Тэтгэлэг горилогсдод тусламж

Сүүлийн 30 гаруй жилд эмэгтэйчүүдийн тэгш эрхийн асуудал, үүний дотор feminism маш их хүчтэй дэлгэрсний дүнд хүйсийн асуудал, эрэгтэй, эмэгтэй хүний сэтгэл зүй, зан үйлийн шинж чанар барууны академик ертөнцөд өргөн дэлгэр судлагджээ.Үүний дотор олон нийтийн мэдээллээр сурталчилж буй нийтлэг дүр төрх нь тухайн санааг ард нийтийн дунд нийтлэг болгоход хэрхэн нөлөөлж буй талаар хийсэн судалгаа хэд хэд байдаг. Тухайлбал, 60-аад оны киноны гол дүр Мэрлин Монроу эелдэг наалинхай, ариун цагаан, тачаангуй эмэгтэйг төлөөлдөгг бол 80-аад оны од Жэйн Фонда спортлог, бие даасан, өөрийн үзэл бодолтой эмэгтэй, Глэйн Клосс, Шэрон Стоун нарын  Майкл Дугластай бүтээсэн дүр нь хүссэнээ авч чаддаг, дур хүслээ хангаж чаддаг эмэгтэйчүүдийг дүрсэлснээр эмэгтэйчүүдийн талаархи идэвхигүй, хайр дурлал, хүсэл тачаалдаа шаналж суудаг хөөрхийлөлтэй бүсгүйчүүдийн тухай ойлголтыг бут цохисон юм.

Үүний нөгөө талд 80-аад он хүртэл уйлдаг эрэгтэй гол дүр кино урлагт төдийлөн гардаггүй, зөвхөн ялсан баатар, зоригт дайчин, шийдэмгий эрчүүд олон. 90 оноос хойш нийтлэг энэ дүр төрхийг эвдсэн кинонууд Оскар авах нь ихэссэн. Аутизмс өвчтэй хүний тухай Том Круз, Дастин Хоффман нарын тоглосон Рэйнмэнээс Форест Гамп, Хөхөөний үүрэн дээгүүрхи нислэг г.м киноноос аваад “Аавуудын өдөр өнжүүлэх” инээдмийн киноны гол баатрууд хүртэл баатарлаг, байлдаанч, зодоонч, зэвүүн залуугаас тэс өөр уян зөөлөн, уйлж дуулдаг эрчүүдийг дүрслэх болсон. Дэлхий даяараа л энэ чиглэлд явж байна. Гэтэл сүүлийн үеийн судалгаа өөр үзүүлэлт гаргах боллоо. 

Манайд ч мөн адил хуучин эр хүн гэхээр цэрэг хувцастай, олон үггүй эрчүүдийг дүрсэлдэг байсан. Та нар социализмын үед бүтээгдсэн кинонуудыг үзээрэй. Эрэгтэй хүн ямагт гол дүр. Феминизмын тухай анхны кино болох “Энэ хүүхнүүд үү” гэхэд л гол дүрийн баатар эр хүн болж байна. Сүүлд гавьяат жүжигчин Сарантуяагийн инженер эмэгтэйн дүр бүтээсэн нэг кино бий. Нэрийг нь санахгүй юм. Түүнээс өөр эмэгтэй хүний уян зөөлөн, үндсэн шинж чанарыг товойлгосон кино байхаас жаахан ч гэсэн бие даасан, ааштай, амтай, өөрийн бодолтой бүсгүй байвал шууд эсрэг талын дүр болчихож байгаа юм. 

Орчин үеийн залуус уяхан туяхан, шалчигануур, эр хүний намбагүй болсон гэж бид ярьж шүүмжилдэг.. Арга ч үгүй юм. Өнөөдрийн Монголд эр хүний загвартай тийм орчинд өсч байгаа хөвгүүд хэд вэ? Дунд сургуулийн багш нарын 80% эмэгтэй, үйлчилгээний бизнэс эрхэлж буй хүмүүсийн 75% эмэгтэй, дээр нь нэмээд ганц бие ээжүүд олширсон зэрэг нь тэдэнд даган дуурайх эрэгтэй загварыг үгүй хийж байна. Нийгмээс чамд оноосон дүрд орж чадаагүй буюу хувь хүний гадна, дотор нь зөрчилдөхөөр нэг бол тэрслүү нэгэн, эс бөгөөс нийгмийн хог шавхруу болдог нь хууль.

Барууны нийгэмд ТВ-ээр явж буй видео ролик эрчүүдэд хэрхэн нөлөөлж буй судалгаанаас харахад сүүлийн үед hyper-masculinity буюу эршүүд, гүжирмэг байдлыг сурталчлах нь 2000 оноос эхлэн ихэсчээ. Эхлээд альфа-мэйл гэж нэрлэгдэх маш их амжилтад хүрсэн Дэйвид Бэкхэм г.м сүргийн манлай сүүпэр эр од болж байсан сүүлдээ бүхий л сурталчилгаанд эршүүд дүр төрхийг өргөнөөр ашиглах болсноор энэ нь Жавиэр Бардэм гм мачо эрчүүдийг сурталчлах болжээ. 

Эрдэмтдийн үзэж байгаар эр хүний тухай нийгэмд тархсан нийтлэг ойлголт өөрчлөгдөх бүрт хөөрхий эрчүүд асар их хямралд орж, тэрийгээ тайлах арга нь донтолтоор илэрдэг гэнэ. Тийм болохоор бидний хүүхдээ загнахдаа хэрэглэдэг “Өдий том болчихоод…” болон “Жаахан хүүхэд байж…” шиг mixed message ашиглахгүй байвал хувь хүн, гэр бүл, цаашлаад нийгмийн хөгжлийн сайн сайханд хэрэгтэй гэнэ шүү.

ЖИЧ: Амралтын өдрөөрөө ТВ од, гэр бүл судлаач Др. Нарантуяагийн лекцийг хэрэг болгож үзлээ. Хэдийгээр драматик эффект ихтэй, жүжигчилсэн тоглолт хийдэг ч гэр бүл судлаач Д.Нарантуяагийн лекцээр хэлээд байгаа гол санаа нь дээрх байж болох юм. Түүний хэлж буй нөхрөө ямагт өөрөөсөө дээгүүр тавьж, “хөлийг нь угаахтай” санал нийлэхгүй ч хөвгүүдийн хүмүүжил ээжээс хамаарна гэх мэт зарим нэг санаатай нь санал нийлэв. Гэхдээ гэр бүл болгон өөрийнхөөрөө жаргалтай, бас зовлонтой гэдэг эртний гүн ухааныг дэмждэг гэдгээ илэрхийлье

Comments on: "Masculinity буюу эр хүн шиг бай л даа…" (2)

  1. bentel bi said:

    гүй тэгээд гаднаас нь харахад одооны хөвгүүд ёстой биш харагдах юм байшд, жон жон гэсэн хамраараа гуншсан охид шиг нялхамсуу дуугараад л, хамаг биеэ барьсан хувцас өмсөөд донжигноод л…

  2. […] элдэв халдлагад тайвнаар хандаж, ухаан дутуу, мулгуу хүмүүсийг зүгээр л өрөвддөг. Хэрэв халдлага нь даамжиран […]

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: