Гадуур орон сууцны үнэ ёстой аймаар өсч байнаа.. 8%ийн зээлд хүмүүс шуурч байна гэж жигтэйхэн.
Бага хүүтэй зээл гарсан тул орон сууцны хэрэгцээтэй хүмүүс ч бөөн бөөнөөр нь авах байх гэж бодсон бас үгүй юмаа.
Монгол Банкны хамгийн сүүлийн үеийн мэдээгээр нийт 3692 иргэн энэхүү зээлийг шинээр авсан буюу урьдчилгаа 30% төлөөд зээл авах эрхтэй байсан бол 14620 иргэн буюу шинээр зээл авснаас бараг 4 дахин олон иргэн зээлийн хүүгээ шилжүүлжээ.
Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгальмаагийн мэдэгдсэнээр энэ жил нийт 28 мянган айлын орон сууц шинээр ашиглалтад орно гэнэ. Шинээр зээл авсан иргэд нь үүнээс 7,5 дахин бага байнаа? Зөрүү болох 24 мянган айл нь шууд мөнгөө төлөөд авч байгаа юу?
Хэрэв тийм гэвэл зах зээл дээр бэлэн мөнгө маш их байгааг харжуулж байна.
Үгүй гэвэл байрны үнэ буух ёстой
Урьдчилгаа захиалгаа өгчихөөд ашиглалтад орохоор нь зээл авахаар хүлээж байгаа хүмүүс байж болох юм. Гэвч ханшийн өндөр өсөлттэй үед барилгын компаниуд ашиглаллтад орохоос нь өмнө бүрэн төлбөрөө авах сонирхолтой.Яагаад гэвэл урьдчилгаа 30% төлж гэрээ хийгээд ашиглалтад өгөхдөө төлбөрөө авнаа гэвэл шууд алдагдал хүлээхээр байгаа юм. Учир нь юаний ханш мөн өссөн бөгөөд баригдаж буй барилгын үнэ бүрдлийн барагцаагаар 35% цалин хөлс, 60 хүртэл хувь нь барилгын материал, үүний бараг 80 хувь нь импортын бараа материал байдаг тул урьдчилгаа төлбөр 30% дээр гэрээ хийж, гэрээний тухайн үеийн үнээр барилга ашиглалтад өгвөл жинхэнээсээ модоо барьцгаана.
Нөгөөтэйгүүр бондын мөнгөнөөс барилгын компаниудыг дэмжиж 380 тэрбум төгрөг, барилгын материал үйлдвэрлэгчдийг дэмжиж 5.5% хүүтэй 37,75 тэрбум төгрөгийн зээл олгож, моргэйжийн зээлд зориулж 800 тэрбум төгрөг банкуудад байршуулсан. Төр засаг зах зээлд нийтдээ 1,2 их наяд төгрөг орон сууцны зах зээлд шууд оруулжээ.
Монгол Банк нийт 31 мянган иргэн дунджаар 15,4%-ийн хүүтэй зээл авсан гэж байгаа. Тэр нөхдүүдийн 14620 нь 80 м2 хүртэл байрны зээлтэй байсан байх нь. 4000 төрийн албан хаагч 6-8%тай зээл авсан гэж тооцоод хасахад 12,4 мянган орон сууц үлдээд байнаа даа. Тэр байрыг хэн худалдаж авч байна вэ? Ёстой мэдкүй
Би болохоор өөрийгөө хүмүүжүүлж, Монголд суурьших зорилгоор байртай болчих санаатай зээл авах гэж хөөцөлдөж үзлээ. Учир нь өвөл болоол утаа ихдээд эхлэхээр нүүдлийн шувуу царайлаал алга болчихно. Тэгээд хавар ирнэ, мөд суурьшихгүй байж магадгүй гэж эх орончоор сэтгэсэн юм л даа Хэдийгээр урдчилгаа төлбөр байтугайгаа төлсөн, 8% биш, сарын 1.5%ийн хүүтэй арилжааны нөхцөлтэй зээл авъяа гэсэнч Монгол Улсын нэг ажил олгогчид бүтэн НЭГ жил ажиллаагүй бол ёстой найраагүй гэнэ дээ. Өөр үл хөдлөх хөрөнгө зээлийн барьцаанд тавъяа гэсэн ч гонж гэнэ. ККК
Хамгийн хөгийн нь авах гээд байгаа зээл нь ердөө л 15К доллар. Учир нь гарааж авахад зээл олгодоггүй, дээр нь миний мөнгө австрали долларын ханшийн уналтаас болоод төлөвлөсөнд хүрэхээ больчихоод байгаа юм. Тэгээд яах нь вэ гээд Австралийн банкинд хандсан чинь болноо, өргөдлөө бичээд явуулчих гэж байвал яах уув
Хүмүүс болохоор 30% хийх гэж зовж байна л гэх юм. 30% зовохгүй хийчихээр орлогоо нотлох гэж бөөн юм болдог юм байна. Гадаадаас бол бараг ямар эх сурвалжаас гэж шалгах юм ярилаа. Ингээд зээл авах үлгэр жаргав.
Эх орондоо амьдарчихмаар л байх юм. Одоо тэгээд нэг жил нэг ажил олгогчид үнэнч шударгаар толгойгоо “үнэлэхээс” ККК
Comments on: "Орон сууцны зээл" (8)
Миний мэдэх хэд хэдэн боломжийн амьдралтай айлууд 3,4 дэх байрнуудаа энэ зээлээр авсан. Хүүхдүүдийнхээ байрыг бэлдэж өгч байна гээд. Манайх Хадгаламж банкнаас зээл авах гсн 60 саяд багтааж зээл олгоно гээд Хаан банкнаас авсан тэднийх 80 саяд багтааж өгч байгаам байна лээ. Харин тэр хүмүүс Голомтоос авч байгаа гэж байсан Голомтынх 160 саяд өгч байгаа болохоор. Шинэ гайгүй байрлалтай байрнууд маш үнэтэй болсон байна лээ. 1рт мкв-ийн үнэ өндөр 2т бараг хамгийн жижиг талбайтай нь 80мкв байх шиг байсан Жигүүр Грандын Гэгээнтэн гээд хотхон лав.
Уул нь банкнууд зээл өгөхдөө хувиараа ажил хийдэг хүмүүс, гадаадаас гэр бүлдээ мөнгө явуулдаг хүмүүс зэргийн хар дэвтэр буюу ашиг орлогын хувийн дэвтэр нтр-ийг нь үзэж байгаад зээл олгодог шд. Гадаадаас явуулдаг бол гадаадаас явуулсан баримтуудыг нь. Тэхээр таныхыг уул нь гадаадад байдаг дансны хуулгыг чинь хараад олгочихмоор юм.
Зээл авах ч яахав ээж улсад ажилладаг болохоор цалингаараа орлогоо тодорхойлоод асуудалгүй бүтсэн харин тэр гэрчилгээ шилжүүлэх, барьцааны гэрээгээ бүртгүүлэх гэж хэцүү ажлаар манайх зээлээ батлагдсанаас 20 гаруй хоногийн дараа гаргаж авсан. Худалдах худалдан авах гэрээгээ хийгээд гэрчилгээ солиулах гэж ажлын 7н хоног, хөдөөний салбараас зээл авсан болохоор хөдөө явж барьцааны гэрээгээ хийх гэж 1 хоног буцаж ирээд гэрээгээ бүртгүүлэх гсн дахиад ажлын 7н хоног гээд. Ёстой хүлээх шиг болсон доо. Гэхдээ ямар ч байсан одоо хотод байртай болж авсан.
Байртай болсонд баяр хүргэе. Тэр бичиг цаас нь их залхаах бололтой юм байна лээ. Би ч больсон яршиг цаашаа
Зэ ингээд нэгдүгээр сар 2009-өөс хойш явсаар гүйцэж ирдэг байж. Нийт бичлэгийг уншихад ажлын 4 өдрийн 1800-2000 дунджаар 8 цаг уншиж байж гүйцэж ирлээ. Зарим бичлэгийг халтуурдсан.
Тулгарсан асуудлуудад тайлбар хийхэд:
Зээл авахаар “хөөцөлдөж” байгаа хүмүүст тулгардаг нийтлэг эгдүүцэл:
– Монгол Улсын нэг ажил олгогчид бүтэн НЭГ жил ажиллаагүй бол ёстой найраагүй
Нэг жил ажилласан байна гэдэг нь цаашид ажиллахыг баталж чадахгүй ч тогтвортой ажилласан бол дараагийн ажилдаа ороход хурдан ордог, ажилгүй байх хооронд зээл төлөгдөхгүй хугацаа хэтрэх асуудал бага байдаг. Дээрээс нь банкны ОСЗ-ээ хязгаарлах бодлого. Ийм хязгаарлалт тавихгүй бол ажилтай бүх хүн зээл авахаар хөөцөлдөх болно. tip: Үндсэн зээлдэгч биш бол заавал 1 жил гэсэн шаардлага байхгүй. Өөр үл хөдлөх хөрөнгө тавихын хувьд банк зээл олгож, хүүнээс орлого олдог тул барьцаа борлуулах сонирхол байдаггүй.
– Хамгийн хөгийн нь авах гээд байгаа зээл нь ердөө л 15К доллар
15 сая төгрөг аваад гулардаг гарууд байдаг бөгөөд энэ нь банкинд өөдтэй нөлөө үзүүлэхгүй ч тухайн салбарын үзүүлэлтэд нөлөөлдөг. Улмаар салбарын зак, хариуцсан зээлийн ажилтанд үнэн лай болдог. Бага мөнгө төлөхөд төвөггүй гэж үзэж байгаа бол цаашид тогтмол орлоготой, гадаад руу яваад утсаа салгаад алга болохгүй гэдгээ нотлох хэрэгтэй. Мөн банк нэгэнт зээлийн бодлоготой тул бага гэлтгүй журам зөрчихөөс бөөн төвөгшөөдөг. Өөрөөр хэлбэл 15K банк өгч чадах, нөгөөх нь төлж чадах боловч боловч зээлдэгч бүрт уян хатан нөхцөл санал болгож чаддаггүй.
– 30% зовохгүй хийчихээр орлогоо нотлох гэж бөөн юм болдог юм байна. Гадаадаас бол бараг ямар эх сурвалжаас гэж шалгах юм ярилаа.
30% буюу ойролцоогоор 30 саяыг олоход үнэхээр хэцүү/монголд дундаж цалинтай гэр бүл/. Жишээлбэл миний 11 сарын цалингий нийлбэр <6 сая. Энэнээс зардлаа хасахад 3 сая төгрөг. Ингээд 10 жил шаардлагатай болж байгаа юм. За даа, ингэж цуглуулж чаддаг хүн 2 саяд 2 л байх.
Ингээд 30%-ийг өөрөө цуглуулсан гэхээр банк итгэдэггүй юм. Ингэж цуглуулдаг ч үгүй юм, энд. Тэгэхээр өөр банк, ББСБ зээл авсан, хүнээс түр хугацаагаар зээлсэн болж таарч байгаа юм. Энэ нөхөрт банк зээлчихээр эхний 1 жилдээ урьдчилгаа төлөх гэж энэ тэндээс цуглуулсан "урьдчилгаагаа" буцааж өгөх гэж яваад хэсэгтээ зээлээ төлөх чадвар суларч байгаа юм.
Тэгэхээр нь банкчингууд тэр мөнгийг ядаж аав, ээж, төрсөн ах дүүгээрээ цалингийн зээл авахуулж цуглуулсан, тэд нар нь буцааж нэхэхгүйгээр бэлэглэсэн гэдэгтэй нь эвлэрснээр зээлийг нь олгож байгаа.
Эсвэл зүгээр өөрийн байр, машин, мал эд хөрөнгөө зарчихаж болно шд. Үүн дээр бол банк асуудалгүй зөвшөөрнө.
1. Нэг жил ажилласан байх гэсэн шаардлага нь зээлдэгчийн хариуцлага, дахин ажиллах магадлал, банкны зээлийн/хязгаарлах/ бодлого.
2. Банк ганц зоос ш дээ өгчихөөч дээ, гэсэн байдлыг хүлээж авдаггүй.
3. Урьдчилгааг хүнээс зээлчихээрээ дараа новширдог.
За хүн бүр мэддэг ч 3 тайлбар бичсэний хөлсөнд дараа чухал асуулттай учирвал и-мэйлээр асууна шүү. Блогийн ерөнхий сэдэвээс гажууд юм бичсэнд уучлаарай…… Гэхдээ өөрөө эхлээ биз дээ. хаха
[…] Орон сууцны зээл […]
[…] https://alimaa.wordpress.com/2013/08/08/%D0%BE%D1%80%D0%BE%D0%BD-%D1%81%D1%83%D1%83%D1%86%D0%BD%D1%8B… […]
[…] Орон сууцны зээл […]
[…] 4 COMMENTS […]
oron suutsgui humuust zoriulsan mortloo zarim n ene zeeld hamragdaj bairnii uniig nemegduulj bn.