Тэтгэлэг горилогсдод тусламж

Өчигдөр өнөөдөр хоёр Австралийн боловсролын үзэсгэлэн Шангри-Ла зочид буудалд болж буй. Сургуулиа ятгаж дөнгөсний хүчинд оролцож байгаа юм. Энэ тусдаа түүх

Үзэсгэлэн эхэллээ. Болж буй гол яриа

  • Би магистрт сурмаар байна
  • Ямар чиглэлээр?
  • МВА, хүний нөөц, менежмент, шүдний эмч, сэргээгдэх эрчим хүч, барилгын инженере гм
  • Байгаа. Эхний шаардлага англи хэлний IELTS шалгалт 6.0 бүх үзүүлэлтээр
  • Тийм дүн байхгүй, очоод англи хэлээ сураад тэгээд суралцана
  • Тэгвэл хэлний курсэд суралцаад дамжиж орж болно. Энэ хүн таньд тайлбарлана
    • Манай сургуульд хэлний курсэд сураад төссөн хүү элсэн ороход тавьдаг шаардлага, визний нөхцөл гм баахан юм ярина
  • Тэтгэлэг байгаа юу? МВА хөтөлбөрт ирэх жил 15% тэтгэлэг байгаа. Гол нь тэнд сайн дурын ажил хийх шаардлага тавьдаг юм
  • Төлбөр нь хэд вэ?
  • Жилийн 30 000 орчим австрали доллар. Америк 21 000 доллар болно.
  • Бүтэн тэтгэлэг байхгүй юм уу?
  • Австралид нарийн мэргэжил, технологиор маш мундаг хүүхдүүдэд тэтгэлэг өгдөг. Манай сургуулийн хувьд Австралийн ЗГ, Монголын ЗГ, АХБ гэх мэт манай улсад зарлагддаг гадаадын том тэтгэлгүүдэд хамрагдсан сургуулийн жагсаалтад ордог.
  • Тэр чинь аймаар хэцүү эсхүл тэрийг нь яаж авах вэ?
  • Улаан онц сурлагатан байхаас гадна нийгмийн сайн сайханд чиглэсэн ажил манлайлж хийсэн байх ёстой
  • Би сайн дурын ажил хийдэг ш дээ. (Уурлав)
  • Дэлхийн бусад орны мундаг хүүхдүүдтэй өрсөлдөнө шүү дээ. Тэгээд ч MBA гэдэг нь 30 хол гарсан, хувийн бизнестэй, мөнгөтэй хүмүүст зориулсан хөтөлбөр юм.

Хамгийн сүпэр нь:

  • МВА-д сурнаа. Англи хэлний шалгуур ийм.
  • Англи хэл дунд зэрэг, очоод сурчихна.
  • Тэгвэл хэлний курсэд сурч болно.
  • Тэгвэл тэтгэлэг өг!

Нөхөд өө!

Би энэ блог бичиж эхэлснээсээ хойш англи хэлний шалгалт өгөөгүй бол Австралид суралцах тухай бодоод чиг хэрэггүй гэж зөндөө бичсэн. Хэлний курсэд хүртэл явахын тулд IELTS тодорхой оноотой байх шаардлагыг Австралийн ЗГ тавьдаг, энэ баримтыг виз хүсэхэд шаарддаг.

Зөвхөн IELTS өндөр оноотой бол тэтгэлэг өгдөг юм биш. 10-аад жилийн өмнө англи хэлтэй хүн ховор байсан тул ажилтай, шалгалтаа өгчихсөн бол явчихдаг байсан. Одоо бол ёстой НӨҮ шүү дээ

Тэтгэлэг гэдгийг авдаггүй хүртдэг юм. Үүний тулд дор хаяж хоёр жил хөдөлмөрлөдөг юм. Мэргэжлээрээ үр бүтээлтэй ажиллахаас гадна сайн дурын ажил маш их хийдэг, нийгмийн сайн сайханд чиглэсэн үйл ажиллагааг тогтвортой, нэр алдар хөөхгүй, ухаан санаа, цаг заваа зарцуулж байж, бусдаас ялгарч байж хүртдэг юм.

Миний сэтгэл эмзэглүүлсэн зүйлс нь гэвэл Сант, Орчлон, 1-р сургуулийн тооны сонгон гм сайн сургалттай сургууль төгсөж байгаа хүүхдүүд бизнесийн удирдлага, улстөр судлал, философи гм мэргэжлээр бакалаврт сурна гээд ээж ааваа дагуулаад ирсэн явдал байлаа. Эдгээр сургуулийг сайн төгсөж буй бол цаашид шинжлэх ухааны чиглэлээр сурвал илүү үр дүнтэй гэж бодож байна.

Үүдэнд өгч байгаа сургуулиудын танилцуулгыг уншилгүй өгсөн торонд хийгээл бүх сургуулийн брошурыг хамах хүмүүс маш олон байлаа. Надад бол хайран санагдсан. Эдгээр цаасыг онгоцоор авчирсан, яг хэрэгтэй хүндээ хүрэхгүй, зүгээр л цуглуулаад гэртээ эргүүлж нэг хараал хаяна. Бараг юу авч байгаагаа ч ойлгохгүй хүмүүс.

Нийт ирсэн хүмүүсийн 15% зорилготой яах гэж ирснээ мэдэж байв. Асуулт нь ч зөв, сонирхол нь ч өөр юм.

Хэлний курсэд сурах гэж буй хүн бол харьцуулаад агентууд их байна. Сургуультайгаа шууд харьцаад явчихмаар байх юм гэсэн хүмүүс хэд хэд байв. Тэд гэрийн даалгавраа маш сайн хийсэн байлаа.

Гадаадад дунд сургууль коллеж төгсөөд ирсэн хүүхдүүдийн асуулт мөн илүү тодорхой, ойлгомжтой байлаа.

Инженер, нанотехнологи, биотехнологиор сурах хүүхдүүдийн тоо өсчээ.

Нийтлэг хандлага нь дөнгөж төгссөн хүүхдүүд шууд магистрт сурах эрмэлзэл маш их байна. Магистрт дор хаяж 2 жил ажиллаж байгаад орвол илүү үр дүнтэй . Энэ тухай шууд сурсан, дараа нь ажиллаж байгаад сурсан бүх хүн хэлнэ.

Барилгын инженер эсхүл ямар нэг тодорхой инженер гэж хайхаасаа илүү Инженерийн шинжлэх ухааны магистр гэж хайвал илүү үр дүнтэй. Мөн нарийн шинжлэх ухааны мэргэжлээр суралцах гээд байгаа голч оноо 3.4-с бага бол дор хаяж хоёр жил ажиллахгүй бол сургуульдаа элсэж орж чадахгүй шүү.

Австралид улсын болон хувийн их сургуулиуд байдаг бөгөөд гадаад дотоодын оюутнуудын харьцаа нь тухайн сургууль арилжааных уу, шинжлэх ухааных уу гэдгийг тодорхойлдог. Мөн өргөдөл гаргасан бүх хүнийг ч авдаг юм биш. Ийм болохоор мөнгөө төлөөд суръяа гэсэн ч чамайг авахгүй байх магадлал бий шүү.

Өчигдөр яг л дэлгүүр хэсч байгаа хүүхэн гоё харагдсан юмныхаа үнийг асуугаад, дийлэхгүй бол үнэгүй өг, эсхүл хямдруулж өг гэж байгаатай ижил сэтгэгдэл төрснийг энд хэлье. Та нар Лью Вуиттон орчихоод надад наад цүнхээ зүгээр өг гэж загнадаггүй биз дээ? LV сурталчилгаандаа зориулж нэр алдартай хүмүүсийг рекламандаа оролцуулдаг юм. Жирийн иргэд LVтэй болохын тулд дор хаяж 2 жил мөнгөө хураадаг, одод бол од болтлоо дижээйгээс эхлээд дишка хүртэл хийсэн байдаг

PS: Сайн дураараа экспо дээр өдөржин ажилласан Б. Батмөнхөд сургуулийн болон өөрийнхөө зүгээс талархал илэрхийлье Баярлалаа

Batmunkh

Comments on: "Дэлгүүр хэсэх сэтгэлгээ" (3)

  1. Сайн байна уу?

    Би өчигдөр болсон өдөрлөг дээр очсон. Надад бас танилцуулгуудыг хайр найргүй авч байгааг хараад хайран санагдсан.

    Инженер, нанотехнологи зэрэг мэргэжлээр сурах сонирхолтой хүүхдүүдийн тоо өсчээ гэдгийг уншаад баярлаж байна.

    Би бас л таны дээр бичсэн сургуульд сурч төгсөөд санхүү, эдийн засгийн чиглэлээр суралцан өнгөрсөн жил их сургуулиа төгссөн. мэргэжлээрээ ажиллаад 1 жил болж байна. Тэр үедээ сонирхлоо дагаж биш нийтлэг байдлыг дагаал энэ мэргэжлийг сонгож, хичээлээ шимтэж биш дүнгийн төлөө хийж сургуулиа төгссөн. Дараа нь надад голч дүн нь хэрэг болох учраас. Одоо монголдоо гайгүй нэр хүндтэйд тооцогдох газар ажилладаг. Гэхдээ би ямар ч сонирхолгүй. Хамт олон минь сайхан, тэгээд ч цалингийн зээл авсан болохоор ажиллаад л байна.

    Нийгмийн идэвхитэй биш учраас өөрөө ажил хийж төлбөрөө төлөөд гадагшаа суралцана гэж бодож байгна даа.

    Авсралид сураад хажуугаар нь ажил хийгээд төлбөрөө төлөөд болдог гэх юм. Энэ ер нь хэр үнэний ортой вэ?

    • mastert surval ajil hiih bolomj ar gert ni ch oort chin ch bii bii. za daa ajil hgeed surgaltyn tolbor bolon busad zarlagaa zohicuulna gdg ch hund dee, tm humuus xarj l bsan. ih l zutgej bj surah bh daa. ajlaa hurdan olj chadq bol buur hetsuudne. 2, 3 zaluu ireed nadaas asuugaad yum yariad ochood holoo oltol amidrah mongtei gd bhaar ni demjeed baahn yarichihsan chin ochood ajil olj chadalgu 2 sar bolohdoo yumaa zaraad balraad bn gj duulaad bi bur sanaa zovson.

  2. Шинжлэх ухааны чиглэлээр сурахад тэтгэлэг арай түлхүү олддог гэж харагддаг. Австралид бас тийм биз?

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон цуваа

%d bloggers like this: