Тэтгэлэг горилогсдод тусламж

Нийгмийн хариуцлага гэж юу вэ? (Social responsibility or Corporate social responsibility)

Энэ талаар судалж үзлээ. Ер нь бол миний ойлголт нэлээн дөхүү л байсан юм байна. Нийгмийн ажилтан, нийгмийн эрүүл мэндээр сурсаны нэмэр байхдаа. За олон үг нуршилгүй тун товчхон бичээд үзье.
Нийгмийн хариуцлага буюу англиар бол corporate social responsibility (CSR) гэдэг дотроо хэдэн утга агуулга, чиг хандлагаар хөгжиж буй ойлголт юм байна. Юуны өмнө төр засгийн зүгээс тодорхойлсон хувилбар байна л даа. Тухайлбал төрийн бодлогын чиглэл, төрөөс үзүүлэх үйлчилгээ, нийгмийн халамж, хамгаалал талаас нь тайлбарласан нь байна. Товчхондоо бол төр иргэнээс татварыг нь авч оронд үйлчилгээ үзүүлэхдээ түүнийг хамгаалсан, аюулгүй байх талыг нь хангасан, эрсдлийг аль болох бууруулдаг байх ба үүнийг үнэхээр сайн туршлагатай хүний нөөц, зохион байгууллалттайгаар хэрэгжүүлнээ……………….нтр гэсэн байна. За манай улсын хувьд үүнийг шалгуур бүрээр аваад үзвэл хэр юм гарах бол хэлж мэдэхгүй. Харин пүүс компанууд, бизнес эрхлэгчдийн хувьд баримтлах ёстой, нэг тийм дагах ёстой нийгмийн хариуцлагатай байх зарчим, тодорхойлолт бас байнаа. Үүнийг би илүүтэйгээр судлав. Нэлээн хэдэн судалгааны өгүүлэл, тайлбарлалыг үзвэл дараах чиглэлээр нийгмийн хариуцлагыг даган мөрдөж байнаа гэж үзэх үндэстэй гэнэ. Үүнд:
1.Voluntary Hazard Elimination буюу “аливаа бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ нь цогц байдлаараа хуулинд заасан байгаа эсэхээс үл хамааран хэрэглэгч, олон нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдалд хор хөнөөл учруулахгүй байх”
2.Community Development буюу “олон нийтийн хөгжилд чиглэсэн таниулах, сургах, нөлөөлөх үйл ажиллагаанд оролцох, зохион байгуулах, дэмжих” гэх бөгөөд энэ нь заавал тухайн пүүс, компаны сурталчилгаа байх албагүй бөгөөд, зарчмын хувьд өөрийн байгууллагын хэрэглэгч, олон нийтээс бүрдсэн орчныг л хөгжүүлэхэд хувь нэмэрээ оруулж байгаа хэрэг юм байна,
3.Philanthropy буюу буян, хүмүүнлэгийн зарчим энэ нь “өөрийн оршин тогтнож буй нийгэм, улс орон, газрынхаа хүмүүнлэгийн тусламж шаардлагатай байгаа олон нийтэд мөнгөн болон мөнгөөр хэмжихүйц тусламж хүргэх, өгөх”,
4.Creating Shared Value буюу “Нийгмийн сайн сайхан байдал нь компаных нь үнэт зүйлстэй ижил байх буюу нийцтэй байх ” өөрөөр хэлбэл нийгэмд ээлтэй бизнес эрхлэх, аажимдаа хүн амын хөгжил, эрүүл мэнд, орчин зэрэг хор хөнөөлтэй бизнес эрхлэхгүй байх гэсэн зарчим
5.Social Education and Awareness буюу “олон нийтэд, хүн амд чиглэсэн нөлөөлийн таниулан, ойлгуулах, гэгээрүүлэх чиглэлийг өөрсдий бизнесийн соёлтой орчныг бүрдүүлэхтэй хослуулан хэрэгжүүлэх” тухайлбал дахивар бүтээгдэхүүн хогын саванд зөв хаяж сургахын тулд ундааны рекламтай хослуулах гэх мэт байх юм байна.

За ингээд эргээд харахнээ, манай улсад 3р зарчим буюу буяны хүмүүнлэгийн зүйлс өгдөгөөр нь “Бид нийгмийн хариуцлагатай байнаа ” гэж зарлах нь бүрэн утгаараа биш болж таарахнээ.
Жишээлбэл: Манайд нэр хүндтэй томоохон үйлчилгээний газруудад хор хөнөөлийг бууруулсан зарчим байгаа билүү? харин ч эсрэгээрээ хор хөнөөл нэмсэн нь байдаг, хальтарч унаад үүд хаалгаар нь ороход нөгөө үйлдсэн буяны өглөгийн самбар үүдэндээ өлгөөтэй байх жишээтэй. Зарж байгаа хоол хүнсний бүтээгдэхүүн муудсан чанаргүй байгаа нь 4 р зарчим буюу нийгмийн сайх сайхан байдалд хэр нийцэж байна? Хүүхдийн баяраар өгдөг бэлэгний дотор хугацаа нь дууссан бараа хэр их байлаа?
Албан газрууд, нийгмийн хамгааллын яам, улсын томоохон газруудын үүд хаалга хор хөнөөл бууруулаад байна уу нэмээд байна уу? Хоолны газрууд, оюутны хоолны гуанзууд өөх тосоор ихэдсэн хоолоор хор хөнөөл нэмээд байна уу? бууруулаад байна уу? Иргэний үйлчилгээ, төрийн шатлалын байгууллагын үйлчилгээ ч ялгаагүй ганц хөгжлийн бэрхшээлтэй иргэнд атга мөнгөний үнэ ч хүрэхгүй зээлийг олгоход хэр олон шатаар явуулдаг билээ? Заа мэдэхгүй, тэр хүмүүнлэгийн тусламж өгөөд, тараагаад байдаг тэргэнцэрүүд чинь бас бүгд нэг размерийнх, таарах таарахгүйгээсэ болж гутландаа бүдэрдэг шиг хүмүүс унаж бэртэж байна, энэ одоо Хор хөнөөл нэмээд байгаам бишүү? Автобусанд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг үнийг улсаас төлнө гэнээ, тэр автобус чин өөрөө хүнийг бэртээдэг гэмтээдэг газаршд, тийм хор хөнөөлтэй газарлуу явуулж байхаар өөрт нь мөнгийг нь өгөөд бизнес хийхэд дэмжээд хэдэн байгууллагынхаа үүдийг довжооны гулгууруудаа соль л доо, би лав энэ албан газруудыг “налуу зам”ыг налуу зам гэж ерөөсөө хардаггүйшд, гулгуур л гэж боддийшд. Энэ одоо нийгмийн хариуцлага уу ? Гулгууруудаа хийсээр байна уу?
Ингээд бичээд байвал манай улсад лав нийгмийн хариуцлагыг бүрэн утгаар хэрэгжүүлж хийдэг “ЮУЧ “байдаггүйм шигээ. Эсвэл би тэрийг нь мэддэгүй байхаа. БИ өөрөө “ХОР ХӨНӨӨЛТЭЙ, НИЙГЭМД ЭЭЛГҮЙ БИЗНЕС” -ийн эргэн тойрноор явахаас айж, “ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖ” аас өөр зүйл мэддэггүй дарга нараас холуур тойрч, “ӨӨРИЙНХӨӨ БОЛОН ГЭР БҮЛ, ӨӨР ШИГЭЭ ХҮМҮҮСИЙН” сайн сайхны хэмжүүрийг хайж яваа ЭГЭЛ НЭГЭН БОЛОХООР бичлээ. Нийгмийн хариуцлага бол гоё харагдах, ганган харагдах, “буян”тай харагдах, үнэтэй харагдах, баавартай харагдахыг лав хэлэхгүйнээ өглөгчдөө, буянчидаа, бизнесчидээ! Харин энэ бол энгийн хэрнээ аюулгүй, итгэлтэй, хөгжлийг дэмжсэн, уриалсан, амархан, хялбархан, хүртээмжтэй тийм шинжтэй бизнес, үйл ажиллагааг хэлэхийн байна шүү. Нийгмийн хариуцлага мандтугай!

Saranchuluu Otgon, MPH, MA,

Comments on: "Нийгмийн хариуцлага гэж юу вэ" (2)

  1. Энэ талаар нийгэмд таниулах, ойлгуулах шаардлага маш их байнадаа. Нийгмийн хариуцлага гэдгийг асрамжийн газар бэлэг тараадгаар л ойлгоод байгаа МАСС. Харин ч өөрсдөө ухамсарлаад хариуцлагатай ажиллаж байгаа компаниудыг урамшуулмаар санагддаг.

  2. vг vсгийн жижиг алдаа хэд харагдав. твиттерт ингэхээр шууд блок дардаг билvv какака

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: