Тэтгэлэг горилогсдод тусламж

Archive for Зургаадугаар сар, 2012

Сонголт

Сонголтоо хийчихлээ. Ямар ч тохиолдолд манай улс төрийн далбааны өнгөөрөө л намирах юм байна. Ногоон өнгө түй ч сураг алга.

Нэр дэвшсэн хүмүүсээс хамгийн сайн мэнэжмэнттэй нь яахын аргагүй Лу. Гантөмөр. Чимээгүй байж байснаа сонгууль дөхөхөөр нэг САЙН санаа олоод тэрийгээ ярьсаар гараад ирнэ. Өмнөх сонгуулиар жип машин, гар утасны хэрэглээ ярьсан. Гараад ирсэн. Сайн байна.

Хамгийн азгүй нь Да. Ганболд. Энэ хүн бол манай улс төрийн хувьд үзэгдэл. Сайн эдийн засагч, сайн улс төрч. Гэвч яаж чиг түлхээд гардаггүй нөхөр дөө. Бүүр 7 удаа Ерөнхий сайдад дэвшээд унаж байсан. Халзан болохоор нь хүмүүс дургүй байдаг юм болов уу? АНУ-ын сүүлийн 60 жилд сонгогдсон Ерөнхийлөгчид бүгд 180см-ээр өндөр хүмүүс байдаг гэдэг шиг Монголын улс төрчид бүгд үстэй байдаг гэдэг аксиом ч гарч магадгүй юм. Судалж үзмээр юм байна.

Иргэний зориг нам яагаад суудал авсангүй вэ? Сонгуулийн сурталчилгаа замбараагүй, “Дайснаа ирэхээр дариа нухдаг”-ийн жишгээр явсан. Нэгэнт боловсролтой, дундаж ангиас хамгийн их санал авахаа мэдэж байж, юу бодож хөдөө орон нутагт хүмүүс дэвшүүлж, хүчээ тарамдсан юм бол? Хэрэв би уг намын сурталчилгаанд ажилласан бол хот, суурин газруудад бүх хүчээ хаях байсан. Тэгсэн бол нэг их асуудалгүйгээр 2 хүн гаргаад ирэх байлаа. АН-ын Г. Баярсайхан экологи гэж ярьсаар байгаад Чингэлтэйгээс сонгогдож чадаж байхад энэ дүүргээс санал аваад ирэх боломж байсан. Гэвч боловсролтой хүн тоож сонгоход хэцүү сэтгүүлч Алтаншагай, Улс төр менежментийн академийн захирал “Иргэний шударга шүүх” ТББ-ын Уламбаяр нарыг сэтгүүлч Уянга, Орифлэймийн Оюунгэрэл, сайд Зоригт, УИХ гишүүн Очирбат нарын эсрэг сөргүүлэн тавьсан нь оновчгүй сонголт байлаа.

Гурван бие даагч нар хамгийн их үнэд орох цаг ирж байна. Хэн, юугаар өөрийгөө үнэлэхээс ЗГ хэрхэн байгуулагдах шийдэгдэнэ. “Шударга ёс” эвслээс Улаан, Тэрбишдагва хоёртой намууд тохиролцчихвол асуудал алга. Бусад нь бол шинэковууд. Эсхүл “Хаан сонголт”-ын жил шиг хоёр хоёр жилээр гэсэн хачин балай хувилбар гаргаж ирж магадгүй л нөхөд дөө энэ МАНАН.

МАН дотроо дажинтай байгаагийн жишээ сайхан харагдлаа. Цогзолмаа, Ганхуяг хоёр ЕнБДаргаасаа түрүүлээд хэвлэлийн хурал хийчих юм. Сахилга бат алга. Яг энүүн дээр нь АН ялалтандаа бялууралгүй сайхан ажиллачихвал сонголт тийм ч баргар биш л байна даа. МАН хотын мандаат дээрээ тохиролцох байх. Тийм ч болоод сонгуулийн дүнгээ гаргахгүй байгаа биз. Ямар ч тохиолдолд нар манддагаараа мандаад наадам болдгоороо болно.

 

 

Дөчин ёс хоног…

Монголд сайн дурын ажил хийдэг америк эмэгтэй надаас EMPATHY гэдэг үгийг монголоор юу гэдэг болохыг асууж билээ. Би үүнийг ӨРЛӨГ СЭТГЭЛ гэж оноосон. Буруу ч байж магад.

Загалмайтны шашинтны үндсэн философи энэхүү ӨРЛӨГ СЭТГЭЛ гэдэг ойлголт дээр төвлөрдөг. Хүн бүрийн амьдралын замнал түүх өөр. Энэ хэрээрээ ертөнцийг үзэх үзэл нь төлөвшдөг. Тийм болохоор бусдын жаргалыг ойлгож болохоос мэдрэх боломжгүй. Яг үүнтэй ижил бусдын зовлон гунигийг мэдэж болохоос хуваалцах боломжгүй юм. Хүнлэг сэтгэл нь энэхүү мэдэх, ойлгохтой шууд холбоотой. Бид хүнлэг байдлыг эрх баригчдаас шаардахдаа зөвхөн чадал муу, дорой, дутуу гацуу нэгнээ ойлгож, мэдэх, туслах гэсэн хүмүүнлэг ёсны үндсэн зарчимд тулгуурлан ажиллахыг хүсдэг.

Миний аав, ээжийн үе дэлхийн хамгийн их хоцрогдсон, үндэстний хувьд мөхлийн ирмэгт

Миний аав Даньдгайн Алтангэрэл 1958 онд УБИС-ыг “Улаан” дипломтой төгсжээ.

тулсан байсан улсыг улс шиг улс болгож,  бичиг үсэгт 100 хувь тайлагдсан, дундаж наслалтыг 20 жилээр уртасгасан, өрхийн аж ахуйгаас аж үйлдвэржсэн орон болон хөгжихөд хамгийн их үүрэг гүйцэтгэсэн.

Анхны ардчилсан сонгууль 1992 онд болоход манай гэрээс аав ээж хоёр л сонгуульд оролцож билээ. Насаараа МАХН-ын “улаан” гишүүн явсан аав минь биднийг сонгуульд оролцохыг шаардсан ч бид “Зогсонги үеийн мастер”-аар нь дуудаж, инээлдэж байсансан. Хөөрхий дөө, итгэж зүтгэж явсан үзэл, суртал, үр хүүхэд биднийгаа л үзэж, сайхан амьдарна гэж боддог байсан hоммунизм hээчийн мөрөөдөл нь нуран унахыг харах хэцүү байсан биз. Шилжилтийн тэр хүнд хэцүү үед социалист нийгэмд цалингаа хураасаар авсан шаргал Москвичээрээ аймгийн төв онгоцны буудлын хооронд зорчигч тээвэрлэж тэтгэвэрийн хэддээ нэмэрлэдэг байсансан. Энэ ажлаасаа бас санаа нь зовноо. Захиалсан сонингоо машиндаа уншиж суугаад хүн ирвэл авна, байхгүй бол хоосон ирэх өдөр олон байдагсан. “Хэрэв энэ ардчилал, зах зээл нь намайг залуу байхад эхэлсэнсэн бол би ёстой хөдөө, хотыг сүлэх байсан” гэж ярьдагсан. Хүнд өвчинд шаналж байхдаа намайг “Ааваа би явлаа, баяртай” гэж хэлэхэд буруу харж хэвтээд уйлж байсан дүр зураг. Түмний хүүхдийг хүн шиг хүн болгохын төлөө бүх насаа зориулсан аавыгаа сүүлийн удаа үнсээд гарч байж билээ.

Түүний байгуулсан Хөвсгөл аймгийн Мөрөнгийн 1-р 8 жилийн сургууль, одоогийн Эрдмийн далай цогцолбор сургууль энэ жил 50 жилийнхээ ойг тэмдэглэж байна.  Энэ сургууль ЕБС-ийн зэрэглэл тогтоосон жагсаалтад дээгүүр давхисан байна билээ. Миний санаж байгаагаар 3-р ангийн монгол хэлний улсын шалгалтад улсын нэгдсэн дунджаас ямагт дээгүүр оноо авдаг байсан нь уг сургуулийн бага ангийн боловсролын чанарыг илтгэдэг юм.

Ээжтэйгээ 2012.03.14.

Би өмнө ээжийнхээ тухай олон удаа бичсэн. Өнөөдөр миний хайрт ээж минь Бурхны орондоо буцаад 49 хонож байна. Хүн ардын эрүүл мэндийн төлөө 38 жил ажиллахдаа хамаг чадалтай, тэнхээтэй насаа зарцуулсан эрүүл мэндийн систем нь хэрхэн хахир хандахыг үзнэ гэж бодож байгаагүй байх. Амьдралын сүүлийн өдрүүдэд нь өмнө заналт дайсан байсан Америкийн империалист гүрний иргэн Хелен санаачлан ажиллуулдаг Найдвар хосписын гэрээр идэвхитэй эргэх үйлчилгээг авна гэж чиг бодож байгаагүй биз. Насаараа “Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи мөн” үзлээр хүмүүжсэн, өмнөх сонгуулийн амлалтын батламжаа хамгалдаг ХУ намын “улаан” гишүүн ээж минь насны бөгсөнд “Итгэл” судар цээжилж, түүнийгээ амандаа уншсаар үр хүүхэд биднээсээ хагацна гэж зүүдэлж чиг яваагүй юм. Ээж минь “Манай улсын чадал нь л энэ” гэж өмөөрөн өмөөрөн авах 180 мянган төгрөг нь эрхтэн дархтаны нэг удаагийн бакаа дүүргэх бензиний мөнгөтэй тэнцүү гэдгийг мэдээгүй. Харанхуй шөнөөр удаан хүлээлгэсний эцэст ирж авах төлбөртэй дуудлагын машинаар хөрсөн биеийг нь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шарил хадгалах газарт аваачихад “Зай байхгүй. Та нар УРЬДЧИЛАН захиалга өгөх ёстой” гэдэг хатуу үг хөлчүү жижүүрээс нь үр, ач нар нь сонсож, мэргэжлийг нь залгамжилсан ач хүү нь увайгүй тэдгээр хүмүүст “авилга өгөх” гэж бүлтэгнэн гүйнэ гэдгийг ч бас мэдээгүй. Залуудаа аавтай болздог байсан морь булгидаг хөшөөтэй цэцэрлэгийн ард шинээр баригдсан, гоо зүйн хувьд ямар ч мэдрэмжгүй шилэн дэлгүүрийн лангуун дээр зарагдах зангианы үнээс ч хямд, 300 мянган төгрөгийг төрөөс иргэндээ оршуулгын зардал гэж өгдөг гэдгийг ч ээж минь мэдээгүй.

Миний ээж өвчнөө ялсан. Хавдар судлалын үндэсний төвийн хөнгөвчлөх эмчилгээний эмч гэх хүнлэг сэтгэлийн үнэргүй, хүн ёс гэдгийг мэддэггүй эмчээс үл хамааран тэр үхлийг ялсан. Ганц удаа ч ёо гэж дуугаараагүй ээж минь өөрөөс нь түрүүлэн одсон хань ижил, үр хүүхэд, аав ээжтэйгээ Бурхны оронд уулзсан байх. Цаг нь болоход бид ч мөн та нартайгаа уулзах болно. Энэ насандаа аав охин, эх үр, ах дүү, ач охин болсон хувь тавиландаа би талархнам. Амьдрал үргэлжилсээр…

Dedication

Сэтгэл зүрхний дуудлагаараа аливаа асуудалд хандах сэтгэлгээ. Зан үйл судлалын онолоор аливаа хүнийг амжилт гаргахад энэхүү сэтгэлгээний хэлбэр давамгайлж байвал хэдийгээр хэцүү бэрх асуудал тулгарсан ч зорилгодоо хүрч, амжилтад хүрэхэд дотоод хөдөлгүүр болдог энэ чанар хувь хүний суурь хүмүүжил, итгэл үнэмшил дээр тулгуурласан байдаг байна. Харин суурь хүмүүжлийг өөрчлөх маш хэцүү боловч итгэл үнэмшлийг бол өөрчилж болдог гэнэ. Итгэл үнэмшил өөрчлөгдөх гол хүчин зүйл нь амьдралын туршлага болдог юм.

Хувь хүний хүмүүжлийг илэрхийлэх нэг хэмжүүр нь diligence буюу сэтгэл зүрхнээсээ асуудалд хариуцлагатай, шудрага хандах чадвар. Хэрэвзээ өнгөрсөн Бямба гаригийн уулзалтад оролцох хүсэлтгүй, боломжгүй байсан бол анхнаасаа бүртгүүлэх хэрэг ирээгүй 50 хүнд байхгүй л байсан. Тэднээс дөнгөж 4 нь ирэх боломжгүйгээ 5 дахь өдөр мэйлээр мэдэгдсэн юм. Бид тэдгээр хүмүүсийг ойлгохыг ихэд хичээвч бусдын боломжийг булааж буй тэд хэр зэрэг хариуцлагатай шударга хүмүүс вэ гэж их бодлоо. Уг арга хэмжээг зохион байгуулах ажил амар байгаагүй. Хэдийгээр цаг хугацааны хувьд хангалттай төлөвлөх боломжтой байсан ч эцсийн дүн болох оролцохоор бүртгүүлсэн хүмүүсийн тал нь алга болно гэж би огт тооцоолоогүй юм. Гарч болох бүхий л эрсдэлийг тооцож үзсэн ч надаас огтхон хамааралгүй энэ зүйлийг хянах боломж надад байхгүй байсан гэдгийг сайтар ойлгож, дараагийн удаа яавал хүмүүс ирэх бол гэж бодож эхэллээ.

Хүний зан үйлийг зөв зүгт чиглүүлэхэд мөнгөн торгууль маш их хэрэглэдэг. Гэвч нэгэнт сайн дурын үндсэн дээр хийж буй ажил болохоор хүмүүсээс мөнгө цуглуулах нь тэнэг хэрэг, өөрийгөө хямд үнэлж байгаа явдал гэж үздэг. Гэхдээ үнэгүй юманд нугасгүй сэтгэлгээтэй хүмүүсийн өмнөөс цаг заваа зарцуулан байж ирсэн илтгэгч нарын өмнө би маш их ичсэн. Ялангуяа, Австрали Улсын консул Дэвид Лоусон, УБт ирээд дөнгөж гурван 7 хонож буй Жэймсээс би их ичсэн. Яагаад гэвэл би тэдэнд 120 хүн оролцоно гээд хэлчихсэн байсан юм.

Үүнээс гадна оюутан цагийн найз МУИС, Эдийн засгийн сургуулийн Магистр, докторантурын албаны захирал Доктор Б. Отгонтөгс найзаасаа маш их ичиж байна. Лав дахиж заал гуйж чадахгүй болсон. Заалны хувьд танил тал муутай надад үнэгүй хэрэглүүлэх заал олох маш их хэцүү байсан юм. Дашрамд дурдахад Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчийн албан тушаал сонгуульт биш, улс төрийн томилгоо гэдэг нь үнэн юм байна гэдэгт итгэсэн. Мөн их дээд сургуулиудын оюутан хариуцсан ажилтан, оюутны холбоо нь лав  залуучуудаа мэдээлэл аваасай, гадаадад явж сураасай гэж боддоггүй юм байна гэж ойлгосон. Энэ бүх системийг өөрчлөхөд надад маш их итгэл үнэмшил, уйгагүй тэвчээр хэрэг болох юм байна гэдгийг ч ухаарлаа. Надад зөвхөн оролцдог биш бас хийдэг, тусалдаг хүмүүс хэрэгтэй. Гэхдээ би зогсохгүй. Яагаад гэвэл миний итгэл үнэмшил дотоод сэтгэлээс гардаг болохоос өөртөө нэр алдар олж авах гэж хийдэггүй юм.

Зургаан сарын өнгө

Мэдээллийн арга хэмжээний ард гарч улс төржих боломж арай л гэж олдлоо.

Гоё байнөө.

Нийгмийн өнгө:

Хотын гудамжны хайс өнгөлөг, зүлэгжсэн талбай цэвэрхэн, зам засвар ажил хурдан, гудамж талбай сурталчилгааны самбараар өнгө алаглаастай, ТВ дэлгэцээр дандаа инээсэн, алга ташсан аз жаргалтай ард түмэн. Та нар сайн анзаарч хараарай, нийгмийн талаар бараан мэдээ түй ч байхгүй байгаа. Хэрэвзээ бараан мэдээ явбал дайсны талаа муулах захиалгат нэвтрүүлгүүд л цуварна.

Хэдэн дуучид, жүжигчид, сэтгүүлч нар, ТВ-үүд, ПиАрчид, УБ сан хамгийн их “мөнгө” хийж байгаа байх. Оюутнууд бас дутахгүй ямар ч байсан шоуныхаа мөнгөтэй.

Нэр дэвшигчид:

Миний ажигласнаар ТВ-ийн дэлгэцний ихэнхийг МАН-аас нэр дэвшигчид тогтмол. Ямар ч цагт аль нэг сувгаар энэ намын 2-оос доошгүй нэр дэвшигч ярьж байна.

Хөдөө орон нутагт нэр дэвшигчдээс Хөвсгөлд нэр дэвшигч Л. Энх-Амгалан, Л. Мөнхбаатар хоёрын сурталчилгаа залхтал явна. Манай аймагт нэр дэвшигч хоёр ч их мөнгөтэй байна шүү. Эсхүл ах нам энэ цагт энийг гээд захиалгаа өгчихсөн яг миний ТВ үздэг цагаар тэр хоёр гарч байж таараад байгаа юм уу. Ёстой бүү мэд.

МАНамын сонгуулийн сурталчилгааны роликоос хөргөгч үүрдэг ролик сайн болсон. За тэр Амараа гэдгээ, боксддог энэ тэр бол бишээ найз нараа.

Уриа лоозонгийн хувьд бүүр ч элгийг нь авах юм. “Иргэнд тэгш боломж, нийгэмд шударга ёс”. Эхний энэ уриа болж байсан. Харин дараа дараагийн үе шатанд муудчихсан. Ялангуяа “Хийсэн ажил их, хийх ажил бүүр ч их” – орчуулга нь “Авсан авилга их, авах авилга бүүр ч их”, харьд одсон удирдлагадаа зориулсан “Зугтаж биш зүтгэж, шүүмжилж биш бүтээж”, “Эх орондоо сайхан амьдаръя”-орчуулга “Сонгогдвол бид ч сайхан амьдарна шүү” г.м явж өгнө дөө.

АН

Хүн шиг амьдаръя, улс шиг хөгжье. Олуулаа хөгжих үү? Цөөхүүл нь хөлжих үү? Олуулаа бид ялна шүү.

Эхнийх нь бид өмнө нохой шиг амьдарч байж, улс нь ч улс шиг биш -стан шиг хөгжиж байжээ. Дараагийнх нь бол хамгийн сайн болжээ. Ялангуяа энэхүү сурталчилгаандаа залуучуудад чиглэсэн тактик баримталсан нь байндаа сайн хүрч байна.

ИЗНН

Анхных нь Кола, Пепси, ногоон цайтай ролик их сайн байсан. Харин тэр “Авилгын гинжийг таслагтун” гээд Сүүпэрмэн нисгэсэн нь уянгын халил ихтэй болохоос санаа нь болж байнаа.

Гуравдах хүчин

3 хүүхэд тэвэрсэн тэр зураг “Аавуудын өдөр өнжүүлэх” гээд Эдди Мёрфигийн тоглосон киноны муухан монгол хувилбар шиг л харагдаж байлаа. Харин уриа нь  бол ирээдүй хойчоо гэсэн зөв болсон байна лээ.

МАХН

Сураггүй. Гуравдагчийн шүүх хурал, өмгөөлөгчөө сольсон хэрэг явдал өрнөөд хамгийн чухал нь болох түүнийг яаж уг явдлаас мултлахдаа хамаг анхаарлаа хандуулж буй бололтой.

Бусад нь ҮЛ МЭДЭГДЭГЧИД.

Энэ удаагийн сонгуулийн хувьд НИТХурлын сонгууль зэрэг явагдаж байгаа нь сурталчилгааны өрнөлийг улам сонирхолтой болгож байна. АНам хамаг хүчээ НИТХ-д хаяж байна. Гэвч нэр дэвшигчдийг нь харахаар бас яг сонгочих хүн харагдахгүй болохоор болохоор их хэцүү сонгууль болохнээ.

Аль аль намын барьсан тактик нь эцсийн моментод НИТХ-д нэр дэвшигчдээ танилцуулах байж болох ч намын нэрээр НИТХ-д хууччуулаасаа дээрдэхгүй нөхдүүд гарах магадлал маш өндөр байна. Өөрөөр хэлбэл НИТХ-д тохиолдлын чанартай хүмүүс, бизнэсмэнүүд орж ирэх магадлал өндөр. Жишээлбэл, манай сонгуулийн хэсэгт гэхэд Дондовдоржийн Батмөнх гэж АНОД банкийг үүсгэн байгуулагчдын нэг, 99-02 онд тус банкны дэд захирал хийж байсан, Асашёору санг үүсгэн байгуулагч, захирал, одоо ҮХӨБанкны үүсгэн байгуулагч, ерөнхий захирал хүн байна. 6 сарын 9-өөс 26 дуустал 15 удаа бараг орой бүр 8 цаг 40 минутаас “Шинэ хүн-шинэ хот” уриатайгаар сурталчилгаагаа ОЛЛОО ТВ гарна гэж байна. Түүний үүсгэн байгуулсан В энд Ж групп нь уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэхээс бизнэсээ эхлээд Шарын голын уурхайг хувьчилж авсан хүн юм байна. Нүүрсний уурхайтай хүн нүүрсний хэрэглээг халж, Утаагүй Улаанбаатарыг бүтээн байгуулна гэдэг нь ёстой зангууны үлгэр биз. Үлгэрлэвэл Мобикомын захирал Жи Эс Эм системийг халж СиДиМа болно гэсэнтэй адил байлгүй. Мөн олон газар ТУЗ-ын дарга, зөвлөх, захирал гээд олон ажил хийдэг бололтой. Яршигөө, ажлын байр нэмэгдүүлэх амлалтынхаа дагуу зарим ажлаасаа татгалзаад Нийслэлийн АН-ын 5А амлалтынхаа нэгийг бодитой болгоход хувь нэмрээ оруулчих хэрэгтэйш дээ, Батмөнхөө…

МАН-аас болохоор дүүргийн Засаг ноён, УБ хотын төр захиргааны байгууллагад лав сүүлийн 10 хэдэн жил удирдах ажилтан хийж буй Ганболд гэж хүн. Дүүрэг бараг тэр чигээрээ энэ хүний төлөө хөдөлж байх шиг байна. Би энэ хүнийг сонгохгүй. Энэ хүнийг хотын Хөрөнгө оруулалтын газрын дарга байхад Ард талд баригдсан ЭКО-руу манай хажуугаар дулааны шугам барьсан. Энэ ажлаа хийхдээ манай орцны үүдэнд байсан авто зогсоолын хучилтыг хуулж хаясан бөгөөд тэнд нь хэдэн жил бороо орох бүр тогтоол ус үүсч, шавар шавхайтайгаа хутгалддаг. Тэр үедээ энэ хүн манай хороог НИТХ-д төлөөлдөг байсан бөгөөд энэ асуудлаар СӨХ-өөс асуудал олон удаа тавьсан ч юу ч хийлгүй байсаар дүүрэг сэлгэн нүүсэн дээ. Одоо манай дүүргийн Засаг ноён. Эрх чөлөөний талбайд ямар ч уран сайхны мэдрэмжгүй хөшөө босгосноор өөр ямар ажил хийснийг би мэдэхгүй. Албан тасалгааны цонхоор нь харагдах уг талбай дээр иргэд шорлог хийж зарж байгааг харж байгаа. Үүний үр дүнд өндөр өртгөөр бүтсэн уг талбайн гантиг чулуун хавтан нь хэрхэн тосонд бохирдож байгааг ч харж байгаа. Ганц хоёр жилийн дараа дахиад төсвийн хөрөнгөөр талбайн хучилтаа сольж мөнгө завших боломж үүснэ гэж бодоод бодлогтойгоор дуу гардаггүй биз. Тэнгис кино театрын өмнө байсан усан оргилуур өндөр байшин болж байгааг ч өдөр бүр харж байгаа. Лас Вегаст л байдаг болов уу гэмээр сайхан гэгч усан оргилуурын план зураг тавьж байгаад хашаалсан. Хятад барилгачид ажилласаар улаан цайм цутгамал бетон барилга 5 давхартаа орчихсон явж байна. Нөгөө фонтанаа хийсэн нэр зүүхийн тулд уг талбайн урд талд хоёр хэсэгт нохой сарьж байгаа юм шиг хөгийн юм хийж гурилдсан байгааг ч Засаг ноён харж байгаа.

Гуравдахь хүчин эвслээс Шинэ бодлого, шинэ Чингэлтэй уриатайгаар нэр дэвшиж буй Цэндийн Содхүүгийн төлөө би саналаа өгнө. Яагаад гэвэл энэ хүн энэ дүүрэгт, тухайлбал манай сонгуулийн хэсэгт амьдардаг. Түүний сурталчилгааны арга тактик, мөрийн хөтөлбөр хамгийн боломжийн. Тухайлбал, оюутнууд өглөө хүмүүсийг ажилдаа явах, ажлаасаа тарах үед нь НАДАД ХАМААТАЙ мөрийн хөтөлбөрөө танилцуулсан, сурталчилгааны материалаа тараасан. Энэ хүн http://sodkhuu.mn вэб сайттай. Хэрэв манай хэсгийн сонгогч энэ бичлэгийгуншиж байвал энэ хүний вэб хуудастай танилцаарай.

Сонгуулийн дүн яаж чиг гарч магадгүй тул хүмүүс үнэ хүргэхээр дарж байсан газар дээрээ барилгын суурийн ажлаа ямар ч байсан яаравчлан эхлүүлцгээж байна. Хэрэвзээ сонгуулийн дүнгээс хамаарч тэд эрх мэдлээсээ салбал хувийн хөрөнгөд халдсан гэж шүүхдэхээ мэдэцгээж байгаа. Яагаад гэвэл тэд хөрөнгө хаяад барилгын ажлаа хийчихсэн, ядаж эхлүүлчихсэн юм чинь…

Бидэнд цаашдаа яажшуухан амьдрах вэ гэдгээ шийдэх сонголтоо хийхэд ердөө 5хан хоног үлдлээ. УИХ-д хэнийг сонгох, бас аль намыг сонгохоосоо илүүтэй, НИТХ-д хэнийг сонгох, аль намыг сонгохоо сайтар бодож, аль болохоор нэр дэвшигчдийн талаар мэдээлэл боломжоороо олж авахыг та бүхнээс хүсч байна. Хамгийн гол нь ямар ч тохиолдолд сонгуульд оролцож, шинэ анкет маягтыг нь зөв бөглөж саналаа тоолуулах нь чухал юм.

Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан зааврыг сайтар судалж үзээрэй.

УИХ-д нэр дэвшигчдийн мэдээлэл http://www.songuuli2012.mn/candidate

Хэрхэн саналаа өгөх талаархи мэдээлэл http://www.gec.gov.mn/

 

Thank you notice

Thank you guys, who made themselves up on Sat morning and came!

Special thanks to our volunteers Bayaraa, Nyamka, Bayarmaa, Tsoomoo, and Myigaa. With your dedication things went as planned.

The biggest gratitude to David, James, Khurlee, Khishgee, Boloroo, and Badmaa for their time and effort.

Those who didn’t attend but had been invited, please answer following questions and send it to mordogch@yahoo.com

1. Are you interested in volunteering jobs, which is the vital part of any scholarship award?

2. Would you like to participate in online surveys and help us to improve?

3. Can we use your email address for future correspondence to keep you updated?

Thank you

Alimaa

Анхааруулга

Таныг бүртгэж авлаа гэсэн мэйл mordogch@yahoo.com хаягнаас очсон хүмүүст анхааруулах нь:

1. Та бүхний анх СиВигээ явуулсан хаяг руу 2012.06.20-ны өдөр урилга явуулсан байгаа. Үүнийг би өөрөө биечлэн хянасан тул алдаа гараагүй.

2. Блогоор орж гомдол тавихдаа нэг имэйл хаяг, СиВи дээрээ бас өөр имэйл хаяг, бүртгүүлэхдээ өөр нэгийг хэрэглэж байгаа тул хэн нь хэн бэ гэдгийг ялгаж салгах боломжгүй байна.

3. Бүртгэж авсныг баталгаажуулсан имэйл хаягныхаа СПАМ-аа шалга. Шалгуур хангасан бүх хүүхдийг бүртгэсэн. Бүртгүүлсэн бүх хүнд имэйл урилга явуулсан.

Өөрсдөөс хамаарах зүйлсээ эхлээд хийчихээд санал хүсэлтээ гаргана уу? Мөн санал хүсэлтээ гаргахдаа өөрийн овог нэр, ажлын газар, утас, имэйл хаягаа бичээд mordogch@yahoo.com руу мэйл явуулбал бид асуудлыг шийдвэрлэх боломжтой. Түүнээс утасдаад, блогоор нэг зүйл бичээд, ээж аавдаа эрхэлж буй хүүхэд шиг агуулгатай зүйл бичээд байвал тэр бүхнийг нягтлан шалгах хүн хүчний нөөц, боломж, цаг байхгүй байгааг анхаарна уу!!!

Мөн таньдаг хүнээр яриулах, гуйлгуулах асуудлаа зогсооцгоое!

Бүх хүнд тэгш боломж олгож, нэг гараанаас эхлүүлж байгаа гэдгийг хатуу ойлгож, шударга байцгаая. Бид бүгд шударга ёсыг эрхэмлэдэг биз дээ?

Уг арга хэмжээнд ЗӨВХӨН УРИЛГААР оролцох боломжтой гэдгийг ХАТУУ анхаарна уу!!!

Who is attending Education Australia?

The registration Education Australia Information Session has been closed as of 5PM Wed, June 20, 2012.

As I wrote earlier, I am a strong follower of ONE RULE FOR EVERYONE, NO EXCEPTIONS therefore, late submission is not accepted under any circumstances. Because, the rule was clear from very beginning, when the first announcement was up on my blog.

I have been generous in time frame extending the initial closing date for another six days. Also, I didn’t decline badly written CVs. Hence, no offence.

Some statistics on scholarship hopeful profiles:

Women applicants are twice of men. The majority of applicants are holding degrees in International Relations, BBA, economics studies, law. There are only six medical doctors, a half of which are dentists. Geologists are young graduates with 1-2 years of work experience. Only handful of public servants expressed their interest in attending the event. Median age of applicants 29. A ten percent of applicants has double degrees mostly in linguistics or social sciences.

Австралийн боловсролын талаар танилцуулах арга хэмжээний бүртгэл өнөөдрийн 17 цагаар дуусгавар болсон.

Өмнө бичиж байсанчлан би бүх хүнд нэг дүрэм ижил үйлчлэх ёстой гэдэгт бат итгэдэг. Ийм  учраас дурдсан хугацаанаас хойш бүртгүүлэхээр чармайх хэрэггүй. Яагаад гэвэл зар гарсан анхын өдрөөс эхлээд “тоглоомын дүрэм” тодорхой байсан.

Цаг хугацааны хувьд би өгөөмөр загнаж анхны хугацааг даруй 6 хоногоор сунгасан. Мөн зарим стандарт хангахгүй СиВиг буцаалгүйгээр бүртгэж авсан. Иймд гомдох хэрэггүй.

