Тэтгэлэг горилогсдод тусламж

Ноам Чомски гэж Америкийн мундаг хэл шинжлээч, философич бий. Сэтгэл судлалаас эхлээд боловсрол, улс төр гээд бүх салбарт энэ хүний бүтээлийг ашигладаг. Миний судалгааны нэлээд хэдэн ажил энэ хүний онолд суурилсан юм. Түүний бичсэн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан тархи угаадаг 10 аргыг орчуулж хүргэе

 

Эх сурвалж англи, орос хэл дээр

1. Анхаарал сарниулах
Нийгмийг залах гол арга нь улстөр, эдийн засгийн эрх барьж буй бүлэглэлүүд ач холбогдол багатай мэдээ мэдээлэл тогтмол түгээж чухал асуудал, шийдлээс олон нийтийн анхаарлыг холдуулах юм. Анхаарал сарниулах энэ арга нь ард иргэд шинжлэх ухаан, эдийн засаг, сэтгэл судлал, нейробиологи, кибернэтикийн салбарын чухал мэдлэгтэй болоход саад учруулах зорилготой.
“Ард иргэдийн анхаарлыг үүсээд байгаа бодит асуудлаас хөндийрүүлэн ач холбогдол муутай мэдээ, мэдээлэлд хандуулах. Иргэд ямар нэг ярианы сэдэвтэй байх нь тэдэнд гол асуудалд анхаарлаа хандуулан бодох боломж олгохгүй. Бусад бүх амьтадтай адил бэлчээрээс хашаанд нь хөөж оруулах” ( «Тайван дайны чимээгүй зэвсэг» номноос).

2. Асуудал хиймлээр үүсгэж, түүнийг шийдвэрлэх арга замыг санал болгох
Энэ аргыг «асуудал-хариу урвал-шийдвэрлэлт»  гэж нэрлэдэг. Эрх баригч бүлэглэл асуудал, эсхүл тодорхой “нөхцөл байдал” үүсгэж, ард иргэд тодорхой хариу урвал үзүүлж, тэдний хүссэн шийдвэрийг шаардахуйц байхаар найруулан зохион байгуулдаг. Жишээлбэл: хот суурин газруудад хүчирхийлэл гаарах, террорист үйл ажиллагаа идэвхижихэд ард иргэд аюулгүй байдалтай холбоотой хууль, дүрмийг чангатгах шаардлага тавих бөгөөд энэ нь иргэний эрх чөлөөг бүдүүлгээр хязгаарласан шийдвэр байх нь бий.Эсхүл энэ нь байх ёстой зүйл мэтээр ойлгогдохоор эдийн засгийн хямрал зохиомлоор бий болгож, хот тохижилт, үйлчилгээний ажлын төсөв хөрөнгийг танах гм

3. Үе шаттайгаар хэрэгжүүлэх арга
Олны дунд нэр муутай арга хэмжээ авахын тулд түүнийгээ өдрөөс өдөр, жилээс жилд үе шаттайгаар хэрэгжүүлнэ.Яг энэ замаар цоо шинэ нийгэм-эдийн засгийн нөхцөл (неолиберализм) байдлыг өнгөрсөн зууны 80-90-ээд оны үед бий болгосон юм. Үүнд. төрийн үүрэг функцийг хязгаарлах, хувьчлал, тогтворгүй байдал, ирээдүйдээ итгэхгүй байх, олонхийг хамарсан ажилгүйдэл, нэр төртэйгээр амьдрахад хангалтгүй цалин хөлс гм. Хэрэвзээ энэ бүхэн нэгэн зэрэг болсон бол хувьсгал гарах байсан юм.

4. Хийх ажлаа хойшлуулах
Нэр хүнд муутай шийдвэр гаргах өөр нэг арга нь уг шийдвэр нь хэдийгээр “муу боловч зайлшгүй” зүйл мэтээр ойлгуулж ирээдүйд хэрэгжүүлэхээр ард иргэдийн саналыг авах явдал юм.

Ирээдүйд гарах хор холбогдлыг зөвшөөрөх нь өнөөдрийн сөрөг үр дагавраас хамаагүй дээр гэсэн ойлголтод тулгуурлана. Нэгдүгээрт, хор холбогдол нь шууд мэдэгдэхгүй, хоёрдугаарт, ард түмэн массаараа “маргааш сайхан болно” гэдэгт гэнэн байдлаар итгэдэг тул хор холбогдол, золиосгүйгээр асуудлыг шийдэж болно гэж итгэл үнэмшилтэй байдаг. Энэ нь ард нийтэд өөрчлөлт, шинэчлэлтийн санал, санаачлагатай дасан эвлэрч, цаг нь болохоор ямар ч эсэргүүцэлгүй хүлээн авахад бэлддэг..

5. Ард түмэнтэй нялх хүүхэдтэй харьцаж буй мэт хандах
Олон нийтэд зориулсан үзэл суртлын ихэнхид оюун ухааны хомсдолтой насанд хүрэгч, хөгжлийн бэрхшээлтэй дунд сургуулийн хүүхдүүдэд зориулсан мэт мэт үндэслэл, дүрслэл, үг хэллэг, үгийн өргөлтийг ашигладаг.

Хэр зэрэг төөрөгдүүлэхээр чармайж байна, тэр хэрээр өгүүлбэрийн бүтэцдээ “хямдхан” хэллэг, хэлц ашиглахыг чармайна. Яагаад? “Хэрэв хэн нэгэнтэй 12 наснаас доош настай хүүхэд мэт харьцвал тухайн хүнд төрүүлэх сэтгэгдэл нь энэ насны хүүхдүүдэд байдаг асуудлыг ямарч эргэлзээгүйгээр хүлээн зөвшөөрөх сэдлийг төрүүлж, энэ чинээгээр тухайн хүний хариу реакцийг удирдах магадлалыг өндөрсгөдөг байна”.

6. Сэтгэл хөдлөл дээр тунгаан бодохоос нь илүүтэй төвлөрөх

Хүмүүсийн сэтгэл хөдлөл дээр тоглолт хийх нь сонгодог арга. Ингэснээр хүмүүсийн юмс үзэгдлийг үзэгдлийг бодитойгоор үнэлж дүгнэх чадвар нь блоклогдож, нийт дүндээ болж буй үйл явцын талаар эргэцүүлэх боломжийг үгүй хийдэг. Нөгөө талаасаа, сэтгэл хөдлөлийг ашиглах нь далд ухамсарт нэвтрэх боломж олгодог тул тодорхой бодол, хүсэл, айдас, болгоомжлол, үг дуугүй захирагдах гэх мэт зан үйлийн тогтвортой хэв шинжийг суулгаж болдог…

7. Хүмүүсийг мэдээлэлгүй, харанхуй байлгах
Хүмүүсийг дуулгавартай байлгахын тулд хэрэглэж буй арга техникийн талаар ойлголт авах боломжийг хязгаарлах. Нийгмийн доод ангид олгож буй боловсролын чанар нь аль болох хязгаарлагдмал, сул байлгаж, нийгмийн доод анги давхарга боловсролын энэхүү зөрүүтэй байдлыг давж элит анги давхаргад нэвтрэх боломжгүй байх түвшинд барих.

8. Бүдүүлэг, харанхуй байдлаараа бахархах сэдлийг иргэдийн дунд төрүүлэх
Ард иргэдийн тархинд боловсролгүй, харанхуй, бүдүүлэх, соёлгүй байх нь энгийн явдал гэсэн ойлголтыг төрүүлэх…

9. Өөрийн бурууг ойлгох байдлыг идэвхижүүлэх

Оюун санааны боломж, авьяас чадвар, хүчин чармайлт дутсанаас болсон хувь хүний азгүйтэл нь зөвхөн тухайн хүнээс өөрөөс нь хамааралтай гэж итгүүлэх арга. Үүний дүнд хувь хүн эдийн засгийн системийн эсрэг ажиллахаасаа илүүтэйгээр өөрийгөө буруутай гэж итгэн, сэтгэл гутралд орж, ямар ч идэвхигүй болж хувь хүнийхээ хувьд өөрийгөө үгүй хийж эхэлдэг байна. Ямар ч үйлдэл хийхгүй байх нь аливаа хувьсгал, өөрчлөлтөд хүргэхгүй.

10. Хүмүүсийн тухай тэдний өөрсдийнхөө тухай мэддэгээс ч ихийг мэдэх
Сүүлийн 50 жилийн шинжлэх ухааны хөгжил нь энгийн иргэдийн мэддэг зүйл болон эрх баригч ангийн мэдэж, ашигладаг мэдээллийн хооронд мэдлэгийн маш том ялгаа гарсан.
Биологи, нейробиологи, хавсарга сэтгэл судлалын шинжлэх ухааны ачаар хүний тухай, хүний физиологи, сэтгэл зүйн талаархи мэдлэг, мэдээлэл хангалттай бий болжээ. Үүний дунд жирийн хүмүүс өөрсдийнхөө тухай мэддэгээс илүү их мэдээлэл системд бий болсон юм. Үүний дүнд систем хүмүүсийг удирдан жолоодох илүү их эрх мэдэлтэй болдог. 

Ноам Чомски — америкийн хэл шинжээч, философич, нийгмийн зүтгэлтэн. Олон ном бичсэн, улстөрийн шинжээч. Массачусэтсийн технологийн дээд сургуулийн хүндэт профессор. 20-р зууны шинжлэх ухааны гарамгай зүтгэлтэн хүн юм.

 



Advertisements

Comments on: "“Ард түмний тархийг мэдээллийн хэрэгслээр дамжуулан угаахуй”" (3)

  1. Bayarlalaa. Tun heregtei orchuulga bn.

  2. маш сайн орчуулсан байна. баярлалаа наадахыг чинь sonin.mn дээр тавьчихсан байна лээ. нэмэлт тайлбар оруулсан гар нь ядахдаа зөв бичгийн дүрмийн зах мэдэхгүй гар сэглэж өгсөн байна лээ. даанч гайхаад байсан юм. нэг бол зөв бичээд нэг бол алдаатай бичлэг наагаад байхаар нь ккк. иймэрхүү орчуулга их тавьж байгаарай унших дуртай бас хардах дуртай.

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон цуваа

%d bloggers like this: