Тэтгэлэг горилогсдод тусламж

Армийн сүр нь жагсаалдаа гэдэг шиг манай төрийн сүр хүч нь фоормондоо юм байнаа гэж бодоод байна.

Манайд фоорм өмсдөг байгууллага МАШ олон

1. Арми: Энэ бол зүй ёсных. Учир нь арми тушаалд захирагдах бүлэг сэтгэхүй хөгжүүлж байж, амжилтад хүрэх учраас энэ зүй ёсны асуудал. Цол тушаал ахих тусам гялгар, гялтгар ихтэй болж сүр хүчийг үзүүлдэг.

Жич: Төрийн хамгаалалтын Боролдой хүүгийн цэмбэн хувцсаа болиосой. Наадам болохоор л би тэднийг маш их өрөвддөг юм.

2. Цагдаа 

Нийт массаас ялгаруулж харагдуулах зорилготой учраас бас л фоорм өмсөх нь аргагүй. Тушаал ахих тусам зөвхөн өөрийн бие бүрэлдхүүндээ танигдахуйцаар тэмдэг нь өөрчлөгдөнө. Түүнээс дарга нь ганган, эргүүлийн цагдаа нь пөөнөгөр байдаг газар диктатур дэгглэмтэй улс, соц. уламжлалтай орнуудаас өөр газар бараг л байхгүй дээ болов уу.

3. Шүүх

Хар нөмрөг цагаан үс нь хаанаас эхтэйг хэн ч мэддэггүй Англид шүүх үйл ажиллагааг нийгмийн дээд зиндааныхан явуулж ирсэн бөгөөд үүнээс улбаалан зиндаагаа илэрхийлэх хэлбэр нь хувцас, үсний засалт нь өвлөгдөн үлдсэн гэдэгтэй ихэнхи судлаачид санал нийлдэг. Манайхан одоо хар нөмрөг хэрэглэж буйч хиймэл цагаан үс тавьдаггүй нь сайшаалтай юм. Тэгэхгүй бол ёстой гошин харагдана даа 

4. Прокурор

Эдний формын хувцас нь социализмаас эхтэй. Прокурор нь төрийн өмнөөс ял тулгаж байгаа этгээд тул сүр хүчийг үзүүлэх хэрэгтэй байсан учраас цагдаагийн хувцас өмсдөг байж. Ардчилсан нийгэмд прокурор ард нийтийг төлөөлж, хэрэгт татагдсан хүнтэй яг ижил, эрх, үүрэгтэй оролцож байхад яллагдагчаасаа илүүтэй байр суурьтай оролцох нь таарахгүй. Ийм тэдний формын хувцсыг болиулах хэрэгтэй. Хайран мөнгө

5. Онцгой байдал

Иргэний хамгаалах, гал хамгаалах, нөөц гэсэн гурван өөр хүчний бүтцийг иргэншүүлэх гэж байгуулагдсан ч цэргийн цол, хувцас, гяланцагийг нь устгаж чадаагүй. Яах гэж юниформ өмсдөг, тусдаа цол өгдөгийг нь ойлгодоггүй. Бодвол дотоод цэрэгжилтийн зохион байгуулалтаа хадгалах гэж л тэр байх. Гал унтраагч нар хамгаалалтын хувцастайгаа байхад л хангалттай болохоос заавал формын хувцас өмсөж, сүрийг үзүүлэх хэрэг байхгүй л баймаар юм

6. Нийгмийн даатгал

Яджаахад цэргийн загвартай хувцастай. Арай л цол өгдөггүй байх. Больчихоосой. Мобикомын үйлчилгээний ажилчид шиг жигдэрвэл барав, юун сүрийг үзүүлсэн цэргийн жавхаа вэ? Ийм хувцас өмсчихөөд иргэдэд үйлчилнэ ч гэх шиг. Яг үнэндээ бол хөрөнгө оруулалтын сан шүү дээ. Бүүр өмсмөөр бол банкныхан шиг хувцас өмсөөсэй дээ

7. МИАТ, Төмөр зам 

Онгоцны үйлчлэгч, нисгэгчид, илчит тэрэгний жолооч, үйлчлэгчид нь л формоо өмсөнө биз. Удирдах газрын конторынхон нь больчихоосой. Ёоо

Форм өмсгөлд төсвөөс зарцуулдаг мөнгө ярихгүйгээр үйл ажиллагаанд яаж нөлөөлөхийг авч үзье. Цэргийн форм өмсчихсөн үйлчилгээнний ажилтан таньтай ямар өнгөөр ярих бол? Лав л энгийн найрсаг харьцахгүй, хөмсгөө тав  болтол зангидаж чухал дээрээ тавьчихаад баахан дүрэм, журам ярина.

Өөрийгөө чухалд тооцсон бүлэг хүмүүс өөрсдийнхөө ажлыг бүхнээс чухалд тавьж, цалин хангамжийн хамгийн дээд рүү жинхэнэ “сахилга баттайгаар” тэмүүлнэ. Сайн ухвал эдгээр юниформ өмсдөг байгууллага Төрийн албаны хуулиас гадна тухайн байгууллагын эрх зүйн байдлын тухай хуультай. За тэнд нь тэдний эрх ямба яаж эдлэх тухай товын тодорхой заагаад, гарцаагүй араанд нь хийсэн байгаа.

Төрийн албаны цалин бага байгаа учраас авлига их байгаа талаар 90 оны сүүлээс хүчтэй ярьж цалин пүнлүү, хангамжийг нь удаа дараа нэмсэн. Тусгай хуультай ч болсон. 2005 он гэхэд хамгийн их хангамж эдлэгчид төрийн албан хаагчид болж хувирсан. Тэглээ гээд авлига буурсан уу? Улам ч хөгжөөд дэлхийд дэд БАЯН ХОДООД болчихсон явна.

Чингис, Сүхбаатараар талцаж, талбайн нэр сольж байхаар иймэрхүү статус бэлгэ тэмдэгтэйгээ тэмцээч, эрх баригчидаа!

Advertisements

Comments on: "Төрийн сүр хүч" (1)

  1. тийм шүү, санал яг нийлж байна.

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон цуваа

%d bloggers like this: