Тэтгэлэг горилогсдод тусламж

Өчигдөр МҮОНРТ-р Олон улсын эмэгтэйчүүдийн ЭРХИЙН ӨДӨРТ (Мартын 8ны баярын албан ёсны нэр) зориулсан шууд нэвтрүүлэг үзэв. 

Тэс өөр үзэл баримтлал, мандаттай 7 эмэгтэй цуглуулсан хөтлөгч сэтгүүлч бүсгүй олон удаа покс (фокус)-талаар ярьсан ч ярилцлагын гол зангилаа асуудлаа ярилгүй “Миний бодлоор…, …юм шиг надад санагддаг” гм-ээр явж өглөө. Занаа гуай, Уранцоож эгч, Номингэрэл гурав энэ чиглэлээр олон жил ажиллаж байгаа болохоор жинтэй, үндэслэлтэй зүйл ярьж байна. Нөгөө талд нь Хатан ухааны академи, Ардчиллын алтан хараацай, судлаач болтой нэг бүсгүй. Дээр нь НАМЭХ дарга СБ дүүргийн Засаг дарга асан Цогзолмаа. Ганц гялтайх мэдээ нь 50 мянган хүнтэй судалгаа хийх гэж байгаа юм байна. Улстөрч хүн гэсэндээ Цогзолмаа уг судалгаагаа гялс рекламдаад авна лээ. 

Дорвитой үндэслэлтэй судалгаа байдаггүй, бодлогоо судалгаанд суурилж боловсруулдаггүй гм-р төр засгаа л баахан шүүмжиллээ дээ. 2011 онд хийсэн судалгаа гэнэ үү баахан тоо баримтыг 9 дэлгэцэнд хувааж харуулсныг хараа муутай би лав тогтож харж чадсангүй ээ.

Өмнө феминизмын тухай, эмэгтэйчүүдийн эрхийн тухай маш олон удаа бичсэн. Миний хувьд 3 сарын 8-г баяр гэхээсээ илүүтэй ижил тэгш эрхийнхээ төлөө эрчүүдийн дүрмээр зохиогдсон нийгэмд тэмцэх өдөр юм. Иймд дараах уриалгыг гаргаж байна.

  1. Бэлгийн шоколадны мөнгөө нялх үрсийн эрүүл мэндийн төлөө http://www.saveinfants.mn хандивлах
  2. Ядаж сардаа нэг удаа ЭХНЭРИЙН АМРАЛТЫН ӨДӨР зохион байгуулах Тухайлбал сар бүрийн 25-ны өдөр гээд тогтчихвол болж байна. Энэ өдөр уламжлалт үзэл баримтлалаар эхнэр хүний ажилд тооцогддог зүйл юу ч хийхгүй. Жишээ нь: Өглөө эрт босох, цай хоол бэлтгэх, гэр цэвэрлэх, юм угаах, арчих, дэлгүүр явах өөр юу байдаг юм тэр бүрийг хийхгүй байх. Жижиг мэт боловч зан үйлээ өөрчлөхөд маш чухал нөлөөтэй алхам
  3. Хүйсийн хувьд ялгаварлан үздэг зүйр цэцэн үг, хэллэгийг хэрэглэхгүй байхыг хичээх. Үүнд: Эрэгтэй юм байж уйллаа, эмэгтэй юм байж арчаагүй, охин амьтан богино жолоотой, эх хүний нинжин сэтгэл гм.

Өчигдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Х.Номингэрэлийн хэлсэнчлэн 21р зуунд 13-р зууны үнэт зүйлтэйгээ амьдрах боломжгүй тул ганц сарнайнд хууртчилгүй шиг гол агуулгаа барьж баярлацгаая хүүхнүүдээ.

Баярын мэнд хүргэе!

 

 

 

 

 

Comments on: "Хүн биш хүүхэн or Women’s right" (3)

  1. 1. Chokogoo ch idie, handivaa ch ugie; 2. Tun zuv, zaaval heregtei; 3. Demjij bna.

  2. эгч маань twitter-т шал балай юмнуудтай жиргэж суухаар блогтоо хүнд хэрэгтэй пост хийдэг болооч буцаад

  3. […] хамт дарс шимж, сайхан хоол идэж чаддаг. Таргалалт уу? ЭР хүн нохой биш, хоосон ясанд дурладаггүй […]

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: