Тэтгэлэг горилогсдод тусламж

Зун болдоггүй ээ. Америкт онгоц нисэхээ больтол нар шарж, Оросын Европ талдаа кондиционер нь эвдэртлээ халж байна гэж мэдээгээр гараал байх юм. Улаанбаатарт байдаггүй шүү. Дулаарч шалиагүй буудал нар буцав. Наадмын маргааш намар гэж…

Энэ бичлэгийн гол сэдэв нь зунтай холбоотой. Хоёр жилийн өмнөөс ВВ крээм гээч нарнаас хамгаалагчтай, будаг шунхтай, чийгшүүлэгч тос дэлхийг байлдан дагуулав. Солонгосууд анх гаргаж ирсэн болохоор манайд ч гялс нэвтэрсэн. БиБи крээмтэйгээ энэ зуныг авна даа гэж төлөвлөж байтал юу вэ, цаана чинь СиСи крээм гээд гарч, би ч дагаж шуураад худалдаж авсан юм. Ерөнхийдөө тэрхүү СиСи крээм нь бол өмнөхийнхөө сайжруулж, хөнгөхөн болгосон хувилбар юм байна.

Анх өнгө оруулсан чийгшүүлэгч буюу Tinted Moisturizer дээр нарны хамгаалалт, антиоксидант гм арьсанд хэрэгтэй зүйл нэмж хийснээр ВВ крээм үүссэн юм байна.Ерөнхийдөө аль брэндээс хамаараад янз бүрийн үйлчилгээтэй байдаг. Арьс өнгөлөхийн хувьд суурь крээмнээс арай хөнгөн боловч,ТМ-с илүү өө дардаг үндсэн шинж чанартай. 

СС крээм нь болохоор Color Correcting гэдгийн товчилсон үг бөгөөд ВВгээ бодвол илүү хөнгөн, мусс шиг гэхдээ арьсны улайлт, цонхигор цагаан, шар өнгийг илүү амьд болгодог. 

Миний туршилтаар онцын ялгаа үгүй мэт боловч тухайн брэндээсээ хамаараад ВВ нь илүү ази царайнд, СС нь шар арьстнуудад таарах бололтой юм. Нүүрний арьсныхаа хэрэгцээнд тохируулаад сонгоход Аllure харьцуулж бичсэн байна лээ. Миний хувьд нар шарсан өдөр ССдээд, бусад үед нь ВВдээд энэ зуныг авна даа. Гэхдээ ЗУН болвол шүү дээ

 

Comments on: "Арьсаа хамгаалах нь" (2)

  1. Nomingobi said:

    Гэтэл энэ зун шидэн тирконоосоо салж амжаагүй байтал намар болохнээ

  2. fdfads said:

    Hi,
    Uuruu haanaas ali brand-iig avsan ve?

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: