Dedicated to St. Mary’s in exile community in South Bank, Brisbane.
Нэлээд хэдэн христийн сүмд очиж үзсэний хувьд бүтэн сайны магтууны үйл ажиллагаа ямархуу дэс дарааллаар явагддаг хийгээд шашны зан үйлийн талаар ажигласан зүйлээ хуваалцъю гэж бодлоо. Дутуу, дулимаг бичсэн бол уучлаарай. Шашин шүтлэгээс хол хүн болохоор зарим зүйлийг нь сайн ойлгоогүй байж болно шүү.
I have visited a church in Brisbane with my friend a while ago and thought that it would be nice to share my experience being close to the God once a while. Because, I am not such a theological person, may there are mistakes and misinterpretation, hence, apologies beforehand.

Үүдэнд зарах эд зүйлсийн ширээ
Ням гараг бүрт христийн шашинтнууд сүмдээ ирнэ. Үйл ажиллагааны хөтөлбөрийг театрын үзвэрийн хөтөлбөр шиг хэвлэж бэлдсэн байна.
Every Sunday there is a service and Christians come to the service. The program is printed in handouts so, you don’t get lost once in the church
Сүмд явдаг элгэн хамтлаг-community хүмүүс нь жилийн өмнөөс аль өдрийг хэн нь хариуцах уу гээд хуваарь гаргачихдаг бөгөөд үе удмаараа нэг сүмд л явцгаадаг аж. Ядахдаа жилдээ Зул сарын болон Улаан өндөгний баяраар бүгд гэр бүлээрээ сүмд очно.
Church community plans ahead who is responsible for what service and many members are those who are going to the exact same church over years and even across generations. Many people would definitely attend Christmas and Easter services to celebrate the most significant events in Christianity.
1. Хамгийн эхлээд дуулж дадсан мэндчилгээний магтуу дуулна. Сүм бүрд өөр өөр байх шиг байгаа юм. Үүний дараа сүмийн ламтан нь библээс эшлэн уншина.Тухайн өдрийн сэдвээр эшлэл заавал олдоно, урдчилан бэлтгэсэн байна. Миний очсон Брисбаны сүмийн ламтан гэхэд Буддын сургаалиас эшлэн хүнлэг сэтгэл, итгэл бишрэлийн талаар ярьсан нь надад их сонин байлаа. Үүний дараа нэг магтуу дуулна. Дандаа дуулсаар байгаад тогтмол явдаг хүмүүс нь цээжилчихсэн байдаг. Мөн сүмд дуулсаар байгаад сайн дуучин болсон хүмүүс ч олонв
The first of all, there is a greeting in a form of a song. Many songs would be known well to church-goers and the tune is quite simple yet melodic. The next, there is a first reading, when a priest would read an extract from Holy Bible or tell a story about faith and humanity. The priest John of St. Mary’s in Exile church was citing Buddhist teaching which was a quite surprise for me. After that there is a song, that praises the Lord followed by the second reading.

Сүмийн мэнэжэр, ширээт ламын хамт
Дахин нэг эшлэл уншсаны дараа магтуу дуулна. Үүний дараа талх, вино хуваах ёслол болно. Бэлгэдлийн Ийсус Христ нас эцэслэхээсээ өмнө шавь нартайгаа талх, вино хувааж уусан бөгөөд үүнд үндэслэн Бурхны хайрыг түгээж байгаа гэж үзнэ. Тусдаа хэлдэг үгтэй, дараалалтай. Манайхны бэр гуйх, үрс гаргах гм шиг л шүлэглэн уншиж, ёс гүйцэтгэн талх, виногоо бүгд хувааж иднэ. Дахиад нэг магтууг гар гараасаа барилцан дуулна. Бие биендээ амар амгалангийн тангараг тавьснаар албан ёсны хэсэг дуусна. Үүний дараа хандивын хайрцаг тойрч хүмүүс мөнгөө хандивлана.
One ritual that is the same to all Christians in a church is sharing a bread and vine, which symbolize the love of God and enacting the scene of Christ’s last supper. Then there is another song that sang holding hands and community members give each other sign of peace. As I understood, this was the official part of the mass. It is the time for a donation box go around.
Хөтөлбөр шүлэглэсэн эшлэл унших, магтуу дуулахад хэн нь гоцлох, бүгд хоороор хэлэх зэргийг нарийн зааж өгсөн байна. Үүний дараа элгэн хамтлагийн хүмүүсээс өвчтэй байгаа, амьдрал нь асуудалтай байгаа гэх мэт хүмүүсийнхээ тухай мэдээлэл өгнө. Мөн хүмүүс нэг нэгээрээ өөрсдийнхөө асуудал, ямар тусламж хэрэгтэй байгаагаа нээлттэй хэлнэ. Тусламж авсан бол хэрхэн зарцуулснаа хэлээд талархал илэрхийлнэ.
The program has clear instructions on who is singing which part etc. After the singing part, an organizer steps up to talk about business: who is sick, who is having a rough time. Also anyone can stand up to talk about own issue and what kind of assistance needed. Those who have received support also reports who funds were spent.
Хөтөлбөр дээр нь өмнөх долоо хоногт хэр хэмжээний хандив цугласан, оны эхнээс хэд цугласан гм санхүүгийн мэдээллийг нээлттэй, ил тод тавина. Мөн сүмээс хэрэгжүүлж буй төслийн тухай танилцуулга, гишүүдийн үйл ажиллагааны тухай мэдээлэл, дэмжлэг хэрэгтэй байгаа бол хэнтэй холбогдох гэх мэт зохион байгуулалт, захиргааны мэдээллийг тавьсан байна.
On the program there is a print stating donation amount the last service collected and accumulated fund for the year. A concise yet, transparent financial statement. Also, there is an info on projects run by the church, community members activities, contact numbers of a person in charge, management notifications.
Хамгийн сүүлд бүгд магтуу дуулсны дараа үйл ажиллагаа албан ёсоор дуусч цай ууж хоорондоо мэдээлэл солилцоно. Хүмүүс нь ээлжээр гоё боов, боорцог хийж ирээд хувааж идэх юм. Шашны зан үйл гэхээсээ илүүтэйгээр айл саахалтынхан нийлж, бие биедээ дэмжлэг үзүүлэх, туслах, мэдээлэл солилцох арга хэмжээ гэж хэлж болохоор.
When last song sang, the service officially ends and there is a tea time for socializing. As I understood, church-goers bring in turn snacks to share. The whole process is more like neighborhood gathering rather a religious ritual, where the community members share information and provide support.
Зохион байгуулалтын хувьд цэвэр шашны үйл ажиллагаагаа явуулдаг ламтан, мэнэжэр, үйл ажиллагааны координатор гурав байх бөгөөд бусад нь бүгд сайн дурын ажилтнуудын нөөц, боломжид тулгуурлаад явчих юм. Гол нь зохион байгуулалтын асуудал бөгөөд үе удам дамжин хийж ирсэн болохоор болдог юм байна. Сүмд явдаг хүмүүсийн нас өндөрсөж байгаа нь дэлхий даяар асуудал болж байгаа бөгөөд америкууд ямар сайндаа л магтуу дуугаа рэп стилиэр дуулдаг болох вэ дээ…
Three people, a priest, a manager, and a coordinator, are who run the organization, but mainly volunteers do the most work. Coordination of the members is the vital part however, because it has been done through generations everything is set and well thought. Around the world aging is the problem for Christian church goers. Americans nowadays, rather rapping than singing the gospels. 🙂

Gathering after
Written by Alimaa
4 Comments