Тэтгэлэг горилогсдод тусламж

“Миний нэр Хулан >>> My name is Ass” 

Бид цахим ертөнцөд МОНГОЛ орчуулагчтай боллоо. Баярлаж байна. Хэдийгээр учир дутагдалтай зүйл байгаа, хөгжүүлэгч нь Арго багш байх гэсэн шүүмж сонсож байгаа боловч эхний алхмаа хийлээ. 

Нэгэнт энэ систем нь статистик дээр тулгуурладаг тул хэдий чинээ олон үг оруулна, төдий чинээ сайжирна гэсэн үг юм. Ийм болохоор гадаад хэл гайгүй гадарладаг хүн бүрийн хүчин чармайлт хэрэгтэй байна. 

Би энэхүү Гүүгэл Транслэйт төсөлд анх өөрөө ч сайн ойлгоогүй байхдаа татагдан орчихсон юм. Анх твиттэрээр тест болтой зүйл явахаар нь бөглөж өгөөл байсан юм.Хүмүүст хэл сурахад нь хэрэг болох болов уу гэж бодоод мундаг, сундаг хүмүүсийн хэлсэн үг, эшлэлийг хадмал орчуулгатай нь тавиал байлаа. Ажилгүй хүн өөр юу хийхэв дээ. Нэг удаа утас дуугарлаа.

Би: Байна. Хэн бэ?

-Энхболд байнаа

Би: Ямар Энхболд?

-УИХ-ын дарга!

Диюнг! Том дарга миний утсыг Д.Энхбат гуайд өгч болох эсэхийг асуугаад намайг Гүүгэл Транслэйтэд бөөн дурын үндсэн дээр ажиллах санал тавьлаа. Би ч хэнхэг хүн тэгье л гэв. 

Ямар ч байсан Гүүгэлд бүртгүүлээд a verified tester гэдэг болчихов. Бас гүйж очоод өөрөө ч сайн ойлгоогүй хөлөөвт элсээд орчихлоо. Гол утга нь Verified Tester болохоор чиний мэйлээр материал ирэх юм шиг байгаан. Тэрнээс өмнө зарим нэг үг хэллэгүүдийг сайтар ухаж бодож, монгол үгийг нь олох хэрэгтэй байгаа. Энэ ажилдаа Монгол-Англи толь бичиг зохиосон Алтангэрэл гуайг уруу татчихлаа. Бас гадаад, дотоодод Др хамгаалсан найз нөхөд, таньдаг мэддэг сайн орчуулагч нарт зар хүргэлээ. Бүгд л дэмжиж байна. Энэ завшааныг ашиглаад та нартаа баярлаж байгаагаа илэрхийлье.

Энэхүү ажил нь олон нийтийн сайн дур дээр үндэслэсэн төсөл юм. Эхний ээлжинд бид монгол хэлээ маш сайн мэддэг байх хэрэгтэй. Энэ зорилгоор энэ сарын 17-нд дахиж хэвлэгдэн гарсан Я. Цэвэл гуайн толийг худалдан авлаа. Үр хүүхдүүд нь энэхүү сайхан номыг дахин хэвлэж гаргажээ. Номын дэлгүүрүүдээр энэ 7 хоногоос 80 мянган төгрөгөөр зарагдаж эхэлсэн байгаа. Бас МонСудар компаниас гаргасан 8 боть Монгол хэлний тайлбар толийг сайн судлах хэрэгтэй болов. Аз болоход энэ номны зохиогчийн эрхийг Нээлттэй боловсролын ONE төсөл худалдан авсан тул олон нийтэд нээлттэй болсон юм. 

Би та бүхнийг мэдлэгийг нээлттэй болгоход маш их чухал ач холбогдолтой үйл болох энэхүү Гүүгэл Транслэйт төсөлд өөрийн хувь нэмрээ оруулахыг хичээнгүйлэн гуйж байна. Мэдсэнээ бусдад харамгүй түгээж, эргэлтэд оруулж байж бид хамтаараа нийгмээрээ хөгжинө гэж боддог миний итгэл үнэмшил энэхүү ажилд идэвхийлэн оролцох гол хөшүүрэг болж байгаа юм шүү. Дээр нь нийгмийн сайн сайхны ажилд бөөн дурын үндсэн дээр оролцож, тодорхой цаг заваа зарцуулах боломжтой хүмүүсийн идэвхи зүтгэл, сэтгэлээс энэхүү нээлттэй эх сурвалж төсөл хэр амжилттай болох нь хамаарах тул та бүхнийг хариуцлагатай хандаасай гэж чин зүрхнээсээ хүсч байна.

Та google@list.mn хаягаар бүртгүүлж, бидний хэлэлцүүлэгт хувь нэмрээ оруулах боломжтой юм. Гол шаардлага нь монгол хэлээ сайтар мэддэг байх, имэйл хаягаар янз бүрийн сурталчилгаа хийлгүй, бусдыгаа хүндэтгэн төслийн зорилгодоо тууштай байх юм.

Дашрамд хэлэхэд Гүүгэл монгол хэлд орсноос хойш намайг дагах гадаадын гатнуулуудын тоо твиттэрт ЭРС өссөнийг баяртайгаар дуулгая. 😉

Хүндэтгэсэн @altanalim

 

 

 

 

Comments on: "My name is ASS or Гүүгэл Орчуулагчийн тухай" (15)

  1. Good luck

  2. Кк би монгол хэлэндээ сайн ч англи хэлэндээ муу болохоор кк хааяа орж муу дунд зэрэг гэх мэтээр бөглөчөөл гардаг шд. Тэр Я.Цэвэлийн толийг шинээр хэвлэсэн гэдэг сайхан мэдээ байна шүү. Гэрийнхнийгээ ав гэж хэлэхээс эрхбиш тайлбар толь болохоор үг үсгийн алдаа байхгүй гэж найдаж байна. Тэрнээс гоё гоё номнуудыг дахиж хэвлэхдээ үг үсгийн алдаатай хэвлээд үнэндээ тэр сайхан бүтээлийг доромжилчих юм. С. Эрдэнийн номнуудыг дахиж хэвлэсэн байхаар нь нилээн хэдийг нь авсан чинь үг үсгийн алдаа нилээн их хийсэн байна лээ

  3. Сайн уу баярлалаа мөн баяр хүргэе. Би эхнээс нь оролцмоор байвч бүртгүүлж, оролцож чадахгүй дэмий дотроо уухайлсаар өдий хүрлээ. Сая бас л google@list.mn энд бүртгүүлж мэдэхгүй бна л даа заагаад хэлээд өгвөл тун баярламаар байхын. Түүнээс ах нь монгол хэлэндээ ёстой ус цас даа кк, өөрийгөө дөвийлгөж бгаам биш ээ энэ яруу тунгалаг хэлээ биширч аль болох монгол хэл, сэтгэхүйгээрээ зөв ярихыг эрмэлзэж бусдыг уриалж явдаг сэтгэлтэй хүн л дээ. Тиймээс та бүгдтэй нийлж ажиллах энэ гүүгл орчуулгад хувь нэмэр оруулах боломж олдвол баярламаар л байх юм. За эхэлсэн ажил тань сэтгэлчлэн бүтэж олныг дагуулахыг ерөөе АМЖИЛТ.

  4. Би оролцоё.

  5. google@list.mn рүү өөрийн мэйл хаягнаасаа мэйл явуулахаар таны хаяг жинхэнэ эсэхийг нягтлан шалгаад тэгээд бүртгэж авч байгаа.

  6. […] сайхан үйл хэрэгт чинь яаж оролцох вэ гэж асуугаал байх юм. Би ч уйгагүй л хариулаал байх юм. […]

  7. Хэлэлцүүлгийн google@list.mn листэд http://list.mn/mailman/listinfo/google_list.mn хаягаар орж бүртгүүлнэ. Бүртгэл бүрэн автомат.

  8. mundag shuu, amjilt bugdend ni

  9. Amjilt husii. Bi ch geriin uuriin zugees huvi nemeree oruulahaar email bichlee.

  10. Ta coursera.com geed sonson uu ugui yu. Ih goy hicheeluudtei site baidag yum. Ug n mongol orchuulga/subtitle/ oruulval helee deeshluuleh gesen yum surah gesen olon hund nemer boloh baih. Gehdee huvi hun bol boldogguin baina. Huvi nemer ee oruulah ih husel baina. Hamtarj orchuulga oruulah hun baival holboj uguuch.

    >>> we have set up a Global Translation Partners Program, in partnership with a host of amazing translation companies, non-profits, philanthropic organizations, corporations, and universities from around the world.

  11. Сайн байна уу,
    Тантай энэ google translate-н талаар болон англи хэлний орчуулгын талаар санал солилцох хүсэлтэй байна. Та боломжтой бол холбоо барина уу.

Leave a reply to chuups Хариулт болиулах