Тэтгэлэг горилогсдод тусламж

Archive for 3 сар, 2011

Sad but proud

http://www.news.mn/content/60293.shtml

Үзэл бодлоо чөлөөтэй хуваалцдаг найз минь. Монголын өнөөдрийн төрх. Менежментийн онолоор change agent burn-out гэж нэрлэгддэг энэ үзэгдэлд гадаадаас буцагсад бэлэн үү?

Би буцахаасаа айж байна. Хамгийн жижиг өөрчлөлтийг хийхийн тулд хувь хүнийхээ хувьд ямар золиос гаргах ёстой вэ? Тэр золиос нь өчүүхэн жаахан өөрчлөлт дэвшлийн үнэ цэнэтэй тэнцэх үү? Би юуг золиослоход бэлэн байна вэ? Хар толгойгоо бодоод эндээ сууж байсан нь дээр үү? Толгой өвдчихлөө.

Мэдлэгт хүрэх зам

Хүн бүр өөрийн гэсэн амьдралын түүхтэй. Хэдийгээр А-аас Я хүртэл, нэг, хоёр, гурав гэж дугаарлаад бичих нь хүнд боловч ерөнхий агуулгаараа хүний заяагдмал орчин, хувь хүний зан төлөв, амьдралын сонголт гэсэн гурван зүйл чамайг тодорхойлдог.

Everyone has his/her own life history. Although it is hard to catergorize from A to Y every human being can be defined in a framework that directly covers one’s  life context, personality attributes, and life choice.

1. Заяагдмал орчин– үндэс угсаа, нийгэм эдийн засгийн байдал, шашин шүтлэг, гэр бүлийн бүтэц, айлын хэд дэх хүүхэд болох, нас, хүйс, биеийн өндөр, нүүр царай

2. Хувь хүний зан төлөв-ааш араншин, хандлага, давуу тал, хязгаарлагдмал шинж, үнэлэмж, сэдэл

3. Амьдралын сонголт-боловсрол, амжилт, цэрэгт алба хаасан эсэх, карьер сонголт, гэр орон, амьдралын хэв маяг, хувийн харилцаа холбоо, шашны зан үйл, амрах тайвшрах чиг хандлага

Life context-country of origin, economic background,religious orientation, family composition, birth order, age-gender, physical attributes

Personality attributes-personality traits, aptitudes strengths and limitations, motivations

Life choices-education, attainment, military service, career choices, domicile/home, personal relationships, religious practices, leisure pursuits.

Эдгээр үндсэн хэсгүүд нь хоорондоо харилцан хамааралтай. Айлын хэддэх хүүхэд, аав ээжийн боловсролоос аваад хувь хүний өөрийгөө үнэлэх үнэлэмж, мэргэжлээ сонгосон байдал нь тухайн хүн хэн бэ гэдгийг тодорхойлох нь байна.

These key areas are closely interrelated . Everything from life contexts like number of children, parents education level to self confidence and a profession defines who we are.

Жишээлбэл: Айлын ганц хүүхэд гэдэг заяагдмал өгөгдөл түүнийг зожиг, бусадтай нийцгүй, амиа хичээсэн, дураараа хувь хүн болгох нөхцөл болох бөгөөд гэрийн суурь хүмүүжил нь тусгаарлагдмал, нийгэмшихэд нь чиглэгдээгүй, бүх боломжит хямрал, аюулаас аав ээж нь хэт хаацайлж өсгөсөн бол жинхэнэ дарангуйлагч болоход маш хялбар. Яг энэ асуудал өнөөдрийн Хятадын нийгэмд тулгараад байгаа. Эдийн засгийн боломж нэмэгдэх тусам аав ээж хүүхдийнхээ хүсэлтийг дор нь гүйцэтгэх ба тэр материаллаг хэрэгцээг хангахын тулд шаргуу хөдөлмөрлөж хүүхдэд нийгэмших ур чадвар төлөвшүүлэх ёстой харилцаа хязгаарлагдмал болдог. Ах дүү олуулаа өссөн, эсвэл насны зөрүү багатай ах дүүтэй хүмүүс маш нийтэч, хүнийг сонсож сурсан байх нь элбэг бол айлын томууд командлах дуртай, багууд хүссэндээ хүрэх арга заль ихтэй байдаг гэнэ.

Үргэлжлэл бий

Australian Leadership Award Scholarship ALAS 2012

The Australian Leadership Awards (ALA) Scholarships are provided by the Australian Agency for International Development (AusAID) with the aim of developing leadership and linkages within the Asia-Pacific region.  The Scholarships are offered to high achievers from the region to undertake postgraduate study in Australia and a Leadership Development Program. Study programs must relate to AusAID’s priority areas of disability, economic growth, education, environment, food security, gender, governance, health, human rights, infrastructure, regional stability, rural development and water & sanitation.

ALA Scholarships seek to empower awardees to lead social and economic policy and development in their own countries and in the region.

Mandatory requirements for ALA Scholarships application*:

v  A record of high-level undergraduate or post-graduate academic achievement;

v  Appropriate results in one of the following English language proficiency test being achieved for no longer than two years prior to the date of the application ie IELTS with an overall result of at least 6.5 and no individual band score less than 6; or the equivalent level of TOEFL – see the AusAID website below for further details.

v  An Unconditional Letter of Offer from an Australian university

v  Willingness to return to your country for at least two years immediately upon completion of the scholarship to help build capacity there.

*Information provided here is a summary; please refer to the ALA Scholarships Handbook for full details.

 

Applications for the commencement of the 2012 academic year opened on 11 March 2011 and will close on 31 May 2011.  Submit the applications preferably online attaching the required documentary evidence.  

 

For detailed information on ALA Scholarships please visit www.ausaid.gov.au/scholar/default.cfm.

GOOD LUCK ALL

Сайн уу, муу юу аль нь вэ хө?

Ойрд бичлэг хийлгүй удлаа, уучлаарай. Манайхан Сүхээ ахын хөшөөнөөс болж талцаж хэрэлдээд, Африкийн хойд эргээр  ардчилал “мандан мандраад”, Японд газар хөдөлж, гамшиг болоод юм юм л болж өнгөрчээ.  Энэ бүхнийг уншаад, ажиглаад, хямраад сууж байхад бодогдсон зүйлсээ та бүхэнтэй хуваалцъя.

1. …Хөшөө тийш очих ардын зам баларна… Түүхийг хэн бичсэнээс хамааран өөр өөрөөр уншигдана.

Сүх гэдэг хүү байжээ, СҮҮЛДЭЭ ТЭГЭЭД баатар болжээ хө гэж дуулдаг санаанд орчихлоо.

Бидэнд байгаа нийтлэг баримт: Үнэхээр тийм хүн байжээ, цэргийн жанжин сэлэм эргүүлэхдээ гарамгай,өндөр биетэй хүн байсан

Баабарын талынхан буюу баримтад тулгуурлагсад. СҮХ нь ардын хувьсгалыг оройлон хийгээгүй, оролцсон, сүүлд коминтерны бодлогоор хувьсгалын удирдагч болсон хүн. Өвөрлөгч хошуунаас гаралтай

Со гавъяатын талынхан: Удирдагч байгаагүйн бол хөшөөг нь нүүлгэе. Оронд нь парк барьчихъяа. Гоо зүйн хувьд чиг талбай чинь сайхан зохицолтой болно

Эсрэг талынхан: Ориг жинхэнээсээ хувьсгал хийсэн ориг жинхэнэ монгол хүн. Хөшөө нь байжээг. УБ-ын бэлэг тэмдэг. Та муусайнууд газрыг нь ашиглах гэж тэгжээнэ. Бидний түүх ийм л юм чинь юундаа өөрчлөх гээд байгаан. Судлаад гаргаад ирсэн түүхэн баримтууд байгаа.

Би бол Сүх гэдэг цэргийн залуу хүн байсан.Харин түүнийг баатар болгосон түүх бол зохиомол. Хөшөөг нь нүүлгээд яах вэ, нүүлгэхээр чинь талбайгаа юу гэж нэрлэх юм гэх мэт асуудалтай. Онгоцны буудлын нэр одоо болтол миний чихэнд хоногшдоггүйтэй ижил юм болно.

2. Байн байсаар бүх дэлхийг бүрхэх капитализм. Социализм задран унасан шиг механизм явж байгаа юм болов уу даа. Харин дараа нь шилжилтээ яаж хийх нь миний хувьд маш их сонин байна. Тэр их баялаг дээр дахин хуваарилалт хийгдэхэд хувьсгалыг гардагсад нь биш, хутгагсад нь хожих биз.  Египет, Марокко аялал жуулчлалаар овоо юм олдог байсан нь энэ жил лав будаа. Тэгээд жижиг үйлдвэрлэлүүд нь зогсоод, хэдхэн баячууд нь тулалдана. Гэхдээ том баячууд нь Англи, Америк, Европт амьдарцгаадаг.

3.  Цунами боломж. Японы зогсонги эдийн засгийг хөдөлгөх боломж, жирийн ард олныхоо хувьд эмгэнэл. Суралцах сайн зүйл их байна. Дэг журамтай, тэвчээрэй, уйгагүй. ТВ ярилцлага өгч буй хохирогч инээмсэглэнэ. Яагаад гэвэл тэр амьд.

Тэгэхээр юмыг аль талаас нь харахаас нь хамаарч сайн, муу гэж хэлж болохнээ. Үнэн түүхээ олж мэдсэн бид азтай, олон жил төрийн эрхийг барьсан этгээдүүдийг хөөж явуулсан арабууд азтай, хэцүү цаг үеийг шүд зуун давж гарч, япон хүний бахархал гэдгийг дэлхий дахинд бодитоор нь таниулсан япончууд мундаг. Хэрэгтэй цагт, хэрэгтэй газарт байж, хэрэгтэй үед нь үхэж чадсан тул түүх болон үлдсэн Дамдины Сүх, жуулчны тэмээ хөтлөн олон эхнэр, өрх гэрээ тэжээдэг цөлийн нүүдэлчин бедуины үр хүүхдүүд, гэр орон нь нүдэн дээр нь урсан одохыг харсан сайн сайхан ирээдүйдээ итгэн үнэнчээр хөдөлмөрлөгч япон загасчин хүн тус бүрийн түүх эмгэнэлтэй.

Woman is a work of art!

There are few of us who are happy with own body shape. Generally speaking, we are either one of apples, pears, bananas or hour glasses. Lingerie brand Triumph found a new marketing strategy to address this sensitive issue, comparing apples to Matisse’, bananas to Da Vinci’, pears to Botticelli’ and Rubens’, classic hour glasses to Raphael’ and Rembrandt’s art masterpieces. In the end, who wants to be a piece of fruit when we could think of herself as a work of art, no matter how appealing is a fruit?

Эмэгтэйчүүд бидний дунд өөрийн биеийн хэлбэр галбиртаа сэтгэл хангалуун явдаг нь цөөнх юм. Ерөнхийдөө бид бүгдээрээ алим, лийр, гадил, эсхүл элсэн цагны аль нэгэнтэй зүйрлэм бие хаатай байдаг. Дотуур хувцасны Триумф компани энэхүү эмэгтэйчүүд бидний эмзэг цэгийг олсон асуудлыг шууд нэрлэлгүйгээр хэрэглэх маркетингийн шинэ стратеги бодож олжээ. Үүнд алимнууд Матиссын, гадилнууд Да Винчи, лийрнүүд Боттичелли, Рубенсийн, сонгодог элсэн цагнууд Рафаэль, Рембрантын эмэгтэйчүүдийг дүрсэлсэн урлагийн сод бүтээлүүдтэй өөрсдийгөө адилтгаж болох юм. Ер нь тэгээд өөрийгөө хичнээн гоё амттай байлаа ч жимс гэж бодож явснаас, урлагийн бүтээл гэж төсөөлөх нь илүү гоё биз дээ?

PS: Dedicated to the centeniary of International Women’s Day celebration.

Шошгон цуваа