Тэтгэлэг горилогсдод тусламж

Арваад жилийн өмнө Монголоос Синга руу МИАТ-ын чартер нислэг хийхэд оролцож байлаа. Тэр үед монголоос ирсэн жуулчдад орчуулагч хийх ажилд тохоон томилогдож билээ. Бас зүгээргүй, миний ажилладаг байсан компани нөгөө компанидаа намайгаа “зарсан” ба өөрөө ч мэдэлгүйгээр  “хүний наймааны золиос” болж байсан байгаа юм.

Тэр үед shopping  гэдгийг “дэлгүүрдэх” гэж орчуулж хүмүүст шоолуулж байсан боловч энэ үг одоо орчин цагийн монгол хэлэнд бат хэвшжээ. Тэгвэл Shopaholic гэдэг үгийг “дэлгүүрчин, дэлгүүрдэх донтон” гэж орчуулах байх даа, тиймээ?

Австрали дэлгүүр үнэтэй.

Цалин, орлого өндөр тул бараа бүтээгдэхүүн үнэтэй. Гэвч хүнсний бүтээгдэхүүний стандарт дэлхийд өндөрт тооцогддог. Хүнсний аюулгүй байдал, ер нь аюулгүй байдал НЭГ номерын асуудал. Хүн төвтэй нийгмийн гол шинж нь ХҮНИЙ АЮЛГҮЙ БАЙДАЛ, ТАВ ТУХ, ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨГ ДЭЭДЛЭХ (Дарааллыг нь анзаарна уу)  Хямд амьдаръяа гэвэл ах дүүгийн барилдлагат China Town  хавьцаагаас хямд ногоо, будаагаа авна. Мөн тухайн долоо хоногийн дэлгүүрийн каталогийг харж байгаад хямдарсан барааг онилж байгаад худалдаж авч болно. Хүнсний хоёр том сүлжээ дэлгүүр болох Coles, Woolworth нэг толгой компанитай. Одоогоос 6 жилийн өмнө байхаа нэг нь нөгөөгөө худалдаж авсан юмдаг. Миний хийдэг маркетингийн ажил эдгээр дэлгүүртэй нягт холбоотой бөгөөд эдгээр дэлгүүрийн бараа бүтээгдэхүүн тодорхой зорилтот зах зээлд чиглэсэн байдаг. Шампунь, соус, спагетти г.м өдөр тутмын бараа бүтээгдхүүний хямдрал энэ хоёр дэлгүүрт ээлжилдэг бөгөөд дунджаар 45 хоногт нэг ротаци цикл явагддаг.

Лангуун дээрхи барааны өрөлт бол бөөн стратеги. Ердийн худалдан авагч өөрийн нүдний түвшинд байгаа барааг хардаг тул уг хэсэгт үнэтэй бараа бүтээгдэхүүн өрсөн байна. Дээд талд нь яг тэр барааны арай илүү том савлагаатай нь байна. Хямд, царай муутай савлагаатай бол хамгийн доод талын лангуун дээр залардаг. Хугацаа заасан хурдан муудах хөргөгчний бүтээгдэхүүний хувьд хамгийн наад талд нь хамгийн хурдан хугацаа дуусах нь хамгийн ар талд нь хамгийн сүүлд хугацаа дуусах нэг ижил барааг өрдөг.

Дэлгүүр хаахын өмнөх 1 цагт хугацаа дуусах дөхсөн бараа хямдарна. Мах, талх г.м өдөр тутмын бараанаас гадна үлдэгдэл ихтэй зарим бараа хямдралын тусгай сагсанд хийгээд тавьсан байдаг. Жишээлбэл, саяхан нэгж нь 17 дойлуур байдаг триког 1 төгрөг болж би шукадан нилээд хэдийг авч жоорлов.

Барааны дэлгүүрийн хувьд кенгурууны дүрстэй Proudly made in Australia (Бахархалтайгаар Австралид үйлдвэрлэв) тэмдэг наасан бол яг адилхан бараанаасаа дорж хаяж хоёр дахин үнэтэй.

Хүнс http://www.youtube.com/watch?v=RRP3I9JTodU&feature=related

Бараа http://www.youtube.com/watch?v=DvgjVSUcUP0

Хэрэглэгчийн зах зээлийн дунджаас дээд хэсэг сүүлийн үед дотоодын бүтээгдэхүүн, мөн Ethically produced буюу хүний болон хүүхдийн хөдөлмөр мөлжөөгүй, Fair Trade буюу шударга худалдааны зарчмыг баримталсан бараа бүтээгдэхүүнийг худалдан авдаг болсон. Үүний дараагийн сонголтод нөлөөлөх нэг хүчин зүйл Байгаль орчинд ээлтэй байдал. Жишээлбэл, шампуний саван дээр байдаг тусгай тэмдэглэгээнүүд, амьтан дээр туршаагүй, байгалийн гаралтай минераль гоо сайхны бүтээгдэхүүн гм. Саяхан Монголоос ирсэн найз маань Австралид кофе Америкаас үнэтэй байна гэж гайхахад нь дээрхи тайлбарыг хэлж өгсөн дөө. Би хүртэл ядуу оюутнаа мэдэхгүй бас харж байж авдаг.

Хүнсний бүтээгдэхүүний найрлагад ордог бэхжүүлэгч, үнэр, амт оруулагч г.м Е бүтээгдэхүүний кодыг мэддэг байх нь бараа, бүтээгдэхүүнээ сонгоход чухал юм. Вики аниагаас харвал

http://en.wikipedia.org/wiki/E_number

Барааны хувьд бол цэвэр торго, хөвөн, даавуу, натурал бүтээгдэхүүн үнэтэй.

Яг ижил полиэстерэн ороолт 10 дойлуур байхад цэвэр торго, эсхүл боловсруулаагүй хөвөн, моодалаар хийсэн бол үнэ нь шууд 5 дахин нэмэгдэнэ. Дашрамд дурдахад Солонгост ажиллаж байгаад ирсэн Монголдоо оймсны үйлдвэр ажиллуулж байгаа залуугийн бараанаас авсан бөгөөд бохир хөвөн даавуун утсаар хийсэн оймс нь огт чийг татахгүй, эдэлгээ сайтайг хэлье. Мэйд ин Монголиа ГОЁ.

Поссум (http://giliin-khatan.blogspot.com/2010/07/blog-post_30.html) гээд нэг төрлийн молтогчин амьтны үсээр хийсэн хувцас, эдлэл үнэн дулаахан, эдэлгээ сайтай. Юун ноолуур, ноос. Манай сарлагийн хөөвөртэй дүйх байх. Эдний болон Шинэ Зеландын бренд бүтээгдэхүүн. Хамгийн хөгжилтэй нь Шинэ Зеландууд Австраличуудыг поссум, эд нар нь болохоор тэднийгээ киви (нисч чаддаггүй зөвхөн тус улсад байдаг шувуу) гэж нэрлэцгээдэг. Гол түүх нь хэдэн онд ч юм поссум Австралиас Шинэ Зеландад очоод киви шувууг тусгай хамгаалалтад ортол нь барьж идээд дуусгасан юм гэнээ. Тэгээд бие биенээ доромж маягаар тэгж шоолдог юм байна. Эд нар Шинэ Зеландтайгаа их өрсөлддөг, муугийн жишээ авахдаа бид ШЗ-аас хойгуур байна гээд л бөөн сүр болдог юм. Нөгөө Балтын “улаан, цагаан гэнэ үү? Яааг адилхан шар юмнууд байж” гэдэг шиг. Хо хо хо.

Гутал:

Энд гутал үнэн сайтай. Ялангуяа хөлд эвтэй, ортопедик гутал бол үнэтэй, чанар маш сайн. Офис хүүхнүүд ихэнхидээ 3 орчим см өсгийтэй хар өнгөтэй,битүү, хөлд эвтэй, үнэтэй гутал өмсөнө. Эрчүүд мөн ялгаагүй. Хүүхэддээ 3 сар тутам гутал авч өгнө. Манайх шиг дараа жил гэсэн ойлголт байхгүй. Хөлд орж буй хүүхдүүд бүгд хөл нүцгэн. Эдний үндэсний гутал өвөлдөө UGG, зундаа THONGS буюу резинэн углааш. Гэхдээ дэлгүүр, гудамж хаана чбүгдээрээ хөл нүцгэн алхалж явдаг. (Дэлгэрэнгүйг эндээс умшаарай хүүхээд  http://giliin-khatan.blogspot.com/2010/11/blog-post_25.html). Анх Абориген доктор хичээл заахаар хөл нүцгэн тууж орж ирж бид нарын нүдийг орой дээр нь гаргаж байж билээ. Үндэсний хувцас гэснээс тусгай тосоор тосолсон үхрийн ширэн цув, малгай, жилетийг Австраличууд, ялангуяа фермерүүд их хэрэглэнэ. Тэр малгай нь яаж чиг нугалж, хугалж, мушгиж байсан хэвээ алддаггүй. Монголд хамаатандаа бэлгэнд өгөхөд эхлээд ойлгохгүй байснаа ид шидийг нь ойлгохоороо амаа олохгүй магтдаг юм. JACARU брэнд хамгийн сайн. Мөн ACUBRA брендийн туулайны нарийн ноосон ковбой маркийн малгай бас их алдартай. Крокодил Дэнди дээр өмсдөг матрын шүдтэй. Дэнди агаа буюу жүжигчин Пол Хоган татварын хэргээс болж Амь эрэг рүү зугтаад энд нэр хүнд нь навс унааск.  Голливудын олон одод Австрали хүмүүс байдаг. Николь Кидман, Кэйт Бланшет, Рассель Кроу, Хью Жакман тэгээд Кайли Миноуг, Ронан Кийтэн, Натали Имбрулия г.м дуучид. Өөр юу юу ч билээ хамтлагууд. Сониноос Рассель Кроуг амьдаар нь Сиднейд харсан чинь нэг их өндөр биш. Николь Кидман бол өндөөр туранхай, шар хүүхэн байна лээ. Гудамжинд таарвал би лав танихгүй ээ. Тэгжаагаад од, модны сүүдэрт авахуулсан зургаа тавьнаа. Нэг чарити фанкшн дээр хамаг ододтой нь танилцах завшаан тохиолдож, би ч боломжийг ашиглахдаа масчэр юм чинь яаж зүгээр байхав дээ.   Гутал хувцас од болж хувирах цагт Орландо Блуумын авгай эгдүүтэй хөөрхөн Миранда Кэррийг дурдахгүй өнгөрч болохгүй. Эднийхэн чинь тэгжаагаад бие хаа, хөгжил сайтай болохоор топ модель дэлхийд овоо хэдийг, янз бүрийн мисс бас нилээдийг экспортолсон юм байна лээ. Эдний хүүхнүүд одоо эрлийз, хурлийз болоод бие бялдар, царай зүс хачин сайхан болж байгаа. Яаж чиг бүдүүрч байсан бэлхүүс бол тод шүү дээ. (За энэ ч их далийдуу л бичлэг болоод байнаа даа, янз нь…).

Дизайнер. Энд дэлхийн нэртэй брэнд яаг дундаж давхаргадаа бол өмсдөггүй. Түрүүн дурьдсан найз хүүхэн энд дэлгүүрдсэн чинь энийг чинь хэн ч танихгүй, мэдэхгүй гээд байсан. Тэр мундаг БУРБУРИ, ЖОРЖИ АРМАНИ-г бол их алдартай од, бизнесмэн, эсхүл орлого өндөртэй, фашн индастри хүмүүс л өмсдөг юм шиг байна лээ ш дээ. Миний найз хуульч, эмч нарыг харахад чанар сайтай Австрали брэндээ өмсөцгөөдөг нь эх оронч үзлийн нэг илэрхийлэл юм. Тэдгээр брэнд нь гишүүддээ зориулсан сэйл зарладаг бөгөөд тэр үеэр нь жинхэнэ од шүүрнэ. Миний дуртай брэнд гэвэл

www.countryroad.com.au

www.witchery.com.au

www.laura-ashley.com.au г.м.  (За нөгөө шуналт чинь бүүр шүлс нь гоожчихсон бичиж алдаж байнаа, хи хи хи). Мөн British label маш их дэлгэрсэн www.jigsaw.com.au г.м. Харин америк нэг их бишээ. Том хотуудад байдаг байх, манай хөдөө бол эдний дизайнерууд л байдгийн ш дээ. Дээрхи брэндэд яагаад дуртай вэ гэвэл MERINO WOOL буюу хонины нарийн ноосоор эдэлгээ, загвар сайтай, залхуу надад тохирсон сүлжмэл хувцас хийдэг юм. Угаалгын машинд уутанд хийж чулуудаад болоо.

Энд LV барьж,  уруулаа тодоор будсан хүүхнийг бол гаднаас нь хараад шууд БИЧ гэж дүгнэдэг. (Найз Австрали хүүхний зөвлөгөө). Дашрамд дурдахад монголоос ирсэн найз ЛВ-тэй байв. Танай монгол ядуу гээд байдаг төрийн албан хаагч нь ориг ЛВ барьж байна ш дээ? гэж хоёр хүн надаас асуув. Манай сургуулийн гадаад захирал Монголд 2006 онд очоод та нар SO DRESSY UP гээд гайхаад байсан. ККК.

Хүн дуртай сэдвээрээ хэдэн цаг ч ярьж чадна гэдэг шиг дуртай юмаа бичсэн чинь түүхэндээ хамгийн урт бичлэг бичив. Чилээж, ядраасан бол хүлцэл өчье. Амралт, Хмасын  сэйл гээд би чинь үнэн аз жаргалтай байна даа. Кредит картны баланс ирэхээр барайх байх. Австралид сурдаг оюутан хүүхэн амиа хорлосон гэвэл энэхүү бичлэгийг хийхийн тулд өөрийн биеэр судалгаа хийснээс гарсан санхүүгийн сүйрлээс болсон байна гэж ойлгоорой нөхөөд.

Comments on: "Өдөр тутмын амьдрал:ДЭЛГҮҮРЧИН" (10)

  1. hehe, ter toson tsuv malgai chini yun belgend yavah ve, oortoo avahaas ch halshirmaar unetei ed sh dee… ta ch chuhal ulsuudad l ogdog baih ni dee.. tanaas iluu chuhal uls geheer odoo yamarshuu ulsuud baij taarah ve hehe..

    • Вахаха. Хөгшин настай ээжид минь жилд шөлний хонь явуулдаг малчин үеэл байна. Бороо шороонд алзахгүй, нэвт сийгэхгүй нтр гээд амаа олохгүй магтаад үеийнхэндээ гайхуулаастай. Тэдгээр мянгат, түмт малчин ард нь надад захих гээд, би санаа зовоод үнийг нь хэлж чадаагүй ээ. Сураг сонсохноо манай үеэл хонины сүүлний өөхөөр тослоод гялгар нап болгосон байна гэсэн.
      Манай ээж гэж онгироо товариш бас нэхий АГГ бүүтийг хамаг амьтанд сурталчлаад, аваачиж өгсөн болгоныг ах дүүдээ бэлэглээд нааг шатаажаагаа ш дээ. ККК

      • harin tegdiimaa. neg honinii arisan taavchig 138$-r avav daa. buur emeegee helj helj, zahij zahij zovhon ooroo omsooroi, une ni iim shw gej neleen hedden tsagiin leekts umshsan sh dee. tehgui bol ahiad baina uu, ah duu nart podarilchlaa geed baidiin bailee, bi ch bas neleen turshlagatai uzkeed baidag bolool vaigaashd. Ter UGG mugg-g chini amidraldaa anh udaa l oortoo avch uzlee. saya, hahaha, odoo mongold ovloor omsoh gejiigaan, hund l avch uzsenees oortoo naadgui bsan bgaamaa, tun muu shw.

  2. Кк хүн бас дуртай юмаа уншихаараа хэр уртыг нь ч мэдэхгүймөө кк. Ер нь манайхан л нээх брэнд гээд аймар туйлшраад байдийм шигээ уул нь бол биед эвтэйхэн материал сайн гэдэг нь хувцасны хамгийн чухал үзүүлэлтийм шиг санагддийм дөө

  3. би бүдүүлэг хүн чанарыг нь мэдэхгүй болохоороо бүлт үсэрч байж магадгүй шүү. Манай хонины нэхийгээр тэр UGG шиг гутал хийж болдоггүй юм байх даа. Дэлгүүрт барьж үзсэн манай нэхий шиг л юм баригдаж байна лээ.

    • Нэхий боловсруулах технологи нь өөр юм шиг байна лээ. Манай ээж ШБОС-доод оролдож үзсэн юм. Нэхий болон нэхий гутлыг нь угаалгын машинд хийгээд угаачихдаг. Жоохон хатуураад дарайгаад хатахаар нь хэд нухаал буцаад цоотон шинэ.

  4. Goyo article bna. Bi 1 sard melbourned ochij surah gej bgaa. Bi barag gutalgui shaham yavj bgaa. Ouytan yum chin ondor osgiit omsohgui ee. Gehdee bas puuz omsmoorgui bna l daa. Oyutan ch gesen bas joohon stiltei bmaar bna. ballet shoes buyu chiishgen gutal oldoh bolov uu? Ali delguurees gaigui murtloo hyamdhan chiishgen gutal avah ve? End baihdaa goltsuu Zara-giinhiig omsdog bsan.

  5. hi alimaa sain u bagiin nzaa.Soogie bn

Leave a reply to Soogie Хариулт болиулах