Тэтгэлэг горилогсдод тусламж

2016 онд Монгол Улсад зохион байгуулагдах АСЕМ-н хуралд зориулав.

Брисбанд болсон 2014.11.15-16 Жи 20 удирдагчдын саммитын эргэн тойронд болсон үйл ажиллагаанд түшиглэн санаа авахуйц зүйлийг нь тэмдэглэж үлдээхийг чармайлаа.

1. Аюулгүй байдал

Энэ хурлын аюулгүй байдлыг хангахад оролцож байгаа хүнтэй уулзах завшаан тохиосон юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд маш нарийн төлөвлөлттэй, дэс дараатай арга хэмжээ авчээ.

Зөвхөн тус мужийн төдийгүй бусад мужийн 6000 цагдаа, Холбооны цагдаагийн газар, гааль, батлан хамгаалахын 500 гаруй ажилтан албан хаагчид хамрагдав. Дээр нь Тусгай албаныхан (Special Emergency Response Team), мөрдөгч нохойтой болон дэлбэрдэг бөмбөг хариуцсан нэгж оролцов. Хориотой бүс гэж зарлагдсан төрийн тэргүүнүүд буудалласан зочид буудал, уулзалт болох байгууламж (Brisbane Convention and Entertainment Center), RNA (Brisbane Showground) бусад хэсэгт маш өндөр хэмжээнд бэлтгэгдсэн хувийн хамгаалалтын 1000 ажилтныг гэрээгээр ажиллууллав. Дээрх хориотой бүсд олон нийт орох боломжгүй.

Хамгаалалтынхан бүгд учирч болох бүхий л эрсдэлийг тооцон террорист үйл ажиллагаанаас эхлээд эсэргүүцлийн жагсаал, байгалийн гэнэтийн осол гм байж болох бүхий сценарид бэлдсэн байна.

Хориотой бүсээс гадна Хяналтын бүс гэж 12 км урт, 5 км өргөн бүсийг хотын төв хэсэгт гаргаж, Засгийн газраас тухайн бүсд юуг нэвтрүүлж болох, болохгүйг маш тодорхой заасан жагсаалт гаргажээ. Энд lawful reason буюу хууль ёсны дагуу гэсэн тодотголыг хийсэн нь уг бүсд байх бизнесийнхний ажлыг хөнгөвчлөх зорилготой юм. Энэ бүсэд нэвтрэгч хэнийг ч шалгах эрх цагдаад олгогдсон ба дээрх жагсаалтад заасан зүйлсийг авч яваа хэнийг ч G20 дуустал баривчлан хорих эрхтэй. Онгоцны буудал мөн Хяналтын бүсд орсон бөгөөд төлөөлөгчид явах үеэр зам хаана. Цагдаагийн дарга Хориотой бүсд байгаа сэжиг бүхий хэн бугайг ч шууд тусгаарлах онцгой эрхтэй. Жишээлбэл, Путин гуай сэжигтэй байвал уг бүсээс гаргаад л хаях нь байна.

Аюулгүйн чанга ажиллагаа нь зөвхөн дарга нарын амь нас ч биш, өмнө нь хурал болсон хотуудын туршлагаас харахад эсэргүүцлийн жагсаалаас үүссэн эмх замбараагүй байдал нь хотын дэд бүтцэд ноцтой хохирол учруулж, цэвэрлэгээ, шүүх үйл ажиллагааны зардал нь дийлдэхгүй өндөрсөж, хэдэн зуун хүнийг шоронд хорьсон гашуун туршлагын сургамж юм, Австрали их прагматик бодлоготой улс учраас дараа нь бөөн зардал гаргаж байхаар эхлээд зардлаа гаргаад эрсдэлээ бууруулах аргыг ямагт ашигладаг. Дэлхийн том том экспертүүдийг төлөвлөгөө, үйл ажиллагааныхаа сценариод үнэлгээ хийлгэснээр сул талаа дор дор нь илрүүлж, зохих арга хэмжээг авч ирсэн гэнэ.

Торонтод болсон G20 гол сургамж болох нүүрээ халхалсан эсэргүүцэгчдийн асуудлыг шийдэхдээ дээрх нэвтрүүлэхийг хориглосон жагсаалтад тухайн хүний хэн болохыг нь танигдуулахгүй байх зорилго бүхий хэрэгсэл материал гэж оруулсан байна. Тэр жагсаалтад нь радио, шил, салют, гав, том хэмжээтэй уриа лоозон, өндөг, чавх, нисгэдэг тоглоом, тоглоомон машин гм ёстой нарийн заалт байна лээ. Жагсаалт нь энэ байна. Хэрэв ийм юм илэрвэл 5500 хүртэл дойлуураар торгуулна. Хихихи. Торонтогийн хэрэг одоо хүртэл шүүхдэлцэж байгаа бөгөөд шатаасан цагдаагийн машины зардал нь гэхэд л хэдэн сая доллар болсон гэнэ лээ. Ер нь бол Австрали энэ арга хэмжээнд зориулж шинэ хууль 2013 онд баталсан юм.

Хориотой бүсд 7 хоногийн өмнөөс хаалт хийсэн бөгөөд нисдэг тэрэг эргэлдээд л машины хөдөлгөөн саараад хотын төвийнхөн бүгд хөдөө гадаа явцгаалаа.Мөн хотын төв рүү нийтийн тээврээр зорчих нь хялбар байв.

Сонирхуулахад хяналтын бүсээс дотогш бүх траншэйний нүхийг битүүмжилсэн байсан. (зургаа олдоггүй шүү)

2. Хотын иргэдийн амьдрал

Тэр 20 даргаас гадна тэднийг дагасан 4000 төлөөлөгч, хэвлэл мэдээллийнхэн, энэ үеэр аялж таарсан мань мэт гээд зөндөө олон хүнийг уйдаахгүй, бас чиг гэж хотоо сурталчлах сайхан боломжоо алдахгүйн тулд Kaleidoscope of color гэдэг урлаг соёлын 3 долоо хоног үргэлжлэх том арга хэмжээ зохион байгуулав. Хотын гол гол барилга байгууламжуудыг солонгын долоон өнгөөр тодотгон гэрэлтүүлж, гол бийч, пааркуудад нь урлагийн тоглолт нийтийн цэнгүүн болов. Гол нь яг тэр хуралтай давхцах биш, тэр хурал эхлэхээс хоёр долоо хоногийн өмнөөс нийтийг хамарсан ийм арга хэмжээнүүд зохиож эхэлсэн нь “нэг чулуугаар хоёр байтугай сүрэг туулай” цохиод унагачихаж байгаа юм. Энэ нь crowd control буюу олон нийтийг удирдахад хэрэглэдэг арга билээ. Үнэгүй арга хэмжээний хуанли энд байгаа

Яг G20 эхлэх Баасан гарагийг нийтийн амралтын өдөр болгосон хотын төвд ажилладаг офис ажилтнуудад бөөн аз болов. Ихэнх хүмүүс гэр бүлээрээ ойр орчмын бийч, зуны лагерь, ах дүү рүүгээ арилцгаав. Мөн хотын захын дүүргүүдэд үнэгүй арга хэмжээ тэр өдрүүдэд өргөнөөр зохион байгуулагдсан тул хүмүүс тийшээгээ баяр хөөртэйгээр явж, олон нийтийг удирдах ажлыг хялбарчилж өгөв.

Үүнээс гадна дарга нарын гоё гоё машааныг харах гэсэн саваагүй хүмүүс хангалттай. Тэдний энэ саваагүй занг хянахын тулд соушэл медияг өргөнөөр ашиглаж тухай бүр нь зурагтай мэдээг дор бүр нь өгч байв. Мөн урдчилаад төрийн тэргүүнүүдийн гоё онгоц, тусгай машины талаарх мэдээллийг хангалттай өгөв. Тийм болохоор дарга нарын гоё эхнэрүүдийг харах гэж хошуурах хэрэг байхгүй, тэгээд чиг маш хурдтай, хамгаалалттай явах учраас таанууст харагдах ч үгүй л гэж хэлж байна. Хахаха

Хоол идэх газруудыг 2 долоо хоногийн өмнө сонгож, аюулгүйн хяналтыг хийсэн гэнэ. Хаана гэдэг нь бас нууц байсаар дараа нь мэдэгдэв. Мөн дарга нар, төлөөлөгчдийн буусан 12 зочид буудал хаалттай. Арга хэмжээ болох Брисбан голын урд талын хэсэг тэр чигээрээ хаалттай байв.

Тооны хэлээр:

4000 төлөөлөгч

3000 хэвлэл мэдээлэл

Мужийн эдийн засагт $100 сая орно

Ирэх 5 жилд гишүүн орнууд дэлхийн эдийн засагт 2% өсөлт үзүүлнэ

Обамаг ирэх үеэр онгоц буудал 40 мин. хаагдав.

30 хэдэн тусгай онгоц буув

14 хэлний орчуулга хийгдэв.

100000 хоол

700 сайн дурын ажилтан

Comments on: "СУРАЛЦАХУЙ (G20 Leaders’ Summit)" (1)

  1. bayar said:

    Manai brisbaned bolson gesen saihaan.abbot gej yurunhii said ih hel amand oroh yumaa. Manaih shig dor n ogtsruulchdaggui yum uu?

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: