Тэтгэлэг горилогсдод тусламж

Монголд сонгуулийн өмнөх халуурал дээд цэгтээ хүрч байна дөө. Уг нь аминдаа энэ халуурлаас хол байхыг хичээж байгаа боловч мэдрэл, няарванд нөлөөлж байнөө үнэндээ. Хаана ч явсан Элбэгээгийн мөнгөөр зодсон том том баннер, Бат-Эрдэнэ аваргын гонжтой зураг байна. Н.Удвал хаяа гм. Хэсгийн сонгуулийн шатаавын байр нь гэхэд л аварга дэлгүүр, эмийн сангийн нэг тал, Эби 1-р давхрын айлын байр, Удвал аниа орон сууцны подвал гм. Бэл бэнчин, зэрэг зиндаагаа харуулчих юм байна дөө.

Угаасаа сонголт үгүй сонгууль хийх гэж байгаа улс, чаддаг чаддаг, мэддэг мэддэгээрээ л саналаа өгцгөөх биз. Мэтгэлцээний дүнд саналын өөрчлөлт 6-с илүү  % гарахгүй гэж тооцоолж байна. Гэхдээ хэн мэдлээ. Өмнөх сонгууль шиг ганц уйлаал эргүүлээд хаячих боломжтой. Савалгааны гол учир нь саналаа өгдөггүй сонгогчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаатай холбоотой.

Энэ жил санал өгвөл 1000 нэгж ч гэх шиг, санал хураалтад оролцдогоороо Гиннесийн амжилт тогтооё ч гэх шиг балайрч өгөх юмаа. Санал өгөхгүй иргэдийн тоо олон байвал  Элбэгдорж ялах магадлал өндөр. Хүмүүс идэвхитэй оролцвол хоёрдахь шат гарна. Энэ хэрээрээ мөнгө урсана. Сонгуульд оролцох урилга ч гэх шиг балай юм хэвлээд тарааж байна. Хайран ч мөнгө.Урилгатай урилгагүй Сонгогчийн үнэмлэх байхад л хангалттай баймаар.

МАН ПиАрчдын багийн яруу найрагч, сэтгүүлч нар уянгын халилыг нь ихдүүлээд алж байнаа. Гангнам стайль бүжиглүүлж, нулимстай дуу дуулуулаа. Бүүр цэвэр цусны монгол гэж балайраад юу вэ? Монгол Улс нэгдсэн улс!

Элбэгээгийнхэн сурталчилгаа илүү шинжлэх ухааны үндэслэлтэй байна. Би хүртэл шөнө зүүдэлж байна ш дээ.ККК. Боловсролтой мэдээлэлтэй иргэд сонголтоо хийчихсэн учир тэдний санал тогтсон. Савалгаатай хэсэг дээрээ л тогтож ажиллан авлигыг цээрлүүлж байгаагаа үргэлжлүүлэн ярихад л хангалттай юм. Олуулаа болно урианы биелэлтийн үзүүлэлт болгож, Мөнхбаярыг чирч авчраад яаж байгаа юм бэ?

Удвал гуайн хувьд улстөрийн хэлмэгдүүлэлт гэж ярихгүй шиг эхийн хайраа яриал явбал эмэгтэйчүүдийн саналыг зулгаачихна шүү дээ. УИХ дахь Эмэгтэйчүүдийн бүлэг энэ хүнийг дэмжиж огт хөдөлсөнгүй. Ядаж Г. Уянга нь ганц нийтлэл бичсэнгүй, С.Баянсэлэнгэ нь түй ч дуугарсангүй. Улстөр дэх эмэгтэйчүүдийн оролцоо гэж бахирдаг эмэгтэйчүүд бүүр таг шүү. Би энэ эмэгтэйг хүндэлж байгаа. Н.Энхбаярт “дурласан” байж болно, гэхдээ л чадна гээд үзэл бодлынхоо төлөө дэвшээд гараад ирнэ гэдэг зоригтой байна. Элбэгээг хор найруулж ЕС хийж явахад, Ба аваргыг улсын наадамдаа тасралтгүй түрүүлж байхад энэ эмэгтэй Англид магистр хамгаалж байсныг мэдэх юм. Ер нь вол ФЕМИНИЗМ эмэгтэйчүүд бие биенээ дэмждэг, хайрладаг болсон цагт л ялна гэж байгаа.

Хэн нэгэн нэр дэвшигчийг дэмжих, үгүйдээ биш, саналаа идэвхитэй өгөөрэй. Ядаж сонгуульд зарцуулах мөнгө хэмнэхэд хувь нэмрээ оруулъя. Цаана чинь хямрал айсуй…

 

Жич: Батжаргал сайхан биччихэж 

Comments on: "Эв нэгдлийн тухай" (2)

  1. Удвал гуай эмэгтэй нэр дэвшигч гэдэг нь үнэн болов өөрөө эмэгтэйчүүдийн асуудлаар нэг ч үг дуугарахгүй байна шүү дээ. Туйлын зорилго нь тодорхой болохоор дэмжихэд хэцүү байнаа. Нэг бодлын харамсмаар… Харин тэр нэг намын нөхдүүд яагаад нүүр буруулсан нь сонин л юм.

  2. Харин тиймээ, Ба аваргыг дэвшүүлэх үедээ л нам нь ард түмнээ доош нь хийж даапаалж байгаага харуулсан улс. Нэгэнт дэвшцэн юм чинь аварга ч хэрэгтэй юм бүхнийг хийнэ гээд бүжиглээд, гар цэвэр мэвэр гээд яваад байх юм. Хүн ингэтлээ улайрах гэждээ.
    Улстөрөө гэж, хүнийг хүн биш болгох юм даа.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: