Тэтгэлэг горилогсдод тусламж

Манайхан Ерөнхий сайдаа сонгож чадахгүй жалга, довоороо талцаж суухад айлын хүүхдүүд 18 км/с хурдтай нисч яваа солир дээр робот буулгаж байна гэм.

Бараг бүх насныхаа хөдөлмөр, зүтгэлийг зарцуулсан төсөл нь амжилттай явж байгааг харахад сайхан байлаа. Розетта сансрын хөлгөөсөө салах гэж бөөн юм болов. Арай гэж салчихаад 67Р/Чурюмов-Герасименко солир дээр Филайе газардах гэж бас бөөн юм болов. Бэхэлгээний дэгээ нь буудаагүй юм байх.Газардах төхөөрөмж нь 30 градусын налууг ажрахгүй байхаар тооцоолсон байна. Газардахад учирч болох бүхий л эрсдэлийн сценариог сайтар тооцоолжээ.-180С-ээс нэмэх 150С хэмийн хэлбэлзэл гадаргуу дээр нь явагдсан ч Розетта ниссээр байгаад зорих газраа хүрчээ, хөөрхий минь. Хүн төрөлхтний түүхэнд энэ бол агуу том амжилт. Гэсэн ч эрдэмтдийн санаа зовсоор л.

Жижигхэн алдаа гарахад л уг төсөл нурж унаад 25 жилийн хөдөлмөр, хэдэн зуун сая дойлуур салхинд хийсэх нь. Амжилт олох магадлал нь 70 хувьтай гэдэг нь магадлалын онолоор тухайн төслийн хувьд маш сайн үзүүлэлт юм. Яагаад вэ гэхээр асар хурдтай эргэлдэн нисч яваа 4 км орчим диаметртэй сансрын биет дээр буухын тулд яг тийм хурдаар зэрэгцэн нисч байж энэ үйлдлийг хийнэ. Гадаргуу нь яг нарийндаа ямар болохыг ч мэдэхгүйгээр бууна гэсэн үг. Дээр нь энэ байршилд очихийн тулд  6.4 тэрбум км тойрог хэлбэрийн зам туулж Дэлхий, Бархасбадь гаригийн хооронд нарнаас 673сая км энэ солиртой ойртоно. Зөвхөн Розеттаг тийш нь хүргэхийн тулд Ангараг, Дэлхийн түлхэлтийн хүчийг дөрвөн удаа ашиглажээ. Тэгэхээр шинжлэх ухаан, тооцооллын хувьд ямар агуу том төсөл болох нь ойлгогдож байгаа биз?

Яагаад чухам солир судлах гээд байна гэхээр өнөөгийн ертөнцөд бидний мэдэж байгаа хамгийн хөгшин, энгийн биет бөгөөд судалснаар бид Нарны аймгийн үүсэл хөгжил, манай дэлхийн агаар, усны давхарга үүссэн явцыг ч тогтоох боломж олгох юм. Нарны аймаг үүсээд таван тэрбум жил өнгөрчээ. Сансрын мананцар-небула таталцлын хүчний нөлөөгөөр тэсрэлт болж, хий, тоосонсор нь үүл үүсгэн нар ассанаар үүлэн мананцар доторх биетүүд хоорондоо барьцалдсаар гариг үүссэн гэж үздэг. 4.5 тэрбум жилийн тэртээ Нарны аймгийн бүрэлдэх явц үргэлжилсээр байсан бөгөөд ихэнх солир, биетүүд шинээр үүсч буй гаригууд дээр унаж байсан бол зарим нь гариг хоорондын зайд нисдэг, Нарыг тойрдог,тойрдоггүй олон астероид, солир, комет болж өнөөдрийн өдрийг хүргэж дээ.

Өмнөх Жиотто сансрын туршилтын хөрсний шинжилгээний дүнд солир нь нарийн бүтэцтэй органик молекулаас тогтдог болохыг олж мэдсэн бөгөөд эдгээр найрлага үүсгэгч гол элементүүд нь нүүрсус, устөрөгч, хүчилтөрөгч, азот бөгөөд эдгээр элемент нь амьдралыг тэтгэгч гол бодис болох нуклейны болон амин хүчил бүрдүүлдэг. Эндээс бид дэлхий дээрх амьдрал солир унаснаас болж эхэлсэн эсэх, ус үүсэх эх сурвалж байсан үгүйг мэдэх боломж олгож байгаагаараа энэ төсөл шинжлэх ухааны маш чухал ач холбогдолтой юм.

Би астрономид дуртай. Учир нь амьдралын асуудлаас салж, юмыг том харахад Харьцангуйн онол надад маш их тусалдаг.  Тийм болохоор та бүхэнд ч гэсэн өнөөдрийн улстөрийн бужигнаанаас хэсэг ч болов салж, сансар огторгуйн зүг хараагаа талбин, сэтгэл оюунаа илгээвээс амьдралд илүү тэвчээртэй, нигүүлсэнгүй хандаж чаддаг болно гэж найдаж байна

Таны мэдлэгт:

-Розетта солир нь резинэн нугас шиг хэлбэртэй

-Розетта нэрийг  1799 онд Египтээс олдсон МЭО 196 онд Птолем V р хааны зарлигийг эртний гурван хэл дээр чулууны нэр юм. Энэ бичээсийг тайлснаар эртний соёл иргэншлийн судалгааны ажилд маш том нээлт болсон юм Rosetta stone.

Comments on: "Их гүрнүүд хийгээд бидний хэд" (2)

  1. bayar said:

    Alimaa egch saihan medeelel oruuljee.tusliin ur dun 5-10 jiliin daraa garah baih. Jijig problemuudaas tur hondiirch yumsiig tomoor harah gedeg saihan sanaa bna.

  2. Астрономид дуртай Алимаа, Розетта нь солир юмуу, сансрын хөлөг юмуу

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: