Манай СӨХ-ны хурал энэ амралтын өдрүүдээр боллоо. Манай 3 байрны залуучууд нийлж буулгах гээд бараагүй 3 жил өнгөрсөн гаричин өвөө байсан юм. ТУЗ-ийн дарга нь бас ялгаагүй настай хүн. Манайд байдаг нийтлэг дүр зураг СӨХ-ны хуралд тэтгэвэртээ гарсан хөгшчүүл идэвхитэй ирж оролцоно. Манайд ч ялгаагүй.
ТУЗийн дарга болон СӨХ Гүйцэтгэх захирлаа огцруулах хурал боллоо. Огцруулах ч юу байхав, өөрсдөө хүсэлтээ гаргаж ажлаа өгч байгаа юм. Тэгэхгүй бол ёстой буунаа нэг гонж шүү дээ.
Хурал эхэллээ. Тайлан гэж нэг жонхуурсан юм. Төсвийн мөнгөөр хийсэн, хажуугийн шинэ барилгын тусламжтай хийсэн ажлаа чухам би хийсэн гэж авч байна нөгөө өвөө чинь ККК. Дарга болох хүсэлтэй хүн байвал саналаа хэл гэхээр нь би гараа өргөлөө. Тэгсэн чинь галтай цогтой нэг эмээ босч ирээд л дарга болох дуртай, эмэгтэй хүнээр тавихгүй, тулхтай сайхан эрэгтэй хүнээр тавина. Манай дарга сайн ажилласан. ТУЗ-ын дарга 71тэй өвөөг улируулан сонгоно гэж авч өглөө. Тэгснээ манайд хамаагүй байрны хуучин хорооны намын дарга байсан өвөөг авчирч дарга тавих юм боллоо доо. Тэр нь манай байртай түй хамааралгүй, шал өөр байрны өвөө шүү дээ. Дараа нь боссон эмээ өвөө нар тэр намын дарга асан өвөөг дэмжээд наачихлаа шүү.
Манай хажуу айлын өвөө босонгуутаа чадаж байвал эр, эм хамаагүй. Дарга болъёо гэж байгаа хүмүүс өөрсдөө саналаа хэлэг. Тэр даргаар сонгох гээд байгаа хүн чинь өөрөө ирж, хөтөлбөрөө танилцуулаг гэснээр өөр байрны намын дарга асан өвөө рүү утасдаж, одоогийн СӨХ-ийн санал болгож буй эмэгтэй бид хоёр юу хийхээ ярьлаа.
Би ч хэллээ. СӨХ-ны дарга болохгүй, ТУЗ, эсхүл хяналтын зөвлөлийн дарга болъёо. Би өөрөө даргад дуртайдаа биш, хуулиараа өөр байрны хүн сонгож болохгүй, дээр нь би энэ байрны оршин суугч учраас цэвэрхэн, тохилог байгаасай гэж боддог учраас нэрээ дэвшүүлж байгаа юм. Би өөрөө СӨХ хурал хийлгэх гэж би 3 удаа гарын үсэг цуглуулсан. Дарга солихыг бүгд дэмждэг мөртлөө, хэн нь ч хуралд ирдэггүй. СӨХ ТУЗ Гүйцэтгэх захирлын үйл ажиллагаанд хяналт тавьдаг субъект. Хэрэв ТУЗ-ын дарга болчихвол ядаж орц болгоныг нэг ахлагчтай болгоод ажиллахад боломжтой. Мөн подвал, О өрөөний түрээсийн үйл ажиллагааг зогсоож, СӨХ мөнгийг дахиж эргэж харна гэв
Мөнгө нэмэх гэж байна. Чухам дарга болоод хэт залуу тул “цусыг нь холих нь” гэнэ дээ. Хоёрч хүн босч, эр эм нь хамаагүй гэв. Гэвч зангаа тавихгүй, ТУЗ-ын даргаар эрэгтэй, ахмад хүн тавина гэж зүтгэлээ. Ингээд ТУЗ-ын гишүүнээр 2 эмээ, 2 өвөө бид 5 сонгогдож, нөгөө 4 маань намайг ТУЗ-ийн даргаар сонгов. СӨХ ТУЗ нь Гүйцэтгэх захирлыг томилдог тул бодлогоор тавихаар авчирсан өөр байрны нэг эмэгтэйг даргаар томилж, ажил хүлээлцүүлэх шийдвэр гаргаснаар улстөржсөн, талцсан СӨХ хурал өндөрлөв.
Би Баярхүү багшийн энийг уншаад за арай ч дээ гэж инээж байсан үнэхээр ард нийтийн дунд улстөржилт айхтар юм байна. Хэдийгээр СӨХ гэдэг нь оршин суугчдын өөрөө удирдах байгууллага мөн боловч нийт гишүүд нь идэвхигүй бол хуучин үед дарга хийж явсан идэвхитэй хэдхэн хүний үзэмжээр шийдэгддэг аж. Ялангуяа, тулхтай, настай, эрэгтэй хүнээр томилно гэж эмээ нар маш их дайрч байсныг хэлэх хэрэгтэй. Тэдний залуу сайхан, ид хөдөлмөрлөж байх үед эрэгтэй дарга ихтэй байсан учраас тэр үзэл, стереотип нь бүүр цусанд нь шингэсэн бололтой юм. Хурлын дараа хамгийн их гомдол хэлдэг суугчид надтай уулзаж, ингэ тэг гэж хэлсэн бөгөөд би тэдэнд ХУРАЛДАА сууж бай л гэлээ. Учир нь тэдний хэн нь ч хуралд оролцоогүй.
Манай СӨХ-ны хуралд 60с доош насны намайг оролцуулаад ХОЁРХОН хүн байсныг хэлэх хэрэгтэй.
Comments on: "Иргэний оролцоо vs Улстөржилт" (3)
manai SOH gej bas neg getsuu ovgon baigaa, yaj solidogiim bgaan medehgui. manai bair lav odoo boltol univision, skymedia, mobinet geh met internet-n suljee oroogui, gants soh dargaas bolj odoo boltol niigemteigee hol niiluulen alhaj yavj chadahgui l baijiin daa, songolt baihgui sansar cable bolon citynet l hereglejiin : (
Манай СӨХ-ны хуралд ердөө дээд тал нь 20 хүн оролцдог. Тал нь залуу, тал нь хөгшин хүмүүс. Тэгээд хамгийн тэнэг нь манай байр болоод хажуугийн нэг байшингийн хэрмэн хананы дундуурх хоосон зайгаар хүмүүс орж гараад, харахын аргагүй бохирдуулаад хаячихсан байдаг тул үүнийг битүүлж, хүн орох аргагүй болгоё гэсэн санал тавьсан чинь огт хүлээж авахгүй (нөгөө СӨХ-ийн эрхтэн дархтангууд), оршин суугчдын олонхийн саналаар л үүнийг шийднэ, та нар дөнгөж 20 байгаа тул олонхийг төлөөлж чадахгүй гээд гүрийгээд байгаа юм даа. Ийм тэнэг юм байж болох уу?
Huuhen huniig bol shuud l avch helelcehgui n’ bnash dee. Chinii sanaa zov, bugd shuumjildeg mortloo orolcdoggui. Zaluuchuud idevhtei bol arai oor dur zurag garnaa daa.