Тэтгэлэг горилогчдын ерөнхий дүр зураг:

Эмэгтэйчүүд эрчүүдээсээ хоёр дахин олон. Ихэнхи хүсэлт гаргагчид олон улсын харилцаа, бизнес удирдлага, эдийн засаг хууль эрх зүйгээр их дээд сургууль төгссөн. Зургаан эмч байгаагаас тал нь шүдний эмч нар. Геологич мэргэжилтэй хүмүүс нь сургууль төгсөөд 1-2 жил ажилласан залуу хүмүүс. Маш цөөн тооны төрийн албан хаагчид оролцох хүсэлтээ ирүүлсэн. Оролцогчдын дундаж нас 29. Нийт оролцогчдын 10% хэл шинжлэл, маркетинг, менежментээр мэргэжсэн, хоёр дээд сургууль төгссөн залуус байна.

Quick reminder

The registration for Education Australia Information Session to be held Saturday, June 23, 2012 is closing today 5PM. As of 9AM today, I received 100 applications, most of whom are in the target group .

The invitation will be send to your email address with which you have sent your CV. Please, don’t reply to this email.

Thank you.

Энэ Бямба гаригт зохион байгуулах “Австралийн Боловсрол” мэдээллийн арга хэмжээний бүртгэлийн ажиллагаа өнөөдөр 17 цагаар дуусгавар болно. Өнөөдрийн 9 цагийн байдлаар 100 хүн хүсэлт гаргасан бөгөөд тэдний ихэнхи нь зорилтот бүлэгт тавьж буй шаардлагыг хангаж буй юм.

Та бүхний СиВигээ явуулсан мэйл хаяг руу урилга явуулах болно. Уг мэйлд reply хийхгүй байхыг хүсье.

Өнөөдрийн өдрийн 13 цагийн байдлаар бүртгэгдсэн бүх хүмүүст урилга явуулсан байгаа. Хэрэв урилга очоогүй бол та зорилтот бүлэгт тавьж буй шаардлага хангахгүй байна, эсхүл СиВигээ анх мэйл явуулж бүртгүүлэхдээ хавсаргаагүй гэсэн үг.

 

Баярлалаа.

”Education Australia” Info Session

“Education Australia” Information Session

One: South Australia

Date: 2012:06.23

Time: 10:30AM-1.30PM

‎10.30               Opening remarks and introducing presenters

10.45-11.05    Lucky country Australia: Mr. David Lawson-AusTrade Commissioner 

11.05-11.20    South Australia-Festival State: James Harris, AVID Mongolia

11.20-11.40    University of Adelaide (Khurelbat-ADS 2010 )

11.40-12.00    Flinders University (Batkhishig ALA-2011)

12.00-12.20    Quiz (Bolormaa ADS-2009)

12.20-12.50    Australian Government Scholarship opportunities (Alimaa-ADS 2003, ALA-2009)

12.50-13.20    Q & A

13.30                Closing and group photo.

Two:

Due to many requests from employers, we have extended the registration till June 20th, 2012. Please, encourage your friends and colleagues to register by sending a CV to mordogch@yahoo.com. The event is by invitation ONLY. One rule for everyone. No exception.

Ажил олгогчдын хүсэлтээр бүртгэлийн хугацааг 2012.06.20 хүртэл сунгав. Өөрийн найз нөхөд, хамт ажилладаг зорилтот бүлгийн хүмүүсдээ СиВи-гээ mordogch@yahoo.com руу илгээж бүртгүүлэхийг зөвлөөрэй. Энэ арга хэмжээнд зөвхөн УРИЛГААР оролцох боломжтой. Нэг дүрэм бүх хүнд үйлчилнэ.

Three: 

I am strongly recommend you to read widely about Australia. Two our Australian presenters will give a speech in English, therefore it will very helpful to have background information. Also, we will have a QUIZ to freshen-up.

Та бүхнийг Австралийн тухай боломжоороо олж мэдэхийг зөвлөж байна. Манай хоёр илтгэгч англи хэл дээр ярих учраас тодорхой мэдээлэлтэй байвал та бүхэнд ойлгоход хялбар байх болно. Бид мөн”Асуулт-Хариулт”-ын уралдаан зохион байгуулж, гэнэтийн бэлэг барих болно.

See you guys on June 23. Please, come 15 minutes early for registration.

6 сарын 23-нд уулзацгаая. Бүртгэлд зориулж 30 минутын өмнө ирээрэй.

Япон. Цукубагийн Их сургуульд суралцах тэтгэлэг

Дэлгэрэнгүйг http://peppm.hass.tsukuba.ac.jp/content/scholarship-support

Тэтгэлэг яаж хүртдэг вэ? http://www.mongolnews.mn/i/32336

Шошгон цуваа