Тэтгэлэг горилогсдод тусламж

Archive for Аравдугаар сар, 2010

International Education Exhibition-2010 Mongolia

tur post weekend hurtel, tnx.

International Education Exhibition-2010 Mongolia

Нийтлэгч: admin | 10/25/2010 | Уншсан: 222 | Имейлдэх Имейлдэх | Хэвлэх Хэвлэх

Олон улсын боловсролын үзэсгэлэн яармаг 2010 арга хэмжээ Энэ сарын 30,31 нд  Чингис хаан зочид буудалд болох тул хүрэлцэн ирэхийг урьж байна.Та гадаадад суралцах талаарх өөрийн хүссэн мэдээллийг эндээс олж авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг http://gegeen.com/?p=11857 эндээс авна уу. Цааш нь тарааж тусална уу. Баярлалаа (just copy and forward by Yahoo messenger. TQ)

Event: International Education Exhibition-2010 Mongolia
Where: Chingis Khaan hotel
When: 2010.10.30-31, 11:00-18:00
Flyer Edu Expo : http://gegeen.files.wordpress.com/2010/10/eduexpo2010gegeen.jpg
Flyer GEGEEN: http://gegeen.files.wordpress.com/2010/10/flyergegeen.jpg

(дэлгэрэнгүй…)

Чамд амжилт хүсье.

Мэдлэгийг хянах боломж бий юу?

Монголд зөвлөхөөр ажиллаж байсан доктор багш “Танай монголчууд яагаад мэдлэгийг хянадаг юм бэ?” гэж асуухад нь тэр үедээ тулгамдаад юу ч хариулж чадаагүй юм. Үнэхээр бодоод үзэхээр мэдлэгийг хянахдаа бид гаргуун юм байна.

1. Надад зөвлөгөө өгөөч, туслаач гэж байгаа хүмүсийн дийлэнхи нь мэйл хаягаа үлдээдэг бөгөөд мэдээллийг зөвхөн өөртөө зориулж тусгайлан авах сонирхолтой.

2. Ойр дотны найз нөхөд биш бол хамт ажиллагсад ажлын шугамаар олж авсан мэдэллээ өгнөө гонж. Захын жишээ: хаа нэг газар сургалт, семинарт суугаад гарын авлага материалыг бусаддаа хувилаад өгдөг хүн танай ажил дээр хэд вэ? Олж ирсэн зүйлээ өөртөө хав дарж хадгалсаар цаг хугацаа өнгөрөхд уг материал ач холбогдол, үнэ цэнээ алддаг (дэлгэрэнгүй…)

Тооллогондоо

Хүн ам, орон сууцны тооллого өчигдөр эхэллээ.

www.toollogo2010.mn

Маш их хөрөнгө, хүч зарж хийж байгаа учраас гадаадад 6 сараас дээш хугацаагаар амьдарч буй Монгол Улсын иргэд өргөнөөр хамрагдана уу. Тооллогын ач холбогдол:

1. Манай улсын хүн амын тоог нас, хүйсийн бүтцээр олж тогтоосноор нийгмийн хөгжлийн бодлого боловсруулах, төлөвлөлт хийхэд үндсэн тоо баримттай болно.

2. Гадаадад яг хэдэн хүн байгааг олж тогтоосноор нийгмийн шинэ үзэгдэл болоод байгаа цагаачлалын асуудлаар судалгаа хийх бодлого боловсруулах үндсэн өгөгдөлтэй болно.

3. Орон сууцаа тоолсноор нийгмийн дэд бүтцийн хөгжлийн цаашдын төлөвлөлт, цаашдын хөрөнгийн бүртгэлийн бодлого боловсруулахад чухал юм.

Эхний алхам: Интернетээр тоолуулахдаа эхлээд өөрийн имэйл хаягаа бүртгүүлэн бүртгэлийн хэсэгт орох нууц үгээ сонгоно. Үүний дараа бүртгүүлсэн мэйл хаягаар census@… гэсэн хаягнаас мэйл ирж уг мэйлд байгаа линкээр дамжин бүртгэлийн сайтад орж баталгаажуулна.

Хоёрдугаар алхам: Имэйл хаяг, нууц үгээрээ өөрийн мэдээллийн хэсэгт орж, регистрийн дугаараа оруулна.

Гуравдугаар алхам. Регистрийн дугаараа баталгаажуулснаар Бүртгэлийн ерөнхий газрын системээс таныг хайж ийм хүн байдаг эсэхийг тодорхойлно. Энд жоохон хугацаа зарах юм шиг байгаа юм.

Дөрөвдүгээр алхам. Бүртгүүлсэн мэйл хаягаар таны мэдээллийг системд олсон тул бүртгэлийн асуулга бөглөнө үү гэсэн мэйл ирнэ. Д

Веб хуудас руугаа мэйл хаяг, нууц үгээрээ нэвтэрч орохоор 4 алхмын хэсэг идэвхижсэн байгаа. Тэрийг нь бөглөөд тэгээд болж байгаа юм шиг байна.

Анхаарах зүйлс: Ирж буй мэйлүүд спам дотор орсон байх нь их тул давхар спам боксоо шалгаарай.

Шүүмжлүүштэй нь гэвэл

1. Амьдарч байгаа улс, орны нэр, яс үндэс гэхэд цагаан толгойн дарааллаар бус олонхиос цөөнх гэсэн зарчмаар дроп даун цонхонд жагсаасан нь бас сайн анхаарч уншихгүй бол болохгүй юм байна билээ.

2. Өрх тусгаарласан гэдэг ойлголт нь нэгдмэл тайлбаргүй учраас гэр бүлээсээ тусдаа байгаа хүн бүртгүүлэхэд шууд өрх толгойлсон гэдэг цонх идэвхижих мөртлөө дээр нь өрх тусгаарлаагүй гэж бөглөхөөр байх г.м жижиг сажиг зүйлс байна.  Миний ойлгосноор өрх тусгаарласан гэдэг нь гэр бүлээрээ амьдарч байгаа хүмүүст илүү хамааралтай юм уу гэж ойлгосон шүү. Түүнээс гадаадад амьдарч байгаа бүх хүмүүс л гэр орноосоо “өрх тусгаарлан” амьдарч байгаа хүмүүс шүү дээ.

3. Мэйл ирэхдээ бүлэг бүлгээр нь явуулж байгаа тул нэлээд олон хүмүүсийн мэйл хаяг олж авахаар юм байна. Үүнийг нь системийн админ-ууд цаашид зохицуулах биз.

DAAD-ын тэтгэлэг

БСШУЯамны веб дээр Германд суралцах тэтгэлэг зарлагдсан байна. ДААД-ын тэтгэлэг гээд блог дээр өмнө тавигдаж байсан. 

http://www.mecs.gov.mn/index.php?option=com_content&task=view&id=425&Itemid=105

Инженер, геологи, уул уурхайн чиглэлээр суралцаж байгаа болон төгссөн хүмүүс бөглөөд явчаарай.

UNDP fellowship

Thank you Myandas for sharing the info.

http://asia-pacific.undp.org/practices/HDRU/fellowship.html

Sudalgaany ajil xiij bui xumuust zoriulsan fellowship yum baina.

Оюунтан

Пээш, сүүлийн үед ямар сайхан юм уншаад байнаа.http://www.orloo.info/readfull/life/5765-uher-mongol

Шошгон цуваа