Тэтгэлэг горилогсдод тусламж

Өнөөдөр олон сарын улс төрийн тулааны эцэст CARBON TAX хуулийн төсөл доод танхимаар хоёрхон саналын илүүтэйгээр батлагдав. ЕС Жулиа Гиллардын хувьд анхны том амжилт нь гэж хэлж болно. Жилийн өмнө хуучин ЕС Кэвин Раддыг нам дотроо унагахдаа энэ хууль дээр дөрөөлсөн боловч он гарснаас хойш уг хуулийн төслийг дахин өргөн барьснаар  тэрээр JuLIAR нэртэй болсон юм. Сүүлийн хэдэн сар уул, уурхай, үйлдвэрлэгч салбарын ҮЭ, сөрөг хүчний эрс эсэргүүцэлтэй үзэлцээд “алаан” болсон юм.

Би түүний өмнөөс, түүний намын өмнөөс баяртай байна. Хэдийгээр улс төрийн тоглолт боловч байгаль орчны асуудал нь ирээдүйдээ оруулж байгаа томоохон хөрөнгө оруулалт тул байгаль орчинд хортой үйл ажиллагаа явуулагчдыг татвардах нь зөв юм. Уг хуулийн төслийг эсэргүүцэгчдийн хамгийн гол үндэслэл: Дэлхийн бүх орнуудаас яахаараа ганцхан манай улс ийм хуультай байж, бусад хүмүүсийн хийж байгаа балгийг үйлдвэрлэгч нар үүрэх ёстой юм бэ?

http://au.news.yahoo.com/video/national/watch/26902735/

Дээрхи видеоны хамгийн гоё хэсэг: сонгуулийн амлалт-хуулиа зүтгүүлж чадалгүй унасан хуучин ЕС шинэ ЕС үнсэхэд сөрөг хүчнийхэн “татаж унав”.

Өнгөрсөн жил байхаа түвд ээжтэй ч гэлүү Австралийн хятад(http://www.carbonpool.com/people.html)  манайд очсон байсан. Тэр болохоор ерөөсөө байгаль орчинд үлдээж байгаа ул мөрийг арилжааны хэлбэрт оруулах загвар сурталчилдаг. Иймэрхүү хүмүүсийг нийгмийн энтэрпренөр гэж нэрлэдэг ба яг яс юман дээрээ сайн бодох юм бол манай фэн-шуйчин Ганбаатар, арван хэлтэй, ард түмний багш Арго ч энэ ангилалд орно.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: