Тэтгэлэг горилогсдод тусламж

З. Боргилмаа “Эдийн засгийн эр чөлөө ба аюулгүй байдал” http://economy.news.mn/content/41734.shtml

Б. Номинчимэд “Монголчууд бидний ядууралд хэн буруутай вэ?”  http://sonin.mn/?p=102427

Г. Ганбат  “Баруун жигүүрээ дэлгэе” http://politics.news.mn/content/41868.shtml

Баабар” Гамин гэж хувьсгалт гэсэн үг”  http://baabar.niitlelch.mn/content/2612.shtml

Сүүлийн үед иймэрхүү сайхан нийтлэлүүд уншаад, “хонгилын үзүүрт гэрэл харагдана” гээд баясаад байгаа ш дээ. Онолын үүднээс дээрхийг тайлбарлахыг би бээр хичээе.

Улс төрийн онолд “Дүүжин цагны онол” гэж нэг лут зүйл бий. Энэ нь иргэд, нийгмийн олонхийн улс төрийн итгэл үнэмшлийн савалгааг тайлбарладаг бөгөөд соц нийгмийн үеийн абсолют зүүний үзлээс (socialism, communism) баруун тийшээ хэт савлан ‘wild wild west’ болсон бидний өнгөрсөн 20 жилийн хөгжлийн эрэмбийг хэлж байгаа юм. Дунд сургуулийн физикийн хичээлээр инерц, фазын онолыг та бүхэн сайн үзсэн. Бид чинь академик мэдлэг сайн мөртлөө прагматик, бүтээлч чадвар султай ард түмэн ш дээ. Дээрхи физикийн хуулиар нөгөө савалгаа чинь буцаад зүүн тийшээ сэвлах бөгөөд энэ удаа өмнө хүрсэн туйлын цэгт хэзээч хүрэхгүй. Та бүхэн анзаарч байгаа бол эрх баригч намууд үзэл баримтлалаа шинээр томъёолох гээд түүнийг нь эсэргүүцэгчид ПиАрдаад бантан, жонхуу зуурч байгаа энэ үед нийгмийг арай өргөн, том утгаар нь харж, болж буй үйл явцыг бодгальч буюу индивидуал бус, хамтын коллектив зүй тогтлоор харах нь мэдэх, мэдэхгүй асуудлаар улс төржиж, дөвчигнөхгүй байх боломжийг олгох юм. Бид капитализмын хамгийн бурангуй, муу хувилбарын туйлд хүрсэн. Одоо буцах горимдоо орлоо. Та бүхэн анзаарч буй бол сонгуулийн амлалт, бэлэн тарааж буй мөнгө, халамжийн бодлого энэ бүхнийг хэлээд байна. Гэхдээ ингэж, урагшаа хойшоо, баруунтан, зүүнтэн болж савласны хохирлыг амсагчид нь улс төрчид бус тэднийг сонгосон иргэд. 

Хойд хөршид мөн энэ талаар хэдэн жилийн өмнө судалгаа хийхэд нийт иргэдийн бараг 50% нь социализмдээ хайртай хэвээр байсан сонирхолтой баримт уншиж байлаа. Үүнийг мэдэрсэн улс төрчид нь үндэсний бахархалаа сэргээхийн тулд спортын одод, залуучуудыг Төрийн думд олноор нь оруулсан. Путин үүнээсээ болж шүүмжлэлд ч их өртсөн. Гэхдээ ямарч тохиолдолд үндэсний бахархалыг нь бага ч атугай сэргээж чадсан юм. Тод жишээ, өнгөрсөн өвөл, зуны олимпын үеэр ажиллаж байсан Оросын тосгон. Оросын телевизүүд 90-ээд оны Баян хүнийг балаг тойрохгүй, Просто Мария мэтийн киноноосоо залхаад,Америк сериалын орос хувилбарыг өдөр шөнөгүй үзүүлж байна.

Мөн сүүлийн үеийн уралдаан, тэмцээн Оросын сүр хүчийг харуулахыг маш их чармайж байна. Жишээ Орост болсон 2009 оны Евровижны хаалт ТАТУ хамтлаг Нас не догонят- Not gonna get us хит дуугаа Александровын нэрэмжит Улаан армийн ансамбльтай дуулж, тайзан дээр танк буу зэвсэг гээд юу болов. Хятад мөн адил. Хятад улсын парад, Бээжингийн олимп.

Нийгмийн байгуулалтыг томоор нь харах юм бол НИЙГМИЙН ХӨГЖИЛ+УЛС ТӨР+АРД НИЙТИЙН ҮНЭТ ЗҮЙЛ буюу ШАШИН  харилцан хамааралтайгаар, зөв харьцаатай байвал нийгмийн тогтвортой байдал, хөгжил дэвшил хангагддаг байна. Яг одоо бол нийгмийн үнэт зүйл нь мөнгө болж, нийгмийн хөгжлийн өөрийнх нь гольдирлыг популист улс төрчид тодорхойлж байна даа. Түүнээс улс төрийн итгэл үнэмшил нь шашны итгэл үнэмшлийг орлож байсан социализмээр 70 за болъёо, 50 жил пижигнээд, гэнэт нэг өглөө “Хонхны дуу”наар сэрсэн ард түмэн Америк загварын ардчилалтай шууд учрангуутаа хөгшин Европын сүүлийн 100-200 жил туулсан замналыг 20 жилд товчлоно гэж үзсэн нь дээр хэлсэн дүүжингийн савалгаа байсан юм. Энэ хугацаанд бид юу хожив гэдгээсээ илүү бид юу алдав гэдгийг асуух цаг болсон учраас дээрхи нийтлэлүүд бичигдэж байна.

Бид улс төрчдийг тэнэг гэдэг. Хэрэвзээ сайн ажиглах аваас тэд тийм ч тэнэг этгээдүүд биш байнаа. МАХ намын абсолют засаглалын үед уул овоо тахих, аливаа нээлт дээр лам нар ном унших моод дэлгэрсэн бөгөөд Нагаржунайн онолд суурилсан үзэл баримтлал нь уг нь дээр хэлээд байгаа ард нийтийн итгэл үнэмшил буюу Буддын шашныг сэргээх, итгэл үнэмжил болгон төлөвшүүлэх арга байсан боловч зах зээлийн овсгоотой хэдэн лам нь гялс амьдрах арга болгосон доо. (http://www.asunews.mn/main/fact/hotnews/1011300001/Даварсан-лам-ДОХ-оор-далимдуулж-баяжих-нь.html) Хүмүүс яагаад Христийн шашинд орох нь их вэ гэхээр тэд чинь онолдож байгаа итгэл үнэмшлээ бодитойгоор харуулдаг учраас тэр. Гандангийн хэдэн лам нар болохоор үйлийн үрийн онолоо яриад, дараагийн төрөлдөө сайн хүн болохыг номлодог бөгөөд өнөөдрийн өдрөө яая даа гэж буй хүнд бол яг таг байдаг нь эргэлзээтэй дараагийн төрөл байтугай 10 жилийн дараахи аз жаргал ч яршиг л байна даа, харин ч нэг. Оросуудын “лучше синица в руках, чем журавль в небе” манайхдаа “оргүй дорвол охинтой нь дээр”. Хөөрхий муу ээмэгтэйчүүдийг муухай хийж байгаам шүү тэ?

Нийгмийн харилцаан дахь  шударга бус байдал дарангуйллыг хүсэх сэдлийг төрүүлдэг тул хүмүүс Ерөнхийлөгчийн засаглалыг их ярих болж. Гэхдээ нөгөө ” манай хаан сайн хүн, шадар албатууд нь муу” гэдэг үлгэрийн адилаар мянга өмөөрөвч, тэрхүү эрх мэдлийг ганцаараа эзэмшсэн этгээд бүх зүйлийг зөв хийнэ гэсэн хууль байхгүй. Азийн бар, Чили, Аргентин г.м орнуудыг харахад хэн нэгэн дарангуйлагч, цэргийн дэглэмтэй байх үедээ одоогийн эдийн засгийн хөгжлийн сууриа тавьсан байдаг. Тэдгээр дарангуйлагчид яагаад бий болсон бэ гэхээр яаг манайхтай ижил цөөхөн хүн гэнэт баяжиж, ард иргэд нь ядуурсан учраас төрийн эргэлт, улс төрийн тогтворгүй байдал үүсэн, хүчтэй бие хүнтөрийн эрхэнд гарснаар дарангуйлал тогтсон байдаг. Хэрэв бид энэхүү ядуурал, дээсэн дөрөөн дээр байгаа дундаж гэхэд ахдах, ядуу гэхэд ихдэх иргэдээ үл дэмжвээс удахгүй Пиночет, Ро Дэ Угийн дэглэмийн араас явах биз. Мадоннагийн тоглосон Эвита кинон дээрээс чухам яагаад боловсролгүй, цэргийн хүн болох Перон Аргентиний ерөнхийлөгч болсныг ойлгох болно. Гэхдээ ядууралтай тэмцэж байгаа нь энэ гээд сар бүр бэлэн мөнгөөр ард иргэдээ өлгийтэй хүүхэд мэтээр сэтгэн угжих бус  ажлын байр нэмэгдүүлэлт, урт хугацааны хөрөнгө оруулалт, бүтээмжийн асуудлыг ярих цаг болсныг дээрхи нийтлэлүүд хэлээд байна.

Ядууралтай тэмцэх гэснээс Намбар Ваны санаачилсан Ядууралтай тэмцэх үндэсний хөтөлбөр гэж лут эд байлаа. Гялтайж гялайх гойд юм байгаагүй болохоор хөтөлбөрийн үнэлгээчид “хэрэв хөтөлбөр хэрэгжээгүй бол ядуурлын хувь хэмжээ үүнээс их байх байсан” гэдэг зөнч, уянгын халилттай дүгнэлтийг хийж билээ. (Хөөрхий муу Энхбаярыг надаас авахуулаад хамаг амьтан хараан зүхдэг болж дээ. Уучлаарай. Буддын философид нэвт хүн юм гэнэлээ, үйлийн үрээ эдэлж байгаагаа ойлгож байгаа гэж найдаад дурдчихлаа. Гэхдээ Гомбоо багшаа шиг шууд үхээч гэж хэлж зүрхлэхгүй ээ. http://www.barbagsh.mn/2010/11/blog-post_09.html )

Би ард түмэн гэдэг үгийг хэлэхээс ямагт жийрхдэг. Эзэн биегүй, хий хоосон зүйлийг төлөөлөн ярих эрх надад байхгүй. Гэхдээ тэрхүү ард түмний нэг төлөөлөл мөнөөсөө мөн тул цагаан морин жилийн хувьсгалаар олдсон үзэл санаагаа илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө эдлэн энэхүү эссег бичив.

Аанхаа “Амбицлах авъяастан..

http://aanxaa.niitlelch.mn/content/2634.shtml

С. Баяр “Би том амбицтай хүн” гэсэн ярилцлагыг бас олоод умшчихаарай хүүхээд.

Comments on: "Болоо ш дээ vs болъёооо!" (2)

  1. oo ta ch bas sain umshdiin baishdee, bi ch gesen bugdiig n l eeruuldeed l suudiin. umshtsan niitleluud bn, gehdee ingej holboj holij dundaas n sanaagaa shape-leye gej bodjaagaaguim baishw.

  2. Alimaa said:

    Policy analystiin chadvar chin’iim yuman deer l garna sh dee xo. Osoxoos sursan chadvaraa gej. (Lag ongirov)

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: