Тэтгэлэг горилогсдод тусламж

Posts tagged ‘Attention’

Хөгжиж байнаа бид.

Гэртээ харьж гэдсээ гартал бууз идэж байгаад ирэв. Эхний үед хүйтэн, утаатай гээд хэцүү байсан боловч сарын дотор гялс дасан зохицоод, дасан зохицох ч юу байхав хуучин хэрэглэж байсан амьд үлдэх инстинктээ зад ажиллуулаад сайхан амарч байгаад ирлээ. Ёстой “үд болтол унтаж, үхрийн дуунаар сэрнэ” гэдэг болох шив дээ.

Дандаа л муу, муухай гээд байлтгүй Монголд сайн сайхан зүйл байнаа.

1. “Битгий айгаарай, эгчээ”

Өвөл эрт харанхуйлдагийг хэлэх үү, миний харанхуйгаас айдаг фобитойг хэлэх үү. Эхлээд чиг нар жаргахтай зэрэгцээд л гэр рүүгээ харайдаг байсан хүн чинь сүүлдээ орой үдшээр гарах нь ихсэв. Ихэнхи танил, найз нөхөд маань орой үдшээр уулзах завтай тул амарч байгаа би чинь тэднийхээ ажилд нь тааруулж харанхуйтай зэрэгцээд л гэрээсээ гараад давхидаг боллоо. Үндэсний хоолны Номадсаас аваад Шангри-Лагийн 17 давхарт хүртэл хооллов. Үйлчилгээ сайжирчээ. Ямарч байсан бүлээн хоол өмнө авчирч шидчихээд ширэв татаад гүйдэг охид, хөвгүүд байхгүй болж, нүүрэндээ эгдүүтэй хөөрхөн инээмсэглэл гэрэлтүүлсэн залуучууд үйлчилж байгаа нь их баярлуулав. Хүмүүс эрүүл хүнсийг эрхэмлэдэг болсон нь бас нэг сайн, гоё сайхан коктэйль уудаг болсон нь бүүр сайхан зүйл байв.

Орой 10 цагийн үед гэртээ орох гэж явтал өмнөөс нэг залуу тас урдаас чиглээд айсуй. Эргэн тойрон нэг ч хүн алга. Цин цин цин цин. Бие хурааж, зүрхний цохилт түргэссэн надад зөрж өнгөрсөн залуугийн хэлсэн үг: “БИТГИЙ АЙГААРАЙ, ЭГЧЭЭ”. Орой үдшээр явахаас үнхэлцэгээ хагартал айдаг надад сайхан үг хэлсэн тэр залууд үнэхээр баярлаж, хэдэн өдөртөө л жаргалтай явлаа.

2. Залуучууд идэвхитэй

Англиш клубыг удирдан явуулж буй Гэгээний залуучууд үнэхээр идэвхитэй, санаачлагатай, манлайлагчид юм. Зөвхөн өөрийн итгэл үнэмшилдээ хөтлөгдөн тийм их ажлыг нугалж байгаа эдгээр залуучуудаар маш их бахархав. Үүнээс дутахгүй клубын цугларалтад ирсэн залуучуудын тоо бүсгүйчүүдийн тооноос давж байгааг хараад баярласан гэж. Юм л бол эрчүүд боловсролгүй, соёлгүй, хөшүүн, хойрго гээд шүүмжлээд байдаг. Үүнийг нь батлах мэт их сургуулийн танхим, элдэв төрлийн курсэд суралцагчдын дийлэнхи олонхи нь охид бүсгүйчүүд байдаг нийтлэг дүр зургийг эвдэж чадсан явдалд клубын гишүүд болон Гэгээний залуучууддаа талархал илэрхийлээд reference letter бичиж өгөхөө амлая. Асуулт тавьсан хүмүүсийн ихэнхи нь залуучууд байж, үнэхээр сайхан англи хэлээр чөлөөтэй ярьж, бодол санаагаа илэрхийлж байсанд БАЯРЛАЛАА. Та нар чадна. (дэлгэрэнгүй…)

Завтай хүн

Хүмүүст тус хүргэх санаатай мэддэг чаддаг юмаа бичээд байсан чинь ерөнхийдөө ажиглагдаж байгаа нэг зүйл байна.

 Сурах хүсэл их байгаа боловч хаанаас яаж мэдээллээ олж авах, тэр олж авсан мэдээллээсээ оюун дүгнэлт хийж, өөрт ашигтай хувилбарыг сонгох чадвар үнэн муу байна. Өмнө нь арван хуруугаа эцтэл бичсэн асуудлаар яахуу, ийхүү гээд байх юм. Бас болоогүй, надаас биечлэн зөвлөгөө авах сонирхол их байна. Уг нь мэддэг юмаа нийтэд хүртээлтэйгээр, аль болохоор хялбараар тайлбарлаад бичээл вайна, бичээл вайна. Бүүр болохгүй болохоор нь Монгол руу нисч очоод үнэгүй лекц уншаал вайна, уншаал вайна. Нэмэр алгаа. Яамаар ч юм дээ.

(дэлгэрэнгүй…)

Шошгон цуваа