Хөрш бөө хүүхэнтэй тэмцсэн туршлагаасаа хуваалцъя. Нийтийн орон сууцанд амьдардаг хэнд ч энэ хүндрэл гардаг гэдэгт мөрийцсөн ч бэлэн байна.
“Манай хөрш хүүхэн саяхан угаа авсан бөө. Шөнөжин бөөлөөд унтуулдаггүй” гэдэг шиг дээд айлынхаа хүүхэнтэй бүтэн 3 сар тэмцэл хийсний эцэст тулаанд ялагдаж, би нүүснээр асуудал шийдэгдэв.
Эхлээд хаалган дээр нь захиа бичиж үлдээлээ. Засарсангүй. Орцны зарлалын самбарт нээлттэй захидал бичлээ бахь байдгаараа. СӨХд хэллээ. Хэсэг намжсан нь хөдөө явсан байлаа. Өдөржин, шөнөжин, өглөө, үдэшгүй бөөлдөг боллоо. Хорооны цагдаад хэллээ. Нэмэр алга. Уулзлаа, гуйлаа, уурлалаа, хэрэлдлээ. Хохь чинь чамайг хорлоно гэж цамнаж байгаа тэр хагас галзуу хүүхэнтэй зодолдолтой нь биш. Ингээд байраа зарж, нүүлээ.
Би хүний шашин шүтэх эрхийг хүндэтгэж байна. Тэр хүн бөөгөө шүтнэ үү, Ийсүсээ шүтнэ үү, надад ямар ч хамаа алга. Ганцхан өглөө, орой, үдэш, шөнөгүй хэнгэргээ балбаад орилж, чарлаад, дэвхцэж цовхчоод галзуурчих юм. Хамгийн гол нь манай орцонд доод давхрын нэг залуу бид 2с бусад нь юу ч хэлдэггүй тул тэр хүүхэн хэнээс ч санаа нь зовохгүй. Ядаж байхад ажилгүй, тэр бизнесээрээ л амьдралаа залгуулдаг бололтой. СӨХ бол бүүр нэмэргүй. Мөнгөө авахаа мэдэхээс нийт оршин суугчдын тав тух, сэтгэл ханамж гэдгийг ойлгодоггүй юм шиг байна лээ. Гэрлийн мөнгөө төлөөгүй 1 өдөр хоцроход цахилгаан тасалж, миний өвчин хөдөлгөв. Хуулийн дагуу СӨХд цахилгаан ус таслах эрх байхгүй. Мөн Дундын эзэмшлийн орон сууцны тухай хуульд ажлын өдрүүдэд өглөө 10с орой 5 хүртэлх бусад цагт бусдын амгалан, тайван байдлыг алдагдуулахыг хориглодог заалт байдаг гэдгийг ч мэддэггүй бололтой. Баахан хэрэг зарга хийж хууль дүрэм ярьсны эцэст ЧИ ЯАСАН ИХ ХУУЛЬ МЭДДЭГ ЮМ. Хуультайгаа жаргахыг чинь харнаа гэж зануулснаар би хэлэх үггүй болов. Байраа зараад нүүв. Одоо морин хуурч ач хүүтэй хөрштэй болсон. Удахгүй морин хуурыг үзэн ядах байх гэж айж сууна.
Ядаж гэр орондоо амгалан тайван амьдарчмаар байх юм.
Comments on: "Бөөгийн домог" (8)
Өө ёстой хэцүү наад асуудал чинь. Манай дээд талын айл байна бөө биш л дээ. Байнга гэртээ найр зохиож дараа нь хэрүүл зодоон болно. Өдрийн цагаар хүртэл эхнэр нөхөр 2 зодолдоод байдиймуу хэрэлдээд байдиймуу хашгираан чарлаан болоод дээрээс юм хум нүдээд би ч орж хэлж үзээд хэрэлдэж үзээд цагдаад хэлж эсэн бусаар үзсэн. Миний асуудал чамд хамаагүй гэхээр нь хөөш чи тэр хашаа байшингаа барьж суучаад наад үгээ хэл нийтийн орон сууцанд амьдарч байж одоохон наад хэрүүл зодооноо болихгүй бол цагдаа дуудлаа гэж сүрдүүлж үзсэн орж хэлэлгүй шууд цагдаа дуудаж үзсэн яджийхад цагдаа дуудахаар эсэн бусын юм асуунаа бид нарт айлын асуудал хамаагүй, яг зодоон болж байгаамуу, бид нар ийм асуудалд оролцохгүй манай ажил биш ч гэх шиг хэцүү хэцүү тэгээд одоо нүүлээ гэхэд хөршөө судалж байж шинэ байр олно нөгөө байрны аятайхан хөрш маань нэг л өдөр байраа зараад нүүх магадлалтай гээд
Manaid iimerhuu asuudal zohicuulah huuli durem heregtei sanagdaad baidag yum. Barij shorond hiigeed baih n’ haashaa harin gaigui changa torgodog bolchihvol erhbish gaigui boloh biz dee. Ugui neeree ingeed nuuj suuhdaa hune gedeg bas aihavtar baina shuu. Uhaan n’ chi bair zarsan nuusen bas busad zrdlaa ter boogoor garguulah n’ shudarga hereg baih baij. Ter jijighen morin huurchin gaigui bizee, yamar ch le gesen shonoor huurdaad baihgui biz.
Өвөр Монголд хүрчихэж. http://gu.com/p/3tkkj/tw
Pooh aihtar yumaa. Tegeed tuunees bolj nuuh deeree tulna geheer bas l hetsuu baijee. SOH ene ter ni tiim ontsgui baisiin bol bas nuusen ch deer boljee.
Орчин үеийн муу байрнуудын асуудал юм даа бөө гэлтгүй чангахан дуугархад сонсогддог байрнууд их бий
tiim shuu, dunguj shine bairand oroh geed ochodo tseverlegee hiij baital hajuud genet neg hun changa naitaav. gantsaaraa baisan bi uhtlee aij dagjin chichirch hodolj chadhaa boliod baij baital hajuu ailiin humuus yarij bgaa ni hajuud yum shig sonsogdoj neg yum taivshirsiim daa.
Яанаа манай нэг ах бөө шд. Онгод нь буух үед хааяа гэрт нь очдын би. Тэгээд хэнгэрэгээ дэлдэхээр нь би хөрш айлуудаас нь санаа зовоод, одоо ингээд орж ирээд амгалан тайван байдал алдагдууллаа гээд загнавал яанаа гээд айгаад байдын, хэхэ. Гэхдээ манай ах таны хөрш хүүхэн шиг өглөө өдөр оройгүй хэнгэрэгээ дэлдэж, орилж хашгираад байдаггүй, угаасаа номондоо тэгэх ч ёсгүй. Тэр хүүхэн нэг бол албинтсан, нэг бол зүгээр залилан мэхлэгч.