд багтдаг. Тэдний ихэнхи нь дээд сургууль төгссөн бакалаврын боловсролтой, дундаж сарын орлого 300-400, кредит түүхтэй буюу ямарч байсан нэг, түүнээс олон банкинд мэдээлэлтэй, гэр бүлээсээ санхүүгийн мөнгөн бус тусламж авдаг, амжилт гаргах, ялангуяа санхүүгийн амжилт гаргах хүсэл ихтэй прагматик, өрсөлдөх инстинкт өндөр хөгжсөн хүмүүс. Чухам эдгээр залуус миний үеийнхний буюу завсрын үеийн “хэлмэгдсэн омгийнхон”-оос илүү амбицтай, тогтмол үзэл баримтлал тогтоогүй, өнөөдрийн өөхийг илүүд үздэг тул архаг улс төрчдийн хувьд яаж чиг “нухаж, хэвэнд оруулж” болох хүмүүс. Хамгийн сайхан нь тэд ирээдүй улам сайхан болно, бид хийж чадна, бүтээнэ гэдэг өөдрөг сэтгэлтэй. Иймд эдийн засаг, нийгмийн харилцаанд хамгийн их эрсдэлийг гардагсад. Тэд урт хугацааны орон сууцны зээл авна, тэд карьерээ, ажлаа олон солино, салалт, дахин гэрлэлт, хоёр дахь удаагийн урт хугацааны зээл авна. Ихэнхи нь өмнөх үетэйгээ харьцуулаха цөөхөн хүүхэдтэй айлын хүүхэд учраас ид насандаа эцэг, эхээ өргөж, асрах болно. Иймд манай нийгмийн хөгжлийн хамгийн хүнд ачааг энэ үеийнхэн үүрнэ.

Бидний үеийнхэн. Бага насаа социализмд өнгөрөөсөн учраас дэлгүүрийн лангуу ямар байсныг санадаг. Байнгын ажилтай эцэг эх нь биш өвөө, эмээ, ах эгч, нийгмийн институцийн “гараар” орж, хүмүүжсэн бүтээгдэхүүнүүд. Манай хүн амын өсөлтийн тэсрэлтийн үед төрсөн 1965-1975 оныхон энд хамаарна. Тэднийг сургууль соёлоо төгсөөд амьдралд хөл тавих үед бүхэл бүтэн систем задран унасан. Овсгоотой нь, ах эгч, аав ээж нь мэдээлэлд ойр байсангууд нь од шүүрч чадсан. Үлдсэн нь шинэ системийг ойлгохыг хичээн бизнэс хийсэн, мэргэжлээ сольсон, аж ахуй эрхэлсэн. Бидэнд 40, 50-аад оныхон шиг жижиг түшмэлийн албан тушаал, мэдээлэл, үнэгүй хувьчилж авах орон сууц, мал юу ч байгаагүй. Үнэгүй олдсон хэдэн хувьцааг бидний оролцоогүйгээр эцэг эх зарж үрээд дуусгасан. Бидэнд зөвхөн олдсон ажлыг гололгүй хийх эсхүл гудамжны архичин болох сонголт байсан. Бүгд их бага хэмжээгээр гахай үүрч, ганзаганд явсан. Олонхи нь мэргэжлээ сольж дахин суралцсан, эсхүл эзэмшсэн мэргэжлээсээ тэс өөр салбарт ажиллаж байгаа. Хичээн зүтгэсний хүчинд ямарч байсан 2000 он гэхэд байр сууриа олцгоож эхэлсэн юм.

Монголын өнөөдрийн 25-45 настнууд барууны нийгэм судлаачдын нэрлэдгээр монголын ИКС үеийнхэн болно. Хэрэвзээ эз нь дийлэхгүй, бид зөв замаар бодлоготой хөгжвөл энэ үеийнхэн нийгэм, эдийн засгийн хөгжлийн хамгийн анхны ололтуудыг хүртэнэ.  Тэр хирээрээ ч их хөдөлмөрлөнө.

Дараа үеийнхэн маань Y буюу яагаад үеийнхэн. Тэд бол цэвэр хэрэглэгчид. Тэд бүхний хамгийн сайныг нэхнэ. Ерөөсөө байгалиасаа л энэ бүхэн байсан, цаашид чиг байх болно гэдэг сэтгэхүйтэй учраас тэдэнд хэмнэнэ, ариглана гэдэг ойлголт байхгүй иргэд болж өндийнө. Энэ хорвоо дээр дутуу гацуу амьдрал байдаг гэдгийг тэдний  ихэнхи нь ойлгохгүй. Тэд мэдээллийн чөлөөт урсгал дор өндийх учраас олон ургальч санаа гол цөм нь байж хүний ӨӨРИЙГ хүлээн зөвшөөрч чаддаг хүмүүс болж төлөвшинө. Чухам тэдний ид үед бидний хөгжсөн орнуудаар жишээлээд байгаа ХҮЙСИЙН , БЭЛГИЙН ЦӨӨНХИЙН , ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН тэгш байдлын асуудал нийгмийн үндсэн хэм хэмжээ болж, өдөр тутмын амьдралын хэсэг болох болно. Гэхдээ бидний үе хичээн зүтгэж энэ бүх нийгмийн асуудлыг шийдвэрлэх хөрөнгө мөнгө, бодлогын чиглэл, нийгмийн сэтгэхүйг чиглүүлэх ажлыг хийхгүй бол БИД ӨМНӨХ ҮЕ шигээ үр хүүхдээсээ бүрэн хамааралтай амьдрах болно.

Өмнө бичиж байсан даа, 80-аад оны вакцинжуулалт, витаминжуулалтын ачаар бид олуулаа. Эрүүл байх ухамсар бидний үед маш өндөр, дээр нь эдийн засгийн боломж, чадавхи нь эрүүл мэндийн илүү сайн үйлчилгээ хүртэх бололцоог олгосон учраас бидний үеийнхэн урт наслана. Х үеийнхний дундаж наслалт 70 хол давна. Бидэнд нэгэнт тэтгэвэр байхгүй учраас хэрэвзээ хөрөнгө хуримтлуулж чадаагүй бол бид өөрсдийн эцэг эх шигээ үр хүүхдээсээ бүрэн хамааралтай өтөл насаа өнгөрөөхөөс гадна хэрэв манай улс баяжвал улсаас өгөх багахан хэмжээний халамжаар амьдрах хэрэгтэй болно.

Хоёр жилийн өмнө нийгмийн халамжийн чиглэлээр семинар дээр манай нэг судлаач манайд ахмадын халамжийн төвүүд хэрэггүй. Эцэг эхээ асардаг уламжлал манайд маш хүчтэй байгаа гэж мэдэгдэж алдаж байлаа. Би үүнтэй санал нийлэхгүй. Бидэнд ахмад настанд чиглэсэн үйлчилгээ 20 жилийн дараанаас хамгийн их хэрэг болно.

Ахмадын халамжийн төв гэдэг нь Батсүмбэрийн асрах газар биш. Ахмадуудад хэрэгтэй бүх үйлчилгээ 24 цагийн турш байдаг хотхон бөгөөд тэнд насаараа хөдөлмөрлөснийхөө үр шимээр амар тайван, гэр бүлдээ дарамтгүй бие даан амьдрах боломжийг олгодог. Асрамжийн газар гэвэл харин 24 цагийн сувилахуйн үйлчилгээ бүхий асаргаатай газар. Ихэнхидээ бие даан амьдрах чадваргүй хүмүүс энд ирдэг. Яг эндээс дараагийн 50 жилд шаардлагатай мэргэжлийн чиглэл гарч ирж байна. Сувилагч, ахмад настны асрагч, бариа засал, сэтгэл судлаач, нийгмийн ажилтан гээд зөвхөн энэ бүлэгт үйлчилгээ үзүүлдэг бүхэл бүтэн бүлэг хүмүүсийг бэлтгэх хэрэгтэй болно.

Газраа ухаад баяжиж байна гэж ярьж буй боловч сэндийлээд хаясан газар дээр нүүдэллэн амьдардаг малчин өрхийн аж ахуй улам хумигдаж байна. Бид одооноос энэ олон асуудлыг бодож, чиглэлээ тодорхойлж эхлэхгүй бол “өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр буух”-ын цагт оройтсон байх болов уу???

Жич: “Та яагаад бидэнд үнэгүй зүгээр тусалдаг юм бэ?” гэж 2009 оны уулзалт дээр нэг хүү асууж байсан. Хариулт нь энэ байна. Хэрэвзээ өтөл үед минь мэдлэгтэй, чадалтай, мэдрэмжтэй, ёс зүйтэй татвар төлөгчидтэй байхгүй бол миний амьдралын чанар өнөөдөр халамжийн 21 мянгаар амьдардаг бүхэл бүтэн бүлэг хүмүүсээс ялгаагүй болох учраас би та нарт оюуны хөрөнгө оруулалт хийдэг юм. Би ганцаараа мянга гэгээрээд, баяжаад ажил хийхгүйгээр амьдрах боломжтой болсон ч гэсэн хогоо хаяхаар гарахад бункэр ухаж байгаа хүмүүс, аливаа дараалалд түлхэх нь холгүй эрийн чадлаар дайрч байгаа хүмүүс, эмнэлэг, нийгмийн үйлчилгээ авахын тулд хүн царайчлах гутамшигт байдлыг харахгүйн тулд энэ бүхнийг хийдэг юм.  Бүгдээрээ хичээцгээе.

Comments on: "Нэг үеийнхэн Generational issues" (8)

  1. http://moluka.wordpress.com/%D0%B4%D1%83%D1%83%D1%80%D0%B0%D0%B9%D1%81%D0%B0%D0%BD-%D0%BD%D1%8C/
    уруу татсанаараа өөрөө үзээрэй чи. Одоохондоо хаана нь ч юу ч бичих ёстой юм ойлгох ч шинж алга

  2. Bayarlalaa.. bugdeeree hiitsgeeye.

  3. гоя гоя гоя 🙂

  4. hi tanii blogiig sayhnaas medeed. tegeed dandaa unshdag bolson niitleliig chini unshhaar tolgoid salhi oroh shig bolhiin. ih oilgomjtoi, uhaaruulsan, uram ugsun zuil zunduug olj awdag da.

  5. Speechless… Like it. 🙂

  6. […] Үнэхээр энэ нийгмийн МАШ том асуудал. Энэ тухай өмнө нь Нэг үеийнхэн гэж бичиж […]

  7. шинэ бодь said:

    таны хийж буй энэ сайхан үйлсэд цаашдийн улам их үр өгөөжийг хүсэн ерөөе таны мэлмий тунгалаг, ухаан саруул, эрүүл энх урт удаан аж төрөхийг хүсэн ерөөе

  8. […] л дөчин хэдтэй охид хамгийн сайхан, хамгийн гоё нь. 50 настнуудыг бодвол тэтгэврийн санд санаа зовох шаардлагагүй, 60 […]

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон цуваа

%d bloggers like this: