Эмэгтэйчүүдийн баярт зориулав. Орон бүхний эмэгтэйчүүд нэгдэгтүн!
Мартын найман ч юу юугүй л боллоо доо. Эрчүүдээр хоол хийлгэж, шал угаалгах баяр гэхээсээ илүүтэй эмэгтэйчүүдийг тэднээс дутуугүй эрхтэй ХҮН гэдэг талаас нь бодуулахад энэхүү баярын гол утга учир юм.
Амьдралын эхний жилүүдэд эх хүний үүрэг асар их. Эрэгтэй хүүхэд нь ээжтэйгээ харьцах харьцаанаасаа цаашид эмэгтэй хүнтэй харьцааын анхын төлөвшил явагддаг бол аав нь ээжтэй яаж харьцаж байгаа дээр суурилж өөрийнхөө загварыг тодорхойлдог байна. Хэрэв аав хүн том дуугардаг, ээжийг нь сэтгэл зүйн хувьд хүчирхийлдэг бол яг энэ загварыг л дуурайна. Мөн ээж хүн аавыг нь үл хүндэтгэн харьцах гм доголдол гаргавал нэгэнт өөрийнхөө БИ-г эрэгтэй гэж мэдэрсэн тул далд ухамсрын түвшинд сүргийн сэтгэхүй нь ажиллаж биеэ хамгаалах тактик нь боловсорч эхэлдэг байна. Ийм ч учраас хүүхэд гэр бүлийн харьцааны толь гэдэг аж.
Нялх хүүхэд гэр бүл дэх сөрөг уур амьсгалд МАШ ИХ мэдрэмтгий. Манай монголчууд нялх хүүхэд хөсөх гэж ярьж, үүнийг засах дом болох тугалга хайлуулдаг нь ийм учиртай. Хамгийн сонирхолтой нь “Бор халзан туулай” болгодог дом Азийн ихэнхи оронд байдаг юм байна лээ. Анх энэтхэг гаралтай Синга гэр бүл нялх хүүхдээ “туулайдахыг” хараад ихэд гайхаж байсан. Дараа нь Жава арлаас гаралтай Индонези бас тэгж байсныг мэднэ. Дэлхийн хөгжил гэж байхаар уг нь иймэрхүү зүйлээсээ эхлээд судлаад судлаад явчмаар байгаа юм даа…
Гол сэдэв рүүгээ оръёо. Энэ бичлэгийг яагаад цорын ганц үнэнч сэтгэл гэж нэрлэсэн юм бол гэж бодож байна уу? Одоохон хихихи
Бүх эмэгтэйчүүд ГУТЛАНД хайртай. Үнсгэлжингийн үлгэрт хүртэл хэрэв болор шаахай байгаагүйсэн бол Ханхүү түүнтэй гэрлээ ч үү, үгүй ч үү? Филиппины тэргүүн хадагтай асан Имальдо Маркос 12000 хос гуталтай шуухоликуудыг тэргүүлдэг бол, Сэкс энд да Сити-гийн Кэрри байрны мөнгөгүй байж гэрээрээ дүүрэн 40000 долларын үнэ бүхий Манолотой буюу дунджаар 100 гаруй ганган гуталтай байдаг. За минийх ч дутахүй ээ, би чинь дэлгүүрчин, түүний дотор гутланд үнэн хоббитой гар шүү дээ Бид яагаад ийнхүү гутланд үеийн үед хайр зарладаг вэ? Боломж нь байвал ямар ч эмэгтэй шинэ гутал авахаас гар огт татдаггүй.
Бид бүүр жижигхэн охин байхдаа л ээжийнхээ гутлыг өмсөж, цүнхийг нь сугавчлаад алхдаг. Би лав утасны гол дамрыг оймсондоо хийж “өндөр өсгийт” болгоод хамаг оймсоо цоолж байсан түүхтэй. Ээжийнхээ франц цагаан туфлийг өсгийг нь тачигнуулаад их өмссөн дөө. Ээж минь эмч хүн байсан тул ажил дээрээ гоё цагаан туфль өмсөнө. Хаяа өсгийг нь янзлах гэж гэртээ авчрахаар нь шавайгаа ханатал тоглодогсон. Дашрамд хэлэхэд тэр үед гутлын өсгий хадаж мэдэхгүй, ээж но-шпаны шилэн савны хуванцар бөглөөг өсгийндөө углачихдаг байж билээ. Үнэн ШБОС…
Ээжийнхээ өндөр хар өсгийтэй, улаан гутлыг өмсөх их дуртай. Бараг нумыг нь хугалсан хэрэгт орж байсан байх шүү. Том болоод оломтой ийм улаан гуталтай болно гэдэг миний цэцэрлэгийн насны хамгийн том мөрөөдөл байлаа. Учир нь тэр гутлыг өмсөхөөрөө би өндөр, гуалиг, ээж шигээ хөөрхөн болчихдог байсан юм чинь.
Вроцлавын Их сургуулийн судалгаагаар дундаж өндөртэй эмэгтэй хүний хөл байгаагаасаа 5 орчим хувь урт байхад эрчүүдийн анхаарал татах нь өндөр байгааг олж тогтоожээ. Гэвч хэт урт хөл нь сонирхол татдаггүй, Да Винчигийн 0,67- АЛТАН ХАРЬЦАА энд мөрдөгддөг. Сэтгэл зүйн ухаанаас тайлбарлавал бид далд ухамсрын түвшинд олон эрчүүдийн анхаарлыг татах сонирхолтой бөгөөд ингэж чадвал сонголт өргөн болж, хамгийн сайн генетик материалтайгаас нь хүүхэдтэй болсноор илүү амьдрах чадвартай үр төлтэй болно гэсэн үг юм.
Нөгөө талдаа эмэгтэй хүний бүх хэмжээс амьдралын туршид өөрчлөгдөж байдаг. Таргалалтаас хамаараад хувцасны размер байнга өөрчлөгддөг. Харин гутлын хэмжээ харьцангуй тогтвортой буюу 10 жилд 0,5см илүү өөрчлөгддөггүй байна. Ийм болохоор л хүүхнүүд ГУТЛАНД агуу хайртай байдаг юм. Яагаад гэвэл тэд амраг залуу, бэлхүүсний тойрог, нүүрний арьснаас илүү бидэннд үнэнч.
Яг энэ сэтгэл зүй дээр гутал үйлдвэрлэгчид маш сайн ажиллана. Гуталны хоншоор, өсгийний чиг хандлага өөрчлөгдөхөд хувцас загварын чиг хандлага тэр чигээрээ дагаж өөрчлөгдөнө. Учир нь намхан ултай гутал гэхэд бөөрөнхий хоншоортой, нарийн урт хоншоортойгоос нь хамаараад дээд талд нь өмсөн өмд тэс өөр харагддаг юм.
Манай үндэсний үйлдвэрлэгчид гутал хийж эхэлсэн байна лээ. Улнаасаа болоод хүнд болоод байх шиг. Гэхдээ хийгээд л байвал сайжирна. Бид ч худалдаж авна. Одоогийн байдлаар манай 25-35 насны эмэгтэйчүүд санхүүгийн хамгийн боломжтой тул энэ зах зээл дээрх бараа бүтээгдэхүүн хамгийн гүйлгээтэй байна. Яагаад Зарагийн эзэн дэлхийн баячуудын жагсаалтад дээгүүрт ордогийн нууц нь ердөө л энэ. Манго, Зара, Форэвэр 21 гм брэндүүд хямд, моодны хувцас цөөн тоогоор үйлдвэрлэж залуу эмэгтэйчүүдийн зах зээл дээр тоглодог. Улаан улт Кристиян Лубутан яагаад 12 см өндөр гутал хийсэн ч 300-800 паундаар худалдаж аваад байдгийн учир нь ердөө энэ. Феррагамогийн уйтгартай хар намхан гутал одоо болтол анх зах зээлд гарснаасаа хойш огт өөрчлөгдөөгүй ч зарагдсаар байдгийн нууц тэр. Миний танил гүнгийн ахайтан зөвхөн энэ гутлыг улирал бүр шинээр худалдан авдаг. Тэр их настай л даа Хихихи
Миний “дэлгүүрддэг” сайт http://www.net-a-porter.com/
Бидний монгол бүсгүйчүүд эв санаагаа нэгтгэн зориглон хөдөлвөөс болохгүй, боломжгүйг таягдан хаяж, аливаа хэвшмэл үзлээс нийгмийг цэвэрлэж чадах эсэхийг дан ганц бидний мяндсан ухаан, мятрашгүй зүтгэл мэднээ. Сүх-Алим.
Comments on: "Цорын ганц, үнэнч сэтгэл" (3)
Мянган лайк дарая!
Бас танд баярын мэнд хүргэе! Сайхан баярлаж нэг гоё гутал аваарай!
Nice. Bainga sudalgaa shinjilgeeg ni oruulj bichdeg tul tanii bichsen zuiliig unshihad sonirholtoi, uldets ihtei baidag shuu. Bayarlalaa.