Тэтгэлэг горилогсдод тусламж

“Утааг арилгах нь ойрын таван жилдээ үлгэрийн далай гэдгийг хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэх улс төрчид энэ сонгуулиар сонгогдох мөнгөө хийхийн тулд гүйөө мөн олон төрлийн бичил болон том бизнесийг хийж байна да” … ПМ. 2011.10.10.

Нотлох баримт нь: http://gerhoroolol.blog.gogo.mn/read/entry322943 Д. Очирбат гишүүн НН дахь хуудсан дээрээ өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлэх нь чухал гээл ихэд онолдож. Эмч хүн байна утааны хор уршгийн талаар шинжлэх ухааны баримт, статистик уншсан харсан байлгүй. Ядаж сонссон биз. Гэвч бодит амьдрал дээр утаа үйлдвэрлэлийг дэмжээд байгаа нь онол, параахшиг зөрнө гэдгийн яруу тод илрэл юм даа. Ичээчээ, чи..

Манайхан сүүлийн 10 жил утаагүй зуух гэж ярьлаа хөөрхий. Зах зээлийн үнээс нь арав дахин хямд өгье гээд чиг борлогдохгүй байгаа тэр зууханд учир байна уу, эсхүл үнэхээр гэр хорооллынхон утаанаасаа салах дургүй байна уу?  Эсхүл Дашрэнцэн гуайн бичсэн “Утаанаас угаар нь найдвартай” гэдэг үнэн юм болов уу? Тэгвэл ч муу сайн байшин хорооллынхон угаартаад үкэж л байг гэж бодож байгаа Жи хорооллынхны зөв. Даанч тэр утаа гэдэг нь баян ядууг ялгадаггүй, жинкэн ардчилсан шударга эд болохоор шийдвэр гаргагчид нь гүйцэтгэгчидтэйгээ, баячууд нь борчуудтайгаа, байшинд амьдардаг би ч хордоод байна, гэр хороололд амьдардаг та ч хордоод байна, таны үр хүүхэд чиг хордоод байна.

Утааны хор холбогдлын талаар бүүр ойлгохгүй болохоор нь Нобелийн шагналтан залж авчраад лекц уншууллаа. Тэр лекцээ УИХ-ын чуулган дээр уншуулахгүй, тэгвэл гэр бэлэглээд байгаа нөхдүүд ядаж зуух бэлэглэдэг болох биз. Их хурлын хэд  маань “юм” бэлэглэх хообитой, ард бядныгаа харж гийгүүлдэг сайн күмс юм байгаам ш дээ, зайлуул.

Манай орон жилийн 280-300 хоногт нартай, цэлмэг байдаг. Салхиа болъёо гэхэд нарны эрчим хүч гээд ийм сайхан юм байж байхад яагаад энэний талаар бодохгүй байгааг л ойлгохгүй байгаам даа. Анхны хөрөнгө оруулалт өндөр, өртөг зардал ихтэйг ойлгож байна. Гэхдээ үнэгүй халамжийн мөнгө тарааж өгснөөс иймэрхүү мөнгө санхүү ихтэй хөтөлбөрт хөрөнгө оруулбал шийдвэр гаргагчид сонгуулийн мөнгөө босгоход илүү унацтай, ард бядандаа ач тустай баймаар юм.

Австралийн Засгийн газраас сүүлийн дөрвөн жил нарны эрчим хүч ашиглах хөтөлбөр хэрэгжүүлж, нарны хураагуур дээвэр дээрээ суулгасан айлд улсаас 8 мянган дойлуур өгдөг. Өрхийн хэрэглээ, хүчин чадлаасаа хамаараад нарны хураагуур нь янз бүрийн үнэтэй. Гол зарчим нь өдрийн цагаар тогоо хураагаад шөнө тэр тогоо цахилгааны шугамд нийлүүлнэ. Хэрэв энэ эрчим хүчний үйлдвэрлэл хэрэглээнээс давсан бол цахилгааны компани манайд өртэй, үйлдвэрлэснээсээ илүү хэрэглэвэл манайх төлнө.

Австралид төвлөрсөн халаалт, халуун усны систем байхгүй. Байрны халаалт, халуун усны асуудлыг цахилгаанаар шийднэ. Нарны хураагуур тавихаас өмнө манай гэрийн цахилгааны хэрэглээ сард дунджаар 250 орчим дойлуур байсан бол нарны хураагуур тавьсан эхний улиралд 5 дойлуур гарсан. Нарны хураагуурын эхний өртөг, суурилуулалттайгаа нийлээд 35 орчим мянган дойлуур болсноос улсаас авдаг 8 мянгаа хасаад 27 орчим мянга болсон. Үүнийгээ хэрэглээний бага хүүтэй зээлээр төлнө. Энд нарийн мэргэжилтний ажлын хөлс маш өндөр тул зөвхөн ажлын хөлс нь ойролцоогоор 2 мянга орчим болсон санагдаж байна.

Хүйтэн бүсийн оронд дулаан хадгалах том асуудал байдаг бол халуун дулаан оронд сэрүүнээ хадгалах нь яг ижилхэн том асуудал. Тийм болохоор байшиндаа дээврийн тусгаарлалт (insulation) хийж, дулаан алдагдлыг багасгасан, наран талын өрөөний цонхоо давхар шиллэсэн. Энд бас нилээд их мөнгө гарсан. Хэдийгээр эхний хөрөнгө оруулалт өндөр ч гэсэн энэ зардлаа 20 жилийн дотор бүрэн нөхчихнө. Хаусны ашиглалтын хугацаа дор хаяж 50 жил.

Манайд барилгын дулаан хадгалалт тооцох стандарт, нормууд бий. НҮБ ХХ Сүрлэн барилгын төсөл дуусахад Эрчим хүчний хэмнэлтийн төв нэртэй ТББ үйл ажиллагааг нь үргэлжлүүлэхээр байгуулагдсан ба Улаанбаатар офис нь Баруун дөрвөн замд Барилгын коллежийн урд талд улаан дээвэртэй сүрлэн барилгад байдаг. Салбар нь Дархан, Эрдэнэтэд бий. Тэнд барилгаас гадна эсгий гэрийн дулаан алдагдлыг бууруулах талаар гарын авлага, зөвлөмж их бий. Сургалт тогтмол явуулдаг.

Германы GTZ-ийн Хот байгуулалтын төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 5-р хорооны 8-р байрыг угсармал барилгын загвар болгон бүрэн дулаалсан.  Гэсэр сүмээс Баянбүрд рүү явдаг замын баруун гар талд чинь Нарны титэмийн хойно улаан хүрэн таван давхар байр бий. Уг төслийн ажлын хүрээнд манай ажлын өмнө агаарын бохирдол хэмжих самбар хийсэн ба анх хийлгэхэд -20С-ээс доош буруу заагаад ажиллахгүй байгаа тул засуулна гээд төслийн удирдагч герман эмэгтэй ууртай хэлж байсан. Манай барилгуудыг шөнө дулаан хэмжигч багажаар харахаар угсармал барилга заадлаараа улаарч туяараад “их гоё” харагддаг юм. ТВ-ийнхэн энэ талаар нэвтрүүлэг хийвэл их олон хүн үзнэ дээ.

Би хувьдаа нарны эрчим хүчний хавтан Монголд нэвтэрвэл балкон дээрээ авч тавина гэж боддог. Үнэгүй цахилгаандаа биш, байгаль орчинд найртай гэдэг нь хамгийн гол шалтгаан. Дараа нь балконоо дулаалж байгаад хүлэмж бариад төмс, байцаагаа болий гэхэд нарийн ногоо тариад хүнсэндээ хэрэглэвэл гоё доо. Хайдропоник буюу (hydroponics) эрдсийн уусмалд хүнс тариалах энэ ажлыг хийхэд том талбай хэрэггүй. Сургалтад нь сууж, өөрийн биеэр туршлага судалсан боломжийн юм байна билээ, найз нараа.

Comments on: "Өвөл, утаа, угаар…" (4)

  1. Утаа бууруулах асуудал аймшигтай удаан, жил тутмын утааны нэмэгдлийг жил тутмын утаа бууруулах ажлын үр дүн нь яагаад ч гүйцэхгүй л байна. Утаатайгаа тэмцсэнээс эх үүсвэртэй нь тэмцүүл яадийн болдоо. Доорх маягийн санаануудыг уг нь нэгтгэж байгаад, аль боломжтойг нь хэрэгжүүлж эхэлмээр байна.
    1.хуучин автомашиныг төр хямд үнээр худалдаж аваад, устгадаг байх. Тэхгүй бол хэн нэг нь хуучирсан машинаа унасан болж, хар утаа нэмж байгаад, хэн нэг мөнгө багатай хүнд шахаж орхино. Нөгөөх нь бас, хуучин ч гэсэн хог дээр хаячихаж чадахгүй, хоолны мөнгөнөөсөө илүүчилж, мөнгөний, утааны мангасаа байнга тэжээх хэрэг гардийн.
    2.Шинэ нийслэл гэдэг шиг, томоохон оффисуудын төвлөрлийг арай өөр газарт нүүлгэх. Төв аймагт ч юмуу. Дагаад том машин унадагууд, тэдний хүүхдүүд, сургууль цэцэрлэг нь утаагүй, тохилог шинэ дүүрэг рүү нүүнэ. Эргээд эндээ үлдсэн хүмүүс нь хичээж таарах байлгүй.

    Эхнээсээ, хамаатан саднууд маань хүртэл утаанд уушиг нь өвдөж, бүр цоорч байна. Энэ янзаараа байвал эртхэн гэр бүл, үр хүүхдээ аваад хаа нэг утаагүй газар очиж, тэндэхийн хөгжилд хувь нэмрээ оруулах минь.

    Мөн таны нийтлэлээс, Алимаа эгч Австралидаа house/ electric төлбөрөө төлж дуустал амьдрахаар шийджээ гэж ойлголоо шүү, болно биз?🙂

  2. Та нар гэчижээ. Энэ чинь ёстой таалагдсангүй.
    Би, бас бид массаараа 7.1ндсийн байналдаа.

  3. Би утаанд хайртай. Толгой манараад сайхан байдаг юм. Мансуурдаг гэхүү дээ ккк

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: