Тэтгэлэг горилогсдод тусламж

Дэлхий дахины явдлыг ойлгохоо болиод удаж байнаа. Жишээ нь энэ Украин Улс байна

Нэг үндэстнийг салгасан, нийлүүлсэн, тараасан, Дэлхийн хоёр дайн, өлсгөлөн, хэлмэгдүүлэлт, социализмын нуралт бүгдийг үзсэн, дэлхий дээр хаана ч байхгүй үржил шимтэй хөрстэй, нүүрсний орд газар, хүнд үйлдвэрлэл сайн хөгжсөн улс иргэний дайн руу орчих юм.

Эхлээд майдандацгаалаа. Өвөлжингөө гол талбай дээрээ покрышка шатааж, Ерөнхийлөгч Януковичээ идээч уугаачаар нь дуудаад хөөгөөд явуулчихлаа. Шинэ сонгууль зарлалаа. АНУ 5 тэрбум дойлуур өгсөн юм байх. Сочи Олимпоор чимээгүй болж байтал Крымыг нь таслаад авчихлаа. Дараалаад мужууд нь тусгаар улс болно гэж өвчигнөдөг байгаа. Мэдээж, аль ч хувьсгалын сценарийн дагуу ультра үзэлтэй дээрэмчид, хөлснийхөн гол дүрд орж ирнэ биз дээ. Нэг толгойлогчийг нь буудаж алав. Нэмэр болсонгүй. Засгийн эрхэнд гарсан нөхдүүд нь хяналтаа алдав. 

Түүхэн бие биенээ үздэггүй, баруун, зүүнээр нь талцуулж одоогийн байдлаар зүүн Украинд хүмүүс гудамжинд гарахаасаа айж байна гэнэ дээ. Саяхны болсон Донецкийн Бүгд Найрамдах Улс тунхаглах референдум гээчид нь хөгшчүүл, хөлснийхөн очсон гэнэ. Мариупольд болсон аллагаас болж хүмүүс нь Украины ЗГ улам үзэн ядах болж байгаа хэдий ч салан тусгаарлах асуудлыг бол дэмжихгүй байгаа юм байна. Хамгийн хөгийн нь Славянскт болж буй зэвсэгт мөргөлдөөнд хөлснийхөн, шоронгоос өршөөлөөр суллагдсан гарууд хамгийн их үүрэг рольтой л гэнэ.Хүмүүс нь бүгд шооконд орчихсон, гудамжинд гарахаасаа ч айж байна. Бүгд яагаад ийм юм болов гэдгийг ойлгохгүй,  арвин их баялаг дээрх их гүрнүүдийн хүчний хуваарилалтын золиосонд жирийн украинчууд нь хэлмэгдэж байх шив. 

Чихрийн хаан Порошенко Ерөнхийлөгч болох нь тодорхой болж байх шиг байна. Ард түмэн тогтвортой байдлыг юунаас ч илүү хүснэ. Жил гаруйн өмнө дөө Порошенкогийн РОШЕН чихрийн импортыг хүнсний стандартад нийцээгүй гэсэн шалтгаанаар ОХУ хориглож байсан. Гайхаж байсан тайлал нь энэ аж. Гэтэл саяхан Украины байгалийн хийн корпорацийн ТУЗ-д Жо Байдены хүү орж байх юм. Ай хөөрхий, асар их баялаг заяасан энэ улс дотоодын зодооноосоо болж гадаадын их гүрнүүдийн тоглолтын талбар болж иргэний дайнд орлоо.

Бид ч мөн хүн хэлэлтгүй. Хэн нь ихийг хулгайлсан талаараа хэлцэж, хэрэлдэж суутал ОХУ тээвэр, эрчим хүч, БНХАУ худалдаа, эдийн засагт хяналтаа тогтоож, хэн нь хэнээсээ өрсөж, илүү том өвдөл цөвдөл хулгайлах вэ гэдэг зодоон улстөр-эдийн засгийн бүлэглэлүүдийн дунд улам ширүүсч байна.

Өнөөдрийн уушиг, маргаашийн өөхний сонголт хийхэд өлссөн хүмүүс уушгаа, цатгалан нь өөхөө л сонгоно. Өөх байгаа гэж мянга хэлээд уушигнаас өөр юм идэж үзээгүй өлсгөлөн хүмүүн ойлгох нь үгүй л болов уу даа.

Орос-Хятадын найрамдал мандтугай. Ямар ч тохиолдолд уушгаа идээд, уртын дуугаа дуулаад л галигуулж явах даа хэдүүлээ. Тэмээ туйлаад тэнгэрт гарахгүй. Ямаа туйлаад янгиа эвдэхгүй гэж…

Comments on: "Украин болон украинчууд" (3)

  1. украйнчуудад өөрсдөд нь учир байгаа шиг санагдах юм.
    ЮС мэдээж оролцож байгаа байх, арав таван төгрөгнөөс болж улсаа худалдаж байгаа удирдлагуудын бодит жишээ байна,
    дашрамд алимаа эгч хувийн бизнесээ эхлүүлснүү эсвэл?

  2. I blog frequently and I really thank you for your content.
    This article has truly peaked my interest. I am going to
    book mark your blog and keep checking for new details about once a
    week. I subscribed to your RSS feed too.

  3. Highly energetic blog, I loved that bit. Will there be
    a part 2?

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: