Тэтгэлэг горилогсдод тусламж

БЭЛЭГ

БЭЛЭГ

Аниа нь төрсөн өдрөө нижгэр тэмдэглэв. Хэдэн жилийн өмнөөс төрсөн өдрийн бэлгэнд төрөл бүрийн АЛИМ авдаг болсон. Гэр бүл найз нөхөд, ойр дотныхон ч ихэд сэтгэдэг. АЖ Долгор хунгийн цуглуулгатай гэдэг шиг Аниа нь хатсан яавлагнаас авахуулаад АйПад хүртэл бэлгэнд авдаг болохоор овоо хөөрхөн алимны цуглуулгатай.

ЖИЧ: Бэлгэнд Алимтай холбоотой юу ч бэлэглэж болно.😉 Гол шалгуур нь ГОЁ байх.

Жил жилийн төрсөн өдрөөрөө гэр бүлээ хоолонд оруулдаг уламжлал тогтсон. Энэ жилийнх Модерн Номадсын Славянский Базар орос хоолны ресторан байв.

Өмнөх өдөр нь утасдаж захиалга өглөө. ТВ явах реклам болох амралтын өдрийн гэр бүлийн хөнгөлөлт 20%, төрсөн өдрийн эзэн хоол үнэгүй эсэхийг нягтлан асуугаад менежер нь өглөө над руу залгахаар тохиролцов. Маргааш нь байдаггүй дээ. Нэгэнт цаг, газраа товлосон тул 30 минутын өмнө гүйгээд очлоо. Монгол юм чинь мэдээж. Захиалга ороогүй байлаа. Дор нь “командлаад” ширээ засуулав. Үйлчлэгч хүүгээс “үнэгүй юманд нугасгүй” хүн чинь нарийвчлан тодруулж асуулаа. Тийм л гэж байна. Би ч тэгвэл хамгийн үнэтэй хоолыг нь авъяа гэсэн инээж байна. Нийт төлбөрөө хүмүүсийн тоондоо хуваагаад нэг хүнд ноогдох дүнг хасах дээр “тохиролцов”.

Хүмүүс цувж ирээл, төрөл бүрийн хоол захиалж, жижиг хүүхдүүдийн араас хөөцөлдсөөр, бүгд сэтгэл хангалуун байлаа. Төлбөрөө төллөө. Гэр бүлийн хөнгөлөлт картгүй тул уншдаг системтэй болохгүй л гэнэ. Системээ саяхнаас сольсон тул хуучин шиг нэр хайгаад хийх боломжгүй л гэнэ. За гэх мэтээр бөөн шалтаг. Би ч юм бодсонгүй. “Анх танайхыг нээгдэхэд танай боссууд уг нь хөнгөлөлтийн карт өгсөн юм, тэр нь олдохгүй байгаа” л гэлээ.

Мангар том алиман бялууг барахгүй хойно ирээгүйчүүдэд хувь хүртээгээд үлдсэнийг нь гэртээ авчрав. Идээд идээд 5 хоног идэв. Та нарт захихад хэт том торт гоо сайханд “сөрөг” нөлөөтэй, дэмий юм байна. Дараа жилээс мини кэйкээр л баярлаж байхаас. Хихихи

Долоо хоногийн төгсгөлд санхүүгээ тооцдог “нарийн тооцоотой” харамчийн туйл болохоороо баримтаа үзтэл нэг л бишээ. Утасдлаа. Эргээд яръяа л гэж байна. Эргэж залгаснаа: Үнэгүй хоолыг нь баримтад оруулдаггүй. Та баримтаа үзээд, хэн ямар хоол авсантай тулга. 6-12 насны 2 хүүхдийн чинь багад нь бэлэг өгсөн” гэнэ дээ. Би ч юу гэж дуугай өнгөрүүлэхэв: Би төрсөн өдрөө тэмдэглэж байж, хэн юу идэх нь   вэ? гээд чкадаад тоолоод сууж байх юм уу? Бас манайх 2 настай 2, 3 настай 1 хүүхэдтэй очсон. Андуураад байна”. 1 дэхь өдөр тань руу “манагэрээ” яриулнаа л гэнэ /Мэнэжэр Нэргүй/.

Нэг дэхь өдрийн үдийн цайны цаг боллоо байдаггүй дээ. Хорхойтой араандаа зуусан хүн чинь ХН рүү нь утасдаад гомдол саналаа хэллээ: Хамгийн хөгийн нь танай компани хөнгөлөлт итар гэж ард иргэдийг төөрөгдүүлэх сурталчилгаа санаатай явуулах ямар хэрэгтэй юм. Сурталчилгаан дээрээ “жижиг үсгээр” ч болов “хөнгөлөлт нь карттай хүмүүст хамааралтай” гэж бичээгүй тул санаатайгаар төөрөгдүүлсэн байна гээд л дүрэмдэв. Би англи, монгол 2 блогтой. Танай нэр хүндэд хандаж блог дээрээ бичнэ. Бас О.Магнайд хэлнэ гэж хүртэл “айлгав”. Хахаха.

Гучин минутын дараа “Славянский Базаар”-ын мэнэжэр Уянга утасдаж байнаа. Манай зөөгч шинэ байсан гэнэ. Манайхан таньд ташаа мэдэгдэл өгсөн байна гэнэ. Уучлаарай. Таньд бид 10, 20%ийн хөнгөлөлтийн кардаа гаргаад байгаа газар чинь хүргээд өгнө л гэнэ.

Би ч хэллээ: Үйлчлэгч хүүгийн буруу биш. Мэнэжэрийн буруу. Яагаад шинэ ажилтнаа сургадаггүй юм?.Ер нь яагаад захиалга өгч байхад бичигдээгүй байдаг юм? Өнгөрсөн жил Модэрн Номадс 1,  “Зинг”-д орсон. Нэгж бүр нь тус тусдаа карттай болсон гээд л өөр өөр юм ярьцгаагаад байсан. Би тэр 20%, 10%-д нь үхэх гээд байгаадаа биш. Та нар хэрэглэгчийн төөрөгдүүлэх мэдээлэл САНААТАЙГААР өгч байна. Дээр нь асуудлаа би дор бүр нь мэдэгдэж, толгой компанид хүрэхгүйгээр шийдвэрлэх боломж гаргаж өгсөөр байтал ямар ч арга хэмжээ авалгүй, бизнес хариуцсан захирлаараа утасдуулж, миний уурыг барах ЯМАР хэрэг байна? гм.

Ер нь бол байнаа? Анх Модэрн Номадс Хүүхдийн төлөө фондод ашгийн 10% өгдөг байсан. Өнгөрсөн жилээс больсон юм шиг байна лээ. Уул уурхайн компаниудын хоол нийлүүлдэг болоод ашиг орлого нь нэмэгдсэн тэгсэн юм болов уу гэж хардаж байгаа.

Би үндэсний үйлдвэрлэлээ ходоодоороо дэмждэг. Өнгөрсөн жил энэ тухай энд бичсэн. Гадаад найз нөхдөө ирэхээр тийш нь чирдэг. Аль болохоор хүүхдийн санд нь мөнгө өгүүлэхийг чармайдаг. Нэг австрали найз өөрийн блог дээрээ “Би Монголд мах иднэ гэдгээ мэдэж байсан. Гэхдээ тэр ресторан шиг байж болох бүх эрхтний мах менюнд нь байна гэж төсөөлөөгүй” гэж бичсэн байсан. Учир нь Модэрн Номадс 1-т дотор эрхтэн: уушиг, элэг, бөөр, нүд, толгой гээд тус тусад нь нэрийн хоол хийсэн байдаг юм.Хохохо. Тийм болохоор 20 гаруй жил өөрийн түрийвчээрээ дэмжсэн үйлчлүүлэгчээ хууран мэхэлж байгаад миний ЗЭВҮҮ, ДУРГҮЙ хоёр зэрэг зэрэг хүрэв.

http://www.modernnomads.mn/  Энэ вэб ашиглан захиалгаа өгч, матаасны үйл ажиллагаагаа явуулсан болно.

Comments on: "Төрсөн ӨДӨР" (6)

  1. Happy birtdahy Alim egchee.
    Mail bichsen ta gmail hayag chini hariu uguhgui bsan.Yundaa bna ve?

    • yahoo ruu chin maildeed bga yum bna aa.

      • Уншаад ойлгохоор л бичсэн гэж бодох юм. Тэргүүлэх чиглэлийн мэргэжил гэж яах гэж тусгайлан зааж байгаа юм болаа?

  2. Хммм. Иймэрхүү асуудал байнга л гарах юм. Багасч байгаа юм ажиглагдаж байна уу. Тань шиг ингэж Монголын үйлчилгээний газруудын review хийдэг site энд тэнд байвал хэлж туслаач. Бусаддаа сургамж өгөхөөр, бас мэдээлэл солилцох журмаар ашиглаж байвал их хэрэгтэй юм байна. Би бас Charming гоо сайхны газрын зайсан дахь салбарт (Bella Vista хотхон) нь үсээ засуулах гэж цаг аваад, өнөөдөр очих замдаа 5 мин хоцрох нь гэж хэлэх гээд залгатал өөдөөс таны цагийг cancel -дсан байна. Үсчин ирээгүй гээд.. тэр ярьж байх хооронд нь би аль хэдийн Энхтайваны гүүр уруудад явж байсныг хэлэхүү уур хүрээд… Тэгсэн өөдөөс өглөө тань руу ярьсан утасаа авахгүй байна лээ гэхээр нь ажилтай үед залгачаад та нар. Завтай болоод эргээд танайх руу ярьсан чин яах гэж залгасийн бүү мэд reception охиныг ирэхээр яриулнаа гээд таг. 3 цагийн дараа бараг гадаа нь очоод залгахад нэг ийм дүр төрхтэй… тэгээд бүр сүүлдээ намайг юундаа уурлаад байгаан тэр үсчиндээ хэлэхгүй юу. Ирээгүй хүн нь тэр юм чинь гэж авдын…kkk Хэцүү байнааа.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: