Тэтгэлэг горилогсдод тусламж

Өглөө.

Алс хол сурдаг охиноос @ иржээ. Амьдран суугаа газар оронд нь хавар болж байгаа тухай, байгаа хотод нь дулаарсан тухай, цонхон дээрх цэцэг нь нахиалсан тухай гээд ойр зуурын сонин сайхан бичжээ. Хавсаргасан файлыг нь онгойлгож үзсэнгүй. Цонхон дээрх цэцэгнийхээ зургийг явуулсан биз гэж санаад орой тухтай үзэж, хариу бичнэ дээ гэж бодоод ажилдаа явав.

Бага үд

Утсанд мэссэж ирэв. “Имэйлээ үз”. Үзлээ. Хэдэн зар сурталчилгааны спамаас өөр юм байсангүй. Залгалаа. Утсаа таслав. Хммм…

Их үд

Үүсээд байгаа нөхцөл байдлыг хэлэлцэхээр яаралтай хурал үдийн хоол далимдуулан хийв.”Би өвөө болоход БЭЛЭН биш” гэж гараа савчих шоконд орсон “залуу”-г харж жаал баясаад, орой энэ тухай сайтар ярилцахаар тохиров. Хихихи.

Кофе завсарлага

Хамаг асуудлын эхлэл болсон тэрхүү электрон захиаг нээж үзлээ. Зургаа,долоон долоо хоногтой нэгэн “амьтны” зураг. Хүүхэд гэж нэрлэхэд эртдэх, үр хөврөл гэж хэлбэл хэт хуурай сонсогдох, гэрэл сүүдрийн ялгаралд тод харагдах харанхуйлан бөөгнөрсөн цөм. Юу ч гэсэн хамааралтай бүх талуудад баяр хүргэн дипломат ёсны шэдээвр болохуйц захиа бичээд илгээчихлээ. Өглөө сэрээд унших биз.

Орой

Цуйван хийгээд хүлээв. Алга л байна. 21 цагийн алдад гөлөмцүү амьтан ирэв. Уур ч хүрэх шиг. Галзуу ганц найзтайгаа уулзаж сэтгэгдлээ хуваалцсан гэнэ. Шооч гэж жигтэйхэн амьтан байдаг юм, лав их егөөдсөн биз. Ну-погоди!

Шөнө

Гүүгэл ахын тусламжтайгаар  тэрхүү сүүдэртсэн бөөгнөрлийн зүрх нь цохилж эхэлснийг олж мэдээд шоконд оров. Амьдралд ямар том өөрчлөлт ирж байгааг, миний биелээгүй, биелэхгүй гэдгийг мэдсэн ч сэтгэл зүрхнийхээ хаа нэгтээ найдсаар байсан тэр зүйлс үүрд арчигдаж байгааг мэдрэн бяцхан гуниглаад, нойр муутай хонов.

Гурав хоногийн дараа

Гэрийн хажуугийн хүнсний дэлгүүрт  ваннын тоглоом зардгийг олж мэдэв. Тод шар өнгийн резинэн нугас нөхцөл байдалтайгаа эвлэрснийг минь хүлээн зөвшөөрөх бэлгэдэл болон ваннын өрөөнд байраа эзлэв.

Долоо хоногийн дараа

“Хадам ээжийн өдрийн тэмдэглэл” сериал үзэж эхлэв. “Бэлтгэлээ базааж байгаа юм уу?”… Зэвүүн амьтан…

To be cont.

Comments on: "Ийм нэгэн явдал" (4)

  1. OMG! Дахин дахин уншиж утга учрыг нь гаргах гэж оролдов кк. Ямартаа ч сайхан мэдээ байна 😉

  2. bi tanig yagaad ch yum huntei suugaagui, huuhedgui, nomin mor hooson huneer l tosoolj boddog blaa. bayar hurgiye, saihan medee bna.

  3. Баяр хүргэе! Манай ээж анх эмээ болох гэж бгаагаа сонсоод шоконд орсон шүү хэхэ. Бараг л намайг эмээ гэж дуудахгүй шүү гсн бх. Тэгээд л зээ хүү нь төрсөн чинь өөрөө эмээ нь эмээ нь гээл эхэлсэн

  4. Хэхэ, хөөрхөн юм бэ 🙂

    Танд болон таны гэр бүлд баяр хүргэе!!!

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон цуваа

%d bloggers like this: