Тэтгэлэг горилогсдод тусламж

Хүү цонхоор харна. Цонхны цаана үзэгдэх амьдрал бяцхан түүнд ихэд сонин. Хүүгийн ойлгохгүй хэлээр хашгиралдан урт урт зүйл зөөх, бас түн түн, ян, ян гэж дуу гаргах нь гайхмаарч тэртээгээс өглөөд гарч ирдэг том, шар, хурц гэрэлтэй бөмбөг бүүр их сонихон Түүний хувьд хамгийн гоё мөөм шиг нь дугуй, дулаахан, бас удаан харахаар нойр хүргэдэг тэр зүйлийг НАР гэдэг нэртэй гэж ээж нь хэлсэн.

Нөгөө өрөөний цонхоор тусах хурц гэрэл ч бас нар гэдэг нэртэйг тэр мэднэ. Ганцхан тэр нар бөөрөнхий биш, гялтганасан, гялгар, яг л шоколадны дотор талын мөнгөлөг цааш шиг нэлэнхүйдээ цагаан гэдгийг тэр бас мэднэ. Яг л тэр цаас шигээ урагдахдаа ч амархан байхдаа гэж хүү бяцхан ухаандаа тунгаана.

Оройд хаашаа ч юм явчихаад, өглөө ирдэг тэр нүд гялбадаг хурц гэрэлтэй зүйлээс тэр огтхон ч айдаггүй. Яагаад гэвэл хүү аав нь хаашаа ч юм явахаар нар ирдэг гэж мэднэ. Том, хүчтэй аавыгаа байхад тэр бас юунаас ч айдаггүй. Хаяа аавтайгаа хамт гадаа гарахад түүнийг дээр дээр өргөж тоглоход хамгийн дуртай. Учир нь хүү нөгөө гоё, хачин дулаахан наранд ойртдог юм.

Хүү цонхоор харсаар. Тэр гэнэт юуг ч юм балбан, хоорондоо чанга дуугаар хашгиран ярьдаг хүмүүс харагдахгүй байгааг анзаараадахлаа. Цонхны цаана, маш ойрхон дээшээ өлийн харахад орой нь үл харагдах байшин боссоныг тэр харахлаа. Хүү нарыг хайв. Тэр нар байгаа гэдэгт эргэлзсэнгүй. Учир нь аав нь нарыг авчрахаар гэртээ байхгүй байгааг, бас нөгөө өрөөнд мөнгөлөг гэрэл тусч байгаагч олж мэдэв. Гэвч бяцхан түүний нүдэнд хурц гэрэлтэйч дулаахан, зөөлхөн, яг л ээжийнх нь мөөм шиг дугуй нар харагдахгүй байлаа…

Жич: Миний бяцхан үрийн НАРыг булаасан Монголын ТӨР, үүний дотор МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ, ДУЛААН, ЦАХИЛГААНЫ ШУГАМ СҮЛЖЭЭ, ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА, НИЙТИЙН АЖ АХУЙН КОНТОР, БАРИЛГЫН зураг ЗОХИОГЧ, барьж босгосон КОМПАНИ, энэ бүхнийг санхүүжүүлсэн БАНК, худалдан авсан ИРГЭДЭД зориулав.

PS:

Comments on: "Уяхан замбуу тивийн наран" (4)

  1. Одоо ер нь бүх юмыг цэгцэнд оруулах ганц арга нь дахин эхлэх л байх дөө. Чикагогийн их гал түймэр шиг ч юмуу, газар хөдлөлт ч юм уу эсвэл бүр хотоо нүүлгэх ч юм уу. Гэхдээ УБ-г үл хөдлөх хөрөнгөнд хэтэрхий их мөнгөө хийчихсэн нөхдүүд лоббидоод нүүлгэхийг зөвшөөрөхгүй байх дөө.

  2. yoo havar zahialsan bairandaa oroh gesen hajuud ni 3 meter zaitai yag adilhan 12 davhar bair bariad ulsiin komiss huleegeed avsan baigaamdaa yostoi aimaar

  3. Ингэж нар хаалгасан хүмүүсийн байр сууцны үнэ ямар нэг хэмжээгээр унасан байгаа. Түүн дээр эрүүл мэнд бол амьдралын чанарын өөрчлөлтийг ямар нэг хэмжээгээр үнэлээд нар хааж барилга барьсан хүмүүсээс дор хаяж нөхөн төлбөр авдаг журамтай болмоор санагддаг юм. Хүмүүс нэгдээд шүүхдээд байвал эрх биш ямар нэг шийдэлд хүрэх болов уу.

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон цуваа

%d bloggers like this: