Тэтгэлэг горилогсдод тусламж

“Бадамлянхуа усан мандал гандашгүй ээ хө

Бадмаа чи минь ухаан бодлоос гарашгүй ээ хө”

Ирээд 1 сар боллоо. Гайхмаар, бахархмаар, эгдүүцмээр, бүүр өвчин хөдөлж уралцмаар зүйл ч байлаа.

1. Гайхмаар

“Ухаантай” үнэмлэхээ авахаар хороон дээрээ очлоо. Хариуцсан ажилтантай нь 2 удаа очихдоо таарсангүй. Үйлчлэгч эмэгтэй миний үнэмлэхийг хайгаад олсонгүй. Утсаа үлдээгээд холбогдохыг хүлээж 3 хонов. Өөрөө араас нь утасдаж дахин 2 хонов. Өглөөнөөс утасдсаар арай гэж холбогдтол “Эгчээ би ажлаасаа гараад 1,5 жил болж байгаа” гэв. Өрөөний утас нь бол авнаа гонж. Эдгээр утсыг УБЕГазрын вэб хуудаснаас авлаа.

Өрөөнийх нь утас руу өглөө оройгүй залгасаар ярилаа. Бүртгэлийн нэгдсэн лавлах 1890-ээс үнэмлэх хэвлэгдэн гарсан эсэх талаар лавла гэнэ дээ. Тэр утас нь авдаггүй ээ. Өнгөрсөн жил хөлөө эргэтэл явж байж бүртгэлд нь орсонсон. Одоо цахим үнэмлэхгүй гээд банкнаас мөнгө авч чадахгүй, кредит картаа сунгаж чадахгүй гэх мэт маш их хүндрэлтэй байгаа тул миний хөөцөлдөх ажлын жагсаалтын №1 ЦАХИМ ҮНЭМЛЭХ ЮМ. 

2, Бахархмаар

УИХурлын гишүүн Ё. Отгонбаяр ахыг би олон жилийн өмнөөс танина. Боловсролын асуудлаар жиргээчдийн дунд цуврал хэлэлцүүлэг зохион байгуулах ажлыг санаачлаж, мань мэтийн хэнхэгүүд “Дээд боловсролын чанар” сэдвээр хийгдсэн эхний хэлэлцүүлэгт нь очлоо. “Оюутнууд залхуу, мэдлэггүй байна” гээд л ээлжит шүүмжлэл өрнөв. МАНамын “залуу халаа” –Отгонбаяр гишүүн сайд байхдаа дээд сургуулийн тоог 170-с 110 руу оруулж бууруулсан- гэж магтаж чиг байх шиг. Отгоо ах боловсролтой хүн болохоороо “Боловсролын байгууллагын тоогоо бууруулсан сайдын ажлыг сайн гэж үнэлэх нь хэр зохимжтой юм” гээд сайхан хариу барилаа. Миний баяссан гэж юу хэлэхэв. Хихихи. МУИС-ын оюутан, Е үеийн оюутан хүү маш сайн үг хэлсэн: “Бидний аав ээж, 90-д оны өлсгөлөнд ид насандаа байж бид нарыг төрүүлсэн. Тэр хэцүү цагт амьд үлдэхийн төлөө тэмцэж байсан. Тэгэхээр өөрсдөө төлөвшөөгүй эцэг эхээс ямар боловсролын дэмжлэг, хүмүүжлийн арга хэмжээ хүсээд байгаа юм бэ?” Сайн байна энэ хүү. Үнэхээр энэ нийгмийн МАШ том асуудал. Энэ тухай өмнө нь Нэг үеийнхэн гэж бичиж байсан.

Бусад нь хүмүүжилд, хүн болгоход анхааръяа. Дээд боловсролын тоог цөөлъе гм. хуурай шүүмжлэл өрнөв. Би ч яаж дутахав “1т.Боловсролын хуулиа уншсан хүн байна уу? Бүх шатны боловсролын философио тодорхойлоогүй байж юу яасан өөрчлөн шинэчлэлт вэ? 2т. Нийгмийн хөгжил гэдэг чинь дандаа хувьсгал хийж явдаггүй юмаа таминь. Дор дороо, чаддаг чаддагаа хийцгээе. Багш нар нь өөрсдөө 1-р курсээс нь эхлээд “унагаад” эхэл. Австралид жишээлбэл нийт их сургуульд элсэгчдийн 35% нь 1-р курсээсээ гардаг” г.м аваад хаялаа. 30-аад насны залуучуудаас илүү 20н насныхны хэлж байгаа үг, өөрсдийгөө илэрхийлж байгаа нь надад маш ИХ таалагдсан. Ийм залуус олширвол хонгилийн үзүүрт гэрэл хараггдаж байна шүү найз нараа. 😉

3.Эгдүүцмээр

ТВ, нэтээр эмчилгээний зардал, хандив гуйсан нэвтрүүлэг, мэдээ АРРРАА их байнаа. Айгаад, танихгүй дугаараас ирэх утас авахгүй байх хэмжээнд очиж. 

Үр нь өвдсөн эх эцгийн сэтгэлийг ойлгож байна. Гэхдээ…Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн бүх сувгаар өвчтэй,зовлонтой хүүхдээ “сурталчилж”, гуйлга гуйх нь хэр зохимжтой вэ? Таны хүүхэд бусад өвчин зовлонтой хүний хүүхдээс юугаараа илүү юм бэ? Мөнгөө босгоод яваад эмчлүүллээ гэхэд дараа нь насан туршийн асаргаа, сувилгаа хэрэгтэй. Энэхүү санхүүгийн зардлыг даах боломж чадавхи бий юу? Хагалгаа хийлгээд л сайн сайхан болчих уу? Хамгийн аймшигтай нь Монголд эмчлэгдэх боломжгүй гэсэн оноштой бүлтгэр үрс ямар ИХ юм бэ? Хүн ёсны үүднээс энэхүү золгүй байдалд орсон гэр бүлийг өрөвдөж байна. Гэвч энэ үзэгдэл хэт газар авбал хүмүүс ДӨЖРӨХ сөрөг талтай. Өмнө энэ талаар би бичиж байсан./Миний хайлтын систем нэрийг нь санахгүй л бол олдохгүй юм. Сайжруулах арга чарга мэддэг хүмүүс хэлж өгөөрэй./

Бидний байгуулж буй капиталист зах зээлийн нийгэмд хамгийн үнэтэй баялаг ЭРҮҮЛ МЭНД. Эцэг, эх нь архи уудаг бол үр хүүхэд нь архичин болох магадлал 70-80%д хүрдэг гэж “Ёо-ёог анагаах нь” нэвтрүүлгээр Б. Болдсайхан эмч ярьж байна. Эрүүл сайхан хүүхэдтэй болохын тулд хамгийн эхлээд эцэг, эх ЭРҮҮЛ байх. 2.т төлөвлөгөөтэй, бодлоготой үр хүүхэдтэй болох. Нэгэнт нийгмийн үйлчилгээ муутай орны иргэн болж төрснөөс хойш ядаж өөрсдөөсөө хамаарах зүйлсээ өөрсдөө зохицуулах арга хэмжээ аваачээ…

МCS шинэ оношлогооны төв барьж байна. Болж байна. Манайхны гадагш нь цутгадаг мөнгө арай саарах байгаа. Солонгост эмнэлэг дотор байгаа АТМ нь монгол менютай байна гэж “Увс хүнс”-ийн Амартүвшин жиргэсэн байсан. Тайланд, Энэтхэг, Сингапурт бол бүүр монгол ажилтантай юм байна лээ. Манай сувилагч нар хэлтэй бол тийшээ ажил хайвал лав олдоно доо…

4, Өвчин хөдөлсөн нь

Тамхины хяналтын тухай хууль. Хууль хүчиндэж гарсантай санал нийлнэ. Үнэхээр тамхинаас гарахад нь туслах ямар ч бүтэц байхгүй байж шууд БОЛОХГҮЙ гэж хориглох нь сайн үр дүнд хүргэдэггүй. Гэхдээ тамхи татдаггүй бидний эрүүл аюулгүй орчинд амьдрах үндсэн ЭРХИЙГ ноцтойгоор зөрчиж буй үед бид өөрсдийгөө яаж хамгаалах вэ? Хамгийн хөгийн нь энэ хуулийг эсэргүүцэгчид тамхи татагсад буюу насанд хүрсэн хүн амын 47% байгаа юм. Үлдсэн 53 нь олуулаа байж дээрэлхүүлээл, дам тамхидалтад өртөөд явж байх юм гэнэ дээ. Тамхичдад АНХААРУУЛГА. Уушигны хавдар тусахаараа өөрийнхөө мөнгөөр эмчлүүлээрэй. Манай улсад тийм төсөв, чадавхи БАЙХГҮЙ шүү.

Би тамхидалтыг <a href=”https://alimaa.wordpress.com/2012/03/31/%D0%B4%D0%BE%D0%BD%D1%82%D0%BE%D0%B3%D1%87%D0%B8%D0%B4-%D1%82%D0%B0%D0%BC%D1%85%D0%B8%D1%87%D0%B8%D0%BD-66/&#8221; target=”_blank”>ҮЗЭН ЯДДАГ. 

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: